МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох
"A Comparative Analysis for the Issues of Representative Democracy: case of Mongolia and other countries", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол Улс, 2024-5-24, vol. VI, pp. 84

Хураангуй

Монгол Улсын Их Хурлын төлөөллийн чиг үүргийн өнөөгийн байдлыг судлан шинжилж УИХ-д сонгогдсон гишүүн сонгогчдоо төлөөлж чадаж байгаа эсэх төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлон, энэхүү үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлахад оршино. Судалгааны зорилт: Хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох Хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд сонгогдсон төлөөлөгчийн үйл байдал хэрхэн нөлөөлж байгааг судлах(Ингэхдээ сонгогчдодоо хүрч ажиллаж чадаж байгаа байдал, намын өмнө хүлээсэн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ гэх мэт зүйлийг тооцож үзэх) Сонгогчдын төлөөлөл болохын хувьд төлөөлөгч тэдний ашиг сонирхол, хэрэгцээг бодлого шийдвэрт тусгуулах тал дээр хэрхэн хариуцлагатай хандаж ажилласныг тодорхойлох

Зохиогч(ид): Д.Уртнасан, Ж.Төртогтох
"Is the political alienation in Mongolia different from the international context?", SPSIRPA FORUM 2024 "Geopolitical restructuring: regional issues and policy affairs", Монгол Улс, 2024-5-20, vol. 1, pp. 1

Хураангуй

Төрийн бодлого олон нийтийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа учир иргэдийн төрд итгэх итгэл буурч иргэд улс төрөөс хөндийрөх хандлага ихсэж байна. Иргэдийн хангалттай оролцоогүй төрийн бодлого шийдвэр нийгмийн хэрэгцээ шаардлагаас хөндийрч байна. Улс төрийн хүнийсэл нэмэгдэхэд төр болон иргэний хоорондын харилцаа улам бүр хөндийрч, үүнтэй холбоотой олон асуудлууд бодлого боловсруулагчид болон судлаачдын анхаарлыг татсаар байна. Судлаачдын улс төрийн хүнийсэл, түүний индикаторуудын талаарх шинжилгээ тэдний судалгааны чиглэл, онцлогоос хамааран өөр өөр сэдвийн хүрээнд, дэд хэсгүүд болон хийгдсэн боловч өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлуудтай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байхаас гадна тус чиглэлээр дагнасан судалгаа шинжилгээний хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлсээр байна.

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"УИХ-ын төлөөллийн чиг үүрэг" Политологи, vol. 22, no. 22, pp. 9-18, 2024-2-1

https://www.num.edu.mn

Хураангуй

төлөөллийн чиг үүрэг

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Mongolian migrant workers in Korea", Digital Globalization and Its Unequal Impacts on East Asia, БНСУ, 2023-10-27, vol. 1, pp. 10-15

Хураангуй

Mongolian migrant workers in Korea

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Election participation", Korea and a New World Order, БНСУ, 2023-6-28, vol. 1, pp. 10-15

Хураангуй

election participation

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Монголчуудын улс төрийн соёл" Политологи, vol. 21, no. 21, pp. 125-137, 2023-6-1

https://www.num.edu.mn

Хураангуй

улс төрийн соёл

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Төлөөллийн засаг, төлөөллийн ардчилал" Политологи, vol. 21, no. 21, pp. 9-30, 2023-6-1

https://www.num.edu.mn

Хураангуй

төлөөллийн ардчилал

Зохиогч(ид): Ж.Төртогтох, Д.Түмэнжаргал, О.Мөнхжаргал
"Ардчилсан засаглалын үндэс", 2023-5-20
Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Улс төрийн газар зүй орчуулгын сурах бичиг", 2023-5-18
Зохиогч(ид): Ж.Төртогтох, Г.Туяагэрэл
"The Living Conditions and Happiness of Mongolian Migrant Workers and Students in Korea: A Comparative Study (2011-2022)", International Scientific Conference ”Exploration, Education and Progress in the Third Millennium” THE MORAL, RELIGIOUS AND LEGAL VALUES – THE NECESSARY LIAISON OF THE RULE OF LAW, Dunarea de Jos” University, Faculty of Law and Administrative Sciences, 111 Domneasca Street, Galati 800201, Romania, 2023-5-12, vol. 15, pp. 33-42

Хураангуй

How do Mongolians survive in Korea? How happy are those people of Mongolia who live, work and study in Korea? In this paper, I examine these questions, based on field surveys and on-site observations which are undertaken in 2010-2011, in 2014-2015 as well as 2021-2022, respectively, through their basic living conditions and daily lifestyles in Korea and percentages expressing happiness and unhappiness and their balance. Mongolians’ basic living conditions and daily lifestyles in Korea is explored through the questions on family structure, accommodation types, access to public utilities, main income sources, eating patterns, shopping habits, travelling around Korea, global connectivity such as computer use, frequency of internet use.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох, С.Мөнхбат, Б.Эрдэнэдалай
"Төлөөллийн засаг, төлөөллийн ардчиллын үзэл санаа ба Монголын ардчилал: төрийн ба улс төрийн институцууд төлөөллийн ардчилалд хэрхэн нөлөөлж байна вэ?" Политологи, vol. 21, no. 579, pp. 9-30, 2023-3-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Төлөөллийн ардчиллыг ажиллуулах гол механизм, институт нь ардчиллын чанарыг танин мэдэх түлхүүр нь болдог. Эрх зүйт төр, хуульт ёс, иргэдийн тэгш, хүртээмжтэй оролцоо зэрэг ардчиллын чанарыг танин мэдэхэд дөхөм болох үзүүлэлтүүд улс орон бүрт харилцан адилгүй байна. Тиймээс тус өгүүлэлд төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн болон улс төрийн институцуудын үүрэг, нөлөө, иргэдийн дээрх институцуудэд итгэх итгэл, ардчилсан тогтолцоонд хэрхэн өөрчлөгдөж байгааг нөгөө талаас дээрх институцууд ардчиллыг өөрсдийн хэв маягт нийцүүлэн хувирган өөрчилж байгаа эсэх улмаар ардчилалд хандах иргэдийн хандлага, түүнд нөлөөлсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийг судлан гаргасан. Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институци, улс төрийн институци, оролцогч бусад талуудын нөлөөг судлахдаа хүчин зүйлийн болон хамаарлын шинжилгээг хийж, ардчиллын бэхжилтэд тулгарч буй асуудлыг дүгнэсэн. Бид судалгаандаа улс төрийн чанарын судалгааны арга зүй болох экспертийн судалгааг гол арга болгон нийт 8 эксперттэй ганцаарчилсан ярилцлага хийж, өндөр түвшний 90 экспертээс 2022 оны 6-р сарын 20-оос 8-р сарын 20 хүртэлх хугацаанд нийт 110 асуулт бүхий асуулгыг бичгээр авч, үр дүнг боловсруулан судалгааны дүгнэлтэд нэгтгэсэн болно.

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Ардчиллын талаарх орчин үеийн судалгааны арга зүй ба Герман, Монгол, Унгар, Польш, Чех дэх ардчиллын олон талт байдлын эрэмбэ", Зүүн Европын улс орнууд болон Монголын ардчилал, 2022-12-6, vol. 2, pp. 81-92

Хураангуй

1900 оноос хойших дэлхийн бүх улс орнууд, нутаг дэвсгэрүүд, колони орнуудыг оролцуулан, ардчиллын олон янзын хэв маягийг хэмжих олон улсын хамтарсан санаачлага болж 2011 онд туршилт судалгаагаар эхлэсэн.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох, С.Мөнхбат, Б.Эрдэнэдалай
"The Representative Democracy in Mongolia: How Do State and Political Institutions Affect Representative Democracy?", IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY? : A COMPARATIVE PERSPECTIVE, Монгол Улс, Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын хүрээлэн, 2022-10-14, vol. IV, pp. 23-46

Хураангуй

The key mechanisms and institutions to operate democracy are the keys to recognizing the quality of democracy. Each country has a variety of indicators that will help recognize the quality of democracy, such as ethics, law, equal and accessible participation of citizens. In studying the impact of the State Institution, the political institution, and other stakeholders involved in the strengthening of democracy, he analyzed factors and dependency tests and analyzed the challenges facing the strengthening of democracy.

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Монгол Дахь Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургалт, Судалгааны Төв - МУИС-ийн Улс Төр Судлалын Тэнхимийн Эрдэм Шинжилгээний Бүтээлийн Товч Тойм", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 1, pp. 271-279

Хураангуй

Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн үүсэн байгуулагдсан товч түүх, тус тэнхимийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлийн тойм, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн оруулав. Улс төр судлалын тэнхимийн түүхийг тоймлохдоо МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн товч түүх, Монгол дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхимийн үүсэл, хөгжлийн товч түүх гэсэн хэсгүүдээр хураангуйлан илэрхийлэв. Улс төр судлалын тэнхимийн сургалт судалгааны бүтээлийг тоймлохдоо эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлүүд, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, тэнхимийн багш нарын бичиж, хэвлүүлсэн нэг сэдэвт ном, зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны төслийн тойм зэргээр нэгтгэн авч үзсэн болно

Зохиогч(ид): Д.Уртнасан, Ж.Төртогтох, Г.Баярчимэг
"Монгол Дахь Улс Төрийн Шинжлэх Ухааны Сургалт, Судалгааны Төв - МУИС-ийн Улс Төр Судлалын Тэнхимийн Эрдэм Шинжилгээний Бүтээлийн Товч Тойм", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 1, pp. 271-279

Хураангуй

Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн үүсэн байгуулагдсан товч түүх, тус тэнхимийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлийн тойм, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн оруулав. Улс төр судлалын тэнхимийн түүхийг тоймлохдоо МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн товч түүх, Монгол дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны анхны тэнхимийн үүсэл, хөгжлийн товч түүх гэсэн хэсгүүдээр хураангуйлан илэрхийлэв. Улс төр судлалын тэнхимийн сургалт судалгааны бүтээлийг тоймлохдоо эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний хамтын бүтээлүүд, тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, тэнхимийн багш нарын бичиж, хэвлүүлсэн нэг сэдэвт ном, зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны төслийн тойм зэргээр нэгтгэн авч үзсэн болно

Зохиогч(ид): Ж.Төртогтох, О.Мөнхжаргал
"Хөгжлийн улс төр ба түүний арга зүй" Политологи, vol. 20, pp. 49-59, 2022-5-25

www.num.edu.mn

Хураангуй

Улс төрийг голдуу төр, засгийн албан үйл ажиллагаа, институциудтэй холбон олон янзаар тодорхойлж ирсэн уламжлалт үзэл өөрчлөгдөж байна (Мур, 2002). Улс төр бол хүмүүсийн хамтын бүхий л хэлбэрт нөөцийг ашиглах, бий болгох, хуваарилах шийдвэрүүдтэй холбоотойгоор албан болон албан бус, нийтийн болон хувийн харилцаагаар дамжин явагддаг зайлшгүй үйл явц (эсвэл үйл явцуудын бүрдэл) юм. Улс төрийг ингэж өргөн хүрээгээр авч үзэх нь хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог албан болон албан бус институциудын харилцан үйлчлэл, эрх мэдлийн албан болон албан бус эх үүсвэр, хэлбэрүүдийг илрүүлэн судлах бололцоо олгодог. Түүнчлэн улс төрийг хүний хамтын үйл ажиллагааны бүх түвшинд авч үзсэнээр улс төрийн үйл явцын шинжилгээг зөвхөн үндэсний хэмжээнд гэлгүй орон нутгийн түвшинд, мөн нөөцийн ашиглалт, хуваарилалт голлон явагдаж байдаг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн зэрэг салбарууд болон аж ахуйн нэгж, үйлдвэр, сургууль зэрэг байгууллагуудын түвшинд хийх боломжтой юм. Улс төр нь нэг талаас улс төрийн "тоглоомын" дүрмүүд, нөгөө талаас тэдгээр дүрмүүдийн дагуух "тоглолт" гэсэн хоорондоо ялгаатай атлаа уялдаатай хоёр түвшинд тодорхойлогдох ба хөгжлийн улс төр нь эдгээрт үндэслэгдсэн улс төрийн ээдрээтэй, онцгой нөхцөлүүдийг буюу хөгжлийг дэмжигч эсвэл саатуулагч эрх мэдэл, хүчин зүйлс, тэдгээрийг хамарсан үйл явцын динамикийг авч үздэг. Эдгээр нь тухайн улсын улс төрийн нөхцөл байдал, тогтцоос хамаардаг тул түүнийг илрүүлэх, ерөнхий хэв шинжийг тодорхойлох замаар үр дүнг баримжаалах, динамикийг шинжлэхэд улс төрийн зохицлын шинжилгээ нь арга зүйн хувьд чухал ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): Ж.Төртогтох, Д.Уртнасан
"Улс төрийн хүнийслийн онол арга зүйн хандлагууд" Политологи, vol. 20, pp. 7-20, 2022-5-25

num.edu.mn

Хураангуй

Түүх, нийгэм, философи, нийгмийн сэтгэл судлал, улс төр судлал гээд нийгмийн ухааны салбарууд хүнийслийн талаар идэвхтэй судлах болсон нь 1980- аад оноос өрнөдийн орнуудад улс төрийн хүнийсэл хүчтэй ажиглагдаж эхэлсэнтэй холбоотой. Улс төр судлаачид уг асуудлын судалгааны ач холбогдол, энэ чиглэлээр дагнасан судалгаа хийх хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн анхаарал хандуулах болсон. Тус өгүүлэлд хүнийслийн ерөнхий ойлголт, нэр томьёоллууд, нийгмийн хөгжлийн явц дахь ойлголтын өөрчлөлтийг харуулах, улс төрийн хүнийслийн онол аргазүйн хандлага, судалгааны чиглэл, хэмжүүрүүдийн талаар тусгахыг зорьсон болно.

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"Орчин үеийн ардчиллын төрлийн талаарх олон улсын судалгааны арга зүй ба Монгол", Зүүн Европын улс орнууд болон Монголын ардчилал, Монгол Улс, 2022-5-12, vol. 1, pp. 10-15

Хураангуй

Өдгөө хийгдэж буй судалгаа, индексүүдээс илүү өргөн хүрээнд ардчиллыг дүрслэн тодорхойлох, тухайлбал зөвхөн сонгуулийн болон либерал аспектаар хязгаарлалгүй, харин оролцоо, тэгш байдал, зөвшилцөл, олонхийн болон төлөөллийн хэмжигдэхүүнүүдээр ардчиллыг өргөн хүрээнд авч үзэх • Ардчиллын илүү нарийвчилсан хэмжүүрүүдийг хөгжүүлэх • Тэдгээр өргөн цар хүрээний бөгөөд илүү нарийвчилсан хэмжүүрүүдээрээ ардчилллын талаарх Polity IV, Freedom House зэрэг индексүүдээс ялгах

Зохиогч(ид): Ж.Төртогтох
"A Brief overview of the Korean National Assembly" Политологи, vol. 19, no. 558, pp. 119-124, 2021-6-1

http://dep.num.edu.mn/uts

Хураангуй

In this paper, the author considers the Republic of Korea’s legislative institution. In order to develop the parliamentary institution in the present social conditions of Mongolia, it is required to identify and describe the Parliament’s operation, functions, features, and its status in the state structure and conduct comparative study of the Parliament of Republic of Korea. In connection with the above, it is essential to emphasize theoretical and practical issues related to features of functions, electoral mechanisms, operation and status of the Republic of Korea’s parliament in the political system.

Зохиогч(ид): Ж.Төртогтох, Д.Уртнасан
"COMPARATIVE ANALYSIS FOR THE IDENTITY OF MONGOLIAN DEMOCRACY", Virtual Conference “Democratic Challenges in Asia and Mongolia: Innovations through deliberative democracy, online parliament, and electoral reform”, Mongolia, 2021-1-29, vol. 1, pp. 1-13

Хураангуй

Newly formed Parliament of Mongolia due to the first multiparty election was held in 1990, adopted a constitution, confirming the nation’s aspiration to become a civic, humanitarian and democratic country. After 30 years of transformation, independent observers, political scientists have been categorized the country as flawed democracy is existed. The paper reviews the measures the most prominent democracy datasets performed by global democracy independent watchdog organizations, the Economist Intelligence Unit, the V-Dem Institute and Freedom House.

Зохиогч(ид): Ж.Төртогтох, Д.Уртнасан
"Фукуямагийн Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн бүтээлд ардчилсан нийгмийн үйл явц дахь эдийн засгийн бус сонирхлын нөлөөллийг авч үзсэн асуудалд" Политологи, vol. 18, no. 534, pp. 7-14, 2020-6-15

http://dep.num.edu.mn/uts

Хураангуй

Франсис Фукуямагийн бичсэн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” бүтээл нь Платон, Аристотель, Гегель, Ницше, Локк, Гоббс зэрэг өрнөдийн сэтгэгчдийн үзэл санаанд тулгуурлан, орчин үеийн ертөнцийг бүхэлд нь дахин эргэцүүлэн түүхэн үүднээс авч үзэхдээ а) эдийн засгийн сонирхол, б) эдийн засгийн бус сонирхол гэсэн хоёр үзүүлэлтийг гол болгожээ. Үүнээс хүний мөн чанар, нийгмийн гишүүн байх утга учир, “хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл” либерал ардчилалд хэрхэн нөлөөлж байдаг зэрэг эдийн засгийн бус сонирхлын үүднээс нийгмийн үйл явдлыг хэрхэн тайлбарлаж буйг голлон авч үзсэн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар