Бидний тухай
Багш ажилтан
Тусгай хамгаалалттай газар нутагт олон талт хамгааллын менежментийг хэрэгжүүлж, менежментийг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн эрсдэлийн үнэлгээ хийж, улмаар эрсдэлд суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь судалгааны зорилго юм. Эрсдэлийн шинжилгээ (risk analysis) гэдэг нь хувь хүн, хүн амын бүлэг, сонирхож буй объектууд болон хүрээлэн буй орчинд байх аюулыг илрүүлэн тодотгох, тэдгээрийн эрсдэлийг тогтоох үйл ажиллагааг хэлнэ. Хүйсийн 8 нуурын хувьд 2018 оноос дотоодын аялагчдын урсгал эрс нэмэгдэж 7 сард ирэх аялагчдын ачаалал ихсэж, Ширээт нуурын эрэгт хөрсний талхагдал, бохирдолд өртөж, хог хаягдал ихээр нэмэгдэж улмаар аялагчдын ая тухыг хангах нөхцөл буурснаар цаашид авч хэрэгжүүлэх шинэ менежмент зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж үзсэн. Үүний тулд Хүйсийн 8 нуурын дурсгалт газарт эрсдэлийн үнэлгээг хийж, боломжит эрсдэлийг тогтоосноор, эрсдэлд суурилсан төлөвлөлтийг боловсруулж, хамгаалалт-ашиглалтын менежментийн шинэлэг арга барилыг хэрэгжүүлэх зөвлөмж гаргана. Үнэлгээнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах саналын хувилбарыг боловсруулах ба үүнийг практикт шууд нэвтрүүлэх боломжтой.
A disaster risk survey was conducted at the Khuisiin Naiman Nuur Natural Monument in order to develop a management planning methodology based on current and potential future risks in any local area and to develop proposals for its further implementation in other Protected areas. The natural risk assessment should follow the “Guidelines for Disaster Risk Assessment” approved in 2018 and the “Disaster Risk Assessment Procedure” approved in 2020. Risks are usually expressed in terms of the source of the risk (threat), potential events (exposure), their consequences (vulnerability), and probability (level of risk). In this risk assessment, the risk is considered as a function of the results of the interaction of hazards, exposures, and vulnerabilities, and a combination of quantitative and qualitative approaches should be used.
Түлхүүр үгс: