МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Regional Demographic Compettitiveness
Бүртгэлийн дугаар: P2025-4882
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 98.1 сая ₮
Хугацаа: 2024.11.30 - 2025.12.24
Захиалагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол Улсын 21 аймаг, бүсүүдийн хүн амын өсөлт, бүтэц, шинж байдал нь нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмждэг эсвэл хөгжлийн сорилт бэрхшээлүүдийг бий болгоход хувь нэмэр оруулж буй эсэхэд одоог хүртэл нарийвчлан судалсан зүйл алга байна. Иймд бүс, орон нутгийн бие биенээсээ ялгагдах хүн ам зүйн нөхцөл байдлыг нарийвчлан, хүн ам зүйн хувьд өрсөлдөх чадвар талаас, тухайлбал, тухайн бүс, орон нутгийн хүн амын өсөлт, өөрчлөлт, бүтэц, шинж байдлын өрсөлдөөнт чадварыг шинжлэх ухаанчаар зөв тодорхойлж, бүсчилсэн хөгжлийн асуудлын сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр болохуйц мэдээлэл, тооцооллыг бий болгох зайлшгүй хэрэгцээ байна. Судалгааны гол зорилго бол Монгол Улсын бүс, орон нутаг (21 аймаг, бүсүүд, Улаанбаатар хот)-ийн хүн ам зүйн өрсөлдөх чадварыг тодорхойлж, хүн ам зүйн нөхцөл байдал, онцлог шинж нь нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжих эсвэл сорилт бэрхшээлүүдийг бий болгох эсэхийг тодорхойлж, сорилт, бэрхшээлүүдийг даван туулах бодлогын зөвлөмж, шийдлүүдийг санал болгох. Судалгаанд хоёрдогч мэдээллийн эх үүсвэр ашиглана. Гэхдээ судалгааны үр дүнгийн тайлбарыг дэлгэрүүлэн баяжуулах үүднээс холбогдох талууд болон зорилтот бүлгийг оролцуулсан чанарын судалгааг зохион байгуулж, чанарын мэдээлэл цуглуулна. Чанарын судалгаанд бүс тус бүрээс нэг аймаг сонгоно. Улаанбаатар хотын хувьд бүх дүүргүүд хамрагдана. Хүн ам зүйн өрсөлдөх чадварыг нийлмэл индексийн тусламжтайгаар тооцох ба тооцоонд одоогийн болон ирээдүйн хүн амын тоо мэдээлэл хэрэгтэй тул 2020-2050 оны хоорондох хүн амын хэтийн тооцоог шинэчлэн боловсруулж, ашиглана. Судалгаагаар дараах үр дүн хүлээгдэж байна. Үүнд: а) Бүс, орон нутаг бүрийн хүн ам зүйн өрсөлдөх чадварын ерөнхий индекс, одоогийн болон 2025, 2050 оны байдлаар; b) Бүс, орон нутаг бүрийн хүн амын өсөлт, өөрчлөлт (төрөлтийн түвшин, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн ирээдүйн эргэц буюу сэлгээ, нялхсын нас баралтын түвшин, нас баралт өндөртэй насны бүлгийн хүн амын ирээдүйн эргэж буюу сэлгээ, цэвэр шилжилт хөдөлгөөний түвшин, хөдөлмөрийн залуу насны хүн амын ирээдүйн эргэц буюу сэлгээ), одоогийн болон 2025, 2050 оны байдлаар; c) Бүс, орон нутаг бүрийн хөдөлмөрийн насны хүн амын өсөлт, өөрчлөлт (хөдөлмөрийн насны хүн амын хувийн жин, хөдөлмөрийн насны хүн амын ирээдүйн эргэц буюу сэлгээ, хөдөлмөрийн насны амыг ирээдүйд орлох хөдөлмөр залуу насны хүн амын эргэц буюу сэлгээ), одоогийн болон 2025, 2050 оны байдлаар; d) Бүс, орон нутаг бүрийн хүн амын насжилтын байдал (нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь, ахмад настай хүн амын ирээдүйн эргэц буюу сэлгээ, ахмад настай хүн амд эзлэх хөгшин настай хүн амын хувийн жин, хөгшин насны хүн амын ирээдүйн эргэц буюу сэлгээ), одоогийн болон 2025, 2050 оны байдлаар; e) Бүс, орон нутгийн хүн ам зүйн өрсөлдөх чадварт суурилсан бодлогын санал, зөвлөмж.

Abstract

A comprehensive study is needed to examine how the population growth, structure, and characteristics of Mongolia's 21 provinces and regions influence social and economic development. Understanding these dynamics will help identify both opportunities and challenges for regional progress. Therefore, it is critical to conduct a scientific assessment of the demographic conditions in these distinct regions and localities, taking into account their varying levels of demographic competitiveness—such as population growth, changes, structure, and characteristics. The primary objective of this study is to evaluate the demographic competitiveness of Mongolia’s regions (including 21 aimags, regions, and Ulaanbaatar city) and to ascertain whether the demographic factors contribute to social and economic development or present challenges. Based on these findings, we aim to provide actionable policy recommendations and solutions. To achieve this, the study will leverage secondary data sources while incorporating qualitative research to deepen our understanding of the findings. This qualitative component will engage relevant stakeholders and target groups, with one aimag selected from each region for in-depth analysis. In Ulaanbaatar City, all districts will be included. We will calculate demographic competitiveness using a composite index that relies on current and projected population data for 2020-2050. The research is expected to produce several valuable insights, including: a) A clear overview of the competitive index of demographic competence in each area or locality for 2025; b) Projections of future demographic trends, including migration patterns across various age groups; c) An analysis of employment characteristics in each area, focusing on demographic shifts within the workforce; d) Insights into the future of the elderly population in different regions; e) Practical policy recommendations aimed at promoting demographic and economic development based on the study's findings. By addressing these objectives, we hope to contribute positively to Mongolia’s regional development and foster a better understanding of its demographic landscape.

Түлхүүр үгс:
Хүн-ам-зүй-Өрсөлдөх-чадвар-Бүс,-орон-нутгийн-хөгжил




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар