МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI200
Багц цаг: 3

Товч агуулга

Хүрээлэн буй орчин судлал хичээлээр байгаль, экологи, хүрээлэн буй орчны талаар төдийгүй мөн хүн, нийгмийн амьдралын тухай, тэдгээрээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, энэхүү нөлөөг бууруулах арга замын талаар авч үзнэ.

Зорилго

Энэ хичээл нь оюутнуудад хүрээлэн буй орчин ба байгаль орчин, тэдгээрийн ялгаа болон хүн төрөлхтний хөгжил, тэдний ахуй амьдрал байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар үндсэн үндсэн мэдлэг олгоно. Дэлхийн улс орнууд амьдрах орчноо доройтуулан эдийн засгийн өсөлт хөгжлийн төлөө улайрах болсон энэ цаг үед хөгжлийн зөв бодлогод тулгуурлан хүрээлэн буй орчноо аврах шаардлага хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалд тус хичээлийн ач холбогдол туйлын өндөр юм.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI308
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI502
Багц цаг: 3

Товч агуулга

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан дэлхий нийтийн хамтын ажиллагааны хөгжлийн түүхийг ХХ, ХХI зууны эхэн үеийн түүхэн үйл явдлуудтай холбон авч үзэхдээ салбар дундын судалгааны аргачлалд тулгуурлана. Улс орны хөгжлийн стратегиуд өөр боловч нийтлэг зорилго, үнэт зүйл, үзэл баримтлал, хөгжлийн загварууд даяаршил, хамтын ажиллагааны нөлөөгөөр улам бүр ижилсэж байгааг уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, агаарын бохирдол, олон улсын далайн болон сансрын нөөцийг хүн төрөлхтний амьдрах орчин сайжруулах, байгаль орчны хамгаалах чиглэлд хамтарч ашиглах нийтлэг хүсэл эрмэлзэлтэй холбон авч үзнэ. Ингэхдээ Монгол улсын ХБО-ны асуудлыг тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд тодорхойлж хэрэгжүүлэх бодлогын хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар харьцуулан судална.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго олон улсын хэмжээнд тогтвортой хөгжлийг хангах бодлого, стратегийг хэрэгжүүлэх глобал хөгжлийн явцыг ажиглах, үнэлэлт дүгнэлт өгөх, байгаль орчны чиглэлээрх глобал олон талт хамтын ажиллагааны механизмыг МУ-ын ногоон хөгжлийн стратеги, тогтвортой хөгжлийг хангахад оновчтой ашиглах мэдлэг чадвар, харилцааны өндөр мэдрэмжтэй үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Ингэхдээ тогтвортой хөгжлийг олон улсын харилцаа, улс хоорондын зөрчил тэмцлийн хүрээнд олон салбар дундын судалгааны арга барилтай танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбооит
Индекс: ENVI653
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар