Бидний тухай
Багш ажилтан
БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд социалист системт төрийн оршин тогтнох үндсийг социалист өмч гэж заан тодорхойлсон тул иргэн бүр социалист байгууллын үндэс болсон социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлаж, түүнийг бүхий л аргаар батжуулан арвижуулах “ариун үүрэг” хүлээжээ. Энэхүү илтгэлд социалист өмчийн үзэл санаа Монголын нийгэм, тэр дундаа нийгмийн үндсэн давхарга болсон малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байсныг задлан шинжлэхийг оролдоно. Ингэхдээ юуны түрүүнд нам төрөөс ХААН-ийн өмчийг улсын өмч болгон хувиргах бодлогыг үе шаттай хэрэгжүүлсэн болох тухай асуудлыг авч үзнэ. 1960-1990 хүртэл үргэлжилсэн энэ бодлогын нөлөөгөөр хоршооллын өмчийн тухай ойлголт бүдгэрч социалист өмчийн үзэл санаа, сэтгэлгээнд улсын өмчийн тухай ойлголт давамгайлах болсон юм. Социалист өмчийн сэтгэлгээ бүх нийтийн ариун үүрэг болоход социалист өмчийг ашиглан шамшигдуулахын эсрэг хууль, эрх зүйн орчин чухал нөлөө үзүүлсэн ажээ. Тиймээс БНМАУ-ын социалист өмчийг ашиглан шамшигдуулахын эсрэг хууль, эрх зүйн орчин, бюрократик тогтолцоо нэгдэлч малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байсныг задлан шинжлэх нь илтгэлийн дараагийн асуудал байх болно. Социалист үед социалист өмчид хохирол учруулсан буруутай үйлдлийг илрүүлэн тогтоох, хариуцлага тооцох ажлыг хариуцдаг маш нарийн зохион байгуулалттай тусгай алба ажиллаж байв. Ардын хянан шалгах байгууллагын дор ажиллаж байсан тэрхүү албаны тогтолцоо нь ХААН-ийн үйлдвэрлэл хэвийн явагдах, нэгдлийн үйлдвэрлэлийг малчид үг дуугүй хүлээн зөвшөөрч амьдрахад чухал хөшүүрэг болж байжээ. Илтгэлийн төгсгөлд социалист өмчийн тухай үзэл санаа, хууль, эрх зүйн зохицуулалт нь удаан хугацаанд малчдыг эргээд ядууруулах, гэмт хэрэгтэн болгох үндсэн шалтгаан болж байсан тухай асуудлыг дэвшүүлнэ.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн сүүлийн 5 жилийн судалгааны үр дүн, түүхийн судалгааны цаашдын зорилт, тулгамдсан асуудлын талаар илтгэл хэлэлцүүлсэн. Илтгэлийг эмхэтгэх асуудал одоохондоо тодорхойгүй. Захиргаанаас цаг тооцно гэсэн тул энд мэдүүлэв.
Тус өгүүлэлд зохиогч 1958-1959 онд өрнөсөн нэгдэлжүүлэх хөдөлгөөний үйл явцыг орон нутгийн түвшинд буюу Архангай аймгийн жишээнд тулгуурлан задлан шинжилж, сэргээн босгохыг оролдсон юм. Ингэснээр нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг түүхэн шалтгаан, зорилго, онцлогийг тодорхойлох боломжтой болж байна. Аман түүх, орон нутгийн архивын сурвалжууд ардын аж ахуйтнуудыг нэгдэлжүүлэх хөдөлгөөн бодит байдал дээр сайн дурын зарчим ёсоор явагдаагүй болохыг нотолно. Нэгдэлжүүлэх хөдөлгөөний бодлого дан ганц эдийн засгийн бус, мөн нийгмийн шинэчлэл явагдах хөрс суурь болжээ.
1958-1960 онд явагдсан нэгдэлжүүлэх хөдөлгөөний үйл явцыг Архангай аймгийн жишээнд тулгуурлан задлан шинжилсэн.
Urban culture is of central importance to understanding and interpreting cultural change. Yet the concept is still uncertain for both existing public authority and historical studies in Mongolia because urbanization growth has been centralized at few cities and there is no noticeable distinction between urban and rural ways of life. Thus the paper proposes to apply another key concept, that is to say, theory of popular culture not only to examine history and structure of cultural process in various forms, but also to trace important cultural values in modern and postmodern societies in Mongolia.
Энэ илтгэлд Кэмбрижийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрт багтсан түүхийн хичээлийн хөтөлбөрүүдэд тусгагдсан суралцахуйн үр дүн, үнэлгээний тогтолцоо, шалгуур, хичээлийн агуулга, шалгалтын хэлбэр зэрэгт задлан шинжилгээ хийж харьцуулах замаар Кембрижийн олон улсын сургалтын онцлог, сургалтын технологийн давуу талыг тодорхойлохыг зорив.