МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS221
Багц цаг: 3

Товч агуулга

Мэдлэгийн төрөл, шинжлэх ухааны танин мэдэхүйн арга, ангилал, түвшин, харилцаа, бүтцийн тухай судална. Урлагийн судалгааны өвөрмөц онцлогийг судалж, судалгааны арга загварууд, хэвлэлийн тоймтой ажиллах чадварт суралцах, тоон болон чанарын судалгааны мөн чанарыг ойлгож хэрэглэх, судалгааны түүврийн болон мэдээ материал цуглуулах аргуудын давуу болон сул таллууд, судалгааны ёс зүйн талаар анхан шатны суурь ойлголтуудыг эзэмших болно. Шинжлэх ухааны судалгааны төрөл, судалгааны асуудал, судалгааны төлөвлөлтийн тухай мэдэж авна. Шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцаж, мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, нэгтгэн дүгнэх арга зүйг судална. Шинжлэх ухааны судалгааны уламжлалт ба орчин үеийн аргаас суралцаж, хэрэглэх чадвартай болно.

Зорилго

Урлагийн судалгааны өвөрмөц онцлог, хөгжлийн ерөнхий зүй тогтол, онол, арга зүйн тогтолцоог танин мэдэх, агуулга, хэлбэр, мэдлэгийн харилцааг шинжлэх, ажиглах үйл ажиллагааг мэдэх зорилготой. Судалгааны арга загваруудтай уялдуулан ойлгох талаар шинэ мэдлэг чадвар эзэмшиж, өөрийн ойлголтын цар хүрээг өргөжүүлэн бакалавр, магистр, докторын зэргийн бүтээл бичих, судалгааны ажил хийх суурь мэдлэгийг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS500
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS601
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS802
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: CULT101
Багц цаг: 3

Товч агуулга

Урлагийн боловсрол нь нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн тогтвортой харилцаа, хандлагад чиглэсэн үйл ажиллагаа мөн. Урлагийн боловсрол нь зөвхөн урлагийн тухай ойлголт өгөх гэдгээр хязгаарлагдахгүй, харин хүний эрхийг дээдлэх, боловсрол, соёлыг дэмжих, хувь хүний чадварыг хөгжүүлэх, хүн төрөлхтөний уран сайхны сэтгэлгээг ойлгож мэдрэх, бахархах, соёлын олон төрөл зүйлээс суралцах, чанартай боловсрол эзэмшихэд зориулагдсан мэдээлэл байх ёстой. Урлагийн төрөл бүрийн онцлог, түүний илэрхийллийн мөн чанарыг танин мэднэ.

Зорилго

Нийгмийн харилцаа, хүний амьдралд бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй оролцоог дэмжихэд урлагийн ойлголт, орон зайн мэдлэг, үндэстэн бүрийн соёл, урлагийн илэрхийлэл ямар үүрэгтэй байсныг тодорхойлж, хувь хүний чадавхийг хөгжүүлэх зорилготой. Мөн урлагийн төрөл бүрийн үндсэн элемент, түүний хэл, илэрхийллийн мөн чанарыг таниулах, урлагийн бүтээлийг ойлгох, тайлбарлах анхан шатны мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS644
Багц цаг: 3

Товч агуулга

Урлагийн бизнесийн удирдлага хичээл нь урлаг, соёлын салбарын бүтэц, үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөлөөлөл, хөгжлийн чиг хандлагыг ойлгохоос эхэлнэ. Эхний хэсэгт урлаг ба бүтээлч эдийн засгийн уялдаа, урлагийн байгууллагын төрөл, зохион байгуулалтын бүтэц зэргийг судална. Үүний дараа урлагийн байгууллага, төслийн стратеги төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлох аргачлал болон байгууллагын дотоод ба гадаад орчны шинжилгээг хийх (SWOT, PESTLE) арга зүйг судлах болно. Хичээлийн дараагийн хэсэгт санхүүгийн удирдлагын асуудлууд хөндөгдөж, урлагийн төслийн төсөв, санхүүгийн эх үүсвэрийн төрөл, хандив, ивээн тэтгэлэг болон олон улсын санхүүжилтийн боломжуудыг авч үзнэ. Мөн байгууллагын орлого зарлагын бүтэц, тайлан унших чадвар эзэмшихэд анхаарна. Үүнтэй уялдан урлагийн маркетинг, хэрэглэгчийн судалгаа, зорилтот зах зээлд чиглэсэн стратеги боловсруулах, сошиал медиа болон олон нийттэй харилцах арга хэрэгслүүдийг ашиглах мэдлэг олгоно. Урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг тодорхойлох, брэндинг хийх, үзэгчдийн оролцоог нэмэгдүүлэх аргачлал ч чухал байр суурь эзэлнэ. Мөн хүний нөөцийн менежментийн хүрээнд уран бүтээлчид, менежерүүд болон бусад оролцогчдын хамтын ажиллагаа, манлайлал, баг бүрдүүлэлт, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх стратегийг судална. Үүний дараа төслийн удирдлагын арга зүй, урлагийн арга хэмжээ зохион байгуулах үе шат, хугацааны менежмент, эрсдэлийн үнэлгээ зэрэг практик ур чадварыг хөгжүүлнэ. Хуулийн зохицуулалтын хэсэгт оюуны өмч, зохиогчийн эрх, гэрээ байгуулах үндсэн зарчим, соёлын бодлого болон эрх зүйн орчныг ойлгуулахад чиглэнэ. Хичээлийн төгсгөлд оюутнууд Монгол болон олон улсын амжилттай урлагийн байгууллага, төслийн кейс судалгаанд тулгуурлан шинжилгээ хийх, өөрийн бие даасан төсөл боловсруулах замаар мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломжтой болно. Ингэснээр тэд урлагийн байгууллагын бизнесийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, шинэлэг шийдэл боловсруулах чадвартай, бүтээлч менежер болон төлөвшихөд чухал суурь тавигдана.

Зорилго

"Урлагийн бизнесийн удирдлага" хичээл нь урлагийн байгууллага, төсөл, уран бүтээлийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах мэдлэг, ур чадварыг оюутнуудад олгоход чиглэнэ. Энэ хичээлээр дамжуулан оюутнууд урлаг ба соёлын салбар дахь менежмент, санхүүжилт, маркетинг, стратеги төлөвлөлт зэрэг бизнесийн үндсэн ойлголтуудыг урлагийн онцлогт нийцүүлэн судална. Хичээл нь онолын суурь мэдлэг дээр тулгуурлан бодит жишээ, тохиолдол, кейс анализ ашиглан практик чадвар хөгжүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS606
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS805
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS213
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын чулуун зэвсэг, хүрэл, төмөр зэвсгийн үеийн урлаг болон Хүннү, Сянби, Жужан, Түрэг, Уйгар, Хятан зэрэг эртний төрт улсуудын урлагийн дурсгал, сурвалжуудтай танилцана.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар монголын эртний урлагийн дурсгал, бууц суурин, чулуун зэвгийн хийц, хэлбэр, хүрэл, төмрийн үеийн гол гол урлагийн дурсгал, тэдгээрдийн төрөл ангилал, дүрслэл, урлал чимэглэлийн талаар мэдлэгтэй болно. Мөн монголын эртний төрт улсуудын урлагийн түүхийн мэдлэгтэй болж гол гол бүтээл, сурвалжуудыг уншиж судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS646
Багц цаг: 3

Товч агуулга

Үндэстэн угсаатны хөгжим судлалын шинжлэх ухааны эхлэл өмнөх үеийн түүх, хөгжлийн тоймтой танилцуулах, өрнө дорно дахины үндэстэн угсаатны хөгжмийн соёл, нэрт төлөөлөгчид, судлаачдын судлагааны чиглэлүүд, дуу хөгжмийн төрөл ангилалуудыг харьцуулан судлах онол арга зүйн мэдлэг, дадлыг олгох зорилт тавина

Зорилго

Дэлхийн улс орнуудын үндэсний дуу хөгжмийн төрөл зүйлийг таньж мэдэх, хөгжмийн бүрэлдхүүн хэсгүүдийг гүнзгийрүүлэн судлах, судлагааны түвшинд онолын мэдлэг олгох,үндэстэн угсаатны хөгжмийн тусгаар тусгаар болон харилцан нэгдмэл шинж, уран сайхны соёлын үзэгдлийг тайлбарлах дадлага, чадвар олгох чиглэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS807
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS314
Багц цаг: 3

Товч агуулга

Урлахуй ухааны тухай ойлголт, бие, хэл, сэтгэлийн урлал, бурханы лагшингийн 32 бэлгэ чанар, наян найраг, бүжгийн есөн дүр, цамын үүсэл, хөгжил, хүрээ цам, буддын шашны шүтээн урлал, язгуурын таван бурхан түүний дүрслэл, догшидын дүрслэл, дара эхүүдийн дүрслэл бэлгэдэл, их хүрээний ая эгшгийн гарал үүслийг холбогдох эх сурвалжуудад тулгуурлан судална.

Зорилго

Дорнын урлагийн гол гол эх сурвалж дээр ажиллаж түүнд буй нэр томьёо, ойлголтуудыг задлан шинжлэх, тайлбарлах, эдүгээ цагийн урлагийн онол, үзэл баримтлалуудтай хослуулан хэрэглэх чадвар суулгахад чиглэгдэнэ. Дорно дахины урлагийн сурвалжуудыг судлах, онол, үзэл баримтлалыг ойлгох, тайлбарлахад шаардлагатай мэдлэг олгох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS214
Багц цаг: 3

Товч агуулга

Ардын урлагийн өвийн судлагдсан байдал, ардын урлагийг судалсан судлаачдын үзэл баримтлалтай танилцах, үр дүн зэргийн талаар тогтолцоотой мэдлэг олгохын зэргэцээ зарим урлагийн сурвалж бүтээлүүд, төрлүүдэд судлагаа хийх, задлан шинжилж шүүн хэлэлцэх зэрэг судлагааны онол, дадалыг үзэж судлана.

Зорилго

Монгол ардын урлагийн төрөл зүйл, арга барил, ур хийц, уламжлалт технологи зэргийг мэдэж танилцана. Үндэсний онцлог бүхий бусад улс үндэстний урлагаас ялгаатай өвөрмөц содон төрөл, илэрхийллүүдийн мөн чанар, утга учрыг танин мэдээд зогсохгүй үндэсний язгуур урлаг судлалыг хөгжүүлэх, энэ чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшүүлэхд чухал ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: ARTS223
Багц цаг: 3

Товч агуулга

Монголчууд түүхэн хөгжлийнхөө явцад материаллаг болон оюуны олон чухал соёл урлагийн зүйлс тэрдундаа монгол гэх өвөрмөц урлагийн төрлүүдийг бий болгон боловсруулж хөгжүүлж ирсэн ард түмэн юм. Энэ хичээлээр Их монгол улсын үеийн түүхэн дэх уран сайхны соёлын онцлог, эдлэг соёлын гол дурсгалуудаас эхлээд Монголын түүхийн эдүгээ үе хүртэлх урлагийн гол гол ололтуудтай танилцаж судлах асуудал энэ хичээлд хамрагдана.

Зорилго

Монголчуудын түүхийн Их монгол улсын үе буюу XIII зуунаас эдүгээ хүртэл түүхэн үеийн шатлал бүрт урлагийн түүхэнд ямар ололтууд бий болж байсан, түүний төрөл ангилал, өвөрмөц онцлог, хөгжилд гарсан өөрчлөлт хувьсал, хадгалагдаж үлдэж ирсэн гол дурсгалуудтай танилцсанаар монголын урлагийн түүхийн судалгааны суурь мэдлэг олгоход оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар