Бидний тухай
Багш ажилтан
Орчин үеийн нийгмийн хөгжлийн хандлагыг илэрхийлж буй олон хүчин зүйлийн дотор нийгмийн ёс суртахууны үүрэг, ач холбогдлын асуудал чухал байр суурь эзэлж байна. Хүмүүс дур зоргоор авирлах, ёс суртахуунлаг бус үйлдэл хийх явдал газар авч байгаа нь манай нийгэмд шударга ёс, хүмүүнлэг ёс алдагдах, ёс суртахууны доройтолд хүрэх нөхцөлийг үүсгэж байна. Философиос олон асуулт хариултаа эрдэг. Тэдгээрээс хамгийн тулгамдсан, хэцүү асуулт бол “Тэгэхээр одоо яах вэ?” гэсэн асуулт юм. Аль ч цаг үед энэ асуулт тавигдсаар өдийг хүрчээ. Өнөөдөр ч гэсэн бид “Тэгэхээр одоо яах вэ?” гэдэгт хариулт хайн энэ асуудлыг хэлэлцэж байна. Эрдэмтэн судлаачид Монголын нийгэм дэх ёс суртахууны эерэг, сөрөг үзэгдэлд ул үндэстэй хандахыг эрмэлзэж, хэрхэн засаж залруулах арга замын талаар үзэл бодлоо илэрхийлсээр байна.
We will consider moral values in various sources, both within the framework of the concepts of moral duty, justice, and responsibility, and the facts that related civil servants must study and follow. For example, the idea of the “Oyun tulkhuur”, which has become an indispensable imperative of Mongolian existence, defines the principles of human freedom and responsibility, desire, and restraint, justice and responsibility, and the ethical norms of making a difficult choice. This commentary text shows that moral duty is the basis of human existence and coexistence with other people. Recognizing and studying this, the traditional culture and thought of Mongolians about moral duties is the basis of many duties that we consciously fulfill from the perspective of our morality and humanity. In this context, this paper will discuss the importance of re-enforcing the traditional style of moral duty, as well as its characteristics, importance, and historical common values. The traditional understanding of Mongolians about moral duty, responsibility, and justice has many lessons for our lives today. The moral values of Mongolians are inextricably linked with the unique characteristics of our customs and civilization. On one hand, the “Oyun tulkhuur” commentary text teaches about the moral relationship between master and subject, especially the fair procedure; on the other hand, it teaches about the moral development of the common people with social values and opinions of the time. Even during and after the imperial period, the most important characteristic of a state official and leader was not only knowledge but also ethical maturity and awareness of moral duties. Therefore, it is one of the features of the book that the king is specially taught about the moral duties and principles of the king, and many things can be applied to the activities of modern public service. Based on commentary text, which is the main issue of Mongolian traditional ethics, it is considered to be one of the important conditions to preserve the national cultural identity, to continuously study the issue of moral philosophy in a broader context and in terms of capacity, and to take a critical approach to some extent. In commentary texts with moral content, researching and promoting the issue of moral philosophy at the intersection of traditional and modern concepts is important for creating positive moral development of society and citizens.
Товч утга: Хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх боловсролын зорилгыг хэрэгжүүлэх хамгийн чухал субъект бол багш мэргэжилтэн байдаг. Багш нь өндөр мэдлэг чадвартай байхаас гадна мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн байх нь чухал. Багш мэргэжлийн ёс зүй нь нийт нийгмийн хөгжилд чухлаар нөлөөлөх нэгэн хүчин зүйл мөн. 2022 оныг БШУЯ-аас салбарын ёс зүйн жил болгон зарласан нь тохиолдлын хэрэг биш юм. Энэ тухай салбарын сайд хэлэхдээ “Бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавихгүй бол хүүхдийг зодож загнадаг хуучирсан арга барилаараа сургаж байгаа дүр зураг байна” (Н.Мижидмаа, 2022) гэжээ. Сүүлийн жилүүдэд багшийн ёс зүйн асуудал нийгэмд багагүй шуугиан дэгдээж, эцэг эх, багш сурагчдыг төдийгүй нийт нийгмийг бухимдуулах явдал тохиолдох боллоо. Энэ нь манай улсын боловсролын шинэчлэлийн үйл явцад багшийн ёс зүйн асуудлыг судалж, таниулах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. “Мэргэжлийн ёс зүйн асуудал” суурь судалгааны төслийн хүрээнд “Багш мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” судалгааны ажлын үр дүнд суурилан энэхүү өгүүллийг бичив. Тус судалгаа нь: багшийн харилцааны ёс зүй, соёлын асуудал, багшийн нийгмийн дүр төрх ба цахим орчин, багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг, хариуцлагын тухай гэсэн гурван бүлэг бүхий 56 асуултаас бүрдсэн судалгаа юм. Энэ удаагийн өгүүлэлд багш мэргэжлийн ёс зүйд тулгамдаж буй асуудлыг харилцааны ёс зүйн талаас тодруулан авч үзэх юм.
Энэхүү өгүүлэлд янз бүрийн соёлууд ёс суртахууны өөр өөр кодтой тухай өгүүлнэ. ХХ зууны 40-50-иад оны үед европ болон америкт нийгэм соёлын онол сэтгэлгээнд нэгэн чухал байр суурь бүхий чиглэл орж ирсэн нь соёлын релятивизм байв. Энэ нь улс үндэстэн бүрийн соёлын онцлогийг харгалзан үзэх, зарим ард түмний соёлыг зэрлэг, бүдүүлэг мэтээр доромжилсон агуулгаар хандахгүй байхыг уриалж, евроцентризм нь хэтэрхий явцуурч, туйлширч байгааг шүүмжилж гарч ирсэн. Энэ онолын онцлогийг пунд оршдог болох тухай авч үзнэ.
Аль ч үеийн түүхэнд хамгийн нэр хүндтэй мэргэжил бол багшийн мэргэжил байжээ. Багшийн хөдөлмөр бол олон талын мэдлэг, хүнтэй харилцах урлаг, суралцагчийн сэтгэхүйн онцлогийг судалж, ойлгож харилцаж чаддаг байхыг шаарддаг чухал мэргэжлийн нэг юм. Багш хүн суралцагчийг зөв жолоодож, ёс суртахууны хувьд төлөвшүүлж, амьдралын чигийг олоход тусалдаг хүн учраас түүхийн аль ч цагт хүндтэй мэргэжил юм. Ер нь багшийн мэргэжлийг төрмөл зан чанар дээр суурилах мэргэжил хэмээн үзэх нь бий. Мэдлэг, ур чадвараас гадна хүн чанар, хичээл зүтгэл, хүнлэг сэтгэл илүү шаарддаг учраас тэр. Бид “Мэргэжлийн ёс зүйн асуудал” суурь судалгааны төслийн хүрээнд “Багш мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” судалгааны ажлын үр дүнд суурилан энэхүү илтгэлийг танилцуулж байна. Тус судалгаа нь: 1. Багшийн харилцааны ёс зүй, соёлын асуудал 2. Багшийн нийгмийн дүр төрх ба цахим орчин 3. Багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг, хариуцлагын тухай гэсэн гурван бүлэг бүхий 56 асуултаас бүрдсэн томоохон хэмжээний судалгаа болсон юм. Энэ удаагийн илтгэлд зөвхөн нэгдүгээр бүлгийг онцлон сайн багшийн тухай ойлголтыг тодруулан өнөөгийн байдал хийгээд ирээдүйн чиг хандлагыг тодруулан авч үзэх юм.
The report was prepared as part of a project aimed as studying the historical situation of religion in the cross - border areas of southwestern Siberia and Mongolia at the beginning of the 19th-21st centuries in the context of ethno-cultural processes and the experience of implementing state policies conclusions are made based on the survey. As the result of the interview research, we aimed to find out how the life and household conditions of the people near the border, the problems they face, and the ilterrelationship of religion in the framework of socio-economic and political processes.
Eco-ethical Issues and Buddhist Teachings: Human and nature interaction and the lack of natural resources are prior problems among all problems which mankind faces today. Eco-ethical issues include climate change, global warming, depletion of water resources, improper use of natural resources, endangered species of forests, herbs, and others depend on one's own immoral behavior. They are evolving into a pluralistic idea that seeks to solve problems based on justice, human rights and human dignity, whichuphold standards in religious, cultural, and ethical principles. Society develops in a certain natural environment, and the well-being of social life depends on nature. Today, the basis of the existence and development of social life largely depends on how we interact with nature. Buddhism shows influence on people’s mind since its inception and its role are still important today. It is essential to know, understand, and apply the Buddhist teaching in life. In this paper, we reviewed current issues of Eco-ethics: how Buddhism enriched Mongolian’s traditional method of wildlife conservation and what is the main point of Buddhism’s moral on this. For the Mongol, praying and respecting the nature is a basis of the consersation of nature while also promotes eco-consciousness for young people.
Most of the solid wastes from Ulaanbaatar city during the cold season are ashes from the partial combustion of coal. Burial of the ashes with other solid wastes has affected radioactive isotope levels in the soil. We investigated soil radionuclides 226 Ra, 232 Th, 40 K, and 137 Cs describing soil samples collected from the Naran Enger landfill using gamma-ray spectrometry. The natural radionuclide contents soil were highest underneath the waste buried zone and lowest around the “Ger” areas and the initial reference location. The levels of some isotopes were intense underneath the buried zone ( 40 K) isotope content was two times higher) and some of them ( 137 Cs) were lower, compared to the world average. In our result has shown the Ra eq has ranged between the 69 - 183 Bq kg -1 , and Ra eq of ash was 338.3 Bq kg - 1 , respectively. Then, external and internal hazard indexes were 0.2 and 0.5 respectively. From the Ra eq , H in , H ex , D out , and D in values, we calculated life time cancer risk and we found out that cancer risk between 0.8-1.58*10 -3 . Current values of radium equivalent and hazard indices have found to be within the recommended limits.
Амьтныг хамгаалах ёс зүй (Animal ethics) нь хэрэглээний ёс зүйн нэгэн чиглэл бөгөөд хүн ба амьтны хоорондын харилцаа, хүнээс амьтантай хэрхэн харилцах, хамгаалах ёс суртахууны асуудлыг авч үздэг. Амьтны жам ёсны эрх, амьтан тэжээх, амьтныг хамгаалах тухай эрх зүйн зохицуулалт, амьтны зан үйл, зэрлэг амьтдын хамгааллыг чухалчлахын зэрэгцээ энэрэнгүй ёсоор амьтанд хандах хэм хэмжээ, зарчим, арга замыг судална. Бид энэхүү өгүүлэлдээ хүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг болсон буддизм нь номлол сургаал, зан үйлээрээ дамжуулан байгаль-хүн хоорондын харилцааг тодорхойлж, байгальд, тухайлаад амьтдад хандах хүний хандлагыг хэрхэн чиглүүлж ирснийг авч үзэх болно.
Аливаа улс үндэстний чухал зорилгын нэг бол хойч үеэ боловсруулж хөгжүүлж, төлөвшүүлэх явдал юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд урлаг чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү илтгэлд: 1) Боловсрол нь хүүхдүүдийг ёс зүйн асуудлаар шүүмжлэлтэй, бүтээлчээр сэтгэх чадвартай болгодог 2) Ёс суртахууны боловсрол нь энэ чадварыг хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдах зорилготой байх ёстой 3) Киноны нийгэмд гүйцэтгэх үүрэг. Хүүхдийн кино нь ёс суртахууны боловсролд хувь нэмэр болдог хамгийн тохиромжтой хэрэгслийн нэг болохыг тус тус авч үзнэ.
2002 онд баталсан Монгол Улсын Боловсролын тухай хуулинд боловсролын зорилгыг “иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” хэмээн заасан байдаг. Эдүгээ манай улс боловсролын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилж байна. Тэрхүү хуулийн төсөлд боловсролын зорилгыг “төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд оршино” хэмээн удахгүй батлахаар мэргэжлийн байгуулага, эрдэмтэн, иргэдийн санал асуулгыг явуулж байна. Боловсрол гэж юу болох, түүний мөн чанар, үүрэг, ач холбогдлын тухай асуудал боловсролын философийн түүхэнд чухлаар тооцогддог юм. Философийн түүхэнд янз бүрийн үзэл санаа дэвшигдэн, эрин цаг үеэ бүтээж байв. Чухам тэдгээр гайхалтай үзэл санаанд боловсрол, түүний зорилго, мөн чанарын тухай санаанууд дэвшигджээ. Энэхүү өгүүлэлд хүн төрөлтхний оюун санааны түүхэнд чухал хувь нэмрээ оруулсан зарим сэтгэгчийн үзэл санааг авч үзэх болно. Боловсролын зорилго нь хувь хүнийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь бие бялдар, сэтгэл санаа, оюун ухааны төлөвшлийг хүнд олгох, улмаар ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ гэсэн үг юм. Философийн сэтгэлгээний түүхэнд хүнийг хүмүүжүүлж, гэгээрүүлж ирсэн түүхээс харахад нийгмийн хөгжлийг дагаж боловсролын зорилго нь өөр өөрөөр тавигдаж байжээ.
XIX – XXI зууны эхэн үеийн баруун-өмнөд Сибир болон Монголын хил дамнасан газар нутаг дахь шашин шүтлэгиcйн төлөв байдлын түүхэн нөхцөл байдлыг угсаатан-соёлын үйл явц ба төрийн бодлогыг хэрэгжүүлсэн туршлагын хүрээнд судлахад чиглэж буй төслийн хүрээнд уг илтгэлийг бэлтгэсэн бөгөөд хоёр орны хил орчмын иргэдээс тодорхой санал асуулгыг авч дүгнэлт хийсэн болно. Ярилцлага судалгааны үр дүнд хил орчмын иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдал, тулгарч байгаа асуудал ба шашин шүтлэгийн харилцан хамаарлыг нийгэм-эдийн засаг, улс төрийн үйл явцын хүрээнд хэрхэн явагдаж байгааг гаргахыг зорилоо.
Хүн төрөлхтөнд нарийн төвөгтэй асуудал нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн харилцан хамаарал, эв нэгдэл, хариуцлага, үнэнч шударга байдал, итгэлцэл, хамтран ажиллах чадвар, харилцан туслалцаа, коммунитаризм зэрэг ёс суртахууны үнэт зүйлсийн үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Орчин үеийн нийгмийн үйл ажиллагааны хамгийн чухал хэрэгцээ болж байгаа зүйл бол ёс суртахууны үнэт зүйлс (утга учир, бусдыг хүлээн зөвшөөрөх, ялгаатай байдлыг ойлгох, хүндлэл, бүтээлч байдал, өөрийн ухамсар, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэх мэт) юм. XXI зуунд даяаршлын үйл явц, харилцан уялдаа холбоотой байдал улам бүр нэмэгдэхийн хэрээр шинэ сорилт, эрсдэл бий болж байгаагийн хэрээр ёс суртахууны мэдлэг боловсролын хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Үүний тулд хувь хүн өөрийгөө хөгжүүлэхэд ёс зүйн мэдлэг хийгээд практик асуудалд анхаарлаа хандуулж, тэдэнд ул суурьтай хандах нь суурь үндэс болж байна.
Энэхүү илтгэл нь Монгол Оросын хамтарсан “XIX-XXI зууны эхэн үеийн Сибирийн болон Монголын тодорхой бүс нутаг дахь шашны нөхцөл байдалд угсаатан соёлын ба улс төрийн үйл явцын нөлөө” сэдэвт төслийн хүрээнд бичигдэж байгаа болно. Төсөл нь XIX – XXI зууны эхэн үеийн баруун-өмнөд Сибир болон Монголын хил дамнасан газар нутаг дахь шашин шүтлэгийн төлөв байдлын тухай, угсаатан-соёлын үйл явц ба төрийн бодлогыг хэрэгжүүлсэн туршлагын хүрээнд судлахад чиглэж байгаа юм. Өмнөд ба баруун Сибирь, мөн Монголын тодорхой бүс нутгууд нь түүх соёлын өвөрмөц газар нутаг мөн бөгөөд түүний тод жишээ нь угсаатан ба шашны олон янз байдал юм. Ингэхдээ тухайн газар нутагт оршин суудаг үндсэн угсаатнууд (Монгол, Орос, Алтайчууд, Казакууд, Тувачууд, Татарууд) XIX-XXI зууны эх хүртлэх хугацаанд ямагт олон соёлын харилцан үйлчлэлд байж, хил дамнасан газар нутгийн шашны нөхцөл байдалд зайлшгүй нөлөөлж иржээ. Монголтой хиллэдэг Сибирийн онцлог, түүний засаг захиргаа-газар нутгийн удирдлагын системд эзлэх байр суурь хэд хэдэн нөхцөл шалтгаанаар тайлбарлагдана: Хаант засгийн төвөөс нэн алслагдсан, (оросын элемент) цөөхөн суурьшсан, тэнгэр шүтлэг, ислам, буддын шашны нийгэм-улс төр ба нийгэм-ахуйн хүрээнд ноёрхсон байдал зэрэг болно. Энэ нь олон талаар XIX зуунаас эхэлсэн тухайн угсаатан-шашны бүс нутагт хандах төрийн хандлагын онцлогыг тодорхойлж байв. Түүний зорилго нь бүх Оросын улс төр-хууль эрхзүй, эдийн засаг, нийгэм соёлын орон зай дахь өмнөд-сибирь ба баруун-сибирийн захын үндэстний өргөн харилцаа холбоогоор тодорхойлогдоно.
Most people would associate Confucian moral philosophy with ancient education. After all, according to researchers, Confucian philosophical traditions a modern phenomenon. Humanism was an outgrowth, not of speculation, but of historical and social change. Confucius is a humanist thinker, and Confucian philosophy is actually a unique form of humanism. The Chinese conception of humanism is the Confucian ethical theory, including as "benevolence," "goodness," "virtue," "humanity," "humanness," and "being authoritative." Confucianism is generally defined as a humanistic philosophy because of its indifference to metaphysical and transcendental concepts and its strong emphasis on moral virtues and ethical way of life. It provides guidelines over the conducts of state, family and education. It describes principles like golden rule, proper conduct, interconnectedness of well-being, mutual respect and kindness in order to establish a harmonious civil society
Орчин үеийн манай нийгэмд тулгамдсан олон асуудлын дотор гэр бүлийн аз жаргалын асуудал анхаарал татаж байна. Хэдийгээр нийгэм байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг ч сонгодог философичдын бүтээлээс асуудлын шийдлийг хайх боломж байдаг. Аристотель ёс зүйн асуудлаар “Никомахын ёс зүй” (Nicomachean Ethics), “Евдемийн ёс зүй” (Eudemian Ethics), “Дээд суртахуун” (Magna Moralia) хэмээх гурван зохиол бичсэн билээ. Түүний ёс зүйн гол ойлголтууд нь сайн үйл, аз жаргал, сайн сайхан, шударга ёс, дунджийн зарчим зэрэг ойлголт бөгөөд эдгээр ойлголтоороо дамжуулан хүмүүсийг аз жаргалтай, нийгмийг сайн сайхан болгох үүднээс ёс зүйн үзлээ боловсруулсан билээ. Энэхүү илтгэлд дэвшүүлсэн асуудал бол ёс зүйн суурь боловсролыг эзэмшихгүйгээр хэрэглээний ёс зүйн асуудлыг бүрэн гүйцэд танин мэдэх, судлах боломжгүй болох тухай асуудал, мөн хүн өөрөө хувь заяа, сайн сайхнаа хариуцах ёстой, сайн үйл бол хүн эзэмших ёстой ёс суртахууны чухал чанарын нэг ба сайн үйл бол аз жаргалын үндэс болох тухай Аристотелийн үзэл баримтлал нь гэр бүлийн аз жаргалын үндсийн үндэс нь сайн үйл болох тухай асуудлыг судлах онолын үндэслэл болж байгаа жишээгээр илэрхийлж байгаа болно. Өнөөдөр гэр бүлийн аз жаргалын тухай ярьж бичиж буй сургалт, судалгааны ажилд философи, ёс зүйн онолын үндэслэл учир дутагдалтай байгааг анхаарч, тэрхүү сургалт, судалгааны ажилд хувь нэмэр оруулах хэрэгцээ шаардлагын үүднээс уг илтгэлийг бичлээ
Every nation has its unique language, culture, tradition, and religion, but the way of protection is similar to ancient times. This mentality has been differentiating during the historical development of humanity and formatted a unique complexity of behavior. One of the nations with such a unique culture is Mongolians. In this paper, we wanted to show Mongolians traditional method of wildlife conservation and its importance. Mongolia has a long tradition of venerating and protecting natural spaces. There were Shamanism and Buddhist tradition in Mongolia of respecting the environment through recognizing specific mountains, rivers, or other landscape features as being sacred and decreeing that they were forbidden for activities such as hunting or logging. Both religions incorporated some of these indigenous faith traditions, some of which practice
Философийн түүхэнд боловсролын тухай асуудал чухал байж, түүний зорилго, нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол зэргийг авч үзсээр ирэв. Боловсролын мөн чанар, зорилгын тухай асуудлыг эртний сэтгэгчдээс эхлэн авч үзсэн хэдий ч хүн оюун ухаан болон ёс суртахууны хувьд хэрхэн төлөвших, энэ үйл явцад боловсролын тогтолцоо яаж нөлөөлөх боломжтой вэ гэдгийг судалдаг боловсролын философи хэмээх салбар ХХ зуунд бие даан хөгжиж иржээ. Боловсролын тухай философи асуудал мэдлэгийн бусад салбарын нэгэн адил эртний грекийн философичдын бүтээлдүүдэд тусгалаа олж, тэдний маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлгээс эхэлсэн байдаг. Эрин цаг үеэ бүтээсэн сэтгэгчдийн бүтээлээс боловсролын зорилго, үнэ цэнэ, үүрэг, ач холбогдлын тухай үзэл санааг олж харах боломжтой бөгөөд тийм сэтгэгчийн нэг бол эртний Грекийн философич Платон мөн. Боловсролын мөн чанар, утга учрын тухай чухал санаанууд Платоны бүтээлүүдэд анх хэлцэгджээ. Хэдэн мянган жилийн өмнө Платон боловсролын салбарт чухал санаануудыг өгч байсан нь эдүгээ ч сонирхолтой төдийгүй түүнийг боловсролын тухай өрнөдийн ардчилсан үзэл санааны үндсийг тавьсан хүн гэж тооцож байна.
ХХ зууны эцэст хүн төрөлхтний хөгжил дэвшлийн тухай хэвшмэл ойлголтыг зайлшгүй эргэн харах, хөгжлийн тухай асуудалд нухацтай хандах шаардлага тулгарч “хөгжил” хэмээх ойлголтыг философи утгаар “хүн бол хөгжлийн хэмжүүр”, “хүн бол зорилго”, “хөгжил бол төгөлдөршил” зэрэг агуулгаар авч үзэх болжээ. Шалтгаан нь байгаль дэлхий хүн төрөлхтнөөс “хамтдаа амьдрах эрхийг шаардах” болсноор хөгжлийн тухай төрөл бүрийн үзэл санаанууд бий болсон байдаг. Тэдгээр олон үзэл баримтлал дотор тогтвортой хөгжлийн үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байна. Учир нь тус үзэл баримтлал хөгжил нь хүний амьдралын бүхий л үйл явцыг хамарч, хөгжлөөөс нэг ч хүн хоцрох ёсгүй хэмээн үздэг. Уг үзэл баримтлал ёсоор эдийн засаг, нийгмийн тэгш ололтод хүрэх нь хөгжлийн эдийн засаг, соёл, ёс зүй, байгаль, нийгэм, техникийн харилцан үйлчлэлийн үр дүн байх ёстой. Энэхүү илтгэлд тогтвортой хөгжил дэх ёс суртахууны үнэт зүйлсийн тухай авч үзэх болно.
Ethics is bilateral. At the point it forms the norms of morality and values and performs the function of a control experiment in behavior. Ethics is not implemented in the human mind, it revealted formally when dealing with people. In traditional societies, rules are more important than law. Ane ruler, king, prince, khan can cancel the old law and adopt a new one but nobody can cancel tradiotional rules, if only they were not created by any specific person, but by society as a whole. It acts as their keeper, passing from one generation to another. These rules are the basis and support of the public mentality; practically the fundamental of traditional culture is supported by them, and only time can change, which it gradually does. Ethics is a process that spreads in society through traditions, religious teachings, moral precepts, nd legislation. You can determine the ethical features of a particular nation using sources of moral instruction, laws, folklore, historical sources, and archaeological sites. We briefly examined the concepts of ethics, and its modern roles and meanings. And also made an attempt to analyze the Mongolian traditional moral teachings, to determine the features of national ethics.