Бидний тухай
Багш ажилтан
Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дэргэдэх, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төрийн албан хаагчийн ажлын бүтээмжийг хэмжин, дэмжигч болон хоригч хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээ хийнэ. Шинжилгээнд үндэслэн зөвлөмж гаргана.
Measuring and improving the productivity of civil servants in the Ministry of Labor and Social Security and the Department of Labor and Welfare involves understanding both supporting and inhibiting factors. By employing a mix of quantitative and qualitative measures, and adopting strategic initiatives to address identified issues, these organizations can enhance productivity, thereby improving public service delivery.
Түлхүүр үгс:Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, дүүргийн боловсролын хэлтсийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа хариусан мэргэжилтэн, Насан туршийн суралцахуйн тевийн "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим"-ыг хариуцан ажилладаг багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга зүй, аргачлал олгох 36 цагийн сургалтыг зохион байгуулах
Specialists responsible for career guidance within the Provincial Department of Education and Science, District Education Departments, as well as teachers overseeing the 'Career Guidance Information Hall' at Lifelong Learning Centers, deliver professional and methodological guidance to provide students with career counseling. We are organizing a 36-hour training course focusing on orientation methods and techniques.
Түлхүүр үгс:Нийслэлийн иргэдийн нийгмийн сэтгэл зүй, боловсролын түвшин болон шийдвэр гаргах зан үйлийн судалгааны хүрээнд “Сонгогчийн шийдвэр гаргалт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлүүд”, орон нутгийн сонгуулийн онцлог, орон нутгийн сонгуулийн ирц,нөлөөлөгч хүчин зүйлс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн, 2008, 2012, 2016, 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ялалт байгуулсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг хийлээ.
In the context of studying the social psychology, educational background, and decision-making behavior of citizens in the capital city, the following aspects were examined: Voter decision-making and the influencing factors. Characteristics of local elections. Voter turnout in local elections and its determining factors. Results of the elections for the Capital Citizens' Representative Assembly in 2008 and 2012. Evaluation of the implementation of the platform of the party that won the 2016 and 2020 elections for the Capital City People's Representative Assembly.
Түлхүүр үгс:Энэхүү төслийн зорилго нь Монгол улсад (зорилтот бүлэг: залуучуудад) ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг илүү мэргэжлийн түвшинд хүргэхэд хувь нэмэр ээ оруулахад оршино; Монгол улс нь эдийн засгийн болон улс төрийн шилжилтийн үйл явцад байгаа бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр хөгжлийн нотлогдсон хэрэгцээ байна. Төвлөрөх асуудал: a. Монгол улсад залуучуудын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны өнөөгийн практик болон ирээдүйн сорилуудыг тодорхойлох (одоогийн-нөхцөл байдал); b. Мэргэжил сонголттой холбоотой оношилгооны аргуудыг боловсруулах, үнэлэх; c. Залуучуудад АМЧБО тогтолцооны загвар боловсруулах; d. “Залуучуудад АМЧБОТ”-ны загварыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмжийг боловсруулах (байвал зохих-нөхцөл байдал); e. Тархаах (нийтлэл, эрдэм шинжилгээний хурал гэх мэт); f. ЕРАЗМУС+ (ERASMUS+) хөтөлбөрт чадавхийг бэхжүүлэх (capacity building) чиглэлээр төслийн өргөдөл гаргах
Projekt-Output Ziel des Projektes ist es, einen Beitrag zur Professionalisierung der Berufsberatung (Zielgruppe: Jugendliche) in der Mongolei zu leisten; in einem Land, dass sich in einem wirtschaftlichen und politischen Transformationsprozess befindet und einen evidenten Entwicklungsbedarf in der beruflichen Beratung aufweist. Der Fokus liegt auf der a. Feststellung der gegenwärtigen Praxis und der künftigen Herausforderungen im Bereich der beruflichen Beratung für Jugendliche in der Mongolei (Ist-Zustand); b. Entwicklung und Evaluierung von Diagnoseverfahren bei der Berufswahl; c. Entwicklung eines Modells für die berufliche Beratung von Jugendlichen; d. Erarbeitung von Politikempfehlungen zur Entwicklung und Implementierung eines System-Modells zur beruflichen Beratung von Jugendlichen in der Mongolei (Soll-Zustand); e. Dissemination (Publikationen, Fachkonferenzen etc.); f. Erasmus+ Antrag im Bereich Capacity Building
Түлхүүр үгс:Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хааж “хөл хорио” тогтоож, телевизээр тогтсон хуваарийн дагуу теле-хичээл үзэх болсноор удаан хугацаагаар ангийнхантайгаа уулзахгүй байх, хичээлээс гадуурх дугуйлан, секц зэрэг олон хэлбэрийн хөтөлбөрт хамрагдахгүй байх, сургууль олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байх нь хүүхэд ганцаардах, ганцаардлаас үүдэлтэй дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх, хичээлээ хангалттай сурахгүй байна гэсэн түгшүүр, айдастай болох, сургалтын шинэ хэлбэр болох теле-хичээлийн ачааллаас үүдэн стрессдэх, ээнэгшлийн хэрэгцээ нь хангагдахгүй байх улмаар суралцах сэдэл нь буурах зэрэг асуудлыг дагуулсан байна. Нөгөө талаас энэ нь хүүхдэд шинээр бий болсон сэтгэл зүйн сөрөг байдал, хандлага үүсэх шалтгаан, үр дагавар болсон. КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио нь хүүхдүүд тэдний эцэг эх, багшид шинэ туршлага байсан төдийгүй тухайн нөхцөл байдалд дасан зохицож тасралтгүй сургах, суралцах нь бэрхшээл, асуудлыг дагуулсан. Тухайлбал, хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох, хөл хорионы улмаас аав ээж нь ажилгүй болж өрхийн орлого буурч байгаад сэтгэл зовж түгших, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл, суралцахуйд тусалж чадахгүй байгаадаа шаналж зовинох, багш нар хүүхдүүдтэйгээ өдөр бүр амьд харилцаа үүсгэж, сургалтын үйл явцыг бүрэн хянаж, тусалж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байх зэрэг нийтлэг асуудалтай тулгарах болсон байна. Монгол улс, тэр дундаа боловсролын салбар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил богино хугацаанд цаг алдалгүй шинжлэн судалж, баримт нотолгоонд суурилсан оновчтой шийдвэр гаргахад онцгойлон анхаарч буй цаг үед НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсрол, шинжлах ухааны яамны захиалгаар “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдлийг илрүүлэх судалгаа”-г хийсэн. Судалгааны хүрээнд сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг хаасан, хөл хорио тогтоосон нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа болон хүүхэд, эцэг эх, багшид тулгарч буй асуудал, бэрхшээлийг тодруулан улмаар шинэ хичээлийн жил эхлэхэд сурагчдын нийгэм-сэтгэл зүйн бэлэн байдлыг тодорхойлж, болзошгүй эрсдэлийг бууруулах санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны мэдээллийг тоон судалгааны аргууд болох сэтгэл зүйн тест, шалгах асуулт болон чанарын судалгааны аргууд болох сэтгэл зүйн проектив тест, ярилцлага зэргийг ашиглан мужилсан санамсаргүй түүврийн аргаар сонгосон түүврээс цуглуулсан. Судалгааны түүвэрт Баянхонгор, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэдний эцэг эх, багш нар багтсан. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн нийгэм-сэтгэл зүйн нөхцөл байдлыг тандах зорилгоор судалгаанд оролцсон, хүүхэд нь цэцэрлэгт явж байсан (цэцэрлэгийг түр хугацаагаар хаахаас өмнө) цөөн эцэг эхээс урьдчилан бэлдсэн асуултын дагуу мэдээлэл цуглуулсан. Судалгааг 2020 оны 7-8 дугаар сард зохион байгуулж, судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмж зэргийг хичээлийн шинэ жилээс өмнө Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон боловсролын салбарын багш, судлаач, мэргэжилтнүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх шахуу хөтөлбөртэй ажилласан. Судалгааны зарим үг дүнгээс дурдвал, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 56.2 хувьд дасан зохицох чадвар сул байна. Үүнийг судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд аюултай ээнэгшлийн шинжүүд болох зан үйлийн түрэмгий байдал, стресс бухимдал, бусдаас буруу хайх, хэт мэдрэмтгий байдал зэрэг илэрсэнтэй холбон тайлбарлаж байна. Дасан зохицох чадвар нь хүүхдийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, аюултай ээнэгшил нь ганцаардал, уйтгар гуниг, харилцааны асуудлуудыг дагуулж байна. Нийгэм-сэтгэл хөдлөл, хүүхдүүдийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг судалж шинжлэх явцад сургууль хаасан хугацаанд гурван сурагч тутмын нэгний гэр бүлийн харилцаа тааруу, гурван сурагч тутмын нэгнийх нь найз нөхдийн харилцаа тааруу гэсэн үр дүн гарсан. Хүүхдүүдийн нийгэм-сэтгэл зүйн асуудлын хүрээнд сургуульдаа хандах хандлага, зан үйлийн өөрчлөлтийг шинжлэн үзэхэд сурагчид танхимын хичээлд эерэг хандлагатай, багш болон найз нөхдөө санасан байгаа бол нөгөө талд теле-хичээлээс залхаж халширсан байна. Танхимын хичээлд эерэг хандлагатай байх нөхцөл нь ангийн найз нөхөдтэйгөө уулзах, хамт хичээллэхэд голлож байгаа бол теле-хичээлд сөрөг хандлагатай байхад теле-хичээл хурдан гарч өнгөрдөг, ойлгоогүй зүйлээ асуух боломжгүй, амьд харилцаа байхгүй зэрэг нь голлох шалтгаан болж байна. Мөн хүүхдүүд өөрсдийгөө хөл хорионы үед найз нөхдөөсөө хөндийрсөн, сурлагаар хоцрогдсон гэж үзэж байна. Сургууль түр хаасан, хөл хорио тогтоосон хугацаанд хүүхдүүдийн амьдралын дэглэм өөрчлөгдсөн байна. Тухайлбал, хүүхдүүд хэт орой унтаж хожуу босох болсон, их иддэг болсон, хөдөлгөөний дутагдалд орсон төдийгүй цахим хэрэглээ нь нэмэгдсэн зэргийг дурдаж байна. Сургуулийн дунд ангийнхан буюу 6-13 насны хүүхдүүдэд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Мөн сурлагаар хоцрогдох, КОВИД-19 вирус халдах, өвчлөх, хичээл эхлэхэд шалгалт өгөх, сургууль дээрээ эргэн очихдоо зожиг болсон байх, анги улирахаас айх, санаа зовних зэрэг нь сурагчдын дунд түгээмэл байна. Судалгааны үр дүнгээс харахад сургууль түр хугацаагаар хаасан, хөл хорио тогоосон үеийн хүүхдүүдийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлд гарч буй асуудлууд нь цаашид удаан үргэлжилбэл тэдний бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүй болон бие хүний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хүүхдүүдийн дасан зохицох чадвар сул, түүнийг илтгэх гол хүчин зүйл болох харилцаанд бэрхшээл үүсч байгаа нь сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийн асуудлуудыг дагуулж байна. Мөн дасан зохицох чадварт нөлөөлөх ээнэгшлийн түгшүүр илэрч байна. Эдгээр нь удаан хугацаагаар үргэлжилбэл буруу зан үйлд автах, донтох, бусдын нөлөөнд орох, сурлагаар хоцрох, сурах сэдэлгүй болох, танин мэдэхүйн бэрхшээлүүд үүсэх, сургуулиас завсардах, сургуулиа орхих эрсдэлтэй байгаа тул судлаачдын зүгээс эцэг эх гэр бүл, багш сургууль, салбарын яам болон холбогдох байгууллагууд цаг алдалгүй юу хийх, ямар арга хэмжээ авах талаар санал зөвлөмж боловсруулсан. Эн тэргүүнд хүүхдүүдийн КОВИД-19 цар тахлын айдсыг багасгах зорилгоор мэдээллийг гэр бүлд, сургууль дээр, нийгмийн орчинд хүүхдэд ойлгомжтой байдлаар түгээх, шинэ хичээлийн жил эхлэх үед хүүхдүүдийн хичээлийн агуулгын хоцрогдлыг сэтгэл зүйн дарамтгүйгээр, шалгалтын айдасгүйгээр зохион байгуулах нь нэн чухал байна. Түүнчлэн хөл хорионоос үүдэлтэй нөхцөл байдал, үр дагавар цаашид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, багийг сургууль, боловсролын байгууллагуудад ажиллуулахыг зөвлөж байна. Сурагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, баг нь их, дээд сургуулийн мэргэжлийн тэнхим, сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгооны байгууллагуудтай хамтран ажиллаж эцэг эхчүүд, хүүхдүүд болон гэр бүлийн таатай, зохистой харилцааг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулахыг санал болгож байгаа юм.
In order to prevent the spread of the COVID-19 pandemic, Mongolia suspended all schools and kindergartens from 3 February to 31 May 2020, and switched from classroom learning to distance learning approach. During this period, secondary school and kindergarten education content was broadcast on TV channels in the form of tele-lessons. With the suspension of schools and kindergartens and imposition of “lockdown”, children started watching tele-lessons according to set schedules. Being unable to meet their classmates for an extended period or engage in extracurricular, school or community activities, children experienced feelings of loneliness; spent more time looking at screens due to loneliness, developed anxiety and fear, feeling that their learning was not sufficient. On top of these, stress resulted from trying to adjust to a new mode of tele-education, as well as unfulfilled needs for attachment, have led to decreased motivation for learning and caused psychological distress and negative attitudes in children. The COVID-19 pandemic lockdown was not only a new experience for children, parents and teachers, but it also has posed many challenges to adapt to a new situation to ensure continuous teaching and learning amid the pandemic. It was very common for children to experience worries and frustrations, caused by disagreements with their families, or by the fact that their parents losing jobs due to lockdown and household income declining, or for parents to experience worries that they were not be able to help their children with their studies, or for teachers to experience frustration not being able to have in person interactions with their students on a daily basis and monitor the learning process and offer help as needed. At a time when Mongolia, including the education sector, focuses on monitoring and analyzing the COVID-19 situations, like the rest of the world, in order to make effective and evidence-based decisions, the UNICEF and the Ministry of Education and Science had commissioned a “Study for psycho-social risks of children associated with prolonged school and kindergarten closures”. The study focuses on the impact of school and kindergarten closures and lockdown on children's psychology and the challenges, facing children, parents and teachers, and aims to determine the level of students' psychosocial readiness for the start of the new academic year and present recommendations for mitigation of potential risks. Researchers of the National University of Mongolia, guided by research ethics, conducted the study, using advanced research techniques to identify the psychosocial, social-emotional issues and risks faced by children during the COVID-19 pandemic with a firm belief that identification of the issues and risks and prediction of adverse effects, and development of evidence-based recommendations shall help build resilience for future adversity and overcome challenges. The survey data were collected from a randomly selected sample using quantitative research methods such as psychological tests, probing questions, and qualitative research methods such as psychological projective tests and interviews. Bayankhongor and Khentii provinces and Bayanzurkh and Songinokhairkhan districts of Ulaanbaatar have been covered by the survey sample. The survey was conducted among the secondary school students, their parents and teachers. In order to explore the psycho-social situation of preschool children, data were collected using pre-prepared questions from a small number of parents, who participated in the study and whose children attended kindergarten (before the kindergartens were suspended). The research was conducted under tight schedule - the survey was conducted in July-August 2020, and the research findings, conclusions, and recommendations had to be presented to the Ministry of Education and Science, UNICEF, and teachers, researchers, and education professionals before the start of the academic year. Summarizing the main findings of the research, 56.2 percent of the children surveyed had low adaptability skills. The children surveyed demonstrated some symptoms of reactive attachment disorder such as aggressive behavior, stress, frustration, blaming others, and hypersensitivity. Low adaptability has adverse affects in children’s relationships, emotions, and behavior, such as loneliness, sadness, and communication problems caused by reactive attachment disorder. In the course of exploring/studying children’s social-emotional state, relationships, emotions, and feelings, it has been found out that one in three students experienced problems in family relationships and one in three experienced problems in their friendships during the school closure period. In the context of children's psychosocial well-being, changes in their attitudes and behaviors toward school have been analyzed. It is found out that the students have a more positive attitude toward in-person classroom learning mode as they miss their teachers and friends, on the other hand, they are tired of tele-lessons. Positive attitude toward in-person classroom learning is mostly linked to the experience of meeting and studying with their classmates, while negative attitude toward tele-lessons is linked to its fast pace, lack of personal interaction and impossibility to ask questions. Children feel isolated from their peers during the lockdown period and worried that they might have lagged in school. During the school suspension and lockdown, children's lifestyles have changed. For example, children stay up late and wake up late, overeat, lack physical activity, and their use of electronic media increased. Stress and anxiety are higher than normal among the lower secondary school children, aged 6-13, and the majority of students fear the outbreak of COVID-19 pandemic and worry that they might lag behind in school. They need support to cope with fear. Fear and anxiety related to worry that they might lag behind in school, get infected with the COVID-19 virus, get sick, to have to pass exams when the schools re-open, feelings of shyness when they return to school, and to be afraid of having to repeat a grade are very common among the children. Research has shown that communication, emotional and behavioral issues that children face during temporary school closures and lockdown may adversely affect their physical, cognitive, social and personal development if they persist for an extended period of time. Children's low adaptability skills, of which the main indicator is relational problems, lead to emotional and behavioral issues. Moreover, attachment anxiety, which impacts adaptability skills is evident. If they persist in children for a long time, they pose risks such as falling into bad behavior, addiction, giving into other’s influence, lagging in learning, losing motivation to learn, having cognitive problems, dropping out of school and quitting school. The researchers developed recommendations on priority actions that need to be immediately taken by parents, families, teachers, schools, line ministries, and relevant agencies. In order to reduce children’s stress and anxiety about COVID-19, children should be provided with age appropriate information in the family, school and community settings, and actions need to be taken to eliminate the lag in the education curriculum content without causing any exam related stress, anxiety at the beginning of the new academic year. It is further recommended that schools and educational institutions set up a team of specialists, who provide psychological support for secondary school students in order to prevent potential risks and consequences of school closures. The team of specialists should collaborate with university faculties specialized in the field, psychological diagnostic and counselling services to organize activities aimed at supporting and promoting strong and positive family relationships between parents and children.
Түлхүүр үгс:Азийн болон Монгол улсад болж ардчиллын хямралыг даван туулах боломжын талаар Улстөр судлалын тэнхим анхны цахим хурлыг хийсэн болно. Уг цахим хуралд олон улсын тэргүүлэх чиглэлийн эрдэмтдийг хамруулах зорилго тавьсан. Хуралд Япон, АНУ, Итали, Солонгос, Чех зэрэг улс орнуудаас оролцсон болно
The Department of Political Science, the National University of Mongolia and the Center for Deliberative Democracy at Stanford University are jointly expecting to hold a virtual international conference named “Democratic Challenges in Asia and Mongolia: Solutions via. Online democracy, virtual parliament, and electoral reform” on 28-29 January 2021 (in Mongolia). The objective of the conference is to discuss the state of democracy around the globe, Asia, in the democratic countries and the challenges they are facing as well as the best practices of citizen participation in politics, solution of any political issues using the methods of deliberative democracy based on the results of research activities or works. Also, the outcome of the 8th Parliamentary election of Mongolia held on June 24, 2020 and the electoral system in Mongolia according to the new electoral law will be discussed. As a result of the new electoral rules, the incumbent MPP made an overwhelming victory by gaining 62 seats out of 76 in total although the party received around 36% of total votes nationwide. Besides, it will highlight that the basic principles of democracy including equality and justice have been violated due to different numbers of votes in the countryside and the capital city. Moreover, there will be an exchange of experience on the ways to protect democracy around the world, especially with particular attention to some democratic challenges caused by the COVID-19 pandemic, human rights violations, and deviations from basic principles of democracy. The researchers and scientists shall discuss how to solve problems using the principles of deliberative democracy equally and fairly.
Түлхүүр үгс:Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол улсад “Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” (cTVET) төслийн хүрээнд олон улсын болон үндэсний талуудтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэлийг дэмжин ажиллаж байна. Төслийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Герман, Австрали болон Солонгосын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлдэг. Төсөл нь үйл ажиллагааны гурван талбараас бүрдэх бөгөөд хувийн салбарын оролцоотой буюу тогтвортой, үр дүнтэй салбарт суурилсан эдийн засгийн өсөлтөд шаардагдах зүйлсийг сайжруулахад чиглэгддэг. Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монголын Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нэмэлт үйл ажиллагаанууд явагдаж байна. Энэхүү ажлын даалгавар нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө өгөх зэрэг хүртээмжтэй, тэгш хамрагдалт бүхий боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн талаар мэргэшсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдэд зориулсан цахим сургалтын агуулга бий болгоход төвлөрнө. Ковид-19 цар тахлаас улбаатай өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы нөхцөл байдалд үүсэж буй бүрэн цахим сургалт болон цахимаар зөвлөгөө өгөх ур чадварын хэрэгцээг хангах зорилготой юм.
The “Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH” supports the Vocational Education and Training reform process in Mongolia together with international and national counterparts within the “Cooperative Technical and Vocational Education and Training” (cTVET) Project. The Project is jointly implemented with the Mongolian Ministry of Labour and Social Protection and financed by the German, Australian and Korean Governments. The Project consists of three fields of action, which are geared to improve the requirements for a sustainable and effective resource sector-based economic growth under involvement of the private sector. In response to the Covid-19 pandemic additional activities are taken up, to support the Mongolian TVET sector to cope with the pandemic. This assignment focuses on creation of e-learning content for training of career guidance counsellors specialized in accessible and inclusive education and employment practices, i.e., counselling of persons with disabilities (PwD) and employers of PwD. Recognizing the limitations on face-to-face training and counselling arising from Covid-19 pandemic-related restrictions, the need for a fully elearning course as well as e-counselling skills is being addressed by this assignment. For the purposes of these Terms of Reference (ToRs), “client” refers to the GIZ cTVET project team that is commissioning this assignment. “Provider” refers to the educational institution developing and producing the e-learning content. If there are differences between the English and Mongolian versions of these ToRs, the English version shall be considered the correct one.
Түлхүүр үгс:Монгол улсын Дээд боловсролын тогтвортой хөгжил үзэл баримтлалын хүрээнд зайн сургалтын хөгжил ба насан туршийн боловсролын асуудлыг чухалчлан авч үзэх болсон. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгах, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ улам нэмэгдэж байгааг илэрхийлж буй байдал юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (2011)-ийн 2.8.-д: ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээний агуулга, чиглэл, зохион байгуулалт, арга хэлбэр, сургалт- сурталчилгааны хэрэглэгдэхүүн, ажил мэргэжлийн мэдээллийн сан зэрэг үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж хуульчлан заасан байдаг. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1, 3.2.17, 3.2.18-д ерөнхий боловсролын сурагчид, оюутан, иргэдэд мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд БСШУСЯ, ХНХЯ хамтран МУИС дээр 2017-2018 оны хичээлийн жилээс “АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛ” мэргэжлийн магистр (ажил мэргэжлийн зөвлөгч) бэлтгэх хөтөлбөрийг анх удаа нээж нийгмийн шинжлэх ухааны салбар дундын (Улс төр судлал, Социологи-нийгмийн ажил, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимүүд хамтран) хэлбэрээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр “АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛ” хөтөлбөрийн онол арга зүйн түвшин, үр дүн дээшилж, МУИС-д сургалтын нэгэн шинэ хэлбэрийг нэвтрүүлж, өндөр мэдлэг, чадвар бүхий ажил мэргэжлийн зөвлөгч бэлтгэх нөхцөл бүрдэж, АМЧБО, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Project rationale and background: Sections 3.2.1, 3.2.17, 3.2.18 of the Mongolian Government’s Action Program 2016-2020 has a goal to start a service of counseling secondary school learners, university students and citizens about career choice and professional guidance. Within this goal, MESC and MLSS joined efforts to start a Career Study (vocational counselor) graduate program the National University of Mongolia from academic year 2017-2018. This program has the first ever cross-major program in Social Sciences, bringing together departments of Political Studies, Sociology - Social work, Pedagogy and Psychology. In today’s education sector, the issues of career choice for students, professional advisory and vocational counseling are in high demand among students and young people, though respective professional capacity is low. In 2017 over 240.000 high school students cannot access scientifically-proven information, counseling about career and professional choice. Later, this drawback results in a higher rate of dissatisfaction with the major chosen, change to another field, lower performance and even dropout among freshmen students of universities and colleges. And there is no sign that these problems will go away soon. 2017 survey revealed that there is a higher number of graduates who want to learn a new profession or feel dissatisfied with major compared to previous years. Moreover, this survey showed that graduates often fall below the employment requirements, cannot find vocation in the labor market. Ultimately, all these and some other reasons contribute to lower ranking of higher and vocational education, negative impact on economy. Hence, there is an actual need for professionals who can work with and counsel unemployed citizens, physically challenged and repatriated people. Whereas professionals who can work with career choice and work counseling are highly demanded, their training needs a systematic approach on graduate school level. The Career Study program at the NUM aims to train and supply this demand with professionals of sufficient knowledge and expertise. While analyze process and implementation of the project it requires to improve Career Study program, set new training program, formulate new training materials and develop professors’ capacity. Implementing this project, theory and method of Career Study enhances, sets a new training program at the NUM, prepares the professional counselors and gives significant contribution to the development of giving career orientation.
Түлхүүр үгс: