Бидний тухай
Багш ажилтан
Илтгэгч тус өгүүлэлд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тархсан уртын дууны санг түүний баримтат өв хадгалагдаж байгаа гол архив болох ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиолын хөмрөг, өөрийн цуглуулга зэрэгт тулгуурлан авч үзжээ. Чингэхдээ хуучнаар Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны хэмжээнд болон Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тархсан дууг сумдаар ангилан тархалтын асуудлыг хөндөж, мартагдсан болон одоо дуулагдаж байгаа байдалтай харьцуулахыг зорьсон байна.
Abstract: The “Morin Khuur”, one of the traditional musical instruments of the Mongolian nation has been modified and updated over the centuries. Along with this, its name has also changed, and today we mostly use the popular name “Morin Khuur”. On the one hand, it seems to be widely recognized as one of the Mongolian folk musical instruments, and to be known to the world, but there are some shortcomings such as forgetting and not using the previous names, and misinterpreting the differences. On the other hand, we consider it important to reuse the old names of the “Morin Khuur” and similar musical instruments, and to use them for naming newly made musical instruments according to old sources and the era in which they were used. Correct use of names within the framework of its origin is important for the further development and renewal of Mongolian traditional musical instruments. In this article, we intend to explain each of the names created as a result of renewing the “Morin Khuur”, and to suggest some opinions on how to use them.
Хураангуй: Модон цуурын гарал үүсэл, хөг тогтолцоо, урын сан, хийц бүтэцийн талаас нь судалсан судалгааны ажлууд цөөнгүй байна. Эдгээр ажлуудад модон цуурыг өвлөн уламжилж ирсэн өвлөн уламжлагчдын цуур урлах арга барил, материалыг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Тэд эхэн үедээ өөрсдийн амьдардаг газар оронд түгээмэл ургадаг гишүүнэ, цооргоно, балчиргана зэрэг гол нь хөндий модлог ургамлыг ашиглан цуур урладаг байсан авч тэр нь амархан эвдэрдэг, хэврэг байжээ. Тиймээс илүү хатуу, гол нь хөндий бус хуш, нарс, хар модны голыг хөндийлж ухан буцааж эвлүүлж наах, утсаар ороох, малын өлөн гэдсээр бүрэх зэргээр бат бөх болгожээ. Үүний зэрэгцээ модон цуурын гурван нүхийг гаргахдаа цуурын доод талаас нь тухайн цуур урлаач өөрийн хуруугаараа хэмждэг байсан нь цуурын нүх хоорондын зай өөр өөр болоход нөлөөлсөн байна. Мөн цуурын урт, дээд амсар, доод амсрын нүхний голч нь өөр өөр байна. Энэ нь цуурчид хамтран цуурдах, өөр бусад хөгжмийн зэмсэгтэй хамсрах, найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оруулахад бэрхшээл учруулж байна. Иймээс бид энэхүү өгүүлэлдээ модон цуур урлал, түүний хөг тогтолцоонд тулгарч буй асуудлыг цуур урлаачдын арга барилтай харьцуулан судалж өөрсдийн санал, дүгнэлтээ дэвшүүлсэн болно.
Энэ хоёр хөтөлбөрийн багш нар сүүлийн 5 жилд гадаадад болон дотоодод хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, олон улсын болон улсын хэмжээний хуралд хэдэн илтгэл хэлэлцүүлсэн, ном, сурах бичиг, гарын авлага хэдийг хэвлүүлснийг доорх графикуудад дэлгэрэнгүй үзүүлье. Энэ нь урлаг судлал, утга зохиол судлалын салбарт тус тэнхимийн гүйцэтгэж буй үүргийг тодорхой харуулна гэж бодож байна. Мөн энэ хэрээрээ тус салбарын шинжлэх ухаан, бодлогын түвшинд үүрэг гүйцэтгэж, үр нөлөөгөө үзүүлж байна.
Хураангуй: Буддын шашны гурав дахь дэлгэрэлтийн үед, Өндөр гэгээн Г.Занабазар тэргүүтэй эрдэмтэй, авъяастай хуврага, мэргэдийн дэлгэрүүлсэн өвийн нэг нь буддын шашны хурал уншлагын ая данг тэмдэглэдэг ян-ег, дан-ег, рол-ег-үүд юм. Үүнийг ихэвчлэн Төвөдийн Дашлхүмбэ, Мэдогтан зэрэг тухайн үед төвөдөд ая дангаараа нэр цуутай хийд хүрээнүүдээс үүсгэн авсан гэдэг боловч хожим нь Монголын олон газар оронд, нутаг нутгийн хэл аялга, дуу хууртай уялдуулан шинээр зохиосон, дэглэсэн гэсэн сурвалжийн болоод аман мэдээнүүд элбэг бий. Тийм ч учраас эдүгээ Монголд буй ая дан, түүний зурлага тэмдэглэгээ, Төвөдөд буй ая дан, түүний зурлага тэмдэглэгээнээс өөр байна. Бүр цаашилбал Монголын хүрээ хийд бүрийн ая дангийн зурлага тэмдэглэгээ тус бүрдээ өөр өөр байгааг баталсан олон гар бичмэл судрууд байна. Үүнийг гүнзгийрүүлэн судлах, эл санааг бататгахад тухайн нутаг орон бүрт байсан хийд, хүрээний ая дангийн тэмдэглэгээ бүхий судруудын зурлага, тэмдэглэгээг шинжлэх нь чухал ач холбогдолтой билээ. Иймээс энэхүү өгүүлэлдээ Завхан аймгийн музейд хадгалагдаж буй ян-ег бүхий нэгэн сударт ажиглалт хийсэн болно.
Үргэлж хувьсан өөрчлөгдөж буй хотжилтын дизайн болон нийгмийн чиг үүргийн огтлолцол нь хотуудын динамик шилжилтийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү судалгаагаар бид Улаанбаатар хотод эрчимтэй явагдаж буй хотжилтоос үүдэлтэй хотын дизайны бүтцийн асуудал болоод хотод түгээмэл ажиглагдаж буй дизайны гажуудлыг судлахаар эрмэлзлээ. Судалгааны нэгдүгээр бүлэгт тогтвортой хот төлөвлөлтийн суурь зарчим ба Улаанбаатар хотын түүхэн хөгжил, дизайны чиг хандлага, тэдгээрийн холбоо хамаарлын талаар дэлгэрэнгүй тусгана. Улмаар судалгааны хоёрдугаар бүлэгт хотжилтын дизайн болон түүний бүтцийг ёс зүйн онолын үүднээс шинжилж судална.
Abstract: This article was written as a contribution to the study of Mongolian musicology, including court musicology. The musical instruments made of wood, named "Ekhlegch", "Khuraagch" and "Uelegch" were a part of the court musical orchestra of the Great Yuan State of Mongolia although they are no longer used, their purpose is not always clear, the names, descriptions, and drawings of them have been recorded in some old sources and works of musicologists. It is believed that studying these instruments and clarifying their functions will contribute to the further development of Mongolian musical studies and the structure and composition of the orchestra. Also, it would be another interesting study to compare the hand drawings of musical instruments, which were recorded in old sources as part of the ancient Mongolian court orchestra, but have not been preserved today.
Abstract: The purpose of this study is to examine what changes are observed in the visual eye tracking behavior of the viewer looking at the painting. We describe the pattern of fixations of subjects looking at Mongolian traditional paintings from one of the famous artists Sharav Balduu. We found different eye tracking patterns depending on whether the subject saw the original or the modified version of the painting first. We conclude that the study of eye tracking patterns obtained by using the eye-tracker technology gives a useful approach to quantify how subjects observe art. Keywords: Нүдний хөдөлгөөн уншигч төхөөрөмж (Eye tracker), Б.Шарав (Sharav Balduu), “Нэг өдрийн явдал” (One day in Mongolia), “Үрс гарч байгаа нь” (Foaling Mare), Монгол зураг (Mongolian traditional art), Нүдний хөдөлгөөний өнгөт зураглал (Heat map fixation), Нүдний хөдөлгөөний тоон зураглал (Gaze plot fixation)
XVI-XIX зуунд Монголын Бурханы шашны томоохон сүм хийдүүд өөр өөрийн гэсэн ая дантай, эгшиг тэмдэглэгээтэй, өвөрмөц дэг уламжлалтай болжээ. XX зуун гарсанаас хойш өрнийн хөгжмийн онол сургалтыг нэвтрүүлэх, шашин гэх нэрийн дор арван ухааны оронд хамаатах ном сурвалжуудыг сурах судлахыг хориглох, өвлөн уламжлагчдыг нь хэлмэгдүүлэх, цагийн эрхээр улиран мартагдах зэрэг олон шалтгааны улмаас энэхүү мэдлэгийн өв сан орхигдон гээгдэхэд хүрчээ. Гэсэн хэдий ч хуучны ном сурвалж судалдаг, хадгалдаг, учир мэддэг хүмүүсийн хичээл зүтгэлээр уламжлалт эгшиг тэмдэглэгээг батлах сурвалж бичгүүд, тайлбарууд, судалгааны хэрэглэгдэхүүнүүд цөөнгүй үлдсэн байна. Улмаар эдгээр сурвалжууд, түүнд буй утга агуулгыг нээн судлах талаар дотоод, гадаадын эрдэмтэд мэдээ баримт дэлгэж судалгаа шинжилгээ өрнүүлсний хүчээр эдүгээ энэхүү судлагдахууныг сонирхон судлах, ярилцан хэлэлцэх судлаачдын тоо өсөн нэмэгдсээр байна. Үүний үр дүнд эгшиг тэмдэглэгээтэй холбоотой судалгааны бүтээлүүд гарч, эгшиг тэмдэглэгээнд холбогдох сурвалжуудыг тайлбарлах, өрнө дахины нооттой харьцуулах зэрэг тодорхой үр дүнгүүд бий болсоор байна. Тиймээс бид энэхүү өгүүлэлдээ эгшиг тэмдэглэгээг судалсан эрдэмтдийн судалгааны үр дүн, цаашдын чиг хандлагыг тодорхойлохыг зорьж байна.
Манай улсад урлаг судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгээд даруй 30 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд урлагийн төрөлжсөн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулиудад хийгдсэн ардын урлагийн төрөл, илэрхийлэлд холбогдох эрдэм шинжилгээний өгүүлэл, магистрын судалгааны ажил, докторын диссертаци, түүнчлэн соёл, урлагийн тайлбар толиудын хүрээнд шүүж судалгааны өнөөгийн байдлын тоон үзүүлэлтийг тоймлон мэдээлэхийг зорьлоо.
Хураангуй: XVI-XIX зуунд Монголын Бурханы шашны томоохон сүм хийдүүд өөр өөрийн гэсэн ая дантай, эгшиг тэмдэглэгээтэй, өвөрмөц дэг уламжлалтай болжээ. XX зуун гарсанаас хойш өрнийн хөгжмийн онол сургалтыг нэвтрүүлэх, шашин гэх нэрийн дор арван ухааны оронд хамаатах ном сурвалжуудыг сурах судлахыг хориглох, өвлөн уламжлагчдыг нь хэлмэгдүүлэх, цагийн эрхээр улиран мартагдах зэрэг олон шалтгааны улмаас энэхүү мэдлэгийн өв сан орхигдон гээгдэхэд хүрчээ. Гэсэн хэдий ч хуучны ном сурвалж судалдаг, хадгалдаг, учир мэддэг хүмүүсийн хичээл зүтгэлээр уламжлалт эгшиг тэмдэглэгээг батлах сурвалж бичгүүд, тайлбарууд, судалгааны хэрэглэгдэхүүнүүд цөөнгүй үлдсэн байна. Улмаар эдгээр сурвалжууд, түүнд буй утга агуулгыг нээн судлах талаар дотоод, гадаадын эрдэмтэд мэдээ баримт дэлгэж судалгаа шинжилгээ өрнүүлсний хүчээр эдүгээ энэхүү судлагдахууныг сонирхон судлах, ярилцан хэлэлцэх судлаачдын тоо өсөн нэмэгдсээр байна. Үүний үр дүнд эгшиг тэмдэглэгээтэй холбоотой судалгааны бүтээлүүд гарч, эгшиг тэмдэглэгээнд холбогдох сурвалжуудыг тайлбарлах, өрнө дахины нооттой харьцуулах зэрэг тодорхой үр дүнгүүд бий болсоор байна. Тиймээс бид энэхүү өгүүлэлдээ эгшиг тэмдэглэгээг судалсан эрдэмтдийн судалгааны үр дүн, цаашдын чиг хандлагыг тодорхойлохыг зорьж байна.
Хураангуй: “Хөгжмийн шастир” гэхээр шашны хөгжим юм шиг, сүсэгтэн хүн зохиосон учраас заавал зан үйлтэй холбоотой байх ёстой юм шиг харах явдал багагүй байна. Үнэндээ тухайн үед тэргүүлэх институци нь эдүгээгийн ардчилал, парламентийн ёстой адил шашин л байсан болохоос бус энэ шастирт зөвхөн шашны хөгжмийн тухай бичсэн хэрэг биш ээ. Харин ч хөгжмийн онол, түүний мөн чанарыг ойлгомжтой, системтэй тайлбарлажээ. Мэдээж зарим хэсэг нь шашны, бэлгэдлийн шинжтэй тайлбартай нь үнэн ч дийлэнх нь дуу хөгжмийн тухай байгаа нь маргашгүй билээ. Чухам бид үүнийг хэрхэн харж яаж тайлбарлах вэ гэдэгт л учир байна. Иймээс энэ сурвалжид буй зургаан гэм хэмээх ойлголтыг орчин цагийн дуулах урлагт хэрэглэгдэж буй арга туршлага, дасгал сургуулилалт, зөвлөмжтэй харьцуулж болохгүй шалгаан юу хэмээн бичив.
Бид тус өгүүлэлд XIX зууны сүүлээс XX зууны дундуур хүртэлх үеийн Монголын нийгмийн амьдралыг өөрийн намтартайгаа холбон баримтаар өгүүлсэн Г.Навааннамжилын “Өвгөн бичээчийн өгүүлэл”, Академич Ц.Дамдинсүрэнгийн тэмдэглэн авч хэвлүүлсэн “Өвгөн Жамбалын яриа”-нд гарах хээ, чимэглэлтэй холбоотой мэдээ баримтыг шүүн үзсэнээ танилцуулж аман зохиолын нэг төрөл болох хууч ярианд тодорхой түүхэн цаг үеийн соёл, эдлэл хэрэглэл шашин соёлын ул мөр хадгалагдан үлдсэнийг тодрууллаа.
Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн судалгааг хийсэн эрдэмтэд тэдгээр хөгжмийн зэмсгүүдийн зургийг зураач нараар зуруулж судалгааны бүтээлдээ хавсаргасан байдаг. Тухайлбал Ж.Бадраагийн 1998 онд хэвлэгдсэн "Монгол ардын хөгжим" номд буй хөгжмийн зэмсгүүдийн зургийг П.Балдандорж, Г.Бадрахын 1960 онд хэвлэгдсэн "Монголын хөгжмийн түүхээс" номд буй хөгжмийн зэмсгүүдийн зургийг Б.Соёлтой, 2013 онд хэвлэгдсэн С.Соронзонболдын "Монгол хөгжим" номд буй хөгжмийн зэмсгүүдийн зургийг Д.Энхдаваа нар тус тус зурсан байдаг. Гэвч эдгээр гар зургуудад нэг хөгжмийн зэмсгийг өөр өөрөөр дүрсэлсэн нь цөөнгүй байна. Тиймээс эдгээр хөгжмийн зэмсгүүдийн гар зургийг харьцуулан судлах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байгаа юм.
Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн судалгааг хийсэн эрдэмтэд тэдгээр хөгжмийн зэмсгүүдийн зургийг зураач нараар зуруулж судалгааны бүтээлдээ хавсаргасан байдаг. Тухайлбал Ж.Бадраагийн 1998 онд хэвлэгдсэн "Монгол ардын хөгжим" номд буй хөгжмийн зэмсгүүдийн зургийг П.Балдандорж, Г.Бадрахын 1960 онд хэвлэгдсэн "Монголын хөгжмийн түүхээс" номд буй хөгжмийн зэмсгүүдийн зургийг Б.Соёлтой, 2013 онд хэвлэгдсэн С.Соронзонболдын "Монгол хөгжим" номд буй хөгжмийн зэмсгүүдийн зургийг Д.Энхдаваа нар тус тус зурсан байдаг. Гэвч эдгээр гар зургуудад нэг хөгжмийн зэмсгийг өөр өөрөөр дүрсэлсэн нь цөөнгүй байна. Тиймээс эдгээр хөгжмийн зэмсгүүдийн гар зургийг харьцуулан судлах шаардлага зүй ёсоор урган гарч ирж байгаа юм.
Хураангуй: Бид энэхүү өгүүлэлдээ гэрэл зургийн хөгжил, зарим онол, үзэл баримтлалын хамт товчхон тайлбарлав. Гэрэл зургийн түүхийн тухай бичвэрүүд явсаар гэрэл зургийн онолын тухай асуудал хөндөх болж, гэрэл зургийн “онолын тэсрэлт” бий болжээ. Тиймээс дүрслэх урлагийн салшгүй нэг хэсэг болсон гэрэл зургийн онол, үзэл баримтлалыг энэхүү бичвэртээ тайлбарлав.
Монголын буддын шашны Их хүрээнд ая дан дэглэсэн зохиосон түүх, ая дангийн эгшиг тэмдэглэгээ, нэр томьёо, ач тусыг тайлбарласан төвөд гар бичмэлийг хөгжмийн онолын талаас нь тайлбарласан болно. Хөгжмийн эгшиг тэмдэглэгээ, зурлагыг тэмдэглэсэн өвөрмөц судар бөгөөд орчин цагийн хөгжмийн нооттой харьцуулан судлахад сонирхолтой баримт мөн.
Abstract: The rituals of wrathful deities, such as Ten Dharmapalas and praises of ten-direction and three-hour deities, such as Buddha Shakyamuni are recited from the third spread of Buddhism. In addition, their melodies were noted with special signs and symbols. Researches and surveys on the Buddhist melody-reciting are not much. Especially, there are few researches focusing to melodies in connection to its composition and notation. So, I tried in this article to study the melodies of Mahgal's “Urin Zallaga” with regard to its composition and notation. I chose some parts of scriptures of the wrathful deities of “Shankhin Baruun Khuree Monastery”, “Gandan Tegchenling Monastery”, “Lama Gegeen Monastery” and “Zuun Khuree Dashchoilin Monastery” as the main sources.
Хураангуй: Хүн төрөлхтний түүх, соёлын томоохон голомтуудын нэг болсон ихэнх улс үндэстэн өөр өөрийн гэсэн уламжлалт хөгжмийн ноот тэмдэглэх системтэй байдаг. Үүний нэгэн адилаар Монгол, Солонгос хоёр улс уламжлалт хөгжмийн ноот тэмдэглэгээний арвин баримт, судлагдахуунтай болох нь Монгол, Солонгосын болон бусад орны хөгжим судлаачдын бүтээлүүдээс тодорхой харагдаж байна. Харин эдгээр уламжлалт ноот тэмдэглэгээний системийг харьцуулан жишсэн судалгаа тэр бүр хийгдэхгүй байна. Тиймээс энэхүү өгүүлэлдээ Монголын уламжлалт буддын шашин, зан үйлийн хүрээнд хөгжиж ирсэн хөгжмийн ноот болох “Ян-ег” буюу “Эгшиг тэмдэглэгээ” (Төвөд: dbyangs yig), “Дан-ег” буюу “Аялгууны тэмдэглэгээ” (Төвөд: gdangs yig), “Рол-ег” буюу “Хөгжмийн тэмдэглэгээ (Төвөд: rol yig)-г Солонгосын уламжлалт хөгжмийн ноот болох Жонганъбо (Солонгос: Jeongganbo), Югбо (Солонгос: Yukbo), Юлжабо (Солонгос: Yuljabo), Гончөгбо (Солонгос: Gongcheokbo), Ягжабо (Солонгос: Yakjabo), О-ымягбо (Солонгос: Oeumyakbo), Хабжабо (Солонгос: Hapjabo), Ёнымпё (Солонгос: Yeoneumpyo)-тэй жишин үзэж адил болон ялгаатай талыг нь тодруулахыг зорьж байна.
Abstract: While we are watching any performance of singers, musicians and actors, we observe their singing, acting and other performances attentively. We can notice their mispronunciations, poor lilts, unnecessary movement and forgetting the lyrics or words due to embarrassment. If they perform them without any fault, we express our inner enjoyment with the roaring applause. The main reason for this is related to how the performer of the sound and melody expresses their knowledge and skill. If they haven’t gained enough skill and knowledge as they can’t perform as they want to, it is explained in the “Commentary on music treatise” as the concept of “Five reasons”. My purpose of this article is to compare the concept of “Five Reasons” with the knowledge, experience and other advices of singing art teachers.
Хураангуй: Дуулах урлагт суралцан сайн дуучин болж үзэгчдэд сайшаагдах нь төрмөл авъяасаас гадна уйгагүй хичээл зүтгэл, дасгал сургуулилалтын үр дүнд билээ. Үүнийг “Хөгжмийн шастирын тайлбар” болон дуулах урлагийн багш нар тус тусад нь ялган дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Гагцхүү эрт эдүгээгийн эдгээр ойлголтуудыг харьцуулан судалсан нь бага байна. Тиймээс энэхүү өгүүлэлдээ “Хөгжмийн шастирын тайлбар”-т буй “Гурван аньс” хэмээх ойлголтыг дуулах урлагийн багш нарын бичсэн ном, гарын авлагуудад байгаа ижил төстэй санал, зөвлөмжтэй харьцуулан үзлээ. Дуулах урлагт суралцаж буй оюутнууд, залуу дуучдад хэрэг болж гэмээнэ энэхүү бичвэрийн зорилго биелнэ.
Хураангуй: Буддын шашны хурлын уншлагын ая дан хаанаас эхтэй вэ, хэрхэн дэглэсэн бэ, үүнд нөлөөлсөн байж болох хүчин зүйлс нь юу вэ гэх мэтчилэн олон асуулт урган гардаг. Тэгвэл энэ тухай аман болон бичгийн сурвалжуудад хэд хэдэн сонирхолтой мэдээ, баримт байна. Эдгээр мэдээ, баримтад юу гэж өгүүлсэн хийгээд бодит үнэнтэй хэр нийцэх вэ, монголын ардын дуу аялгуутай хэрхэн сүлэлдсэн бэ гэдгийг тодруулахад энэхүү өгүүллийг зорилго оршино. Учир нь ардын дууны аялгуунаас, атан тэмээний явдлаас, ам дүүрэн цагаан сахалтай өвгөний алхаанаас эх авч хурал, номын уншлагын ая данг үүтгэсэн, дэглэсэн гэсэн мэдээ, баримт багагүй байна.