Бидний тухай
Багш ажилтан
Цар тахал Ковид-19-с Монголын аялал жуулчлалын салбарт учруулж буй эдийн засгийн нөлөөллийг судалж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, хамаарлыг шинжлэн асуудлыг шийдвэрлэх үндсийг тодорхойлов. Энэ хүрээнд аялал жуулчлалын тур оператор байгууллагуудын удирдах албан хаагчдыг судалгаанд хамруулж, цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал, тэдний өөрсдийн болоод засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн үнэлж байгаа болон цаашид аялал жуулчлалыг салбарыг хэрхэн сэргээх талаарх саналыг судлав. Энэ хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэв. Үүнд: § Монгол улсын дотоодын болоод олон улсын аялал жуулчлалын зах зээлд Ковид-19 цар тахлаас учруулж буй эдийн засгийн нөлөөг тооцоолов; § Улмаар аялал жуулчлалын салбарын бүрдэл хэсэг болох инбаунд, аутбаунд тур операторуудад нөлөөлж буй нөлөөллийн цар хэмжээг тодруулав; § Тус салбарын бизнес эрхлэгчид, удирдах ажилтнууд, ажиллагсад засгийн газраас бодлогын ямар шийдэл хүлээж байгааг тоймлов.
Present study explored the economic impact of Covid-19 pandemic on the Mongolian tourism sector, identified challenges, and analyzed the interrelationships to identify solutions. In this context, a survey research conducted covering tour operators to assess the business situation during the pandemic, how they assess themselves and the measures taken by the government, and how to revitalize the tourism sector in the future. In this context, the following objectives have been met. These include: § Estimated of the economic impact of Covid-19 pandemic on Mongolia's domestic and international tourism markets; § Further, the extent of the impact on inbound and outbound tour operators, which are components of the tourism industry, was clarified; § Businesses, executives and employees in the sector provided an overview of what policy decisions expected from the government of Mongolia.
Түлхүүр үгс: