МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR424
Багц цаг: 3

Товч агуулга

Олон улсын тээвэрлэлт хичээл нь олон улсын тээвэрлэлтийн онцлогууд, түүнд оролцогчид, институци, үйл ажиллагааны арга хэрэгсэл, хязгаарлалтуудыг оролцуулан үйл ажиллагааны орчингийн талаар танилцуулна. Түүнчлэн улс хооронд бараа тээвэрлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад шаардлагатай мэдлэгийг олгож, бараа таваарыг тээвэрлэдэг тээвэрлэлтийн төрөл хэлбэрүүдийн талаар танилцуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааны өртөг зардал, гүйцэтгэл болон тээвэрлэж буй бараанд нөлөөлдөг үйл ажиллагааны болон үйлчилгээний онцлогийг нь тодруулах болно.

Зорилго

Олон улсын тээвэрлэлт хичээлийн гол зорилго нь нийгэм, эдийн засаг, эрхзүйн ялгаатай системд оршин буй улс орнуудын хооронд олон улсын тээвэрлэлтийг үр ашигтай зохион байгуулах, тээврийн гэрээ хэлэлцээрийг байгуулахад шаардлагатай онол, практикийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR405
Багц цаг: 3

Товч агуулга

• Логистик, нийлүүлэлтийн сүлжээний тухай ойлголт, түүхэн хөгжил • Бизнесийн байгууллагад логистик, нийлүүлэлтийн сүлжээний ач холбогдол, логистикийн систем, стратеги • Логистик дах барааны нөөц, агуулах • Үйлдвэрлэл, мэдээлэл, тээвэрлэлт хуваарилалтын логистик • Логистикийн системийн шинжилгээний арга

Зорилго

Логистик, нийлүүлэлтийн сүлжээний онол, арга зүйн болон практик мэдлэгийг олгож, түүнийг өөрийн ажил хэрэгтээ баримтлан ажиллах чадавхийг олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR612
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь дэлхийн зах зээл, түүний онцлог шинж, таваарын зах зээлүүд, олон улсын таваарын биржүүд болон дуудлага худалдаа, опцион ба фьючерсийн хэлцлүүд, хеджингийн талаархи ойлголтыг өгч, дэлхийн зах зээлд бараа, үйлчилгээ, оюуны өмчийг хэрхэн худалддаг, зах зээлд үнэ хэрхэн тогтоогддог, бараа, үйлчилгээний урсгал хөдөлгөөнийг улс орнууд болон олон улсын хэмжээнд хэрхэн зохицуулдаг талаар судалж, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын худалдааны тойм, орчин үеийн олон улсын худалдаанд гарч буй шинэ хандлагууд, тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замын талаар авч үзнэ. Гадаад зах зээл, бүтээгдэхүүний судалгааг хийх арга техникүүдтэй танилцана.

Зорилго

Энэхүү хичээл нь магистрант нарт дэлхийн зах зээлийн талаархи ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээ, оюуны өмч, технологийг дэлхийн зах зээлд худалдаалах арга хэлбэрүүд, бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл, таваарын бирж, дуудлага худалдаа, дэлхийн зах зээл дэх үнэ бүрдэлтийн талаар мэдлэг олгох зорилготой. Түүнчлэн магистрант нарт бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломж болон хамгаалалтын арга хэрэгслүүдийн талаархи ойлголтыг өгч, гадаад зах зээлийг судалж шинжлэх ур чадварт сургах нь энэ хичээлийн өөр бас нэгэн зорилго нь юм. Академик компетенц:  Дэлхийн зах зээлийн талаархи ойлголт мэдлэгээ гүнзгийрүүлж, зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл олж авах, түүнийг зөв үнэлэх арга барилд суралцана.  Зах зээлийг судлах арга барилыг эзэмшиж, бизнесийн орчинд бие даан ажиллах зах зээлд бизнесийн оновчтой шийдвэр гаргах, бизнесээ удирдах арга техникүүдийг эзэмшинэ. Судалгааны компетенц: Төрөл бүрийн зах зээл, таваарын биржүүдээс бизнесийг удирдах, худалдааны гэрээ хэлцэл байгуулахад шаардлагатай мэдээллүүдийг найдвартай эх үүсвэрүүдээс олж авах, мэдээллээ зөвөөр ойлгох, бизнестээ ашиглах, зах зээлийн харьцуулсан судалгаа хийх, зах зээлийн хөгжлийн хандлагыг ойлгох, зах зээлийн орчин нөхцөлдөө тохирсон бизнесийн удирдлагын оновчтой зөв шийдвэр гаргах, зах зээлийн талаар судалгаа хийх, Бодлогын бичиг баримт боловсруулахад шаардагдах, олон зүйлсийг нэгтгэх, олон салаа асуудлын уулзвар дээр шийдвэр гаргах ур чадварыг эзэмшинэ. Ерөнхий компетенц: Ажил хэрэгтээ мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, юмс үзэгдлийн хоорондын хамаарлыг ойлгох, ач холбогдлоор нь ангилах, гол асуудлыг олж харах, харьцуулан шинжлэх, олон салаа асуудлын огтлолцол дээр оновчтой шийдвэр гаргах, чухал асуудал дээр төвлөрч судлах ур чадварыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR704
Багц цаг: 3

Товч агуулга

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт нь дотоодын зах зээл дээр явагддаг худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас ихээхэн ялгаатай. Бизнесийнхэн гадаад зах зээлтэй холбоотой худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдаж явуулахад нэмэлт бэрхшээлүүдээс гадна шинэ боломжуудтай тулгардаг. Энэхүү хичээл нь олон улсын түвшинд пүүсийн үйл ажиллагааны талаар шийдвэр гаргахад шаардлагатай шинжилгээ судалгааны ур чадварыг эзэмшүүлэх үндсэн зорилготой. Шинжилгээ судалгааны ур чадвар нь цаашид олон улсын бизнесийн орчинд худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг амжилтад хүргэхэд шаардлагатай стратегиудыг боловсруулах үндэслэл нь болох юм. Энэхүү хичээлийг стратегийн төлөвлөлт, олон улсын бизнес, худалдаа болон хөрөнгө оруулалтын онол ба бодлого, менежмент, эдийн засаг, хууль эрхзүй болон мэдлэгийн бусад салбаруудтай холбоотойгоор судална. Энэхүү хичээлийн хүрээнд бид худалдаа болон хөрөнгө оруулалтын бодит амьдралтай холбогдох үзэл баримтлал, судалгаа шинжилгээний арга барилд онцгой ач холбогдол өгч байна. Хичээлийн хүрээнд хийгдэх төсөлт ажлууд нь оюутны судалгаа шинжилгээ, харилцаа холбооны аман болон бичгийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байх болно.

Зорилго

Дэлхий дахиныг хамарсан даяаршил, худалдааны либеральчлал, өргөжин тэлэх хандлагатай болсон бизнесийн хурц ширүүн өрсөлдөөний нөхцөлд орчин үеийн бизнесийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, хөрөнгө оруулалтыг оновчтой удирдах асуудал өнөө үед чухлаар тавигдах боллоо. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын удирдлага хичээлийн зорилго нь оюутанд аж олон улсын зах зээлд худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргахдаа гадаад зах зээл дэх боломж, нөхцөл байдлыг ойлгох, үнэлж дүгнэх чадварыг олгох, оновчтой шийдвэр гаргах аргазүйг эзэмшүүлэх үндсэн зорилготой. Академик компетенц: • Глобаль бизнесийн үзэл баримтлал, загварууд, тэдгээрийн үйлчлэх хүрээ, үүрэг функцууд, гадаад худалдаа, шууд болон багцын хөрөнгө оруулалт, пүүс компани, ҮДК-иудын олон улсын үйл ажиллагааны онолуудын талаар ойлголт, мэдлэгтэй болох • Пүүс, компанийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд нөлөөлөх орчны болон бусад хүчин зүйлс, гадаад зах зээлд баримтлах худалдаа, хөрөнгө оруулалтын стратегиуд, тэдгээрийг амжилтад хүргэх хүчин зүйлсийн талаар ойлголт мэдлэгтэй болох Судалгааны компетенц: • Пүүс, компанийн түвшинд шийдвэр гаргахад чухал шаардлагатай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг судлан шинжлэх, эрсдэл, нөхцөл байдлыг үнэлэх тоон болон чанарын судалгааны аргуудыг эзэмших, шийдвэрийн хувилбаруудыг боловсруулах ур чадварт суралцах • Худалдаа, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийн эдийн засаг, бизнест үзүүлэх нөлөөллийг тооцох арга барилд суралцах Ерөнхий компетенц: Монгол улсын их сургууль 4 • Өөр өөр соёл, ёс заншил, бизнесийн ялгаатай орчин бүхий өрсөлдөөнт глобаль зах зээлийн орчин нөхцөлд пүүсийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талаар удирдлагын шийдвэр гаргах ур чадварт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, БС
Индекс: INTD801
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар