Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголттой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерын системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, программ хангамж, компьютерын ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээллийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Программ хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг программууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Текстэн мэдээллийг боловсруулах программ хангамжийн хүрээнд; бичиг баримт боловсруулахад тавигдах шаардлагууд, бусад хэрэглэгч болон программтай мэдээлэл хамтран эзэмших, бичвэрийг хэвжүүлэх, хүснэгт, индекс, ишлэл зүүлт, гарчиг, хавчуурга, бичиг баримтын дээд ба доод хэсгийн мэдээлэл, хуудас болон бүлгийн хуваалт, баримтын нууцлал ба хамгаалалт хийх чадвартай болно. Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программ хангамжийн хүрээнд; хүснэгтэн мэдээлэл боловсруулалтын үндэс, өгөгдлийг шүүх, эрэмбэлэх, нүдэнд буй өгөгдлийг шалгах, өгөгдлийг импортлох, өгөгдөлд дүн шинжилгээ хийх болон удирдах, өргөн хэрэглэгддэг томьёонууд ашиглах, хаягийн тухай ойлголт, график боловсруулалт хийх, өгөгдөл цуглуулах болон хамтран эзэмших, өгөгдлийн хамгаалалт хийх чадвартай болно. Илтгэл болон танилцуулга бэлтгэх программ хангамжийн хүрээнд; мультимедиа танилцуулгын үндэс, танилцуулга үүсгэх хэрэгцээ шаардлага, үзүүлэн болон танилцуулгыг хэвжүүлэх, бэлэн загвар ба агуулга ашиглах, гадаад объект холбох, дуу авиа, аудио видео болон хөдөлгөөн хийх, үзүүлэнгийн тоглох хугацаа болон шилжилтийг тодорхойлох, тэмдэглэл хөтлөх болон гарын авлага үүсгэх, тусгай танилцуулга үүсгэх, бусадтай хамтарч танилцуулга дээр ажиллах чадвартай болно. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерын сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчны ойлголтуудыг эзэмшиж компьютерын сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.
Энэ хичээлийн зорилго нь мэдээллийн технологи, мэдээллийн систем, мэдээлэл холбооны технологийн талаарх суурь мэдлэгийг олгон, компьютерын техник хангамжтай ажиллах болон түгээмэл хэрэглээний программ хангамжийг эзэмшүүлэхэд оршино.
Зохиомж өнгө судлал, хөдөлгөөнт зураг хичээлээр олж авсан мэдлэгээ практикт бататгах зорилгоор хичээлийн эхний 3 долоо хоногт практикт хэрэглэж, зохиомж гаргаж дадлагажина. Дараа нь хичээлийн шаардлага хангасан төслөөс сонгон авч багаар хамтарч хийнэ. Сонгож авсан сэдвийн дагуу зохиомж гаргаж түүнийгээ storyboard-д дээр буулгана. Дүр болон объектийг байгуулж шаардлагатай харагдац, процедурыг хийнэ. Дараа нь зохиомжийг гүйцэтгэж хөгжүүлнэ. Баг нь 3-4 оюутантай байх бөгөөд хичээлийн эхэнд төслийн зорилго, зорилтыг тодорхойлж, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулна. Баг бүр төслийн явцын тайланг илтгэж, харилцан ярилцах семинарын зарчмаар хичээлийг явуулна. Хичээлийг удирдан явуулж байгаа багш оюутны багуудад мэргэжлийн зөвлөгөө өгч асуудлыг хамтран шийдвэрлэнэ. Энэ хичээлийг судалснаар оюутан танхимд олж авсан мэдлэгээ практикт турших цаашид бие даан төсөл хэрэгжүүлэх чадварыг эзэмших ба элбэг тохиолддог бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замыг мэддэг болно.
Зохиомж өнгө судлал, хөдөлгөөнт зураг, 2D/3D загварчлал, дуу авиа боловсруулалт видео дүрс боловсруулалт хичээлээр олж авсан оюутны мэдлэгийг практикт дадлагажуулах юм. Дээрх хичээлүүдээр гарсан шинэ технологийг бие даан суралцах чадварт сургах, Мультимедиа зохиомжийн төсөл хэрэгжүүлэх ажлыг таниулах .
Энэ хичээлээр мэдээлэл, харилцаа холбооны технологи, компьютер тооцооллын суурь үндсэн ойлголт, ухагдахуун, хөгжил, нийгэмд гүйцэтгэх үүрэг, интернэт дээр суурилсан цахим хөгжлийн талаарх мэдлэг эзэмшинэ. Мэдээллийн системийн үндсэн ойлголт, төрөл, компьютерын системийн бүрэлдэхүүн хэсэг, техник хангамж, програм хангамж, компьютерын ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээллийг дүрслэх аргын талаарх мэдлэг эзэмшинэ. Компьютерын програм хангамж, хөгжүүлэлт, програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ, төрөл, үндсэн чиг үүргийг судалж, хэрэглээний чадвар эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, компьютер харааны үндсэн ойлголт, зураг засварлах хэрэгсэл ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндсэн ойлголтын мэдлэг, хэрэглээний чадвар эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж, мэдээллийн сантай ажиллах чадвартай болно. Компьютерын сүлжээ, бүрэлдэхүүн хэсэг, тоног төхөөрөмжийн үндсэн ойлголт, компьютерын дотоод сүлжээ ашиглах, мэдээлэл солилцох, интернэт, вэб технологи, хайлтын систем, интернэтийн хэрэглээ (үйлчилгээ), түүний төрлийн талаарх мэдлэг эзэмшинэ. Цахим сургалт, цахим сургалтын үүсэл, хөгжил, сургалтын төрөл, дэд бүтэц, систем, технологи, цахим сургалтын тэргүүлэх платформууд, хөгжлийн чиг хандлага, цахим засаг, цахим засаглал, үндсэн ойлголт, ухагдахуун, төрийн мэдээлэл солилцооны систем, төрийн цахим үйлчилгээ (e-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал, тоон гарын үсэг г.м.), цахим бизнес, цахим худалдаа, үндсэн ойлголт, цахим худалдааны төрөл, зах зээл, хэрэглээ, технологи, цахим төлбөр тооцоо, түүний төрөл, эрх зүйн зохицуулалтын тухай мэдлэг эзэмшинэ. Цахим орчин дахь онлайн хэрэглээг ажил хэргийн орчинд бүтээлчээр ашиглах чадвар эзэмшинэ. Мэдээллийн аюулгүй байдал, кибер аюул занал, түүнээс урьдчилан сэргийлэх, цахим орчны ёс зүй, цахим орчны аюулгүй ажиллагаа, хэрэглээний асуудал, хор хөнөөлтэй програм, түүнээс урьдчилан сэргийлэх програм хангамжийн тухай суурь мэдлэг эзэмшинэ. Хиймэл оюуны талаарх онолын суурь мэдлэг, түүний хэрэглээ, хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг эзэмшинэ.
“Компьютер тооцооллын зарчим” хичээлийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, компьютер тооцооллын суурь мэдлэг олгох, компьютерыийн техник хангамжтай ажиллах, үйлдлийн систем, түгээмэл хэрэглэдэг програм хангамжийг ашиглах чадвар эзэмшинэ. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийгмийн бусад салбаруудын уялдаа холбоо, интернэт, компьютерийн сүлжээ, цахим орчны ёс зүй, кибер аюул заналаас урьдчилан сэргийлэх, хиймэл оюун, түүний хэрэглээний тухай мэдлэг эзэмшинэ.
Компьютер график дизайны үндэс, Растер, Векторын графикийн ялгаа , графикийн урлагт гүйцэтгэх үүрэг, өнгөний моделууд, бичиг үсгийн тухай, фонт үүсгэх, хэмжих нэгж ,удирдах програм хангамжуудын талаар, лого тэмдэгт вектороор зурах, растер зурагт төрөл бүрийн эффект засвар оруулах, растер векторын форматын төрлүүд, Вэбд зориулан бэлтгэх зургийн онцлог зэрэг сэдвийн хүрээнд явагдах болно.
Оюутнууд компьютер графикийн үндсэн төрөл болох растер, векторын графикийн онцлогын талаар судлах , тэдгээрээр хийсэн бүтээлүүдийг засварлах, шинээр бий болгох, хэвлэх үйл ажиллагаанд сургах зорилготой.
Зохиомжийн тухай үндсэн ойлголт, дүрс бүтээгч анхдагч элемент цэг, дүрс бүтээгч үндсэн элемент шулуун, өнгө ба гэрэл,өнгөний шинж чанар, ахромат ба хромат өнгө, холимог ба эсрэг тэсрэг өнгө, хавтгайн зохиомж, тус биетийн өнгөний бүрдэлт, хэлбэр зохицолд задаргаа хийх, хэмнэл ба давтамж /өнгө, дүрсээр илэрхийлэх/ зэрэг сэдвийн хүрээнд явагдана.
Зохиомж өнгө судлалын хичээлийг үзсэнээр оюутанд өнгө гэрэл дүрсийн тухай мэдлэг өгөх, дүрс бүтээх, тэдгээрийг хэрхэн зохиомжлох, давтамжтай болгох , өнгө хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар мэдлэг эзэмших, түүнийгээ өөрийн мэргэжлийн хичээлд ашиглах мэдлэгийг олгоно. Цаашид малтимедиа дизайн хичээлийг гүнзгийрүүлэн судалж мэргэжил эзэмшихэд үндэс суурь болно.