Бидний тухай
Багш ажилтан
Улс төр судлал мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудад улс төрийн шинжлэх ухааныг системчлэн ойлгоход суурь болох үндсэн ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс мэдлэг эзэмшүүлэхэд оршино.
Улс төрийн шинжлэх ухааны ерөнхий гол ойлголтууд, улс төрийн институтууд, улс төрийн систем, дэглэмүүдийн талаар үндсэн гол мэдлэгийг эзэмшүүлэх.
Энэхүү хичээл нь улс төрийн шинжлэх ухааны магистр, докторын хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: Улс төрийн хөгжил Ардчиллын үндсэн үзэл баримтлалууд Ардчилал ба ардчилах үйл явцын загваруудыг судлахад чиглэгдэнэ.
Суралцагчдын онол, улс төрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, улс төрийн асуудлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааны холбоо хамаарлыг харгалзан танин мэдэх, зохиц байдлаар авч үзэж хандах чадварыг хөгжүүлэхэд оршино.
Энэхүү хичээл нь улс төрийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийн мэргэшүүлэх хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: - Сонгууль, сонгуулийн үндсэн зарчмууд, сонгууль явуулах учир холбогдол - Улс төрийн технологи болон сонгуулийн технологийн харилцан хамаарал - Сонгуулийн кампанийн технологийн орчин үеийн хэлбэр - Сонгуулийн кампанийн технологи ба улс төрийн коммуникаци - Монгол дахь сонгуулийн кампанийн технологийн хөгжил, хандлага
Суралцагчдын улс төрийн онолын хийгээд практикийн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх, улс төрийн нам, сонгуулийн үйл явцын харилцан хамаарал, тэдгээрийн төлөвшилтөд нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааны холбоо хамаарлыг тусгайлан судалж, цогц байдлаар авч үзэж хандах чадварыг хөгжүүлэхэд оршино.
Уг хичээлээр нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээл орно. Хичээлийн хүрээнд сонгуулийн мөн чанар, үүсэл хөгжлийн түүхэн тоймтой танилцана. Ардчилсан сонгуулийн суурь зарчмууд, зохион байгуулалт, сонгуулийн системийн үндсэн хэлбэрүүд /мажоритар, пропорциональ, холимог/ түүний олон янз хувилбарууд, /харьцангуй олонхын тогтолцоо, хоёр шатлалт тогтолцоо, алтернатив саналын тогтолцоо, багц саналын тогтолцоо, намын багц саналын тогтолцоо, паралель тогтолцоо, холимог хувь тэнцүүлсэн тогтолцоо, намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлсэн тогтолцоо, санал шилжүүлэх тогтолцоо, санал үл шилжүүлэх тогтолцоо, хязгаарлагдмал саналын тогтолцоо.../ тэдгээрийг тооцоолох арга техникийг үзэж судална. Мөн сонгууль зохион байгуулах арга механизм, сонгуульд сонгуульд идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр оролцох, арга технологи зэрэг сонгуультай холбоо бүхий онол-практикийн өргөн мэдлэг эзэмшүүлэх, улмаар сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль боловсруулах, сонгуулийн кампанит ажилд мэргэжилтнээр ажиллах чадвар, дадал олгоно. Хичээлд сургалтын орчин үеийн арга аргачлалуудыг ашиглан оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарчмыг баримтална. Мөн семинар-дадлагын хичээлтэйгээ холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хороо”, “Сонгогчдын боловсрол төв” зэрэг байгууллагууд дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана. Оюутан бүр тодорхой даалгавар авч бие даах ажил гүйцэтгэн түүнийгээ хамгаална.
Улс төр судлаач мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудад сонгуулийн мөн чанар, суурь зарчмууд, зохион байгуулалт, сонгуулийн системийн хувилбарууд, тэдгээрийг тооцоолох арга технологи зэрэг сонгуультай холбоотой онол-практикийн өргөн мэдлэг эзэмшүүлэх, улмаар сонгуульд идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр оролцох, сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль боловсруулах чадвар, дадал олгох явдал. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд. 1-рт Сонгуулийн мөн чанар, үүсэл хөгжлийн түүхэн тоймтой танилцана. 2-рт Ардчилсан сонгуулийн суурь зарчмууд, сонгуулийн системийн үндсэн хэлбэрүүд- / мажоритар, пропорциональ, холимог/ -тэй танилцаж, улмаар түүний олон хувилбаруудыг үзэж судална. 3-рт Оюутнуудад онолын мэдлэгийг системтэй олгоно. 4-рт Эзэмшсэн мэдлэгээ мэргэжлийн өндөр төвшинд хэрэглэх чадвар, дадал олгоход чиглэгдэнэ.
Энэхүү хичээл нь улс төрийн шинжлэх ухааны магистр, докторын хөтөлбөрийн мэргэшүүлэх хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: - Улс төрийн нам судлалын онол, арга зүй, хандлагууд - Улс төрийн намын үүсэл хөгжилт, төлөвшлийн асуудал - Орчин үеийн намын хөгжлийн чиг хандлага, хэв маягууд, гарч буй өөрчлөлт - Ардчилал ба улс төрийн нам.
Суралцагчдын онол, улс төрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, улс төрийн асуудлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааны холбоо хамаарлыг харгалзан танин мэдэх, зохиц байдлаар авч үзэж хандах чадварыг хөгжүүлэхэд оршино.
Уг судлагдахууны хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал нь дараах бүлэг сэдвүүдийн хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд: Удиртгал хичээлээр хичээлийн зорилго, агуулгын тухай болон хичээлийн үнэлгээний талаар оюутнуудад тодорхой танилцуулж тайлбарлана. Үндсэн хууль нь төр ёсны хөгжилтэй салшгүй холбоотой тул түүний онолын үндсийг улс төр, засаг, засаглал, төрийн тухай сэтгэгчдийн бүтээлүүдээр жишээлэн авч үзнэ. Үндсэн хуулийн зарчим, мөн чанар сэдвээр үндсэн хуулийн талаар судлаач, эрдэмтдийн өгсөн тодорхойлолтыг авч үзэж тэдгээрийг харьцуулан дүгнэж хэлэлцэх юм. Мөн үндсэн хуулийн агуулга, мөн чанарыг нарийвчлан үзэхэд дөхөм болох бас нэг асуудал болох түүний бүтцийн талаар авч үзнэ. Үндсэн хуульт ёсны мөн чанарыг бүрдүүлдэг төрийн бүрэн эрхт байдлын зарчим, тогтолцоо, үндэсний бахархал, төрийн бэлэг тэмдэг. ард түмэн бүрэн эрхт засаг төрийн эх сурвалж болох талаар үзнэ. Хүний эрх, эрх чөлөөний талаарх улс төрийн сэтгэлгээнд гарсан дэвшилтэт үзэл санаа, сэтгэгчдийн үзэл бодол, хүний жам ёсны эрх зэргийн талаар авч үзнэ. Үндсэн хууль дахь сонгуулийн системийн үзэл баримтлал сэдвээр ардчилсан сонгуулийн үндсэн зарчмын асуудлыг авч үзэн Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлын талаар болон иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудлыг ярилцана. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн институтуудын талаар дэлгэрэнгүй авч үзнэ. Төрийн болон орон нутгийн удирдлагын харилцаа, хамаарал сэдвээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалт, удирдлагын талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг авч үзнэ. Төгсгөлд нь, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх механизм, Үндсэн хуулийн шүүхийн асуудлыг авч үзнэ.
Энэ хичээлийг үзэж дуусгаснаар улс төр судлалын салбарын оюутан үндсэн хууль, үндсэн хуульт ёсны агуулга, хөгжлийн талаар өргөн хэмжээний мэдлэг эзэмшиж, тэдгээрт судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмшинэ. Судлагдахууны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах алхмууд байна. Үүнд: - Үндсэн хуульт ёсны хөгжлийн түүхэнд холбогдох эх сурвалж, үндсэн хуульт сэтгэлгээний түүхэнд холбогдох сэтгэгчдийн сургаал, үзэл санаа, зохиол бүтээлийн агуулгыг судалж эзэмших - Үндсэн хуулийн тулгуур ойлголтуудын агуулгыг судлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх - Үндсэн хуулийн талаарх судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийн агуулгыг судлах, харьцуулан дүгнэх, задлан шинжлэх - Үндсэн хууль, үндсэн хуульт ёсны талаар дагнан судалдаг улс төрийн болон эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын судалгаа, дүгнэлт зэрэгтэй танилцах, нээлттэй уулзалт ярилцлага хийх Лекцээр олж авсан болон ном, зохиол зэргээр дамжууланолж авсан мэдлэг болон шинэ мэдээлэл зэргийн талаар харилцан ярилцах, илтгэл, эссе бэлтгэн хэлэлцэх зэргээр судлагдахууны талаарх чадвар, дадлаа бататгах, хөгжүүлэх
Орчин үеийн төр улсууд үүсч бий болсон цаг үеэс эхлэн дэлхийн улсуудын түүхэн дэх хүчний харьцаа, соёл иргэншлүүдийн хоорондын ээдрээтэй асуудлууд, Дэлхийн улс төрийн бодлого ба улс орнуудын үндэсний ашиг сонирхол, төр улсуудын гадаад бодлого нь Монгол улс төрийн үйл явц, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа тухай судлана.
Хичээлийн зорилго нь оюутанд орчин үеийн дэлхийн улс орнуудын түүх болон орчин үед болсон томоохон үйл явдлууд нь улс төрийн ямар бодлоготой уялдаа холбоотой болох талаар мэдлэг өгөх, Монгол улсын гадаад бодлогын чиг хандлагыг улс төрийн шинжлэх ухааны үүднээс задлан шинжлэх мэдлэгийг эзэмшүүлэхэд оршино.
Ардчиллын үүсэл, түүхэн хөгжил, хувьслын тухай, Ардчиллын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлалууд, тэдгээрийн нийтлэг хийгээд ялгаатай талууд. Ардчиллын хэлбэрүүд, үнэт зүйлс, зарчмууд. Орчин үеийн ардчилсан засаглал: эрх мэдлийн хуваарилалт, парламент, гүйцэтгэх засаглал. Сонгууль, намын тогтолцоо, сонирхлын бүлэг. Дэлхий даяарх болон Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явц, хүний эрх, ардчиллын индекс, сорилт, шийдлийн талаар судалж, хэлэлцэнэ.
“Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын үндсэн ойлголтын талаар цогц мэдлэг олгож, нийгмийн бодит үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, үнэлгээ өгөх дадал, чадвар эзэмшүүлэхэд оршино. “Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын түүхэн хөгжил, гол үнэт зүйлс, зарчим, өнөөгийн нийгэмд учирч буй бэрхшээл сорилт, ардчилсан иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байр суурийн талаар ойлголт өгнө. Лекц, унших зохиол, интерактив үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд шүүмжлэлт хэлэлцүүлэг, кэйс дээр ажиллах, мөн ардчилсан үйл явцыг практик дээр оролцон турших үйл ажиллагаа явуулна. Хичээлийн зорилт: -Ардчиллын түүхэн хөгжил, хувьслын талаар ойлголттой болох, -Ардчиллын цөм үнэт зүйлс, зарчмуудыг авч үзнэ, -Өнөөгийн дэлхий даяар ардчилалд тулгарч буй сорилт, аюул заналыг шинжилж үзнэ, -Ардчилсан үнэт зүйлс, практикийг хөгжүүлэн, бэхжүүлэхэд боловсролын үүрэг, байр суурийн тухай авч үзнэ, -Семинарын хэлэлцүүлгээр дамжуулан, шүүмжлэлт сэтгэлгээг, идэвхтэй иргэн чадварыг эзэмшүүлнэ, -Оролцооны аргаар ардчилсан үйл явц, болон шийдвэр гаргахад оролцох багийн, туршилтын даалгавар гүйцэтгэж, дүгнэж ярилцана.
Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээний үүсэл, хөгжил. Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг өөрийн орны нийгэм, эдийн засаг, соёлын нөхцөл байдалд тохируулан хөгжүүлэх боломж. Ажил мэргэжлийн зөвлөгчийн эрхлэх үүрэг, мэргэжлийн ёс зүй. Зөвлөгчийн мэргэжлийн чадамж. Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээний олон улсын стандартууд. Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд мэдлэгийн менежментийг хэрэглэх нь.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний эрэлт, мөн чанар, ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээний үүсэл, хөгжил, олон улсын туршлага, ажил мэргэжлийн зөвлөгчийн эрхлэх ажил үүрэг, үйл ажиллагаа, шинжлэх ухааны онол арга зүй, зөвлөгчийн мэргэжлийн заавал эзэмшсэн байх чадамжийн талаар мэдлэг эзэмшүүлэх, ойлголт, чадвар төлөвшүүлэхэд оршино. Хичээлийн ач холбогдол: суралцагч энэ хичээлийг судалсанаар мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээний онол, арга зүйг танин мэдэж, мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх чадвар эзэмшихэд оршино.