МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Л.Хэрлэн
"МОРИН ХУУР ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН ХИЙЦ БҮТЭЦ, ӨВ СОЁЛ", МОРИН ХУУР-2024 эрдэм шинжилгээний хурал, 2024-5-1, vol. letter@mecs.gov.mn, pp. 1-9

Хураангуй

Олон мянган жилээр байгаль орчиндоо зохицсон нүүдэлийн соёлын үнэт зүйлийг бүтээж ирэхдээ жилийн дөрвөн улирлыг ч дуу хөгжим бүтээх, түгээх, гоо сайхны таашал олох, олгох орчин болгож чадсанаараа монголчуудын урлаг гайхамшигтай. Монголчуудын дунд морин толгойтой хөгжмийн зэмсэг гүнзгий нэвтэрж уламжлагдаж ирсэн нь уламжлалт шашин болох бөөгийн онгодын “унаа” морийг хөгжимд сийлж байсантай, мөн морийг эрхэмлэн дээдэлж ирсэн зан үйлтэйн холбоотой юм. 1992 онд төрийн ёслолын өргөөнд “Төрийн хан хуур” залж жил бүрийн сар шинийн баяраар орон даяар эгшиглүүлж байх тогтоол гарсан бөгөөд, 2001 онд морин хуур хөгжмийг дээдлэн дэлгэрүүлж, сурч эзэмших тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ. 2003 онд ЮНЕСКО монголын уламжлалт морин хуурын урлагийг “хүн төрөлхтөний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэжээ . Сүүлийн үед чавхдаст нумт хөгжмүүдийн ялангуяа их хуур, морин хуурын царыг хөгжмийн мастерууд янз бүрийн загвараар хийх болсон нь “чавхдаст нумт зэмсгийн үндсэн шаардлагуудыг хангасан”бүтээл болж байна гэж судлаачид, урлаачид болоод уран бүтээлчид үзэж байна.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"“ДҮРСЭНД УРЛАСАН НОМЛОЛЫГ МЭДРЭХ СОЁЛЫН ХАНДЛАГА” THE ICONOCLASM OF CULTURAL ATTITUDES", УРЛАГ, УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ: ИННОВАЦ (ICIAL 2024) СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, Монгол, 2024-4-27, vol. letter@mecs.gov.mn, pp. 1-7

Хураангуй

Орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан, Монгол улсын томоохон дөрвөн музейн сан хөмрөг дахь соёл урлагийн үнэт ховор үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж зохион байгуулсан юм. Улсын хэмжээний энэ томоохон үзмэрийн явц болоод соёл урлагийн арга хэмжээнд үнэлэлт өгч бичвэр илтгэлийг хэлцүүлж байгаа болно. үзэгчид буюу урлаг соёлыг хүлээн авч байгаа хүмүүсийн мэдлэг боловсролд анхаарах цаг нь болжээ. Тухайн үзэгч үзвэр, үзмэрийг тайлан унших соёл болоод боловсролд мэдлэгийг яаж хүргэх хийгээд яаж дадалжуулах талаар тухайн урлагийн байгууллага бусад байгууллагатай хамтарч ажиллах, дэсэлсэн байнгын төлөвлөгөөт арга хэмжээ явуулах нь зүйтэй мэт. Жишээлбэл, ЕБС-ийн хүүхдэд соёл, урлагийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдэнд сонирхолтой байдлаар соёл, урлагаар дамжуулан боловсрол олгоход соёл, урлагийн байгууллагууд дэмжин туслах. Энэ нь зөвхөн нэг удаагийн төслийн хэмжээний ажил бус тухайн байгууллагын байнгын төлөвлөгөөт ажил болж хэрэгжих нь хойч үеийн Урлаг соёлын мэдлэгтэй хүмүүнийг бэлтгэхэд чухал үүрэгтэй ажил байх болов уу. Ингэснээр эх оронч хийгээд өөрийн соёл, урлагийн өв мэдэгдэхүүний өндөр боловсролтой залуус олширсноор урлаг соёлд хандах хандлага өөрчлөгдөнө гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд монгол соёл урлагийг хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд үүнд соёл урлагаар дамжуулж өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоонд бүх насны иргэд, бүх түвшний байгууллагууд хамтарч ажиллах, баг болж эвлэлдэн нэгдэх нь соёл, урлагийн хөгжлийн ирээдүйн зам дардах байх болно.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"МОНГОЛ СОЁЛ УРЛАГ БОЛОВСРОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ /CULTURAL AND ARTS IMPACTS OF MONGOLIA IN THE EDUCATION SECTOR/", Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо: Боловсролын судалгаа - инновац, Монгол, 2024-4-24, vol. letter@mecs.gov.mn, pp. 1-7

Хураангуй

Соёл, урлаг нь хүмүүнийг нийгмийн түвшинд хүмүүжүүлдэг тул боловсролтой чухал холбоотой шинжлэх ухаан юм. Ялангуяа монгол урлаг нь хүмүүний ёс зүйн мэдлэг, шинжлэх ухааны ул суурийг зохистой байдлаар өвлүүлэн үлдээхэд гол чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголын боловсролын тухай хуулинд монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролтой хүмүүнийг төлөвшүүлэх тухай зүйл заалт нилээдгүй бий. Энэ нь одоогийн сургалтын төлөвлөгөөний биелэлтэй эрс зөрчигдөж байгаа төдийгүй ерөнхийлбөл барууны хөтөлбөр төлөвлөгөөг шууд тусган оруулж, монгол соёл урлагийг үнэгүйдүүлэхэд хүргэж байна. Тиймээс монгол хүний оюуны онцлог, чадамжид тусгасан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан өв соёлоо өвлүүлэн үлдээх тухай зорилгод нийцүүлэх нь чухал юм. Монголын боловсролын хуулинд өв соёлын талаарх мэдлэг олгох тухай баримтууд нилээдгүй бий ч үндсэн сургуулиудын хөтөлбөр төлөвлөгөөнд түүнд нийцсэн журам огт байхгүй байгаа нь гадаадын хөтөлбөрөөр монгол оюуны чадамжийг эрлийзжүүлэх бодлого явагдаж байна хэмээн харж байна. Гадаадын хөтөлбөр төлөвлөгөөг үндэслэн оюуны боловсролд шууд нөлөөлөх нь цаана нь тулгарч буй монгол урлаг, соёлын боловсрол устаж буйтай шууд холбоотой юм. Мөн монгол соёл, урлагийн тухай хичээлүүд нэн хомс болж байгаа нь монгол оюуны чадамж эрлийзжэх цаашлаад өв, соёлын асуудалтай шууд холбоотой байна. Тиймээс монгол оюуныг хөгжүүлэх, боловсролын хөтөлбөр, төлөвлөгөөг монгол соёлтой холбон судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх нь монголын гэх тодотголтой урлаг, соёлыг дэлгэрүүлэхэд нэн чухал нөлөөлөл болно гэдгийг хэлэх байна.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Монгол биет бус соёлын өвийн сонгодог жишээний онцлог", Соёл судлалын их семинар, 2022-11-30, vol. 1, pp. 1

Хураангуй

Нүүдэлч малчин монголчуудаас ЮНЕСКО ба Хүн төрөлхтөний Соёлын биет бус өвийн жагсаалтад орсон арван бүтээл байдгийн зарим жишээнээс энд өгүүлэх болно. Уран сайхны соёл буюу ардын урлагийн төрөл болох уртын дуу, хөндлөн бишгүүрийн битүү амьсгаа, хөөмэйн төрлийг нэгтгэн авч үзэж байгаа шалтгаан нь нэгдүгээрт: хөгжмийн урлагт багцлагдахын тул, хоёрдугаарт, хүний өгүүлэх эрхтний үйл ажиллагааны сонгодог хэлбэрийг хадгалаж байгаагийн учир, гуравдугаарт, монголчуудын ахуй, зан үйлтэй холбогдож ардын язгуур хэв шинжийг бүрэлдүүлж байгааг энд нэгтгэж байгаа болно.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Монгол хөгжмийн зэмсэг үндэсний баялаг болох нь", Бүтээлч урлаг: Шинжлэх ухаан, боловсрол урлагийн зах зээлд, 2022-11-25, vol. 2-р хурал, pp.

Хураангуй

Монгол хөгжмийн зэмсэгүүд нь эртнээс өвлөгдөж ирсэн учир олон сайхан түүхийг агуулдаг билээ. Тиймээс хөгжмийн зэмсэгт үлдсэн ховор нандин түүхүүд нь бидний соёлын өвийг цаашид уламжлан дамжуулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна. Монгол морин хуураас авахуулаад олон үндэсний баялаг шингэсэн хөгжмийн зэмсэгүүд бий тэдгээрээс та бүхэндээ үндэсний баялаг болоход монгол хөгжмийн зэмсэгүүд ямар чухал ач холбогдолтой талаар сийрүүлэхээр тэмдэглэн үлдээв.

Зохиогч(ид): Х.Саранчимэг, Л.Хэрлэн
"УРЛАГ СУДЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛЫН УРЛАГТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ", МУИС 80 жилийн босгон дээр, 2022-10-28, vol. 1, pp. 8

Хураангуй

Урлаг судлалын хөтөлбөр 1992 онд МУИС-д Ардын урлаг судлалын тэнхим нэртэй байгуулагдснаас хойш 30-н жилийн хугацаанд Монгол улсын урлаг судлалын салбарт судалгааны ямар хувь нэмэр оруулсныг багш нараар төлөөлүүлэн хэлэлцүүлсэн.

Зохиогч(ид): Л.Хэрлэн, Х.Саранчимэг
"Урлаг судлалын хөтөлбөрийн Монголын урлагт оруулсан хувь нэмэр", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 1, pp. 7

Хураангуй

МУИС-ийн урлаг судлалын хөтөлбөр МУИС-ийн проектор С.Төмөр-Очир, ардын билиг зүйч Ж.Бадраа, уртын дууч С.Цоодол, МУИС-ийн философийн ухааны доктор Ж.Төмөрбаатар нарын үйл ажиллагаагаар 1992 онд гараагаа эхлүүлснээс хойш 30 жилийнхээ ойтой золгож байна. Түүхийг эргэн сөхвөл, МУИС-ийн хүндэт доктор, хүндэт профессор Д.Хүүхэнбаатарын дурсамжид ийн өгүүлжээ. ...“Бидний хэдэн нөхөд АК С.Норовсамбуу, Ж.Төмөрбаатар өөр хэн нэгэн байгаа эсэхийг санахгүй байна, уулзаж соёлын өвөө уламжлан хөгжүүлэх, хайрлан хамгаалах тухай хүүхэд залуучууддаа эзэмшүүлэх, яс маханд нь шингээж жинхэнэ монгол хүн болгох тухай яагаад ч юм халуун яриа дэгдээж билээ. ...манайх шиг ардынхаа түүх, соёлын дурсгалаа төрийн бодлого болгон сүйтгэсэн улс байдаг болов уу? ... гэж эхэлсэн яриа ...МУИС-д ардын урлагийн салбарыг байгуулах нь зүйтэй юм хэмээн өндөрлөсөн1 юм. Ийн эхэлсэн ардын урлаг судлалын тэнхим нь өдгөө Утга зохиол судлалын хөтөлбөртэй нэгдэж, Утга зохиол, урлаг судлалын тэнхим болон сургалт, судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Урлаг судлалын хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн цагаасаа “анхны” хэмээх тодотголыг хүртсэн судлаач хийгээд судалгааны бүтээлүүдийг бий болгожээ. Тодруулан, доорх байдлаар өгүүлье.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"THE CONCEPT ON THE TERM OF MONGOLIAN THROAT SINGING" Mongolian Diaspora, vol. 2, no. ISSN 27656519, pp. 31, 2022-6-10

Монгол судлалын хүрээлэнтэй хамтарсан Mongolian Diaspora сэтгүүл

Хураангуй

Khoomei is a wonder, which Mongolians contributed it to the human cultural heritages. Recent 30 years many national and international scholars have been studying about khoomei and trying to explain its meaning and origin. Khoomei is spread widely among shamanists and Mongolians, Kyrgyzstan, Caucasian and Altaic people. It has been developed in connection with shamanist rituals and later became an art.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Монгол баатарлаг тууль хайлах зан үйлийн психоанализ" Монголын соёл, урлаг судлал, vol. TomusXLII 1-38, no. ISSN 2310-9114, pp. 286-291, 2022-6-1

http://www.mcari.msuac.edu.mn/

Хураангуй

Монголчуудын уламжлалт урлаг тууль хайлах зан үйл нь 2009 онд ЮНЕСКО-ийн "яаралтай хамгаалах" биет бус соёлын өвөөр бүртгэгджээ. Монголын баатарлаг тууль хайлах зан үйл нь аман зохиол, хөгжим, жүжиг зэрэг олон урлагийн нэгдэл болох шинжээрээ урлагийн бусад төрлүүдээс онцгойрдог. Энэ тухай академич Ц.Дамдинсүрэн "олонд алдартай үлгэрч туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан" хэмээн онцлон тэмдэглэж байжээ. Өнгөрсөн хугацаанд тууль нь уран зохиол судлалын салбарт түлхүү судлагдаж, зан үйл, шүтлэг бишрэлийн ойлголтыг судлах судалгаа орхигдож иржээ. Үүнээс үүдэн монголын ард түмний дунд уламжлагдаж ирсэн баатарлаг, туульс хайлан зан үйлийн учир холбогдлыг сэтгэл судлалын ухааны онолтой уялдуулан анализ хийж "нууцлаг, увидаслаг" шинж чанарт тайлан хийхийг зорилоо.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
""Tradition of making morin khuur"", Erstes Morin Khuur festival in Europa, 2022-5-28, vol. анхдугаар, pp. 1

Хураангуй

Монгол туургатны Морин хуур хөгжим нь нүүдэлчин малчин түмний хөгжмийн зэмсгийн соёлын их өв билээ. Хөгжмийн түүхийн явцдаа ширэн цартай хуураас модон цартай хуур болон өөрчлөгдөх уламжлал шинэчлэлийг энэ өгүүлэлд тоймлон өгүүлэх болно. Зорилго: Морин хуур хөгжмийн хийц бүтэц, хувьслын уламжлалыг өв соёлын жишээнээс баримтаар тодруулах

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Монгол хатдын гоо зүйн үнэлэмж дахь утга илэрхийлэл", Гоо зүйн боловсрол ба орчин үе, 2022-5-22, vol. 3-р хурал, pp. 95-102

Хураангуй

Монгол хатдын гоо зүйн илэрхийлэл нь нарийн ёс жаяг агуулсан байдаг нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг ажээ. Ялангуяа эртний Монгол хатдын гоо зүйн үнэлэмж нь гадаад төрх байдлаас гадна тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, улс үндэстнээ хамгаалахаар морддог байсан нь дан ганц бэлгэ тэмдэг гэхээсээ илүү бүхий л түвшний нарийн мэдлэгтэй, оюунлаг байсныг харуулдаг. Монгол хатдын талаарх баримт бичгүүд дэлгэрэнгүй байх нь ховор боловч тэдний үлдээсэн ул мөр Тао болон Сүн гүрний сүм хийдэн дээр үлдсэн археологийн олдворууд, Марко Поло худалдаачны тэмдэглэл, Персийн гар бичмэлүүд зэрэг олон зүйлээс харж мэдэх боломжтой билээ. Бид тэдгээр олон баримтуудаас Монгол хатдын гоо зүйн үнэлэмж, илэрхийлэл болон тухайн үеийн гоо зүйн сэтгэлгээний гайхамшгийг харах боломжтой юм. Түүхийн баримтуудаас үзвэл монгол хатдын гоо зүйн илэрхийлэмж нь дан ганц төрх бус оюуны чадамж ухаалаг байдалтай нарийн уялдаа холбоотой байдаг ажээ. Монголчуудын түүхэнд хатдын илэрхийлэмж нь шинжлэх ухааны нарийн учигтай эрүүл бие, оюунлаг чанар хоёрыг хослуулсан байдлаар тусгасан байгаа нь монгол хүмүүний гоо зүйн үнэлэмж оюунлаг чанартай шууд холбоотой ажээ. Монгол хатан нь төрийн дүр төрх болж явдаг учир бүхий л орны соёлыг мэддэг өндөр боловсролтой байх нь гарцаагүй. Өндөр соёл боловсролтой болгодог шалтгаан нь ихэнх том гүрнүүдийг дайлаар мордож хүчээр авдаг байсангүй, зарим үед эмс хатдын боловсролд анхаарч улс орныг нэгтгэн авахдаа соёлын бодлогоор уусгаж авдаг байсан нь илт харагдаж байна. Мөн гадаад үзэмжийн тухайд дурдвал үзэсгэлэн төгөлдөр гэх байдал нь төгс төгөлдрийн хэмжээгээр бус эрүүл биений байдлаар нь шинжин хатан болгодог байсан байна. Учир нь эрүүл эмэгтэйгээс эрүүл хүүхэд төрүүлэх гэсэн нарийн утга уялдаатай холч бодолтой хүмүүс байсан нь харагдаж байна. Эмэгтэй хүний гоо сайхны утга илэрхийлэмж нь эрүүл биетэй, ухаан төгс байх тусам эрүүл хүүхэд төрж улс орныг удирдах хаан болоход нөлөөлдөг ажээ. Гадаад үзэмжийг нарийвчлан буюу шүд, үсний өнгө, гуя ташааны хэмжээтэй нь дурдсан байдаг нь гоо зүйн илэрхийлэмж нь анагаах ухаантай нарийн уялдаа холбоотой байсан байх талтай. Үүнээс үзвэл Монголчууд эрт үеэс шинжлэх ухаанч ард түмэн байсан төдийгүй нарийн дэг жаяг, хатан хүний боловсролын байдалд түлхүү анхаардаг байсныг харуулж байна.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Тойрон бүжиг ба домын зан үйл", Бүжгийн чуулган эрдэм шинжилгээний хурал, 2022-4-30, vol. 4-р хурал, pp. 95-102

Хураангуй

Тойрог бүжиг нь олон мянган жилийн турш янз бүрийн соёлт ард түмний хөдөлгөөний илэрхийлэл байсан бөгөөд маш эртний үеэс үүсэлтэй гэх нотолгоог археологийн олдворууд дээрээс харж болно. Тойрох хөдөлгөөнөөр дамжуулан од эрхэс, гаригийн байгалийн орчил хөдөлгөөнийг харуулж байна гэх олон судалгааны таамгийг дэвшүүлсэн нь бий. Тойрог бүжиг өдийг хүртэл дэлхий дээрх цөөн хэдэн ард түмэнд үндэсний бүжгийн хөдөлгөөн болж үлдсэн хэдий ч эрт үеийн түүхэн мөрийг мөшгин хөөвөл тойрон бүжиг нь бүжгийн илэрхийлэл бус домийн зан үйлээр анх гарч ирсэн байдаг тухай баримтууд үлдсэн байна.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Дэлхийн II-р дайнд зохиогдсон буриад дуунууд", Орос Монгол Хятад гурван улсын Буриад угсаатны угсаатны соёл, аман соёлын хадгалалт хувиралтын судалгаа, Монгол, 2022-4-2, vol. анхдугаар, pp. 9

Хураангуй

Буриад зон дэлхийн I,II дайны үед төрсөн, өссөн нутгаасаа дайжиж одоогийн Орос улс, Монгол улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр тархан суух болжээ. Энэ нь Дэлхийн I дайнаас эхлэн Дэлхийн II дайнаар төгсгөл болж ах дүү, элгэн саднаараа хилийн наана цаана таслагдан амьдрах болсон юм. Энэ үеийн түүхэн дэхь буриад монголчуудын аж амьдралтай холбоотой баримт дуунд нь хадгалагдан үлджээ. Ялангуяа Дэлхийн II дайны Японы түрэмгийлэгчдийн 1932-1939 оны дайны хөлд Шинэхээний буриадууд их гарз хохирол амсаж байсан бол, Германы дайнд Оросын буриадууд “Бүхээ фронтод” уриан дор ар талд эмэгтэйчүүд бүх амьдралыг үүрч тэр тухайгаа дурсан дуулж байсан байдаг. Энэ тухай сэдэвтээ тоймлон өгүүлэх болно. Зорилго: Дэлхийн II дайнтай холбоотой буриад монголчуудын хил дамнасан нүүдлийн дууг тодруулах нь

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"“Соёл судлал” хичээлийн хөтөлбөрийн онцлог” /МУИС-ийн жишээн дээр/" Монголын соёл урлаг судлал, vol. TomusXLII 1-38, no. ISSN 2310-9114, pp. 126-132, 2021-11-15

http://www.mcari.msuac.edu.mn/

Хураангуй

Үндэслэл Орчин үеийн Их, дээд сургуулийн сургалтын бодлого ялангуяа дээд боловсролын дэлхийн чиг хандлагад ерөнхий суурь боловсролын хичээлийг иргэний нийгмийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, иргэний нийгмийн идэвхитэй гишүүн, мэдлэг, ёс зүйн өндөр боловсролтой, хамтарч багаар ажиллах чадвар бүхий, асуудал шийдэх чадвар бүхий боловсон хүчинг бэлтгэхэд чиглэгдэж байна. Ялангуяа дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд Судалгааны их сургууль болох чиг зорилгодоо ерөнхий суурь боловсролын хичээлүүддээ анхаарлаа төвлөрүүлж, сургалтын болон хичээлийн хөтөлбөр, сургалтын зорилт үр дүндээ тал бүрийн өргөн мэдлэг эзэмшүүлэх, мэдлэг ур чадвараа амьдрал дээр хэрэгжүүлэх, оюуны хөрвөх чадварыг хөгжүүлэхэд тухайн хичээлийн зорилго үр дүнг чухалчилж үздэг байна. Эдүгээ манай улсад ч энэ нийгмийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ нь олон талын мэдлэгтэй, олон мэргэжлээр хамтарч ажиллах, багаар болон бие даан ажиллах мэргэжлийн хөрвөж чадах чадварлаг боловсон хүчин шаардлагатайд нийцүүлэн “Ерөнхий суурь боловсрол”-ын хичээлийг үзэж байгаа суралцагсдад тавигдах шаардлага нь аливаад хариуцлагатай хандах, мэргэжлийн ёс зүйтэй байх, аливаа асуудлыг задлан шинжлэх, үнэлгээ өгөх, шийдэх чадвартай байхад чиглэгдэж байна. Энэхүү дэлхийн болон монгол улсын ерөнхий суурь боловсролын хичээлүүдийн зорилго, зорилтод нийцүүлэх үүднээс улсын болон хувийн их, дээд сургуулиудад орж байгаа “Соёл судлал”, “Соёл судлалын үндэс” зэрэг ерөнхий суурь боловсролын хичээлийг нэгдсэн нэг зорилгод чиглүүлэн цогц байдлаар сургалт семинар явуулан нэгдсэн нэг хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан жишиг загвар /стандарт/ гаргаж батлуулах, сургалтын ном, сурах бичгийг хамтарч ажиллах үйл ажиллагаа эхлэж байгаа нь маш их талархууштай ажил болж байна. Ийм шаардлага хэрэгцээ байгаа тухай 2017 онд Соёл судлалын үндэсний их семинарт илтгэл тавьж байсан билээ. Цаашид ч энэ арга хэмжээ аргажин баяжиж жил бүр багш нарын сургалт семинар, эрдэм шинжилгээний хурлыг явуулж үр дүнгээ тооцох, шүүн хэлцэх, шагнан урамшуулах, эмхэтгэл хэвлэн нийтлэх зэрэг ажлууд хийгдэх байх гэж найдаж байна. Судалгаанаас үзэхэд МУИС-ын суурь хичээл болох “Соёл судлал” хичээлийн агуулгад соёлын түүх, соёлын ойлголт, монгол хүний хөгжлийн төлөвшил, харилцааны соёл гэхчилэн хувиарлан оруулж гадаадын их дээд сургуулиудын үндсэн “Соёл судлал” хичээлийн агуулгаас хол зөрөөтэй байдаг шалтгаан нь монгол улсад ерөнхий боловсролын хичээлүүдэд соёлын судалгааг тусад нь авч үзэж анхан шатны мэдэгдхүүн олгогдох бололцоо хомс байдаг тул их дээд сургуулийн нэгдүгээр ангид орсон оюутнуудад тухайн агуулгаар анхлан заадагтай холбоотойгоор өөрчлөгджээ. Мөн гадаадын их дээд сургуулийн сургалтын агуулгын бүтэц нь бие дааж судлах, судалгаа хийх , судалгааны арга зүйд бүрэн суралцсан оюутнууд их дээд сургуульд дэвшиж суралцах эрхтэй байдаг. Энэ нь их дээд сургуульд суралцаж буй оюутан нэгдүгээр курсээс ямарваа нэг сэдвээр хичээлүүд дээрээ бүрэн хэмжээний судалгааны өгүүллүүд, шүүмжүүд бичиж хамгаалдаг учраас нэг сэдэв дээр 3-6 ширхэг судлаачын материал уншиж судлах, дүгнэлт өгөх зэргээр хичээлийн аргууд явагддаг байна. Тиймээс Монгол улсын ерөнхий боловсролын сургуульд соёл судлалын хичээлийг нийгмийн хичээлүүдтэй хамтатгаж бус тусад нь үзэх шаардлагтай байна. МУИС-ын соёл судлал хичээлийн онцлог нь монгол соёлын хүмүүжил төлөвшлийг дэлхийн соёлын заагтай хамтатган судалдаг нь гол давуу тал болоод байгаа билээ.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Биба хувирсан түүхээс", Монгол улсад “биба” /pipa/ хөгжмийг сэргээн хөгжүүлэх нь, Монгол, 2021-11-12, vol. анхдугаар, pp. 8

Хураангуй

Монгол ардын чавхдаст товшуур хөгжмийн эртний төрөлд биба, хувис хоёр ордог бөгөөд нэг нь нөгөөгөөсөө салбарлан хөгжсөн, эсвэл өөр өөрийн онцлог хөгжмийн зэмсэг мөн эсэх дээр хөгжим судлаачид өөр өөрийн байр суринаас тайлбарлаж иржээ. Эдгээр хөгжмийн зэмсгүүд нь эртний монголчуудын дунд хэрэглэгдэж байсан гэдэгт түүх, археологийн олон баримтуудаар тайлбарласан мэдээ баримтууд бас цөөнгүй бий. Эртний аман сурвалжийн мэдээ баримт судалгаан дээр тулгуурлан урлагийн бүтээлүүдийг шинэчлэн хувиргах, сэргээн засварлах нь урлагийн хөгжилд ихээхэн ахиц дэвшлийг бий болгодог нэг жишээнээс энд дурьдах болно.

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Буриад монголчуудын нүүдлийн дуу / Дэлхийн II дайнтай холбоотой 1939-1945 оны буриад дууны тухай/", INTERNATIONAL MIGRATION DURING THE COVID-19 PANDEMIC, Монгол, 2021-5-19, vol. 1, pp. 10

Хураангуй

Агуулгын товч Буриад монголчууд бусад нүүдэлчин малчдын нэгэн адил нутаг нутаг сэлгэн мал маллаж, ан агнаж амьдарч ирсэн хэдий ч Дэлхийн I,II дайны үед төрсөн, өссөн нутгаасаа дайжин шилжилт хөдөлгөөн хийж одоогийн Орос улс, Монгол улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр тархан суух болжээ. Энэ нь Дэлхийн I дайнаас эхлэн Дэлхийн II дайнаар төгсгөл болж ах дүү, элгэн саднаараа хилийн наана цаана таслагдан амьдрах болсон юм. Энэ үеийн түүхэн дэхь буриад монголчуудын аж амьдралтай холбоотой баримт дуунд нь хадгалагдан үлджээ. Ялангуяа Дэлхийн II дайны Японы түрэмгийлэгчдийн 1932-1939 оны дайны хөлд Шинэхээний буриадууд их гарз хохирол амсаж байсан бол, Германы дайнд Оросын буриадууд “Бүхээ фронтод” уриан дор ар талд эмэгтэйчүүд бүх амьдралыг үүрч тэр тухайгаа дурсан дуулж байсан байдаг. Энэ тухай сэдэвтээ тоймлон өгүүлэх болно. Зорилго: Дэлхийн II дайнтай холбоотой буриад монголчуудын хил дамнасан нүүдлийн дууг тодруулах нь Түлхүүр үг Буриад монголчууд, нүүдлийн дуу, дайнтай холбоотой дуу, дэлхийн II дайн

Зохиогч(ид): Л.Хэрлэн
"Хубис хөгжмийн тухайд" Монголын соёл урлаг судлал 2019, vol. боть-XXXIII, , no. дэвтэр 1-48, pp. 124-132, 2019-10-10

http://mnuac.edu.mn/main/421666#421704/slide3

Хураангуй

Монголын хөгжмийн түүхэнд хубисын тухай судлаачдын бүтээлүүдэд дурьдагдсан байдаг хэдий ч түүнийг эдүгээ түүний хэлбэр бүтэц, хөгжимдөх арга барилд уламжлагдаж ирсэн зүйлсийг дахин эргэж харах хэрэгтэй мэт санагдлаа. Чавхдаст хөгжмийн дотор хэлбэр хийцээрээ нилээд өвөрмөц домбо мэт буюу гитар, мандолин төст, мөн хөгжимдөх арга барилын хувьд ч бусад чавхдаст шударга, бибагаас өөр онцлог энэ хөгжмийн зэмсгийг олон нийт болоод мэргэжлийн түвшинд ч судлах, сурталчлах шаардлага байна. Учир нь энэ хөгжмийн баялаг уламжлал монголын хөгжмийн судлагдахуун болоод түүхийн тодорхой орон зайг нөхөн оршсоор байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар