Бидний тухай
Багш ажилтан
Хөгжиж буй орнуудын хувьд ААНБ-д тохирсон сургалтын бодлого, стратеги, менежмент нь маш чухал асуудлуудын нэг болсоор ирсэн. Байгууллагууд өрсөлдөх чадвараа улам сайжруулах үүднээс хүний нөөцийн сургалт, хөгжилд тогтмол хөрөнгө оруулалт хийдэг боловч тэр бүр хүссэн үр дүнд хүрдэггүй жишээ олон байна. Сургалтын хэрэгцээнд шинжилгээ, үнэлгээ хийнэ гэдэг нь байгууллагын шинжилгээ, ажил үүргийн шинжилгээ, хувь хүний шинжилгээний хүрээнд судлах системтэй үйл явц. Тухайн байгууллага дээр үүсээд байгаа асуудлуудыг судалж, учир шалтгааныг олох, түүнчлэн уг асуудлууд үнэхээр сургалтын үр дүнд хэрхэн шийдэгдэхийг нотлох үйл ажиллагаа байдаг. Ихэвчлэн байгууллагуудад сургалт зохион байгуулах хэрэгцээ нь шинэ техник, технологи нэвтрүүлэх шаардлага, ажиллагчдын гүйцэтгэл хангалтгүй, ур чадварын хомсдол үүсэх, хэрэглэгчдийн гомдол санал, ажлын дахин зохион байгуулалт хийх, шинэ хууль тогтоомжийг мөрдөх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх болон компанийн бизнесийн стратегийн өөрчлөлт, дэлхийн зах зээлд бизнесээ өргөжүүлэх зэрэг асуудлуудаас үүдэн гардаг. Байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлоход өөр, өөр нэгж эсвэл ажил мэргэжил дэх сургалтын хэрэгцээг танин удирдаж, хувь хүн ажиллагчдад ямар сургалт хэрэгтэй байгааг судалдаг. Бүлэг/баг/, хувь хүмүүсийн нийтлэг хэрэгцээ байгууллагын хэмжээний сургалтын хэрэгцээг тодорхойлоход тусалж, үүний үр дүнд сургалтын төлөвлөгөө нь үндэслэлтэйгээр боловсруулагдан, улмаар гүйцэтгэлийг сайжруулахад ажилтнуудад шаардлагатай мэдлэг, ур чадвар, туршлагыг хөгжүүлдэг.

Түлхүүр үгс: