Бидний тухай
Багш ажилтан
Нийгэм хөгжихийн хэрээр мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ёс зүйн шаардлага нэмэгдэж байна. Өнөөгийн монголын нийгэмд өндөр мэдлэг бүхий иргэн шаардлагатай байгаагийн зэрэгцээ, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ёс суртахуунтай мэргэжилтэн түүнээс дутуугүй чухал юм. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ёс суртахуун нь хувь хүний төдийгүй нийгмийн хөгжлийг тодорхойлогч чухал хүчин зүйл болсоор ирсэн. Өнөөдөр улс төр, эдийн засаг, эрх зүйн болон оюун санааны хүрээнд олон өөрчлөлтүүд гарч байгаа бөгөөд энд тулгамдсан асуудал болж буй асуудлуудын нэг нь ёс суртахууны асуудал юм. Аливаа хүн өөрийн болон бусдын өмнө хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх сэтгэл хүн бүхэнд төлөвшүүлэх нь мэргэжлийн ёс зүйн боловсролын гол асуудал болов. Мэргэжилтэй боловсон хүчин нь өөрийн мэргэжлээ сайн эзэмшсэн байгаад зогсохгүй бусдыг үлгэрлэж чадахуйц ёс суртахуунтай байх нь онцгой чухал юм. Мэргэжилтний хариуцлагагүй үйлдлээс нийгэмд янз бүрийн хохирол учирч байна. Манай улсад сүүлийн үед нийгмийн ёс суртахуун доройтсоны нэг илрэл бол мэргэжлийн ёс зүйн хүрээнд илэрч байгаа бөгөөд энэхүү дутагдлыг уг зүйлтэй холбож үзэж болно. Мэргэжлийн ёс зүйн алдаа дутагдлаас үүдэлтэй гэмт хэрэг гарах, хүнлэг ёс, хүн чанар, хариуцлага алдагдаж, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлөх болов. Энэ нь нийгэмд шударга бус үйлдэл, хууль дүрэм зөрчихийг жирийн зүйл мэт үзэх хандлага тогтоход нөлөөлж байгаад мэргэжлийн дүгнэлт хийж, шалтгаан үр дагаврыг тооцон гаргаж таниулах шаардлагатай байна. Нийгэмд мэргэжлийн ёс зүйн алдаа дутагдал, уналт, доройтлын талаар их ярьж, бичиж байгаа боловч өнөөгийн Монголын нийгэм дэх мэргэжлийн ёс зүйн асуудлаар философи, социологийн аспектаар судалж үнэлэлт, дүгнэлт өгсөн суурь судалгаа хэрэгтэй байна. Бид энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс багшийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн судалгаанд тулгуурлан дүгнэлт хийх болно.
The need for specialists with professional ethics is increasing as society develops. Modern Mongolian society needs highly educated, responsible, and moral specialists. In the history of human development, morality has always been an urgent factor determining not for the individual, but also social development. Many political, economic, legal, and intellectual changes took place today, and one of the issues raised here is morality. The key to teaching professional ethics is instilling in everyone a sense of responsibility for their actions and the actions of others. It is important that qualified personnel not only have a good command of their profession but also have ethics that can serve as an example for others. Irresponsible actions of professionals cause various harm to society. One of the reasons for the loss of public morality in our country is a lack of well-developed professional ethics. The lack of professional ethics has led to crime, and loss of humanity and responsibility, and has negatively affected social development. A professional evaluation of causes and consequences is necessary. It will give an opportunity to contribute to the ability of society to consider issues as a whole, and not to look at all actions and violations of the law as the norm. There is a talk and writing in society about corruption and demoralization, but absent a fundamental study of professional ethics in Mongolian society from a philosophical and sociological point of view is necessary. We will conclude this need based on research on the ethics of teachers and civil servants.
Түлхүүр үгс: