Бидний тухай
Багш ажилтан
Жижиг бизнесийн тухай ерөнхий ойлголт, жижиг бизнесийн төлөвлөлт, зохион байгуулалт, шийдвэр гаргалт, санхүүгийн менежмент, хууль эрх зүйн орчин, маркетингийн менежмент болон жижиг дунд бизнесийг хэрхэн удирдах тухай ойлголтууд багтана.
Жижиг, дунд бизнес, түүнийг хэрхэн эрхлэн хөтөлж явуулах талаар тодорхой ойлголтуудыг оюутанд эзэмшүүлэхэд оршино.
Тус курс нь оюутан тус бүрт бизнес төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаарх мэдлэгийг олгоно. Оюутан тус бүр бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг судлах, маркетингийн, борлуулалтын болон үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар судална.
Бизнесийн байгууллага дахь төлөвлөлт, түүний мөн чанар, төрөл, хэлбэрийн талаархи онолын ойлголтуудтай танилцуулж, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлэх зорилготой.
Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.
Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Өөрчлөлтийн удирдлагын мөн чанар, үзэл баримтлал, өөрчлөлтийн удирдлагын зарчмууд, хамрах хүрээ, байгууллагын дотоод гадаад шинжилгээ, өөрчлөлт хийх арга замууд, хэрэгжүүлэх үе шатууд, үр дүн инновацийн мөн чанар, тогтолцоо, дэд бүтэц, төсөл хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл ба хөтөлбөрүүд стратеги, гадаад улс орнуудын инновацын үйл ажиллагаа, Монгол дахь инновацын хөгжлийн төлөв хандлага зэрэг ойлголтууд багтана.)
Байгууллагын өөрчлөлтийн менежментийн үзэл баримтлалт, инновацийн тогтолцоо, дэд бүтэц бодлого үйл ажиллагааны үндсэн чиглэл , хөтөлбөрийн талаар ойлголт мэдлэгтэй болж байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийн шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлт хийх арга, загваруудыг нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэж оновчтой шийдвэр гаргах, инновацийн төсөл хөтөлбөр боловсруулах арга аргачлалд суралцан өөрчлөлт, шинэчлэлийн ач холбогдлыг танин мэдсэн байна.