МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Базарпүрэв, О.Мөнхжаргал
"Ардчиллыг залруулахуй" Политологи, vol. 22, no. 593, pp. 192-199, 2024-5-9

http://dep.num.edu.mn/uts/?s=%D0%BF%D0%BE%D0%BB%D0%B8%D1%82%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8

Хураангуй

Ардчиллыг засаглалын жам ёсны хэлбэр хэмээн өргөмжилдөг ч хичээл зүтгэл гаргалгүй жамаараа бий болчихдог тогтолцоо биш юм. Ардчилал бол ард түмний засаглал гэх тогтсон ойлголтоос эхлээд хэвшин тогтсон олон зүйлс түүхэн болон бодит үнэнтэй нийцдэггүй. Ардчилал бол анхнаасаа эдийн засгийн нөөц болон улс төрийн эрх бүхий харьцангуй цөөнхийн засаглал байв. Тэр үедээ хөгжин цэцэглэж байсан ардчилал эрх мэдлийн төлөөх демагогуудын өрсөлдөөнөөр нийгмийн олонхын үндэслэл муутай хүсэл сонирхолд хөтлөгдсөн охлократ засаглал болон хувирснаар мөхсөн түүхтэй. Засаглах эрх мэдлийг эрхшээх хүсэлтэй улс төрийн элитүүд ардчиллыг хөхиүлэн дэмжиж, олон түмнийг итгүүлэх замаар өөрсдийн засаглах боломжийг баталгаажуулсан янз бүрийн хэм хэмжээ, дүрэм журмуудыг ардчилалд шингээсэн. Орчин үед ардчиллын нэр хүндийг унагаж буй олон зүйл эдгээр зохиомол зүйлсээс үүдэлтэйн хувьд тэдгээрийг түүхэн болон учир зүйн үүднээс дахин шинжлэн засаж залруулах цэгийг олж илрүүлэх шаардлагатай юм.

Зохиогч(ид): Т.Есүхэй, О.Мөнхжаргал
"Британи, Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёсны харьцуулалт", Олон улс судлал-2023: Монголын Британи судлал, 2023-12-20, vol. 1, pp. 76-80

Хураангуй

Нутгийн өөрөө удирдах байгууллага, институтийг нэрлэж ирсэн нэршлүүдээс эхлээд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхлэн хариуцаж, бие дааж шийдвэрлэж ирсэн асуудлуудыг харьцуулан судалж үзвэл Европын эртний суурин соёл иргэншлийн түүхтэй нь нягт уялдаа холбоотой болох нь харагдаж байна. Суурин ахуй, нүүдэлчин ахуйгаа хослуулан буй Монголчуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёсоо бэхжүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, ардчиллыг бэхжүүлэх зорилгоо биелүүлэхдээ бусад улс орнуудыг, ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлан, ашиглаж болох загвараа хуулбарлан ашиглаж ирсэн нь зарим нөхцөлд үр дүнгээ өгөхгүй байгаа нь иргэншлүүдийн ялгаатай байдал нөлөөлж байж болзошгүй хэмээн судлаач бид таамаглан энэхүү судалгааг хийж үзэх шалтгаан болсон юм.

Зохиогч(ид): О.Мөнхжаргал, Т.Есүхэй
"Хөгжлийн судалгаа дахь улс төрийн хэв шинжийн асуудал", Зүүн Европын улс орнууд болон Монголын хөгжлийн бодлогын онцлог: туршлага, сургамж, 2023-11-23, vol. 0, pp.

Хураангуй

Хөгжлийг “улс төргүйжүүлэх”, түүнээс зайлсхийх хандлагаас үүдэлтэй зарим таагүй үр дагаврыг засах тухай яриа, бодит оролдлогууд 2000 аад оноос эхэлсэн хэдий ч манай улсын хувьд өмнөх хандлага хадгалагдсан хэвээр байна. Энэ нь ч утгаараа хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнийг зохион байгуулах чиглэлд эдийн засагт суурилсан арга барил, мэргэжилтнүүд голлох нөлөөтэй байна. Монгол улс хөгжлийн олон үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд төдийлөн ахицгүй, зарим үзүүлэлт тааруу үнэлгээтэй байгаагийн дээр хөгжлийн бодлогууд нь хэрэгжилт муутай байна. Энэ нь үндсэндээ улс төрөөс гүнзгий хамаарч байгааг эдийн засаг суурьтай мэргэжилтнүүд сайтар анзаарсан хэдий ч уг байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх арга зам тодорхойгүй байгаагаас үүдэн хөгжлийн асуудлыг улам улс төргүйжүүлэх гэсэн огт “боломжгүй” шийдлийг санал болгосоор байна. Энэ илтгэл нь хөгжил бол улс төрөөс салшгүй хамааралтай үйл явц болохыг тодруулахын зэрэгцээ улс төрийн талаарх илүү нийцтэй тодорхойлолтыг танилцуулж, цаашид хөгжлийн асуудалд улс төрийг хэрхэн харгалзан үзвэл зохих талаар сүүлийн үеийн үзэл баримтлал, судалгааны арга зүйн үр дүнг таниулахад чиглэсэн болно.

Зохиогч(ид): Т.Есүхэй, О.Мөнхжаргал
"Diversity of Civilizations and Development of Local Governance: on the comparison of Great Britain, EU and Mongolia", European Union: Current Situation, Future Trends, Монгол, 2023-10-20, vol. 1, pp. 83-87

Хураангуй

Нутгийн өөрөө удирдах ёсыг судлах, улс орондоо бэхжүүлэн хөгжүүлэх нь хөгжиж буй улс орнуудын хувьд хэрэгцээ шаардлагын зэрэгцээ, сорилт бэрхшээл байсаар ирсэн билээ. Европын улс орнуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёс нь нэн эртний түүхтэй, олон жилийн туршлагатайгаас гадна Европ дахь нийгэм, улс төрийн шинжлэх ухааны судлаачид олон талаас нь өргөн дэлгэр судалсаар ирсэн баялаг уламжлалтай ажээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага, институтийг нэрлэж ирсэн нэршлүүдээс эхлээд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхлэн хариуцаж, бие дааж шийдвэрлэж ирсэн асуудлуудыг харьцуулан судалж үзвэл Европын эртний суурин соёл иргэншлийн түүхтэй нь нягт уялдаа холбоотой болохыг харагдаж байна. Суурин ахуй, нүүдэлчин ахуйгаа хослуулан буй Монголчуудын хувьд нутгийн өөрөө удирдах ёсоо бэхжүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, ардчиллыг бэхжүүлэх зорилгоо биелүүлэхдээ бусад улс орнуудыг, ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлан, ашиглаж болох загвараа хуулбарлан ашиглаж ирсэн нь зарим нөхцөлд үр дүнгээ өгөхгүй байгаа нь иргэншлүүдийн ялгаатай байдал нөлөөлж буй хэмээн судлаач бид таамаглан энэхүү судалгааг хийж үзэх шалтгаан болсон юм. Европ, Британийн улс төрд онцгой нөлөө бүхий газрын эзэд, вант улсууд (kingdom) зэрэг Монголын төрт улс, засаглалын тогтолцоонд байгаагүй ойлголтууд нутгийн өөрөө удирдах ёсонд онцгой нөлөөтэй байж ирсэн нь Европын сайн туршлагыг Монголд шууд нэвтрүүлэхэд хүндрэл бэрхшээл учруулж байх бүрэн боломжтой ажээ. Тухайн улсын хэрэгцээ шаардлага, засаглал, төрийн байгуулалтдаа онцгой нийцэж, бэхжиж ирсэн нутгийн өөрөө удирдах ёсны сайн жишээнүүдийг аваад үзэхэд эрхэлж буй асуудлууд нь хүртэл суурин иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэж ирсэн байгаа нь ч онцгой сонирхолтой ажээ. Европ, Британийн нутгийн удирдлагын эрхлэн шийдэж буй асуудлууд нь зонхилон дэд бүтэц, ундны ус, зам гүүр, хөдөө аж ахуй зэрэг эртний Газрын эздийн бие даан шийдвэрлэдэг байсан асуудлуудыг уламжлан авч хөгжүүлж иржээ. Иймд Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхдээ дээр дурдсан уг ёсны үүсэл, хөгжлийн явц, суурь нөхцөлийг нь зайлшгүй тооцож үзэж, Монголын онцлогтоо тохируулан авч ашиглах нь зүйтэй юм.

Зохиогч(ид): Д.Түмэнжаргал, О.Мөнхжаргал
"Ардчилсан засаглалын үндэс", 2023-5-24
Зохиогч(ид): Ж.Төртогтох, Д.Түмэнжаргал, О.Мөнхжаргал
"Ардчилсан засаглалын үндэс", 2023-5-20
Зохиогч(ид): Г.Цэнд-Аюуш, О.Мөнхжаргал
"МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД СОНГОГЧДЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ТӨЛӨВ БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ" Политологи, vol. 20 (570), pp. 97-107 дахь тал, 2022-5-31

http://dep.num.edu.mn/uts/?page_id=143

Хураангуй

Германы социологч М.Вебер сонгуулийг төр, засгийн легитимт (хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх-Г.Ц ) байдлыг хангах ардчилсан хэлбэр гэж үзсэн байдаг. Тиймээс улс төрчид, иргэд сонгуулийг сонголтын хамгийн зохистой бөгөөд бодитой арга хэрэгсэл гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг нь дэлхийн улс орнуудад нэгэнт тогтсон жишиг билээ. Энэхүү өгүүллийн зорилго нь “Монгол улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн улс төрийн оролцооны нийгэм-сэтгэл зүйн төлөв байдалд хийсэн шинжилгээний асуудлыг ( 2017, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр ) авч үзэхэд чиглэгдсэн болно.

Зохиогч(ид): О.Мөнхжаргал
"Хөгжлийн улс төр ба түүний арга зүйн асуудалд" Политологи, vol. 20 (570), pp. 49-59, 2022-5-27

http://dep.num.edu.mn/uts/?p=219

Хураангуй

Улс төрийг голдуу төр, засгийн албан үйл ажиллагаа, институциудтэй холбон олон янзаар тодорхойлж ирсэн уламжлалт үзэл өөрчлөгдөж байна (Мур, 2002). Улс төр бол хүмүүсийн хамтын бүхий л хэлбэрт нөөцийг ашиглах, бий болгох, хуваарилах шийдвэрүүдтэй холбоотойгоор албан болон албан бус, нийтийн болон хувийн харилцаагаар дамжин явагдаж байдаг зайлшгүй үйл явц (эсвэл үйл явцуудын цогц) юм. Улс төрийг ингэж өргөн хүрээнд авч үзэх нь хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог албан болон албан бус институциудын харилцан үйлчлэл, эрх мэдлийн албан болон албан бус эх үүсвэр, хэлбэрүүдийг илрүүлэн судлах бололцоог олгож байгаа юм. Ийнхүү улс төрийг хүний хамтын үйл ажиллагааны бүх түвшинд авч үзсэнээр улс төрийн үйл явцыг зөвхөн үндэсний хэмжээнд шинжлэх бус харин түүний дэд хэсгүүдэд, орон нутгийн түвшинд, мөн нөөцийн ашиглалт, хуваарилалтын асуудал хамгийн ихээр хөнддөг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн г.м салбаруудад, эсвэл аж ахуйн нэгж, үйлдвэр, сургууль г.м байгууллагуудын түвшинд улс төрийн шинжилгээг хийх боломжтой болсон. Улс төр нь нэг талаас улс төрийн "тоглоомын" дүрмүүд, нөгөө талаас тэдгээр дүрмүүдийн дагуух "тоглолт" гэсэн хоорондоо ялгаатай боловч уялдаатай хоёр түвшинд тодорхойлогдох ба хөгжлийн улс төр нь үүнд үндэслэгдсэн улс төрийн ээдрээтэй, онцгой нөхцөл юм. Тиймээс уламжлалт хандлагаар шинжлэхэд хязгаарлагддаг тул хөгжлийг дэмжигч эсвэл саатуулагч эрх мэдэл, хүчин зүйлсийг илрүүлж, тэдгээрийн хамрагдаж буй үйл явцын динамикийг нарийвчлан шинжлэх тусгай арга зүй шаардлагатай юм.

Зохиогч(ид): Ж.Төртогтох, О.Мөнхжаргал
"Хөгжлийн улс төр ба түүний арга зүй" Политологи, vol. 20, pp. 49-59, 2022-5-25

www.num.edu.mn

Хураангуй

Улс төрийг голдуу төр, засгийн албан үйл ажиллагаа, институциудтэй холбон олон янзаар тодорхойлж ирсэн уламжлалт үзэл өөрчлөгдөж байна (Мур, 2002). Улс төр бол хүмүүсийн хамтын бүхий л хэлбэрт нөөцийг ашиглах, бий болгох, хуваарилах шийдвэрүүдтэй холбоотойгоор албан болон албан бус, нийтийн болон хувийн харилцаагаар дамжин явагддаг зайлшгүй үйл явц (эсвэл үйл явцуудын бүрдэл) юм. Улс төрийг ингэж өргөн хүрээгээр авч үзэх нь хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог албан болон албан бус институциудын харилцан үйлчлэл, эрх мэдлийн албан болон албан бус эх үүсвэр, хэлбэрүүдийг илрүүлэн судлах бололцоо олгодог. Түүнчлэн улс төрийг хүний хамтын үйл ажиллагааны бүх түвшинд авч үзсэнээр улс төрийн үйл явцын шинжилгээг зөвхөн үндэсний хэмжээнд гэлгүй орон нутгийн түвшинд, мөн нөөцийн ашиглалт, хуваарилалт голлон явагдаж байдаг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн зэрэг салбарууд болон аж ахуйн нэгж, үйлдвэр, сургууль зэрэг байгууллагуудын түвшинд хийх боломжтой юм. Улс төр нь нэг талаас улс төрийн "тоглоомын" дүрмүүд, нөгөө талаас тэдгээр дүрмүүдийн дагуух "тоглолт" гэсэн хоорондоо ялгаатай атлаа уялдаатай хоёр түвшинд тодорхойлогдох ба хөгжлийн улс төр нь эдгээрт үндэслэгдсэн улс төрийн ээдрээтэй, онцгой нөхцөлүүдийг буюу хөгжлийг дэмжигч эсвэл саатуулагч эрх мэдэл, хүчин зүйлс, тэдгээрийг хамарсан үйл явцын динамикийг авч үздэг. Эдгээр нь тухайн улсын улс төрийн нөхцөл байдал, тогтцоос хамаардаг тул түүнийг илрүүлэх, ерөнхий хэв шинжийг тодорхойлох замаар үр дүнг баримжаалах, динамикийг шинжлэхэд улс төрийн зохицлын шинжилгээ нь арга зүйн хувьд чухал ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): С.Базарпүрэв, О.Мөнхжаргал
"Диктатурын мөн чанарын асуудалд" Политологи, vol. 19, pp. 6-15, 2021-5-1

http://dep.num.edu.mn/uts/

Хураангуй

Хууль ёсны дэг журамт цайз хэрэм нурж, гинжит хүлээс тайлагдсан тэр газар, тэр цагт анархи үүсэн хүн зэрлэг, аймшигтай амьтан болох үнэн дүр төрх, мөн чанар ил гардаг хэмээн XIX зууны иррационал философич Артур Шопенгауэр онож хэлсэн байдаг. Хүмүүний хэрцгий занг даран номхруулах шаардлагаас үүдэн дэглэмийн систем бүтээх хэрэгцээ гардаг гэдгийг тэрээр ингэж онцлон тэмдэглэсэн. Автократ, хаант, бүгд найрамдах, ардчилсан, диктатурт зэрэг удирдлагын хэлбэр дэлхийн улс оронд тогтсон. Диктатурт тулгуурласан удирдлага эрт үеэс л улс төрийн амьдралд хэрэгжиж байсан, өнөөдөр ч диктатурт дэг журам давамгайлсан засаглал дэлхийн зарим нэгэн улс оронд ноёрхсоор байна.

Зохиогч(ид): О.Мөнхжаргал
"хөтөлбөржсөн нам болон клиентелист намын харицуулсан шинжилгээ", Улс төрийн намын улс төр, эрх зүйн шинжилгээ, 2019-11-21, vol. 2, pp. 20

Хураангуй

Улс төрийн намууд хөтөлбөржсөн зорилго, зорилтот шинж байдлаа гээн сонгуулийн нэг удаагийн машинууд болон хувирах нь түгээмэл болж буйг судлаачид анхааруулах болов. Тэдгээрийн үйл ажиллагаа нь улс төрийн оноо авах гэсэн цаг үеийн дуулиан шуугианд хэт төвлөрөх болсноор хөгжил, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал зэрэг тууштай бодлого, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэгддэг асуудлуудад ахиц гаргах нь муудаж байна . Нам нь иргэдийн санаа бодлыг нэгтгэх, илэрхийлэх, улс төрийн “сонголт” бүрдүүлж өгөх үүрэгтэй ардчиллын чухал институци атал уг үүргээ гүйцэтгэхгүй байх нь ардчиллыг хямралд оруулж, цаашлаад цэргийн эргэлт, дарангуйлал тогтоход хүргэсэн түүхүүд олонтоо байдаг. Тиймээс монголд ардчиллыг хадгалах, бэхжүүлэх нэг чухал нөхцөл нь улс төрийн намууд, намын систем нь үүргээ гүйцэтгэж чадаж буй эсэхийг нягтлах, зохих чиглэлд нь төлөвшүүлэх асуудал нэн чухал юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар