МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Үржинсүрэн, Ж.Болормаа, Б.Сарантуяа, Д.Хонгорзул, А.Бат-Орших, Н.Мөнхбат
"ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТУХАЙ АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ" Восточный вектор: история, общество, государство, vol. 2024/1, no. 0, pp. 17-24, 2024-1-1

vostvector@bsu.ru

Хураангуй

Хураангуй. Монгол улс төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, түүнд инноваци нэвтрүүлэх цахим засаглалыг хөгжүүлэх явдал сүүлийн 20 гаруй жил хурдацтай явагдаж байна. Төрөөс үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх нөгөө талаас цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан цахим үйлчилгээг шаардаж нэг цонхны болон уламжлалт биеэр авдаг үйлчилгээ нийгэм цаг үеийн шаардлагаар өөрчлөгдөж буй нь тухайн сэдвийг судлах үнэ цэнэ үнэлэмжийг өсгөж байна. Тус өгүүлэгт “Цахим үйлчилгээ”– ний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын чиг хандлага, хэрэгжилтийн талаар хийсэн судалгааны үр дүнг “Цахим үндэстэн” хөтөлбөрийн жишээн дээр хүргэж байна.

Зохиогч(ид): Ж.Үржинсүрэн, Ж.Болормаа, Д.Хонгорзул, Б.Сарантуяа, Н.Мөнхбат, А.Бат-Орших
"СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ" Восточный вектор: история, общество, государство, vol. 2023/4, no. 0, pp. 26-40, 2023-12-1

https://journals.bsu.ru/journals/vvector/?issue=391&rus

Хураангуй

Хураангуй. Монгол Улсын хөгжлийн бодлого, алсын хараа 2050 хөтөлбөрийн «Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно» (УИХ, 2020) гэсэн зорилгын хүрээнд чадварлаг менежерүүдийг шинжлэх ухаанч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлэх чадвар, харилцааны өндөр соёлтой, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологи, тээвэр, нийгмийн салбарт бие даан ажиллах мэдлэг чадвар эзэмшүүлэх, судлаач мэргэжилтнийг хувь хүний авъяас сонирхол, нийгмийн хэрэгцээ, дэлхийн хөгжилтэй орнуудын жишиг хандлагад нийцүүлэн бэлтгэн гаргах хэрэгцээ шаардлагын үндсэн дээр уг мэргэжлийн хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон болно.

Зохиогч(ид): А.Бат-Орших
"THE IMPACT OF THE COVID-19 PANDEMIC ON THE FOREIGN TRADE DEFICIT OF MONGOLIA", 2023 Asian conference of crisisonomy, БНСУ, 2023-7-21, vol. 2023/1, pp. 55-59

Хураангуй

There is a notable absence of comprehensive research on the development of foreign trade in Mongolia, which encompasses its challenges, economic and trade connections with neighboring countries, as well as the legal framework of foreign trade. This clearly indicates a significant demand for such information. Hence, it is imperative to investigate the impact of the financial crisis and the recent global pandemic caused by COVID-19 on trade. This entails examining the modifications and structure of trade, scrutinizing the legal protocols governing trade policies, as well as evaluating the present state of foreign trade and the prevailing concerns. Our country's foreign trade predominantly relies on China, which is currently our largest trade partner. In fact, 90% of our total exports come from this partnership. Mongolia's National Security Policy, specifically Article 3.2.5.3, prohibits one country's products from having excessive dominance in the country's imports. This regulation poses a significant challenge to Mongolia's economy at present.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар