МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: An Economic Impact Analysis of Mongolia’s Interim Trade Agreement with the Eurasian Economic Union (EAEU)
Бүртгэлийн дугаар: P2025-4955
Санхүүжүүлэгч: Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ
Мөнгөн дүн: 60.0 сая ₮
Хугацаа: 2025.02.05 - 2025.03.05
Захиалагч: Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Худалдааны гол түнш орнуудтайгаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь Монгол Улсын худалдааны бодлогын нэн тэргүүний зорилтын нэгд тооцогддог ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д “Гадаад худалдааны бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж хөгжүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн уялдуулсан тарифыг бий болгох, шинээр үйлдвэрлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох таатай нөхцөлүүдийг урьдчилан бүрдүүлэх, үүний тулд тодорхой улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудалд онцгойлон анхаарах нь зүйтэй” гэж тусгасан байдаг. Монгол Улс анхны Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) хэлбэрээр 2015 онд байгуулж, 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн, мөн Ази Номхон Далайн Худалдааны хэлэлцээрт 2020 онд нэгдсэн ч одоогоор эдгээрийн хэлэлцээрийн ашиглалтыг бүрэн хэмжээнд хараахан судалж амжаагүй байна. Дараагийн ЭЗТХ-ийг БНСУ-тай байгуулахаар тохиролцож, албан ёсны хэлэлцээг 2023 оны 12 дугаар сараас эхлүүлж 5 дах удаагийн хэлэлцээг хийгээд байгаа билээ. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ 2024.05.08 -аас эхэлсэн ба дээрх хэлэлцээрүүдээс нэлээд онцлог юм. ЕАЭЗХ-ны орнууд нь Гаалийн холбооны статустай бөгөөд хоорондын худалдаанд гаалийн татвар, тоо хэмжээний хязгаарлалтыг үгүй болгож, гуравдагч оронтой хийх худалдаандаа нэгдсэн гадаад тариф мөрддөг билээ. Энэ түр хэлэлцээрийн хүрээнд бид 5 орны зах зээл дээр 375 барааны хувьд гаалийн тарифгүй гарах ч эргээд эдгээр 5 орны бараа ийм нөхцөлөөр Монгол Улсын зах зээлд нэвтэрнэ. Гэтэл нэг талаас Монгол Улсын бараа ЕАЭЗХ-ны зах зээл дээр өрсөлдөх чадвар байна уу, нөгөө талаас ЕАЭЗХ-ноос орж ирэх импортын бараатай манай үйлдвэрлэгчид өрсөлдөж чадах уу гэдэг асуулт гарч байна. Тиймээс цаашид талууд 375 нэр төрлийн барааны хувьд түр хугацааны хэлэлцээр байгуулснаар ямар боломж, эрсдэл байгаа эсэх талаар нарийвчлан судлах шаардлагатай ба энэ ажлын хүрээнд дараах судалгааг хийж, дүгнэлт гаргасан болно. Үүнд: - ЕАЭЗХ-ны бусад орнуудтай байгуулсан худалдааны хэлэлцээрийг тоймлон авч үзсэн. - Монгол Улсын ЕАЭЗХ-ны орнуудтай хийж буй худалдааны өнөөгийн нөхцөл байдал, ЕАЭЗХ-ны орнуудын хоорондын худалдааны онцлог, Монгол Улсын дотоодын хүнсний үйлдвэрлэл, тэдгээрийг дэмжих хөтөлбөр зэргийг судалсан. - Талуудын экспорт, импортын харьцангуй давуу талыг тооцоолж Монгол Улс, ЕАЭЗХ хооронд худалдаалах боломжтой барааг тодорхойлсон. - Монгол Улсаас ОХУ-д экспортолж буй болон ОХУ-аас импортолж буй зарим барааны үнийн дүнд гарах өөрчлөлтийг хэсэгчилсэн тэнцвэрийн загвараар тооцоолсон. - Монгол Улс, ЕАЭЗХ-той түр хугацааны ЧХХ байгуулснаар гарах худалдааны өсөлтийг динамик Гравити моделийг ашиглан тооцоолсон. - Монгол Улс, ЕАЭЗХ-той түр хугацааны ЧХХ байгуулснаар ДНБ, гадаад худалдаа, дотоодын үйлдвэрлэл хэрэглээ, аж ахуйн нэгж, иргэд болон төсвийн орлого, татварт үзүүлэх нөлөөллийг тооцоолж болох динамик Ерөнхий тэнцвэрийн загвараар үнэлсэн болно.

Abstract

Establishing Free Trade Agreements (FTAs) with Mongolia’s Key Trade Partners is One of the Country’s Top Trade Policy Priorities. This goal is explicitly stated in Mongolia’s long-term development policy document “Vision-2050,” which emphasizes the importance of: “Developing a harmonized tariff policy that supports and protects domestic production and increases the value-added of export goods within the framework of foreign trade policy; creating favorable preconditions for exporting newly planned industrial products; and giving particular attention to establishing FTAs with selected countries.” Mongolia signed its first FTA in the form of an Economic Partnership Agreement (EPA) with Japan in 2015, which came into effect in 2016. The country also joined the Asia-Pacific Trade Agreement (APTA) in 2020. However, the full utilization and impact of these agreements have not yet been comprehensively studied. Negotiations for the next EPA are underway with the Republic of Korea, with five rounds of official talks conducted since December 2023. Furthermore, a new round of negotiations for a temporary free trade agreement with the Eurasian Economic Union (EAEU) began on May 8, 2024. This agreement is distinct from the others for several key reasons. The EAEU countries form a Customs Union, meaning there are no tariffs or quantitative restrictions in intra-union trade, and they maintain a common external tariff for trade with third-party countries. Under the provisional agreement, Mongolia would gain duty-free access for 375 product categories in the EAEU market, but in return, EAEU products would also gain similar access to the Mongolian market. This raises two critical questions: Do Mongolian products have sufficient competitiveness to penetrate the EAEU market? Can domestic producers withstand increased competition from EAEU imports entering the Mongolian market? Given these concerns, a detailed assessment of the opportunities and risks associated with the temporary agreement covering the 375 products is necessary. The following studies have been conducted as part of this research: A review of existing trade agreements between the EAEU and other countries. An analysis of current trade flows between Mongolia and EAEU countries, intra-EAEU trade characteristics, and Mongolia’s domestic food production and support programs. An assessment of comparative advantages in exports and imports to identify goods with trade potential between Mongolia and the EAEU. A partial equilibrium model was used to estimate changes in the value of specific goods Mongolia exports to and imports from Russia. A dynamic gravity model was employed to simulate trade growth resulting from the temporary FTA between Mongolia and the EAEU. A dynamic computable general equilibrium (CGE) model was used to assess the agreement’s impact on GDP, foreign trade, domestic production and consumption, businesses, households, government revenues, and taxes.

Түлхүүр үгс:
хөрөнгө-оруулалт
даяаршил-олон-улсын-эдийн-засгийн-харилцаа-Монгол-улсын-гадаад-худалдаа
эдийн-засаг
Чөлөөт-худалдааны-хэлэлцээр
Евразийн-эдийн-засгийн-холбоо
Гадаад-худалдаа
Гаалийн-тариф
Хөдөө-аж-ахуй
Англи нэр: Canada-Mongolia Trade Opportunities Research Report
Бүртгэлийн дугаар: P2025-4934
Санхүүжүүлэгч: Канадын Элчин Сайдын Яам
Мөнгөн дүн: 48.6 сая ₮
Хугацаа: 2025.01.22 - 2025.03.30
Захиалагч: Канадын Элчин Сайдын Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэхүү тайланд Канад, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг салбар тус бүрээр нарийвчлан шинжилж, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг онцолсон болно. Хоёр улсын дипломат харилцаа 1973 онд тогтсон бөгөөд 1990-ээд оноос хойш эдийн засгийн хамтын ажиллагаа тогтмол өргөжсөөр ирсэн. Гэсэн хэдий ч Канадын уул уурхайн салбар дахь томоохон хөрөнгө оруулалтыг эс тооцвол хоёр улсын худалдааны хэмжээ одоогоор хангалтгүй түвшинд байна. Тус судалгаа нь худалдааг тэлэхэд саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж, макро эдийн засгийн болон бодлогын орчныг үнэлэн, өгөгдөлд суурилсан загварчлал, салбарын дүн шинжилгээнд үндэслэн стратегийн зөвлөмж гаргасан. НҮБ-ын ESCAP байгууллагын TINA загвар ашиглан тарифын хөнгөлөлтийн нөлөөг симуляц хийсэн бөгөөд Канадын талаас ашигт малтмал боловсруулах, барилгын зориулалттай машин механизм (HS 847420, 843143) Монголын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, экспортын өсөлт үзүүлэх боломжтой хэмээн гарсан. Харин Монголын хувьд ноос, ноолуурын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд (HS 611011, 611012) Канадын зах зээлд тарифыг тэглэснээр 50-113 хувийн өсөлттэйгөөр гаргах чадамжтай байна. Гэсэн ч эдийн засгийн харилцааг тэлэхэд дотоод орчны саад бэрхшээлүүд тулгарсаар байна. Монгол Улс Дэлхийн банкны “Doing Business” индексээр 190 орноос 81-т эрэмбэлэгдсэн бөгөөд бизнесийн эхлэх орчин харьцангуй хялбар боловч хуулийн тодорхойгүй байдал, санхүүгийн дэд бүтэц сул байдал зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж байна. Хэдий 2016 онд байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах хоёр талт хэлэлцээр” нь хууль эрх зүйн баталгааг өгдөг ч бодит байдал дээр Канадын нийт ГШХО-ны эзлэх хувь 2013 онд 40% байснаас 2023 онд бараг тэг болж буурсан нь зах зээлийн тогтворгүй байдал, уул уурхайн идэвхжил буурсан болон Хятад улсад хэт хамааралтай болж буйг илтгэнэ. Хөрөнгө оруулалтын макро эдийн засгийн нөлөөг тооцохын тулд 6 салбарт (хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, эрчим хүч ба усан хангамж, тээвэр холбоо, бизнесийн үйлчилгээ) CGE загвар ашиглан гурван өөр хэмжээний хөрөнгө оруулалтын хувилбаруудыг симуляц хийсэн. Үр дүнгээс үзэхэд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарууд ДНБ-д хамгийн өндөр эерэг нөлөө үзүүлж байгаа тул ирээдүйн хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарууд байж болохыг харуулж байна. Уул уурхай экспортод чухал байр суурь эзэлдэг боловч их хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам ДНБ-д үзүүлэх ашиг буурч байгаа нь бүтцийн хязгаарлалтыг илтгэнэ. Эрчим хүч, тээвэр, холбооны салбарууд экспортын хувьд эерэг үр дүн үзүүлсэн боловч ДНБ-д үзүүлэх нөлөө богино хугацаанд харьцангуй бага байлаа. Дээрх дүн шинжилгээний үндсэн дээр дараах стратегийн боломжууд тодорхойлогдож байна. Канад улс тогтвортой уул уурхай, ногоон технологи, машин механизмын чиглэлээр Монгол Улсад дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хамтран ажиллах өргөн боломжтой. Монголын ноос, ноолуурын бүтээгдэхүүн Канадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд брэндинг, стандарт, баталгаажуулалтын механизмыг сайжруулах хэрэгтэй. Мөн боловсролын тэтгэлэг, хамтын судалгаа, оюутан солилцоог нэмэгдүүлэх нь урт хугацааны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулна. Хөдөө аж ахуйн салбарт Канадын эрчимжсэн болон органик үйлдвэрлэлийн туршлагыг нэвтрүүлэх нь импортыг орлох болон экспортын суурийг тэлэхэд чухал үүрэгтэй. Иймд дараах бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байна: хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт, эрсдэл хуваах механизмыг нэвтрүүлэх; импорт, экспортын журмыг хялбаршуулах, дэд бүтцийг сайжруулах; түүхий эдэд суурилсан хамаарлыг бууруулах зорилгоор нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих; хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбосон байнгын хамтын ажиллагааны платформ, инновацын төвүүд байгуулах. Дүгнэж хэлбэл, Канад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа нь одоогоор бүрэн ашиглагдаагүй ч асар их боломж бүхий орон зай юм. Хэрэв стратегийн бодлогоор чиглүүлж, худалдааны либералчлал, институцийн шинэчлэл, салбарын хөрөнгө оруулалтыг бодитой хэрэгжүүлж чадвал хоёр улс харилцан ашигтай, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой.

Abstract

This report offers an in-depth analysis of trade and investment opportunities between Canada and Mongolia, emphasizing strategic sectors such as mining, education, agriculture, and value-added industries. Diplomatic relations between the two countries date back to 1973, and economic cooperation has expanded notably since the 1990s. While Canadian companies have maintained a significant presence in Mongolia’s mining industry, overall trade volumes remain relatively low. This study explores the barriers to trade expansion, assesses macroeconomic and policy frameworks, and recommends strategies based on data-driven modeling and sectoral evaluations. A trade simulation conducted using the UN-ESCAP’s TINA model examined the effects of eliminating tariffs on selected exports. The results indicate that Canadian machinery for mineral processing and construction (HS codes 847420 and 843143) could gain a competitive edge in the Mongolian market, particularly in mining and infrastructure. Conversely, Mongolian exports of wool and cashmere garments (HS 611011, 611012) could experience significant growth—up to 113%—if tariffs were lifted, unlocking new market access in Canada. Despite the trade potential, the current investment environment in Mongolia presents challenges. The country ranks 81st out of 190 in the Doing Business Index. While business entry is relatively straightforward, structural issues such as regulatory ambiguity and limited financial services hinder investor confidence. Although a bilateral Foreign Investment Promotion and Protection Agreement (FIPA) signed in 2016 offers legal safeguards for Canadian investors, the reality shows a sharp drop in Canada’s FDI share—from 40% in 2013 to near-zero by 2023. This trend reflects Mongolia’s regulatory instability, declining mining activity, and growing trade dependence on China. To estimate the macroeconomic impact of sectoral investment, a Computable General Equilibrium (CGE) model was applied across six sectors. Results from investment scenarios ranging from USD 100 million to 1 billion indicate that agriculture and industry offer the highest GDP gains, making them prime candidates for future investment. Although mining remains critical to exports, its GDP impact diminishes at larger investment scales, likely due to capacity constraints and diminishing returns. Meanwhile, investments in energy, transport, and communication showed moderate export benefits with more limited short-term GDP growth. Based on this analysis, several strategic areas for cooperation emerge. Canada could contribute significantly to Mongolia’s sustainable mining practices and value-chain development by exporting advanced machinery and green technology. There is also potential to enhance Mongolia’s textile exports to Canada by focusing on branding and certification. Furthermore, education and people-to-people exchange could be expanded through scholarships and institutional partnerships. In agriculture, Canadian expertise in organic and intensive production can support diversification. To realize these opportunities, several policy measures are recommended: implement investment incentives such as tax breaks and risk-sharing instruments; streamline trade procedures and improve logistics; develop value-added production to reduce dependency on China; and institutionalize bilateral business forums and innovation platforms. In conclusion, the Canada-Mongolia economic relationship contains unrealized potential. With a strategic, evidence-based approach focused on trade liberalization, institutional reform, and sectoral investment, both countries can build a partnership that advances economic resilience, sustainability, and shared prosperity.

Түлхүүр үгс:
Mongolia
Canada
Bilateral
Trade
Foreign
Англи нэр: The foreign trade policy white paper of Mongolia & background analysis of foreign trade
Бүртгэлийн дугаар: P2021-4123
Санхүүжүүлэгч: Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” (EU-TRAM), GOPA
Мөнгөн дүн: 34.7 сая ₮
Хугацаа: 2020.10.19 - 2020.12.19
Захиалагч: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил, эдийн засгийн түргэн хурдацтай өсөлт, капитал болон ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг дагалдсан үйлдвэрлэлийн төвлөрөл бөөгнөрөл энэ бүхнээс шалтгаалан дэлхий дахин, бүс нутгуудад улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлтүүд явагдаж, хүчний төвүүдийн байршил ба харьцаа өөрчлөгдөж, олон улсын бизнесийн орчинд томоохон өөрчлөлтүүд явагдаж байна. Сайтар бодож боловсруулсан бодлого хөтөлбөр, нарийн тогтсон дэг журам, зохион байгуулалтгүйгээр түргэн хурдацтай явагдаж буй энэхүү өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй юм. Гэвч манай орны эдийн засгийн амьдралд онц чухал үүрэгтэй худалдааны салбарт шийдвэрлэхэд бэрхтэй олон асуудал хуримтлагдсаны зэрэгцээ энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн институци хуваагдмал байдалтай, төрийн байгууллагуудын чиг үүрэг нь давхардал, хийдэл ихтэй, нэгдмэл зохион байгуулалт, ажил хэргийн уялдаа холбоо сулхан байна. Салбарын харилцааг зохицуулах бие даасан хуульгүй, олон салбарын хуулиар хэсэгчлэн зохицуулах байдлаар олон жилийн туршид явж ирлээ. Тиймээс гадаад, дотоод худалдааны үйл ажиллагаанд оролцогч субьектуудын хооронд үүсэх эрхзүйн харилцааг зохицуулах, худалдааг зохицуулах төрийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг хуульчлан баталгаажуулах, гадаад дотоод худалдааг зохицуулах төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлох ажлуудыг нэн даруй яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсын худалдааны бодлогын үзэл баримтлалыг нэгдэн орсон гэрээ хэлэлцээр, улс орны урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хөгжлийн энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Монгол улсын Гадаад харилцааны яам харилцан уялдаа, харилцан хамаарал бүхий түргэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд өөрийн орны үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалж, ард түмнийхээ чинээлэг хангалуун амьдралыг хангахад чиглэсэн худалдааны стратеги бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улс УИХ-аас 2020 онд батлан гаргасан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо нийцүүлэн гадаад худалдааны үзэл баримтлалаа анх удаа боловсруулан гаргаж байна. Монгол улсын гадаад худалдааны үзэл баримтлал бол үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах замаар олон улсын тавцанд манай орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх; салбарын бодлогыг олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх; гадаад худалдаа, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлогын тогтвортой, залгамж чанарыг хангах; худалдааны бодлогын суурь зарчим, үнэт зүйлсийг тодорхойлох; худалдааны бодлогын зорилго, зорилтуудыг улс орны хөгжлийн онцлог нөхцөл байдал, нөөц боломжид тулгуурлан тогтоох; худалдааны бодлогыг үр дүнтэй, шат дараалалтайгаар хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, биелэлтийг хянах; худалдааны бодлогын хүрээнд хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн бодлогын баримт бичиг мөн.

Abstract

Significant political, economic and social transformations, shifts in location and balance of power centers and substantial changes in the international business environment are taking place worldwide due to the progress of science and technology, a rapid economic growth and the concentration of production capacities along the movement of capital and workforce. It is impossible to go hand-in-hand with these rapid changes without well-thought and thoroughly developed policies and programs and properly established order and organization. The trade sector, which has a vital role in our country’s economic life, is facing many accumulated problems that are difficult to resolve, in addition to the structural division of the state institution in charge of the sector, many overlaps and gaps in the functioning of the government agencies and the weakness in joint operations and business coordination. The sector lacks an independent legislation to govern its activities and, instead, has been regulated for many years through partial provisions of numerous sectoral laws. Therefore, it has become an urgent must to implement tasks to regulate the legal relations among stakeholders of the foreign and domestic trade, to legislate instruments of the state regulation of trade, and to clarify and identify the structure, organization and mandates of the state regulatory bodies for foreign and domestic trade. Within the preparatory work for this task, it is necessary to revise the trade policy concept in Mongolia in line with the country’s international laws and long-term development policy. To meet this demand, the Ministry of Foreign Affairs has initiated for the first time to develop the concept of foreign trade in conformity with the long-term development policy document “Vision-2050” approved by the State Great Hural of Mongolia and for the purposes of fully protecting the national security and interests in the interconnected and interdependent world of rapid transformations and of implementing trade strategies and policies directed at providing wealthy and enjoyable life to the people. Mongolia’s foreign trade white paper is a policy document aimed at strengthening the country’s independence and sovereignty in the international arena through protection of national security and interests; implementing the sector’s policy in harmony with its commitments under the international treaties and the national long-term development policy and planning; ensuring the sustainability and continuity of policies of foreign trade and foreign economic cooperation; formulating the basic principles and values of foreign trade policy; establishing the foreign trade policy goals and objectives based on the specific conditions and potentials of the country; identifying the ways of effective and stage-by-stage implementation of the trade policy and its monitoring; ensuring the proper balance between the human, social and economic development and the environment.

Түлхүүр үгс:
худалдааны-бодлого
тарифын-зохицуулалт
тарифын-бус-зохицуулалт
Англи нэр: Impact assessment of Mongolia-China FTA
Бүртгэлийн дугаар: P2020-3887
Санхүүжүүлэгч: Европын холбоо
Мөнгөн дүн: 60.0 сая ₮
Хугацаа: 2019.07.14 - 2020.10.09
Захиалагч: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү төслийн зорилго нь салбар хоорондын тэнцлийн шинжилгээний динамик загварт тулгуурлан Монгол болон Хятад улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулсан нөхцөлд Монголын эдийн засгийн салбаруудад үзүүлэх нөлөөллийг Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хувилбаруудаар үнэлэх зорилготой юм. Тооцоолж болох ерөнхий тэнцвэрийн динамик загвар буюу салбар хоорондын тэнцлийн шинжилгээний динамик загварчлал нь худалдааны гэрээ хэлэлцээр болон худалдаатай холбоотой бусад судалгаануудад бодлогын өөрчлөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлахад өргөнөөр ашиглагддаг. Энэхүү судалгаанд Монголын эдийн засгийг 9 салбар болон бүтээгдэхүүнд хуваан ангилсан хамгийн сүүлийн үеийн статистикийн мэдээллийг ашигласан болно.

Abstract

The purpose of this project is to analyze the possible impacts of Mongolia - China Free trade agreement (Mongolia – China FTA) on various sectors of the economy in Mongolia under different possible FTA scenarios by using dynamic computable general equilibrium model (DCGE). DCGE model has been extensively used in free trade agreements and other trade related studies to evaluate the economy-wide potential impact of economic policy reforms. Current study uses latest national statistical database, which includes 9 tradable commodities and sectors of the Mongolian economy.

Түлхүүр үгс:
Mongolia-China
free-trade-agreement
CGE-model-based-study




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар