МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ц.Болормаа
"Монгол Улсын шилжилт хөдөлгөөний засаглалын үнэлгээ" Монголын хүн амын сэтгүүл, vol. 34, pp. 69-81, 2024-5-1

https://journal.num.edu.mn/MJP/issue/view/551

Хураангуй

Шилжилт хөдөлгөөний засаглалын хүрээ нь төлөвлөгөөтэй, сайн удирдлага, зохион байгуулалттай шилжилт хөдөлгөөнийг бий болгоход дэмжлэг үзүүлэх нэн чухал элементүүдийг багтаасан байдаг. Энэ хүрээнд шилжилт хөдөлгөөний засаглалын шалгуур үзүүлэлтүүд (ШХЗШҮ)-ийг буюу улс орнуудыг шилжилт хөдөлгөөний засаглалын бүтцээ бэхжүүлэхэд ашиглаж болохуйц бодлогын хөшүүргүүдийг санал болгодог шалгуур үзүүлэлтийн багцыг авч үздэг. Тэдгээр багц шалгуур үзүүлэлтүүд нь шилжилт хөдөлгөөний талаарх сайн туршлагууд, цаашид боловсронгуй болгох шаардлагатай салбар чиглэлүүдийг илрүүлдэг гол хэрэглэгдэхүүн болдог. Монгол Улсад ШХЗШҮ-үүдийн талаарх судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй. Иймд ОУШХБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын ШХЗШҮ-ийн судалгааг 2022-2023 онд гүйцэтгэсэн. Энэ судалгааг хоёрдогч мэдээллийн эх үүсвэрт тулгуурлан, чанарын судалгааны баримт бичиг судлалын аргаар гүйцэтгэсэн. Судалгаагаар Монгол Улсын ШХЗШҮ-ийн байдлыг тодорхойлохдоо манай улсад хамаарах 98 шалгуур үзүүлэлтийн хүрээнд гаргасан. Судалгааны үр дүнгээр, Монгол Улсын Засгийн газар шилжилт xөдөлгөөний бодлогын салбар чиглэлүүдээс цаашид боловсронгуй болгоx хэрэгцээ шаардлагатай салбар, чиглэлийг эрэмбэлэх ажлыг нэн тэргүүнд xийx хэрэгцээ байна. Түүнчлэн, 1) гадаад, дотоод шилжилт xөдөлгөөний талаарх Үндэсний стратегийг боловсруулаx; 2) Үр дүнтэй тэгш хамруулсан институцийн меxанизмыг бий болгоx; 3) Xамтын хариуцлагыг дэмжин яамд, салбар xоорондын уялдаа холбоог xангаx; 4) Шилжилт xөдөлгөөнтэй xолбоотой хэрэгжиж буй xөтөлбөрүүдийн хэрэгжилтэд нэн тэргүүнд xяналт шинжилгээ xийx; 5) Бодлого боловсруулаx, орон нутгийг мэдээллээр xангаx, үндэсний болон орон нутгийн түвшинд чадавxыг бэxжүүлэx ажлыг тасралтгүй xийx хэрэгтэй байна.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"МУИС дахь хүн ам зүй, хүн ам судлалын судалгаа, түүний хувь нэмэр", Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Судалгааны их сургууль - МУИС дахт шинжлэх ухааны судалгаа: Нийгмийн ухааны салбар хуралдаан, Монгол, 2024-4-24, vol. 1, pp. 1

Хураангуй

Хүн ам зүй, хүн ам судлалын салбар шинжлэх ухааны судалгааны талаар

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Mongolia's Demographic Transition", 10th Annual International Conference on Demography and Population Studies, Greece, 2023-6-12, vol. 10, pp. 10

Хураангуй

Demographic changes are among the most important challenges facing societies, labor markets, and economies, especially in conjunction with other global processes such as climate and technological change. The demographic changes we see today are largely the result of earlier processes, whose social and economic implications are just starting to be felt. The trends we can observe relate to long-term features, such as a significant decline in the fertility rate and increased life expectancy. It is of increasing importance for governments to design and implement. policies to reduce the negative effects of these demographic changes. The purpose of this paper is to describe the evolution of population patterns and trends in Mongolia and to explain the implications of these trends for socioeconomic development and public policy. The report identifies and provides a rationale for various policy options that the national government, in collaboration with other stakeholders, may wish to adopt to address the key population and development issues facing Mongolia in the coming decades. To accomplish this task, it is important not only to review the recent demographic history of Mongolia but also to preview the projected population trends in the future. Like most countries in the Asian and Pacific region, contemporary Mongolia is undergoing mobility transitions. Mongolia is in the midst of its demographic transitions and has pursued a model of economic growth that has been more focused on import substitution. On the other hand, Mongolia is in a demographic transition, witnessing a moderate, but decreasing, population growth, a sustained decline in fertility, and a steep increase in the number of young adults entering the labor market. Population growth reached a peak in the late 1960s and has started to decline since then, mainly because of a sharp decrease in fertility rates from 7.2 in 1975 to 2.8 in 1995. In 2000, the total fertility rate was 2.2 births per woman, but it dropped to the below-replacement level (2.1 births per woman) by 2004 (2.0 births per woman). But it significantly increased in 2014 and reached to 3.1 children per woman, then again it decreased to 2.8 in 2021. Mongolia’s population growth rate reached a peak of 2.9 percent during the period 1969–1979 and has declined steadily since. Declining fertility and the emigration of foreign residents were the main causes of the decline in the population growth rate. During the most recent intercensal period (2010- 2020) the growth rate averaged 1.4 percent per year. Population growth reached 1.8 percent in 2021. The paper also includes a wide range of observations, conclusions, and recommendations for public policy decision-makers at all levels, from local to national. The report also includes. recommendations for the management of education, healthcare, labor market, and more general economic development, including guidance on how to better plan for and monitor and/or fund public support systems.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Амьдралын чанар ба дундаж давхарга", "Шинэ сэргэлтийн бодлого" Анхан шат 2023 Улсын хэмжээний хурал, 2023-6-9, vol. 1, pp.

Хураангуй

Алсын хараа 2050 Урт хугацааны хөгжлийн бодлогын "Амьдралын чанар ба дундаж давхарга" салбар хуралдаан

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Монгол Улс дахь дотоод шилжилт хөдөлгөөний сайжруулсан тоон мэдээллийн ач холбогдол, тогтвортой байдал: Сургамж, үр дүн, цаашдын хандлага", Дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төслийн үр дүнгийн хурал, 2023-5-25, vol. 1, pp.

Хураангуй

Асуулт 1. Шилжилт хөдөлгөөний засаглал ирээдүйд нотлох баримтад илүү их тулгуурласан байдлаар хөгжинө гэж үзээд! Хөгжлийн төлөвлөлт болон цар тахал гэх мэт гамшиг, гамшгийн бэлэн байдлын хангах чиглэлд санхүүгийн төлөвлөлтийг нарийвчлалтай хийх, илүү сайн зохион байгуулалтад оруулахын тулд салбар дундын болон аймгуудын хоорондын шилжилт хөдөлгөөний өгөгдөл-мэдээллийг бий болгох (үйлдвэрлэх) үйл явцыг хэрхэн чанаржуулах шаардлагатай гэж таны зүгээс үзэж байна вэ? • Шилжих хөдөлгөөний тоо мэдээллийг шилжигчдийн урсгал (flow), шилжин суурьшигчид (stock) гэсэн хоёр өөр мэдээллээр хэмждэг ба эдгээр нь шилжих хөдөлгөөнийг хоёр өөр талаас хэмждэг тул хоёулаа чухал үзүүлэлт • Stock мэдээлэл нь шилжих хөдөлгөөний хуримтлагдсан дүнг харуулна. • Flow мэдээлэл нь хөдөлгөөнийг ажиглагдсан тухай бүрт нь харуулж, шилжих хөдөлгөөний төрөл, идэвхжилтийн талаар илүү сүүлийн үеийн дүр зургийн мэдээлэл өгдөг. • Flow мэдээллээс шилжих хөдөлгөөн: o хүн амыг хамрах хүрээний хувьд нэмэгдсэн эсэх, o шилжих хөдөлгөөнд өмнө оролцсон хүмүүсийн давтан шилжих хөдөлгөөнд оролцох байдал нэмэгдсэн үү гэдгийг ялгах, o иргэдийн хэчнээн нь хэр удаан өөр газарт оршин суусан, o буцах шилжих хөдөлгөөн ямар байгаа зэргийг судалж чадахгүй • Шилжин суурьшигчдын тоо мэдээллийг гаргадаг анхдагч мэдээллийн эх үүсвэр нь олон улсад хүн амын тооллого; хүн ам, өрхийн бүртгэл; үндэсний түүвэрлэлттэй өрхөд суурилсан судалгаа зэрэг байдаг бол шилжих хөдөлгөөний урсгалын мэдээлэл нь ихэвчлэн захиргааны бүртгэл статистикууд, мөн хүн амын тооллогоос гардаг. • Монгол Улсын хувьд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Статистикийн тухай хууль, Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам-д зааснаар иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр болон байнгын шилжих хөдөлгөөн гэсэн төрлөөр бүртгэж мэдээлэхээр заасан байдаг. • Монгол Улсын дотоод дахь байнгын шилжих хөдөлгөөний урсгал (flow)-ын гол мэдээллийг иргэний улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, нэгтгэдэг o Түр шилжих хөдөлгөөний урсгалын мэдээллийг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороо, багууд цуглуулж Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн санд нэгтгэн гаргах зохицуулалт үйлчилж байна. o Эдгээр тоо мэдээллээс өнөөгийн байдлаар зөвхөн байнгын шилжих хөдөлгөөний урсгалын мэдээллийг албан статистикийн хүрээнд жил бүр олон нийтэд түгээдэг ч түр шилжих хөдөлгөөний урсгалын статистик төдийлөн цэгцрээгүй, албан статистикаар мэдээлэгдэхгүй явж ирсэн. • Дотоод дахь шилжин суурьшигчид (stock)-ын тоо мэдээллийг Монгол Улсад тогтмол мэдээлдэг эх үүсвэр нь одоогоор 10 жилд нэг удаа явагддаг ээлжит ХАОСТ, ээлжит ХАОСТ-ын хоорондох 5 дахь жилд явагддаг завсрын ХАОСТ байна. o Хүн ам, өрхийн бүртгэлээр түр ба байнгын оршин суугчдын тоог бүртгэдэг ч албан статистикаар мөн л мэдээлэгдэхгүй явж ирсэн. o Харин шилжих хөдөлгөөний stock тоо мэдээллийн өөр нэг эх үүсвэр болох түүвэр судалгааны хувьд Монгол Улсад одоогоор тогтмол давтамжтай явагддаг албан ёсны түүвэр судалгаа байхгүй байна. o Дотоод дахь шилжин суурьшигчдыг хамруулсан, бүх бүс нутгаас төлөөлөл бүхий өрхөд суурилсан түүвэртэй 10 түүвэр судалгаа хийгдсэн байгаа ч үр дүн нь эх олонлогт тархаалт хийгдээгүй, тогтмол давтамжтай хийгддэггүй, түүвэр, хамруулсан сэдэв, асуултуудын хувьд хоорондоо ялгаатай тул өөрчлөлт, чиг хандлагыг харьцуулан дүгнэлт хийх боломжгүй. • Цаашид анхаарах зүйлс: o Иргэдийн байнга оршин суух хаяг нь өөр газарт шилжсэн байхад өмнөх хаягийн бүртгэлийн хасалтыг улсын бүртгэлийн систем автоматаар хийхээр зохицуулах ёстой ч уг зохицуулалт одоог хүртэл гүйцэт “ажиллахгүй” байгааг залруулах. o Захиргааны байгууллагууд хоорондын шилжих хөдөлгөөний мэдээлэл солилцооны боломж, нөхцлийг боловсронгуй болгох. Ялангуяа ард иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг баг, хорооны ажилтнуудад байнгын шилжих хөдөлгөөний талаарх мэдээллийг тогтмол давтамжтайгаар хүргэдэг тогтолцоог бий болгох. o “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоол дахь аймаг, орон нутгууд хүн амаа 10-20 хувь нэмэгдүүлэх талаар заасан заалтыг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээг хийхдээ зохиомол бүртгэл, мэдээллийн үнэн зөв байдал, чанарын асуудлыг сайн хянах шаардлагатай. Мөн хүн амаа 10-20 хувь нэмэгдүүлэх гэсэн заалт нь дан ганц шилжих хөдөлгөөнөөр бус, төрөлт, нас баралт гэх мэт үзэгдлүүдээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтойг анхаарч, заалтыг тодотгох нь зүйтэй o Шилжин явалтын тоо мэдээллийг 2019 оноос хойш албан статистикаар гаргахаа байсан алдаатай үйл явцыг залруулах. Үүний цаана шилжин явагчдын тоог автоматаар шилжин ирэгчдийн тоотой тэнцүүлэх “логик” байгаа нь алдаа дутагдалтай. Учир нь 1) хот, аймгаас шилжин явагчид дунд гадаад руу шилжигчид байж болно, 2) шилжин ирэгчид дунд гадаадаас ирсэн шилжигч байж болно, 3) бүртгэлээ шилжилтээс хойш хоцроож хийлгэсэн тохиолдлууд ч байх боломжтой, 4) хүн амын ердийн хөдөлгөөний тоонд үндэслэсэн хүн амын тооцооллууд хийх боломжгүй болно, 5) шилжих хөдөлгөөний урсгалыг судлах боломжгүй болно, 6) хороо, багууд дээр бүртгэлийн хийдэл, эсхүл илүүдэл үүснэ. Иймд шилжин явалтын бүртгэлийг цэгцэлж, албан статистикийг гаргах нь зүйтэй. o Дотоод дахь түр шилжих хөдөлгөөний статистик мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах, мэдээлэх ажлыг сайжруулах.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Монгол Улс: Боломжийн тэгш бус байдлын шинжилгээ" НИЙГМИЙН АЖИЛ, vol. №14 (588), pp. 113-120, 2023-5-1

“НИЙГМИЙН АЖИЛ” СЭТГҮҮЛ Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухааны Сургууль Нийгмийн ухааны салбар Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Ш/Х – 46а/131 Утас: (976) 7730-7730 /2318/ И-мейл: sss@num.edu.mn Веб:http://www.num.edu.mn

Хураангуй

Боломжийн тэгш бус байдал хүний эрхийн хэрэгжилтийг алдагдуулж, нийгмийн хөгжилд саад болдог. Дэлхий даяар тэгш бус байдал аажмаар нэмэгдэж, цаашдаа Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улам даамжрахаар байна. Энэхүү өгүүлэлдээ тогтвортой хөгжлийн зорилгын “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, үндэсний хэмжээний төлөөлөх чадвартай хоёр судалгаа (Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа 2021)-ны өгөгдлийн санг ашиглан хийсэн боломжийн тэгш бус байдлын шинжилгээний үр дүнг танилцуулж байна. Тус шинжилгээг суурь үйлчилгээний хүртээмж дэх тэгш бус байдлын хэмжүүр - D индекс болон сонгогдсон үзүүлэлт бүрээр хүртээмж хамгийн бага бүлгийг тодорхойлдог CART (ангилал ба регрессийн мод) гэсэн хоёр аргаас бүрддэг LNOB Analysis-ийн арга зүйгээр гүйцэтгэсэн. Шинжилгээгээр, боловсрол, ариун цэврийн байгууламж, ундны ус, цэвэр түлшний хэрэглээ зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж хүн амд тэгш бус байна. Ялангуяа, хөгжлөөс хоцрох байдал хүн амын байршил, боловсрол, амьжиргааны түвшний ялгаатай байдлаас шалтгаалж байна. Иймд хүн амд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимд нийцсэн нийгмийн суурь үйлчилгээг зайлшгүй хүргэх хэрэгтэй. Нийгмийн үйлчилгээг хүргэж буй аж ахуйн нэгж байгууллага болон орон нутгийн засаг захиргаа энэхүү зарчмыг өөрсдийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох хэрэгтэй. Мөн хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллага, олон нийт үүнд хяналт тавьж, бүх талын оролцоог хангасан нийгмийн үйлчилгээний хүртээмжийн хяналтын механизмыг бий болгох хэрэгтэй.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Тогтвортой хөгжлийг хангах бодлогын орчин, институцийн тогтолцоонд гарсан өөрчлөлт ", МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛ: ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, 2023-4-17, vol. 2, pp.

Хураангуй

ҮСДИ 1-ээс хойш Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах бодлогын эрхзүйн орчин сайжирч, хөгжлийн бодлого тогтвортой, залгамж чанартай, нэгдсэн цогц, уялдаатай хэрэгжих тогтолцоо бүрэлдсэн байна. Монгол Улсын хувьд ТХЗ-ыг үндэсний хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөд тусган нутагшуулах ажил хийгдэж байгаа ч явц удаан байна. Мөн ТХЗ-ын хэрэгжилтийг хангуулах, салбар хоорондын уялдааг зохицуулах, ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх, тайлагнах механизм сул байгаа тул цаашид оролцогч талууд, тэдгээрийн ашиг сонирхлыг нэгтгэсэн, олон талт оролцоог хангасан тогтолцоог бий болгосноор ТХЗ-ын хэрэгжилтийг хангах үйл явцыг эрчимжүүлэхэд бүх оролцогч талуудыг дайчлах, өөрчлөлтийг дэмжих, илүү нэгдсэн бодлого боловсруулах замаар хэрэгжилтэд нөлөөлөх удирдлага, зохицуулалтыг хийнэ. Түүнчлэн, ТХЗ-ын хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үндэсний хэмжээний уулзалт-мэдээлэл солилцооны байнгын платформууд, онлайн оролцооны сонголтуудыг бий болгох хэрэгтэй. Монгол Улсын ТХЗ-ын үндэсний шалгуур үзүүлэлтүүд болон тэдгээрийн зорилтот түвшинг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Хэрэв үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгачихвал төрийн бүх байгууллага (яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргааны байгууллагууд) жил бүрийн хэрэгжүүлсэн ажлын тайланг холбогдох ТХЗ-той уялдуулсан үндэсний шалгуур үзүүлэлт бүрээр үнэлэн ЭЗХЯ-д өгдөг, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх боломж бүрдэнэ. Ингэснээр ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээ хангалтгүй, иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар үнэн зөв мэдээлэл хүргээгүй этгээдэд хариуцлага тооцох нөхцөл бий болохоос гадна ЭЗХЯ холбогдох талуудаас хүлээн авсан тайлангуудад дүн шинжилгээ хийн, хэрэгжилтийн явц дах гол тулгамдсан асуудлыг тодорхойлж, иргэд, олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн байгууллага зэрэг олон талт оролцооны аргад тулгуурласан байдлаар бодлогын хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтуудаар хэлэлцүүлэн, цаашид шийдэх арга замыг тодорхойлдог байдлаар ажиллах нь илүү үр дүнтэй.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Монгол Улс: Боломжийн тэгш бус байдлын шинжилгээ", ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАМААР ЯЛГААТАЙ БАЙДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХУЙ, 2023-3-21, vol. №14 (588), pp.

Хураангуй

Боломжийн тэгш бус байдал хүний эрхийн хэрэгжилтийг алдагдуулж, нийгмийн хөгжилд саад болдог. Дэлхий даяар тэгш бус байдал аажмаар нэмэгдэж, цаашдаа Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улам даамжрахаар байна. Энэхүү өгүүлэлдээ тогтвортой хөгжлийн зорилгын “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, үндэсний хэмжээний төлөөлөх чадвартай хоёр судалгаа (Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа 2021)-ны өгөгдлийн санг ашиглан хийсэн боломжийн тэгш бус байдлын шинжилгээний үр дүнг танилцуулж байна. Тус шинжилгээг суурь үйлчилгээний хүртээмж дэх тэгш бус байдлын хэмжүүр - D индекс болон сонгогдсон үзүүлэлт бүрээр хүртээмж хамгийн бага бүлгийг тодорхойлдог CART (ангилал ба регрессийн мод) гэсэн хоёр аргаас бүрддэг LNOB Analysis-ийн арга зүйгээр гүйцэтгэсэн. Шинжилгээгээр, боловсрол, ариун цэврийн байгууламж, ундны ус, цэвэр түлшний хэрэглээ зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж хүн амд тэгш бус байна. Ялангуяа, хөгжлөөс хоцрох байдал хүн амын байршил, боловсрол, амьжиргааны түвшний ялгаатай байдлаас шалтгаалж байна. Иймд хүн амд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимд нийцсэн нийгмийн суурь үйлчилгээг зайлшгүй хүргэх хэрэгтэй. Нийгмийн үйлчилгээг хүргэж буй аж ахуйн нэгж байгууллага болон орон нутгийн засаг захиргаа энэхүү зарчмыг өөрсдийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох хэрэгтэй. Мөн хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллага, олон нийт үүнд хяналт тавьж, бүх талын оролцоог хангасан нийгмийн үйлчилгээний хүртээмжийн хяналтын механизмыг бий болгох хэрэгтэй.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Шилжилт хөдөлгөөн ба Хүний эрх", Хөдөөгийн сэргэлт Үндэсний чуулган, 2023-3-10, vol. 1, pp.

Хураангуй

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа билээ. Шинэ сэргэлийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган зохион байгуулагдав. Тус чуулганд "Шилжилт хөдөлгөөн ба Хүний эрх" хуралдааны панелистаар ажиллаж, шилжилт хөдөлгөөний хүн ам зүйн үндсэн асуудал, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, шилжилт хөдөлгөөний зохицуулалт, бодлогын асуудал хэлэлцүүлэв.

Зохиогч(ид): Ц.Болормаа
"Дээд боловсролын салбарын санхүүжилт", Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, 2022-8-30, vol. 1, pp. 12

Хураангуй

Дээд боловсролын санхүүжилт: Зарим тоо мэдээлэл, дээд боловсролын санхүүжилтийн олон талт эх үүсвэр, бие даасан санхүүгийн үйл ажиллагааны талаар илтгэл бичиж хэлэлцүүлэв.

Зохиогч(ид): Ц.Болормаа, А.Солонго, Б.Энхцэцэг
"Хүний хөгжил", 2020-1-15




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар