Бидний тухай
Багш ажилтан
Боловсон хүчний менежмент, хүний нөөцийн менежментийн ялгаа, орчин үеийн хүний нөөцийн менежментийн ойлголтууд хийгээд үндсэн чиг үүрэг болох хүний нөөциийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонголт, хүний нөөцөд үзүүлэх дэмжлэг туслалцаа, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцааны зарим ойлголтууд багтана.
Орчин үеийн хүний нөөцийн менежментийн ерөнхий ойлголт, шинэ хандлагыг судлахын зэрэгцээ Хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргүүд, боловсруулах баримт бичгүүдийн талаарх үндсэн ойлголтуудыг онолын хүрээнд судалж, практик дадал эзэмшүүлэх зорилготой.
Хүний нөөцийн удирдлага ба хөдөлмөрийн эдийн засаг хичээлээр дараах үндсэн сэдвүүдийг судална. Үүнд: 1. Хүний нөөцийн ашиглалт ба хөдөлмөрийн зах зээлийн онолууд 2. Хүний нөөцийн ашиглалт ба хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтын өнөөгийн байдал 3. Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ашиглалтын төлөвшил, түүнийг зохистой болгох арга замууд 4. Хүний нөөц ба хөдөлмөрийн зах зээл ажилгүйдлийн хамаарлын загварууд 5. Хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ашиглалт сонгодог утгаараа хэрэгжих нөхцөл орчин, хууль эрх зүй 6. Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл баримтлал 7. Хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, цагийн хөлс, инфляцийн харилцан хамаарлын загварууд
Хүний нөөцийн ашиглатыг оновчтой байлгах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг тогтоох арга барилыг оюутанд эзэмшүүлэх, дээрх асуудлын хүрээнд эерэг, сөрөг үр дагаварыг танин мэдэж эерэг үр дагаварыг тогтворжуулах, сөрөг үр дагаварыг бууруулан арилгах арга барилыг эзэмшихэд хичээлийн үндсэн зорилго оршино.
Урьдаа тавьсан төслийн зорилгодоо зөв, үр дүнтэйгээр хүрэх нь төслийн менежментийн гол үүрэг болно. Иймээс энэ хичээл дээр доорх зүйлүүдийг судална. • Төслийн менежментийн түүхэн хандлага • Төслийн менежментийн орчин үеийн хандлага • Төслийг эхлүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, хийж гүйцэтгэх, хяналт, мониторинг хийх, төслийн хаалт гээд төслийн менежерийн хийх үйл ажиллагаанууд • Төслийн менежер, төслийн гурвалжин, төслийн менежментийн ерөнхий бүтэц, ажлын задаргааны хэлбэр, портфолиогийн удирдлага гэх мэт олон сэдвүүдийг судлах болно.
Төслийн иж бүрэн төлөвлөгөөг боловсруулах, төслийн хэрэгжилтийг хянахад олон улсын төслийн менежерүүд хэрэглэдэг аргачлалуудыг жишээ, кэйс, дасгал дээр тулгуурлан эзэмшүүлнэ. Академик компетенц: Бизнесийн ба бизнесийн бус байгууллагад төслийн менежментийг хэрэгжүүлэх, төслийн менежментийн тусламжтайгаар байгууллагад өөрчлөлтийг нэвтрүүлэх шинэ төсөл боловсруулах, төслийн хэрэгжилтэнд хяналт тавин удирдах, орчин үеийн аргачлалуудыг ашиглан тухайн байгууллагын хэрэгцээнд тохирсон шийдлийг санаачлах ур чадвартай болно.