МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO201
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр хүн амын өсөлт, хүн ам ба хөгжлийн харилцан хамаарал, түүний шалтгаан, үр дагаврыг тайлбарладаг суурь үзэл баримтлал болон онолуудын талаар дэлгэрэнгүй судалж, уг онолууд хөгжлийн түүхэн цаг хугацаанд дэлхийн улс орнуудын хүн ам ба хөгжлийн практик асуудал, хандлагуудыг тайлбарлаж буйг төрөл бүрийн кейс жишээ, баримтуудад үндэслэн хэлэлцэнэ. Мөн дэлхийн улс орнууд, бүс нутгууд дахь хүн амын өсөлтийн хандлага, хүн ам зүйн өөрчлөлт, шилжилт, тэдгээрийн онцлог, ялгааг хүн ам зүйн шилжилтийн онолд тулгуурлан тайлбарлана. Эцэст нь хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлууд, олон улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд хүн амын асуудлыг тусгасан талаар авч үзнэ.

Зорилго

Хүн ам зүй, хүн ам судлалын үндсэн судлагдахуун, суурь ойлголтууд, хүн ам ба хөгжлийн үндсэн асуудлуудын харилцан хамаарал, уялдаа холбоо, хүн амын өсөлт, өөрчлөлтийн талаарх эртний болон орчин үеийн онол, үзэл баримтлалууд болон дэлхийн ба улс орнуудын хүн амын өсөлт өөрчлөлт, түүний чиг хандлагын талаарх ерөнхий мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: DEMO306
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь хоёр үндсэн хэсэгтэй. Үүнд: Хүн амын өсөлт, бүтэц: Хүн амын өсөлтийн тухай ойлголт, өсөлтийн хандлагууд, хүн амын бүтцийн шинжилгээ, хүн амын тоо мэдээллийн эх үүсвэр, мэдээллийн чанарын үнэлгээний аргууд. Хүн амын хэтийн тооцоо: Хэтийн тооцооны зорилго, ач холбогдол, үндэсний болон бүс нутгийн хүн амын хэтийн тооцооны аргууд (математик, бүрэлдэхүүний, харьцааны гэх мэт), хэтийн тооцооны багц програм хангамжууд (PEOPLE, PAS, EXCEL, MODULE, MORTPAK, PROJCT, SPECTRUM гэх мэт), хэтийн тооцооны хэрэглээ (нийгэм, эдийн засгийн салбарын хэтийн төлвийг тодорхойлоход хэрэглэх гэх мэт)

Зорилго

Хүн амын өсөлт, бүтцийн шинжилгээ, хүн амын тоо мэдээллийн эх үүсвэр, мэдээллийн чаарын үнэлгээ, хүн амын хэтийн тооцоо, хэтийн төлөв байдлыг тодорхойлох онол арга зүйд суралцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO604
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлээр дэлхийн улс орнуудын хүн амын ялгавартай байдал, хүн амын өөрчлөлт, шилжилтүүд (нас баралт, эрүүл мэнд, төрөлт, шилжих хөдөлгөөн, хотжилт, өрх гэр бүлийн бүтэц болон насны бүтцийн шилжилтүүд); хүн амын өсөлт, өөрчлөлт, ялгавартай байдлыг тайлбарладаг шинжлэх ухааны суурь онолууд (эртний, Мальтусын өмнөх үеийн, Мальтусын, нео-Мальтусын, Марксын, Хүн ам зүйн шилжилтийн гэх мэт); хүн амын онолуудад үндэслэн практик дахь хүн ам ба нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны харилцан хамаарал, нөлөөллийн асуудлуудыг тайлбарлах талаар авч үзнэ.

Зорилго

Тус хичээл нь суралцагчдад аливаа хүн амын өөрчлөлт шилжилтүүд, тэдгээрийн учир шалтгаан болон нийгэм, хүн ам зүй, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлдэг нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгож, тайлбарлах онолын мэдлэг, чадвар олгох зорилготой. Уг мэдлэгээ төрөл бүрийн салбарын бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, шийдвэр гаргалтад болон судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах боломжтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO610
Багц цаг: 3

Товч агуулга

17-р зууны эхэн үеэс хүн ам зүйн судалгаа, шинжилгээний ажилд бодит байдлыг илүү хялбаршуулан ойлгуулах оролдлогууд гарч байсан бөгөөд улмаар эдгээр оролдлогууд нь хүн амын загварын эхлэлийг тавьсан байна. Хүн амын загварууд нь аливаа цаг хугацааны үед өгөгдсөн хүн амын тоо мэдээлэл хязгаарлагдмал, дутагдалтай болон чанарын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд өргөн хэрэглэгддэг. Хүн ам зүйн үзэгдлүүдийн илрэх байдал, хандлага, зүй тогтолд тохирсон хууль, ойлголтуудыг гаргаж ирснээр хүн амын загварууд улам боловсронгуй болсон. Хүн амын загварууд хэд хэдэн төрөлтэй. Үүнд: насны хэв маягийн загвар, хүн ам зүйн үзэгдлүүдийн тухайлбал, төрөлтийн, нас баралтын, шилжих хөдөлгөөний, гэрлэлтийн гэх мэт загварууд байдаг. Хүн амын загваруудын хамгийн өргөн хэрэглээ бол хүн амын хэтийн тооцоо хийх явдал юм. Хүн амын хэтийн тооцоог хийхдээ төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний урьдчилсан төсөөллүүдийг боловсруулахдаа хүн амын загваруудыг ашиглан, хүн ам зүйн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд хэрхэн өөрчлөгдөх талаарх хувилбаруудыг боловсруулдаг.

Зорилго

Энэхүү хичээлээр хүн ам зүйн шинжилгээнд хэрэглэгдэх хүн амын загваруудтай танилцаж, хүн амын нарийвчилсан шинжилгээний ажилд хүн амын загваруудыг сонгон, тохируулан ашиглах арга зүйд суралцуулахад хичээлийн зорилго оршино. Түүнчлэн хүн амын загварын төрөл, хүн амын өөрчлөлт ба хүн амын бүтэц хоорондын харилцан хамааралд суурилсан хүн амын загварыг хэрхэн ашиглах талаар судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO607
Багц цаг: 3

Товч агуулга

Хүн амын бодлого, нийтлэг элементүүд: Хүн амын бодлого бол нийгмийн бодлогын нэг хэсэг бөгөөд богино хугацааны үйл ажиллагааны зорилтуудыг шийдвэрлэснээр урт хугацаанд хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгыг агуулдаг хөгжлийн төлөвлөлтийн нэгэн арга хэлбэр. Хүн амын бодлого нь үндэслэл, зорилго, зорилт, бодит шалгуур үзүүлэлтүүд, хэрэгжилт зэргийг илэрхийлэгч өөрийн гэсэн нийтлэг элементүүдийг агуулдаг. Хүн амын бодлогын шууд аргаас илүүтэйгээр шууд бус хэлбэрийн арга хэмжээнүүдийг олон нийт ихээхэн дэмждэг тул тухайн улсын засгийн газар шууд бус хэлбэрийг илүү эрхэмлэдэг. Хүн амын төрөлтийн талаарх бодлого: Засгийн газрын бодлого нь хувь хүн, гэр бүлийн төрөлтийн шийдвэрт завсрын хүчин зүйлсээр дамжуулан шууд; харин нийгэм эдийн засгийн тодорхой орчинг бүрдүүлэх арга хэмжээгээр дамжуулан шууд бусаар нөлөөлж болно. Хөгжиж буй орнууд эмэгтэйчүүдэд хүссэн тооны хүүхэдтэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс гэр бүл төлөвлөлт болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг (антинаталист) бодлогодоо анхааран тусгаж байхад хөгжингүй орнууд хүн амын төрөлтөө дэмжих үүднээс төрөл бүрийн эдийн засгийн урамшуулал, эцэг эх, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ болон гэр бүлд ээлтэй ажлын байрны хөтөлбөрүүдийг өргөнөөр хэрэгжүүлж (пронаталист байна. Хүн амын нас баралтад нөлөөлөх бодлого: Хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулснаар дундаж наслалтыг уртасгахад нөлөөлөх учир улс орнуудад нас баралтыг бууруулах тусгайлсан бодлого байдаггүй, хүн амын эсвэл эрүүл мэндийн бодлоготой байдаг. Засгийн газраас эрүүл мэндийн бодлогоор дамжуулан хүн амын нас баралтын түвшинд нөлөөлдөг бөгөөд эрүүл мэндийн бодлого нь нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийн нэг хэсэг болдог. Хүн амын нас баралт, эрүүл мэндийн байдлыг нэгтгэн харуулдаг хамгийн гол үзүүлэлт нь төрөлтөөс тооцсон дундаж наслалт юм. Хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын хүн амын нас баралтын шалтгаан, шинж байдалд өвөрмөц ялгаа ажиглагдаж байна. Эх, хүүхдийн хоол тэжээлийн байдал нь нийгмийн болон эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг хянаж шинжлэх гол хэрэгсэл болдог. Хүн амын байршил, шилжих хөдөлгөөний талаарх бодлого: Шилжих хөдөлгөөний талаарх бодлогын эцсийн зорилго нь шилжилтийн эерэг үр нөлөөг нэмэгдүүлж, сөрөг үр дагаврыг багасгахад оршино. Дотоод шилжих хөдөлгөөний бодлого нь шууд ба шууд бус хэлбэртэй. Шууд бодлого нь эерэг утгаараа шилжин суугчдад төрөл бүрийн мөнгөн урамшуулал олгох, тээврийн хөнгөлөлт үзүүлэх, мэдээллээр хангах, сөрөг утгаараа хатуу хяналт тогтоох, шилжилтийн төлбөр авах, бүртгэлийн хүчтэй систем бий болгох зэргээр илэрдэг бол шууд бус нь шилжин суурьшуулах газар нутагт анхаарал тавьж эдийн засгийн дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх зэрэг байдлаар илэрдэг. Дөрвөн төрлийн үзэл баримтлал байдаг. Үүнд: хязгаарлах, зохицуулах, чиглүүлэх болон урьдчилан сэргийлэх үзэл баримтлалууд. Гадаад шилжих хөдөлгөөний талаарх бодлогодоо ажил хүчний болон өндөр чадварлаг боловсон хүчний шилжилт, хууль бусаар хил гааль нэвтрэгчид, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч амьдарч буй хүмүүс, ажиллах зөвшөөрөлгүй мөртлөө ажил эрхэлж буй хүмүүс болон дүрвэгсдийн зэрэг олон талт асуудлуудыг тусгах хэрэгтэй. Хүн амын бодлого, хөтөлбөрүүдэд хяналт үнэлгээ хийх: Уламжлалт байдлаар хяналт үнэлгээг хийнэ гэдэг бол үйл ажиллагаанд нь илүү анхаарах явдал бөгөөд энэ нь хүссэн үр дүнд тэр бүр хүргэдэггүй, хяналт үнэлгээг үйл ажиллагаагаа явуулсны дараа хийдэг тул сөрөг алдаатай үр дүнг засаж залруулах боломж тэр бүр байдаггүй, бодлого, хөтөлбөрөө удирдахын оронд бодлого, хөтөлбөр биднийг удирддаг байна. Сүүлийн үед үр дүнд суурилсан менежментэд илүү анхаарч, удирдлагын оролцооны арга, үр дүнд хүрэхэд чиглэсэн удирдлагын үр өгөөж, хариуцлагын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой гэдгийг ухаарах болжээ. Үр дүнд суурилсан менежмент гэдэг нь хүрэхийг зорьж буй бодит ҮР ДҮН-гээ тодорхойлох, үр дүнд хүрэх СТРАТЕГИ, ҮЙЛ АЖИЛЛАГАА-г боловсруулах, үйл явцыг тогтмол ХЯНАЖ, хүссэн үр дүнд хүрэх зорилгоор үйл ажиллагааг

Зорилго

Хүн амын өөрчлөлтийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон жендэр, нийгмийн бүлгүүдийн асуудлаарх бодлого, хөтөлбөрүүд, хүн амын бодлого, хөтөлбөрийн боловсруулалт, хүн амын үзүүлэлтүүдийг хөгжлийн төлөвлөлтөд тусгах асуудлын талаар судална. Мөн хүн амын бодлого, хөтөлбөрүүдэд хийх мониторинг, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, аргачлалтай танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO803
Багц цаг: 3

Товч агуулга

Хүн ам, хөгжлийн талаарх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хянах, үнэлэх: Төрөлтийг дэмжих ба хязгаарлах бодлогууд, хүн амын нас баралтад нөлөөлөх эрүүл мэндийн бодлого, гадаад ба дотоод шилжих хөдөлгөөний талаарх бодлогууд, нийгмийн бүлгүүд, эмзэг бүлгийн хүн ам, тэдгээрийн талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөр боловсруулах, бодлогын хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, түүний төрлүүд, хяналт, үнэлгээ хийх арга зүй, шилдэг туршлага, сургамж

Зорилго

Хүн ам, хөгжлийн асуудлууд болох болох төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн, жендэр, нийгмийн бүлгүүдийн асуудлаарх бодлого, хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, аргачлалтай танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO401
Багц цаг: 3

Товч агуулга

Хүн амын бодлого: Хүн амын бодлогын үндсэн ойлголт, тодорхойлолтууд, төрлүүд, бодлогын нийтлэг элементүүд, үндэсний засгийн газрын хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний талаарх байр суурь, тухайн улс орнуудын хүн амын тулгамдсан асуудлууд Хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний талаарх бодлого: Төрөлтийг дэмжих ба хязгаарлах бодлогууд, хүн амын нас баралтад нөлөөлөх эрүүл мэндийн бодлого, гадаад ба дотоод шилжих хөдөлгөөний талаарх бодлогууд, хөгжингүй ба хөгжиж буй орнуудын хүн амын бодлого, онцлог, ялгаатай тал, туршлага, сургамж Хүн амын/нийгмийн бүлгүүдийн талаарх бодлого: Нийгмийн бүлгүүд, эмзэг бүлгийн хүн ам, тэдгээрийн талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөрүүд, бусад улс орнуудын туршлага, сургамж Бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах, үнэлэх: Бодлого боловсруулах үе шатууд, бодлогын хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, түүний төрлүүд, хяналт, үнэлгээ хийх арга зүй Хөгжлийн төлөвлөлт: Хөгжлийн тухай ойлголт, хөгжлийн төлөвлөгөө, төлөвлөлт, төрөл хэлбэр.

Зорилго

Хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний хандлага, хэв маягт нөлөөлөх хүн амын болон нийгмийн бодлого, түүний төрлүүдийг судалж, хүн амын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх ерөнхий арга зүйд суралцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO101
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO305
Багц цаг: 3

Товч агуулга

Хүн ам зүйн өөрчлөлт, хүн ам зүйн ногдол ашиг (demographic dividends), хүн амын насжилт, хадгаламж, тэтгэврийн шийдвэр, хүмүүн капитал дахь хөрөнгө оруулалт, хуримтлал, хүн амын насжилтын хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн үр нөлөө, насжилтын онолууд; нийгмийн бүлгүүд (хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, зорилтот бүлэг, эрсдэлт бүлэг), нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээ, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн үйлчилгээ; нийгмийн хамгаалал, түүний үүрэг, онцлог, төрлүүд, дэлхийн улс орнуудын болон Монголын нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд; боловсролын хүн ам зүй, боловсролын үндсэн үзүүлэлтүүд, хүн амын үзэгдлүүдийн боловсрол дах үр нөлөө/үр дагавар; ажиллах хүчний хүн ам зүй, хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, хүн амын өсөлтийн хөдөлмөрийн зах зээл дэх үр нөлөө; хүн амын амьжиргаа, ядуурлын үзүүлэлтүүд, хүн амын амьжиргааг дэмжих стартегиуд; бүс, орон нутгийн хөгжлийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргачлал, Монгол улсын орон нутгийн хөгжлийн индекс, зорилго, хэрэглээ; Монгол улсын нийгмийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, цаашдын хандлага.

Зорилго

Хүн ам зүйн үзэгдэл, үйл явцын үр дүнгийн нийгэм (тухайлбал, хүн амын насжилт, хадгаламж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн бүтээмж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, ядуурал, амьжиргааны түвшин, нийгмийн бүлгүүд, нийгмийн хамгаалал)-д үзүүлэх үр нөлөөг шинжлэн дүгнэх, тайлбарлах онолын ба практик мэдлэг, арга зүйг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: DEMO307
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнес ба хүн ам зүй хоорондын хамаарал; хэрэглэгчийн зах зээлийн бүтэц, шинж чанарыг тодорхойлоход хүн ам зүйг ашиглах; бизнес үйлдвэрлэлийг байршуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах үйл явцад хүн ам зүйг ашиглах; хэрэглэгчдийн сегментчлэл ба хүн ам зүй;

Зорилго

Хүн ам зүйн өөрчлөлтүүдийн бизнесийн орчинд үзүүлэх үр нөлөө, хүн ам зүйг зах зээл, бизнесийн шийдвэр гаргах үйл явцад ашиглах, бизнесийн байгууллагууд хүн ам зүйг хэрэглэх, бизнесийн үйл ажиллагааны хүн ам зүйд үзүүлэх үр нөлөөний талаар судлана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар