МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус
Индекс: TOUR203
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал жуулчлалын салбар дахь тогтвортой хөгжил ба тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд, хөгжлийн онолууд, аялал жуулчлал ба хүрээлэн буй орчны хоорондын хамаарал зүй тогтолд үндэслэн аялал жуулчлалыг хариуцлагатайгаар хөгжүүлэх үзэл баримтлал, аргачлалыг эзэмшнэ. Ногоон аялал жуулчлал, утаагүй аялал жуулчлал, хариуцлагатай аялал жуулчлал, ядуурлын эсрэг аялал жуулчлал, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын тухай ойлголтуудыг судалж, аялал жуулчлалыг хариуцлагатайгаар хөгжүүлэхэд шаардлагатай суурь чадваруудад суралцна.

Зорилго

Орчин үеийн дэлхийн дахины хөгжлийн нийтлэг хандлага болох тогтвортой хөгжлийн тухай үндсэн ойлголтыг авч аялал жуулчлалын үйл ажиллагааг хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэх онол арга зүйтэй танилцахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOUR410
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн явцад зайлшгүй хөндөгдөх Монгол улсын эрх зүйн тогтолцоо, шүүх засаглал, Бизнесийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Байгаль орчин ба хүрээлэн буй орчны эрх зүйн зохицуулалт, Олон улсын аялал жуулчлалын хууль эрх зүйн зохицуулалт, Аялал жуулчлалын салбарын эрүүл аюулгүйн баталгаа, аялал жуулчлалын аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг судална.

Зорилго

Аялал жуулчлалын салбарыг үйл ажиллагааг орон нутаг, бүс нутаг, олон улсын түвшинд хууль эрх зүйн хэм хэмжээнд хэрхэн удирдан зохион байгуулах онолын мэдлэг, чадвар эзэмших ач холбогдолтой. Тэр дундаа байгалийн баялагийг ашиглах, хүний нөөц, хөдөлмөрийн харилцаа, аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, захиргаа иргэний болон эрүүгийн хуулийг суурь зарчим, агуулгыг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOEC322
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал жуулчлалын салбарын шинжилгээнд эрэлт, нийлүүлэлтийн таамаглах, тодорхойлох, үнэлэх, бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолох, эдийн засгийн шинжилгээний аргуудыг амралт, аялал жуулчлалын удирдлага, маркетинг, бодлого боловсруулахад ашиглах.

Зорилго

Аялал жуулчлал, амралт сувилалын байгууллагууд тэдгээрийн зах зээл, аялал жуулчлал амралтын бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, түүнд нөлөөлдөг дотоод, гадаад хүчин зүйлүүдийг судалж, аялал жуулчлалын үндэсний эдийн засагт үзүүлж буй ач холбогдолын талаар үндсэн ойлголтыг өгөх болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOUR601
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOUR304
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал рекреацийн судалгааны үндсэн зарчмууд, судлагдахууны хүн-байгаль-нийгэм хоорондын харилцан хамаарал, аялал жуулчлалын салбарт түгээмэл хэрэглэгддэг тоон болон чанарын судалгааны төрлүүд, аялал жуулчлалын судалгааны шинжлэх ухааны болон практик ач холбогдол, судалгаа хийх аргачлал, судлаач хийгээд судлагдахууны харьцаа, судалгааг боловсруулах, үр дүнг мэдээлэх, тайлагнах зэргийг онол арга зүйн түвшинд судална.

Зорилго

Аялал рекреацийн судалгааны аргазүй болох тоон болон чанарын судалгааны үндсэн ойлголт, судалгааны төрлүүд, судалгаа явуулах үндэслэл, шаардлага зарчмуудтай танилцаж, аялал жуулчлалын салбартай холбогддог бусад шинжлэх ухааны судалгааны онол арга зүйг хэрхэн аялал жуулчлалын судалгаанд ашиглах талаар үндсэн ойлголттой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOUR603
Багц цаг: 3

Товч агуулга

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА: Монголоор :Аялал жуулчлалын бүс нутгийн тухай ойлголт, аялал жуулчлалыг бодлого төлөвлөлтийн шаардлага ба ач холбогдол, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөлтийн үндсэн арга зарчмууд, жуулчны зорих газрын тухай ойлголт, аялал жуулчлалын төлөвлөлтийн зорилтууд, аялал жуулчлалын төлөвлөлт, судалгааны бэлтгэл, бүс нутгийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн судалгаа шинжилгээ, хамрах хүрээ, аялал жуулчлалын мэдээлэл боловсруулалтын аргууд, үр дүнгийн хэрэглээ, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг тодорхойлох нь, аялал жуулчлал хөгжүүлэхтэй холбогдсон санал зөвлөмж боловсруулах, аялал жуулчлалын төлөвлөлтийг хэрэгжүүлэх ба хянах үйл явц, Монголын аялал жуулчлалын бүс нутгуудыг тодорхойлох асуудлыг багтаана.

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ: Академик компетенц: Аялал жуулчлалыг байгаль, нийгмийн нөхцөл нөөцөд тулгуурлан хөгжүүлэх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ Монголын болон олон улсын түвшинд аялал жуулчлалын нөхцөл нөөц, байгаль, газарзүй, түүх, нийгэм, соёл, иргэншил, түүний онцлогийн талаарх цогц мэдлэгийг олж авна. Тогтвортой аялал жуулчлалыг зарчмын хүрээнд аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх онол, аргазүйг судалж, орон нутаг, тусгай хамгаалалттай газар нутагт байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлалыг судална. Судалгааны компетенц: Бүс нутгууд дахь аялал жуулчлалын нөхцөл, нөөцийг тодорхойлох, үнэлгээ хийн аялал жуулчлал хөгжих бүсүүдийн эрэмбийг тогтоох чадвар эзэмшинэ. Улсын ба орон нутгийн түвшинд аялал жуулчлалыг газарзүй, орон зайн хүрээнд зохистойгоор хөгжүүлэх, зохион байгуулах судалгааг хийх чадвар эзэмшинэ. Аялал жуулчлалын амьдралын мөчлөгийг тогтоож үе шат бүрт тохирсон бодлого, төлөвлөлтийг хийх арга зүйг суралцана. Ерөнхий компетенц: Олон улс болон бүс нутаг, орон нутгийн түвшинд байгаль, нийгэм, соёл, эдийн засгийн хязгаарлагдмал бөгөөд хэврэг нөөцүүдийг аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн ялгаатай зарчмуудын хүрээнд хэрхэн зөв зохистой ашиглах бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлэх арга замуудыг судалж, үнэлж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOUR401
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар