МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: PRODUCTION PROJECT OF PURE WATER ADDED MINERALS AND VITAMINS
Бүртгэлийн дугаар: P2024-4705
Санхүүжүүлэгч: "Улаанбаатар ариутгал" ХХК
Мөнгөн дүн: 0.5 сая ₮
Хугацаа: 2023.07.31 - 2024.02.29
Захиалагч: "Улаанбаатар ариутгал" ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Дэлхийн гадаргын 70 хувь нь усаар хүрээлэгдсэн байдаг ч түүний гуравхан хувийг нь биднийууж, хэрэглэж болох цэнгэг ус эзэлдэг байна. Тэрхүү гурван хувийг эзэлж буй цэнгэг ус нь гол, цөөрөм, булаг шанд болон газрын доорх гүний уснаас тогтдог. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 60 хүн тутмын нэг нь өдөрт 2л, 10 хүүхэд тутмын нэг нь 1л савласан ус хэрэглэж байна гэсэн судалгаа байна. Монгол Улс нэг хүнд ногдох усны хэрэглээний хувьд дэлхийн дундаж хэмжээ болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон доод хязгаараас 3-4 дахин доогуур байгааг Дэлхийн банкны судалгаагаар тогтоосон байдаг. Минериал болон витаминтай ус гэдэг нь хүний бие шаардлагатай А, Д, Е, К болон С, В (В-ийн комплекс) аминдэмүүд, кальци, магни, цайр, төмөр, иод гэх мэт эрдэс нэмэлт агуулсан ус байна. Ийм ус нь тамирчид, оюуны болон биеийн хүчний ажлын ачаалал ихтэй хүмүүс, эрдэс болон амин дэм, биологийн идэвхт бодис дутагдсан хүмүүст зориулсан нэмэлт бүхий ус юм. Ийм усыг бэлтгэхдээ “Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаал”-ын 2 ба 3-р хавсралтанд заасан хоногийн хоол хүнсээр авбал зохих аминдэм болон эрдэс бодисын зөвлөмж хэмжээг үндэслэн усан дахь витамин эрдсийн хэмжээг тогтоов. Хүн усгүйгээр хамгийн ихдээ гурав хоног л амьдардаг. Хүний биеийн 70 хувь нь уснаас тогтдог гэж үздэг бөгөөд цусны 90 хувь, булчингийн 75 хувь, бөөрний 83 хувь, элэг уушигны 86 хувь, зүрхний 75 хувь, тархины 80 хувь нь уснаас бүтдэг байна.Ус бол ийм л чухал хэрэглээ билээ. Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн иргэдийн дунд хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдсэн олон төрлийн өвчин эмгэг нэмэгдэж, эрүүл, зөв бөгөөд эмчилгээний шинж чанартай хүнсний хэрэглээгээр дамжуулан эрүүл мэндээ сайжруулах, урьдчилан сэргийлэх нь зайлшгүй шаардлага тулгараад байна.

Abstract

70 percent of the earth's surface is covered by water, but only three percent of it is fresh water that we can drink and use. That three percent of fresh water comes from rivers, ponds, springs, and underground water. Today, one in 60 of the world's population consumes 2 liters of bottled water a day, and one in 10 children consumes 1 liter of bottled water. Mongolia's water consumption per capita is 3-4 times lower than the global average and the minimum limit set by the World Health Organization, according to World Bank research. Mineral and vitamin water is water that contains vitamins A, D, E, K and C, B (B complex), calcium, magnesium, zinc, iron, iodine, etc. necessary for the human body. Such water is water with additives for athletes, people with high mental and physical workload, and people who lack minerals, vitamins, and biologically active substances. When preparing such water, the amount of vitamins and minerals in the water was determined based on the recommended amount of vitamins and minerals that should be taken with food for the day specified in the 2nd and 3rd annexes of "Order of the Minister of Health No. A/74 of 2017". A person can live for a maximum of three days without water. It is believed that 70 percent of the human body is made of water, and 90 percent of blood, 75 percent of muscles, 83 percent of kidneys, 86 percent of liver and lungs, 75 percent of heart, and 80 percent of brain are made of water. Water is such an important use. Many types of diseases caused by improper consumption of food are increasing among the people of Ulaanbaatar city and rural areas, and it is imperative to improve and prevent health through the consumption of healthy, correct and therapeutic food.

Түлхүүр үгс:
PURE-WATER
MINERALS
VITAMINS




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар