МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Create a database of horse stamps in Arkhangai aimag
Бүртгэлийн дугаар: P2022-4244
Санхүүжүүлэгч: Тоон урлаг
Мөнгөн дүн: 1.2 сая ₮
Хугацаа: 2022.04.12 - 2023.06.03
Захиалагч: Тоон урлаг
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол судлалын хүрээнд Архангай аймгийн 13 сумын малчдын адууны тамганы дүрсийн өгөгдлийн цахим сан үүсгэх зорилгоор угсаатан зүйн судалгаа хийх, судалгааны сан бүрдүүлэх сан түшиглэн дүрс танилтын судалгааны ажил хийх зорилготой.

Abstract

Within the framework of Mongol studies, the aim is to conduct an ethnographic survey in order to create an electronic database of horse seal images of herders in 13 soums of Arkhangai aimag, and to conduct image identification research based on the survey database.

Түлхүүр үгс:
тамганы-дүрсийн-сан
Англи нэр: Data Preparation for Mongolian Horse Brand Sign System
Бүртгэлийн дугаар: P2018-3629
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2018.12.26 - 4038.09.25
Захиалагч: National University of Mongolia
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Адууны тамганы судалгаа Монгол судлалд төдийгүй тамганы дүрс нь монголчуудын хувьд өмчийн ялгааг харуулах баримт нотолгоо, мал сүрэг өсөх үржихийг соёрхох бэлгэ тэмдэг, монгол хүний удам, уг гарвалыг мөргөх тэмдэг, малын удмын сан бохирдох цус ойртохоос сэргийлэх, залуу малчид тамга сонгохдоо уламжлалаа хадгалах, айл гэрийн үүд өлзийтэй өгөөмөр баян байх бэлгэдэл болж ирсэн зэрэг ач холбогдолтой. Монгол соёлыг өнөө цагт уламжлуулан авч явахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийхдээ салбар дундын хамаарлыг анхаарах арга технологийг хослуулан ашиглан зэрэг нь чухал юм. Энэхүү төслийн ажлын үр дүнг монгол уламжлалт дүрс тэмдгийг судлах, малчид шинэ тамга сонгох боломж бүрдэх төдийгүй адууны тамгаар дамжуулан овог удам, угсаа гарвалаа таних боломж бүрдэхийн тулд цахим системийн зөв зохистой зохиомжлох хэрэгжүүлэх юм. Үр дүнд бий болсон өгөгдлийг судлаачид эрдэм шинжилгээ, сургалт судалгаанд ашиглах, малчид ахуй амьдралд хэрэглэх, түүнчлэн тамга нь Монгол барааны тэмдгийн нэг хэлбэр гэдгээр бусад барааны тэмдгийн нэгэн адил цахимжуулах, соёлын өвийг уламжлан дамжуулах, хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой, хүртээмжтэй байх олон төрлийн аппликейшн хөгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна. Иймээс уг төслийн хүрээнд тамганы дүрсийг судалгааг монгол судлал талаас хийж, цахим хэлбэрт оруулахын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхойлох салбар дундын хэлбэртэйгээр хийх юм.

Abstract

Horse sign(stamp) research is one of the important field of Mongolian studies. Nowadays information technology is growing very fast and connecting to other field of studies. In this project, we will design horse stamp registration system with correct values and meanings of the stamps in traditional and cultural viewpoints. Therefore, we have to collect stamp images from real nomadic environment and clarify their meaning, symbols, signs and usages according to their geographical and owners’ religions. In future, user and researchers can use this system for doing research works, determine own traditional stamps.

Түлхүүр үгс:
адууны-тамга,-машин-сургалт,-дүрсийн-бэлгэдэл-зүй




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар