Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн үүсэн байгуулагдсан товч түүх, тус тэнхимийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлийн тойм, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн оруулав. Улс төр судлалын тэнхимийн түүхийг тоймлохдоо МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн товч түүх, Монгол дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхимийн үүсэл, хөгжлийн товч түүх гэсэн хэсгүүдээр хураангуйлан илэрхийлэв. Улс төр судлалын тэнхимийн сургалт судалгааны бүтээлийг тоймлохдоо эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлүүд, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, тэнхимийн багш нарын бичиж, хэвлүүлсэн нэг сэдэвт ном, зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны төслийн тойм зэргээр нэгтгэн авч үзсэн болно. Хамтын бүтээл, судалгааны үр дүн зэргийг тухайлан авч үзсэн учраас улс төр судлалын тэнхимийн багш нарын бие даан хийсэн судалгаа, бүтээл зэргийг нэг бүрчлэн авч үзээгүй бөгөөд тэдгээрийг тоон мэдээлэлд нэгтгэн оруулсан болно.
Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн үүсэн байгуулагдсан товч түүх, тус тэнхимийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлийн тойм, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн оруулав. Улс төр судлалын тэнхимийн түүхийг тоймлохдоо МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн товч түүх, Монгол дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхимийн үүсэл, хөгжлийн товч түүх гэсэн хэсгүүдээр хураангуйлан илэрхийлэв. Улс төр судлалын тэнхимийн сургалт судалгааны бүтээлийг тоймлохдоо эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлүүд, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, тэнхимийн багш нарын бичиж, хэвлүүлсэн нэг сэдэвт ном, зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны төслийн тойм зэргээр нэгтгэн авч үзсэн болно