МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Батцэцэг, Н.Батдэлгэр, Ц.Цэцэгмаа
"Их сургуулийн профессор багшийн академик энгэйжмэнтэд ажлын чиг баримжааны нөлөө", Хүний нөөцийн менежментийн шинэчлэл, 2024-5-15, vol. №03(26), pp. 18-26

Хураангуй

Хураангуй Академик энтрепренершипийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас байгууллагын гишүүдэд энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх, энтрепренер болох сэдлийг төрүүлэх нь нэн тэргүүний зорилт болохыг хүлээн зөвшөөрч, үүний төлөө их сургуулиуд маш их хүчин чармайлт гаргах болжээ. Энэхүү судалгаагаар сэтгэлзүйн болон байгууллагын стратегийн зорилтууд их сургуулийн багш нарын энтрепренер сэдэлд хэрхэн нөлөөлж байгааг судлахыг зорьсон. Судалгаанд МУ-ын төрийн өмчит 6-н их сургуулийн 274 профессор, багш оролцлоо. Судалгааны үр дүнд багш нарын энтрепренер болох зорилгод төлөвлөгдсөн зан төлвийн онолын хүчин зүйлс эерэг хамааралтай байсан. Мөн байгууллагын стратегийн зорилтууд шууд нөлөөлж байсан нь практик ач холбогдолтой байлаа. Түлхүүр үг: академик энтрепренершип, энтрепренер зорилго, стратегийн зорилт

Зохиогч(ид): Ц.Цэцэгмаа, С.Ариунбилэг
"Хүний нөөцийн менежментийн шинэ хандлагууд: М-хэлбэрийн ур чадвар" Хүний нөөцийн удирдлага, vol. 59, no. 02, pp. 2-14, 2023-12-25

https://www.facebook.com/WWW.MONHRM.MN

Хураангуй

Дижитал эрин дэх хүний нөөцийн менежментийн гол тулгуур нь М-хэлбэрийн ур чадвар бүхий ажилтан, эсвэл баг, хамт олон болж байна. Хүний нөөцийн ур чадварын I-хэлбэрийн, T-хэлбэрийн, М-хэлбэрийн гэх мэт ялгаатай ангиллууд бий болсон нь аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилтийн үр дүн юм. Хэдийгээр аль ч салбарын хүний нөөцийн асуудалд I, T, болон M хэлбэрийн ур чадваруудыг байгууллагын өрсөлдөх чадварын гол үзүүлэлт болгон авч үзэж байгаа хэдий ч М-хэлбэрийн ур чадварын багц нь мэдээлэл харилцаа холбооны салбарт (IT) түлхүү шаардагдаж, энэхүү ур чадварыг өргөжүүлэн хөгжүүлэх хандлага илүү ажиглагдаж байна. Тус өгүүлэлд М-хэлбэрт (зарим эх сурвалжид М-хэлбэрийг “сам хэлбэртэй” ур чадварын багц хэмээн томьёолдог) хамаарах ойлголтуудыг хоёрдох эх сурвалж ашиглан тайлбарлахаас гадна бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн тусгалаа олж буй талаар жишээн дээр тайлбарлав.

Зохиогч(ид): Ц.Цэцэгмаа, С.Ариунбилэг
"Хүний нөөцийн менежментийн шинэ хандлагууд: Т-хэлбэрийн менежмент" Хүний нөөцийн удирдлага, vol. 58, no. 01, pp. 2-13, 2023-12-6

https://www.facebook.com/WWW.MONHRM.MN

Хураангуй

Орчин үеийн хүний нөөцийн менежментэд шинээр тодорхойлогдож буй нэг чухал ойлголт бол Т-shape буюу “Т-хэлбэр бүхий мэдлэг, ур чадвар, туршлагын цогц”, “Т хэлбэрийн менежмент”. Энэ нь байгууллагын хэмжээнд мэдлэгээ чөлөөтэй солилцохын тулд ("T"-ийн хэвтээ хэсэг) уламжлалт корпорацын босоо шатлалт тогтолцооноос бие даасан бизнесийн нэгжийн үйл ажиллагааг хамруулсан (босоо хэсэг) шинэ төрлийн удирдлагын арга барил юм. Судлаач Morten T. Hansen and Bolko von Oetinger нарын тодорхойлсноор Т-хэлбэр нь мэдлэгийн менежментийн дараагийн үе шат юм . Өөрөөр хэлбэл энэхүү ойлголтыг Т-хэлбэрийн ур чадвартай ажилтан, Т хэлбэрийн удирдлага, Т-хэлбэрийн манлайлал, Т-хэлбэрийн менежер, Т-хэлбэрийн баг гэх мэт байгууллагын олон талт үйл ажиллагаа, харилцааг зохицуулахад ашиглах орчин үеийн арга ажиллагаа гэж ойлгоно. Тус өгүүлэлд Т-хэлбэрт хамаарах ойлголтуудыг хоёрдох эх сурвалжуудыг ашиглан тайлбарлахаас гадна бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн тусгалаа олж буй талаар жишээн дээр тайлбарлан харуулав.

Зохиогч(ид): З.Алтанчимэг, Ц.Цэцэгмаа
"Энтрепренерийн боловсрол болон оюутан суралцагчдын энтрепренер болох зорилгын хоорондын хамаарал: Энтрепренер сэтгэлгээний зуучлах нөлөө" Бизнес ба инноваци, vol. 9, no. 2, pp. 117-137, 2023-6-15

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Энэхүү судалгаагаар энтрепренерийн боловсрол, оюутан суралцагчдын энтрепренер болох зорилгын хоорондын хамааралд энтрепренер сэтгэлгээний зуучлах нөлөөг судлахыг зорьсон. Судалгааг Монгол Улсын гурван их, дээд сургуулийн бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудаас санамсаргүй түүврээр сонгон асуулгын аргаар мэдээлэл цуглуулан, хэмжил зүйн хувьсагчдын найдварт байдал болон хамаарлын шинжилгээ хийн, бүтцийн тэгшитгэлийн загварчлал (SEM) ашиглан үр дүнг гаргасан. Энэхүү судалгаанд үл хамаарах хувьсагчаар энтрепренерийн боловсрол, хамаарах хувьсагчаар энтрепренер болох зорилго, зуучлагч хувьсагчаар энтрепренер сэтгэлгээг авч үзсэн. Энтрепренерийн боловсрол нь оюутан суралцагчдын энтрепренер болох зорилго болон энтрепренер сэтгэлгээнд эерэг нөлөө, энтрепренер сэтгэлгээ нь оюутан суралцагчдын энтрепренер болох зорилгод эерэг хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг судалгааны үр дүн харуулж байна. Мөн энтрепренерийн боловсролоор дамжуулан оюутан суралцагчдад энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх нь энтрепренер болох зорилгыг өдөөдөг болох нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдлаа. Их дээд сургуулиуд үр дүнтэй энтрепренерийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь оюутан суралцагчдын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлж энтрепренер болох зорилгыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь бидний судалгааны үр дүн харуулж байна.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Болор, Ц.Цэцэгмаа, Ж.Ариунаа, Д.Жаргалмаа
"Digital Transformation Challenges of Mongolia", International conference on value of accounting Information and Sustainability, Mongolia, 2023-6-9, vol. 1, pp. 19

Хураангуй

The term 'digital divide' is used to describe the inequality that exists in accessing and utilizing information and communication technologies (ICTs) to gain information and participate in the digital world. This digital divide is increasing due to the rapid pace of technological change, and is causing disparities in economic, social, and political development. Therefore, governments around the world are working to reduce this digital divide and promote the overall development of their citizens. To address this issue, many countries are implementing various initiatives to bridge the digital divide and create equal access to technology. These initiatives include policies and programs that aim to increase access to ICTs, improve digital literacy skills, and promote the development of digital infrastructure. By doing so, governments hope to create more opportunities for their citizens and help them fully participate in the digital world. Researchers have noted the importance of addressing the issue of the digital divide, which is a significant obstacle to achieving these goals. The current state of Mongolia's digital communication and the digital literacy of students in business schools has been analyzed, and recommendations along with the results of their research.   Keywords: Information technology, digitalization, digital divide, digital nation, digital governance

Зохиогч(ид): Ц.Цэцэгмаа
"Авьяас чадварын менежмент", 2023-5-29
Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Болор, Ц.Цэцэгмаа, Ж.Ариунаа, Д.Жаргалмаа
"DIGITALIZATION AND THE LABOR DIGITAL DIVIDE: A CASE STUDY IN MONGOLIA" Обществознание и социальная психология, vol. (49) 2023, no. 5-2, pp. 1411-1421, 2023-5-15

https://kpo-science.ru/Archive

Хураангуй

Abstract. In today's world, where digital communication has become essential, governments are working to provide public services to everyone through the internet, increase business revenues, improve digital literacy, and increase the country's development potential. Researchers have noted the importance of addressing the issue of the digital divide, which is a significant obstacle to achieving these goals. The current state of Mongolia's digital communication and the digital literacy of students in business schools has been analyzed, and recommendations along with the results of their research. Keywords: Information technology, digitalization, digital divide, digital nation, digital governance

Зохиогч(ид): Ц.Цэцэгмаа, Д.Батцэцэг, Н.Батдэлгэр
"АЖИЛТНЫ ЭНГЭЙЖМЭНТ: Онолын харьцуулсан судалгаа" Хүний нөөцийн удирдлага, vol. 057, no. 02, pp. 2-16, 2022-12-27

https://www.facebook.com/WWW.MONHRM.MN

Хураангуй

Байгууллагын хүний нөөцийн менежментийн хүрээнд байнга тулгарч байдаг асуудлын нэг бол ажилтан байгууллагатайгаа чин сэтгэлээрээ холбогдож, гүйцэтгэл өндөртэй, бүтээмжтэй байхад нөлөөлөх явдал юм. Тиймээс ажилтны энгэйжмэнт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, гарах үр дагаврын талаарх судалгааны ажлууд хийгдэж, ач холбогдол нь улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бид энэхүү судалгаагаараа ажилтны энгэйжментийн талаарх гадаадын эрдэмтэн судлаачдын гаргасан үзэл баримтлал, онол хандлагуудыг харьцуулж, нэгтгэн дүгнэхийг зорьлоо. Уг судалгааны ажлын ач холбогдол нь байгууллагын ажилтны энгэйжмэнтийн тодорхойлолт, онол аргазүйг нарийвчлан судлах, энэ талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид судлах зүйлсийг илрүүлэхэд оршино.

Зохиогч(ид): М.Эрдэнэбат, Н.Саруултөгс, Ц.Цэцэгмаа
"The Impact of Intellectual Capital on Performance of Commercial Banks in Mongolia" iBusiness, vol. 14, no. 4, pp. 179-190, 2022-11-8

https://www.scirp.org/journal/paperinformation.aspx?paperid=121041

Хураангуй

In this paper, we examine the impact of intellectual capital on financial performance of commercial banks in Mongolia using the financial data between 2011 and 2021. The performance impact of intellectual capital on business results is measured by the value-added intellectual coefficient (VAIC) methodology which was used to analyze the data in random and fixed effects models. Statistical analysis shows that the human capital and capital employed has positive effect on return on equity. Structural capital and capital employed has positive effect on return on total assets. Human capital has positive effect on net interest margin while capital employed has negative effect on net interest margin. Our recommendation is that in order to increase profitability of Mongolian commercial banks they should measure impacts of their intellectual capital and human capitals.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ч.Ундрам, Д.Чимгээ, Р.Энхбат, Ж.Энхбаяр, Ц.Цэцэгмаа
"Student Workload Computational Optimization: A Case of Business Administration Program", The 5th International Conference on Information Science and Systems (ICISS 2022), Beijing China, 2022-8-26, vol. 1, pp. 175-179

Хураангуй

National University of Commerce and Business When implementing a system in which students can freely choose to study, it is very important for a New Normal student to correctly calculate the time or workload to spend on learning. One way to improve the management of higher education is to manage the learning process based on optimizion of calculation time of a student on course-related activities. Curricula with too much content and high emphasis on each content lead to high student workload. When the workload is too much, the student to get the grade performs the tasks with a lot of memorization without understanding the meaning, copying without thinking, so they learn passively. The property-determined workload is one of the important factors affecting student learning, so it is necessary to optimize calculation student workload. This article examines the student load and considers the possibility of using the Sphere packing approach to develop an optimal student workload calculation model. CCS Concepts • Mathematics of computing • Linear programming • General and reference • Empirical studies • Social and professional topics • Student assessment • Applied computing • Learning management systems Additional Keywords and Phrases: Student workload, Sphere packing approach, Computation optimization, Credit system, Higher education management, Business administration program https://doi.org/10.1145/3561877.3561905

Зохиогч(ид): Ц.Цэцэгмаа, С.Ариунбилэг
"The Rights of Persons with Disabilities to Work: Challenges and Solutions" Indiana Journal of Humanities and Social Sciences, vol. 03, no. 07, pp. 41-53, 2022-7-1

https://indianapublications.com/articles/article-details?journal=2&volume=3&issue=7

Хураангуй

The issue of the right of persons with disabilities (PWD) to work through working age is guaranteed by law. As as a result, targeted measures, programs, and projects aimed at setting quotas for businesses, encouraging the self-employment of PWD, and rewarding employers have been implemented for some time in Mongolia. Implementation has been poor and this has led to violations of the rights of PWD to work. The main factors contributing to this are the lack of coordination, reconciliation, and management practices between line ministries ensure the implementation of the law and the public administration bodies that coordinate their activities. Therefore, there is an urgent need to establish a coherent system to ensure the rights of PWDs to work in Mongolia, to implement better management methods, and to improve the effectiveness of ongoing activity. One of the decisive actions to address this is to study the regulatory mechanisms of developed countries and to practice advanced methods and technologies suitable for the conditions of Mongolia through benchmarking. In this article, we aim to develop recommendations for policymakers and implementers on how to create effective and equitable employment and work opportunities for PWDs. This involves the use of primary and secondary sources to provide meaningful answers through an evidence-based study. Survey data has been collected from relevant public administration employees and representatives of PWDs who are currently employed or wish to work, questionnaires, and interviews. The organizational system is compared with other countries, and the logical sequence of activities is analyzed. According to the survey results, the provisions of the legal documents for PWDs are not specified, other related legal documents are unconsolidated. There is no integrated database, and insufficient access to employment and career counseling services. Social psychology is not ready. It is concluded that the coordination and organizational backwardness of state organizations have a negative impact on the employment of PWDs. Accordingly, their rights are being violated.

Зохиогч(ид): Ц.Цэцэгмаа, С.Ариунбилэг
"Технологийн нөлөөн дэх хүний нөөцийн менежмент: Цахим бүрдүүлэлтийн онол, арга зүй, хэрэглээ" Хүний нөөцийн удирдлага, vol. 056, no. 01, pp. 21-32, 2022-6-30

https://www.facebook.com/WWW.MONHRM.MN

Хураангуй

Цахим хүний нөөцийн менежментийг (E-HRM) удирдлагын арга барил, зохион байгуулалт, бүтцийг өөрчлөх, цахим дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай орчин үеийн удирдлагын арга барил гэж үздэг. Анх 1990-ээд оны дунд үед байгууллагууд цахим бүрдүүлэлтийг хийж эхэлжээ. Үүнийг “recruitment revolution” буюу “бүрдүүлэлтийн хувьсгал” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байв. Учир нь энэхүү үйл явдал байгууллагад төдийгүй хүний нөөцийн менежментийн хөгжлийн шинэ үе шатыг нээсэн амжилт байлаа хэмээн судлаач Dhamija (2012) “Цахим бүрдүүлэлт: Цахим хүний нөөцийн менежментэд чиглэсэн замын зураг” гэсэн судалгааны ажилдаа бичжээ. Тэгэхээр хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлагын нэг гол бүрэлдэхүүн бол цахим бүрдүүлэлт мөн. Цахим бүрдүүлэлтийг хэрэгжүүлэхийн тулд технологийн хөгжлийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглах бөгөөд үүнийг компьютерт суурилсан буюу үүлэн технологийг идэвхжүүлсэн ажиллагаа гэж үздэг. Энэ нь байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлтийг дотоод, гадаад нөөцөөс өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхийн хэмжээнд бүрдүүлэлт хийх боломжийг бий болгожээ. Мөн технологид суурилснаараа зөвхөн хүн хүчний хувьд төдийгүй, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлж, чанарын шинэ шатанд гарган, цаашдаа улам өргөжин, олон янзын хэв шинж бүхий арга хэлбэртэй болох хандлагатай байна. Энэхүү өгүүлэлд хүний нөөцийн цахим бүрдүүлэлтийн онол, орчин үеийн арга зүй, загваруудыг тоймлон гаргаж, боломжит хувилбаруудыг дэвшүүлэн, дүгнэлт гаргахыг зорилоо.

Зохиогч(ид): С.Ариунбилэг, Ц.Цэцэгмаа
""Ковид-19" цар тахлын дараах хүний нөөцийн удирдлага: Хүний нөөцийн нэгж хэсгийн гүйцэтгэх үүрэг" Хүний нөөцийн удирдлага, vol. ISSN 2410-7174 2020.06 №01 (052), no. ISSN 2410-7174 2020.06 №01 (052), pp. 2-11, 2021-12-1

monhrm.mn

Хураангуй

Дэлхий даяар "Ковид-19" цар тахалтай төрөл бүрийн аргаар тэмцсээр багагүй хугацааг ардаа орхисон ч "бүрэн ялалт"-д хүрсэн улс орон одоогоор алга. Цар тахал ужгирах тусам улс орны нийгэм-эдийн засагт, тэр тусмаа хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн амьдралд олон сөрөг үр дагаврууд бий болж цаашид эдгээрийг хэрхэн богино хугацаанд арилгах талаар "бодлогын түвшин"-д авч үзэх шаардлага урган гарч байна. Макро түвшинд хөдөлмөрийн зах зээлд гарч буй сөрөг үр дагавар микро түвшинд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ цар тахлын үед байгууллагын удирдлага, ажилтнууд хүний нөөцийн салбарын үүрэг роль чухал болохыг урьд өмнөхөөс илүү мэдэрч, ажилтнууд хүссэн хүсээгүй дижитал ур чадварт суралцаж, тэдний өөрчлөлтөд дасан зохицох байдал төсөөлж байснаас илүү сайн байсныг ажил олгогчид хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, цар тахал нь зарим талаар хүний нөөцийн салбарын хөгжилд эерэгээр нөлөөлсөн. Цар тахлын дараагаар түүний өмнөх үеийн ажил эрхлэлтийн хэв маяг эргэж ирэхгүйгээр үл барам ажлын орчин нөхцөл, хүмүүсийн ур чадварын шинэчлэлийн хэрэгцээ, ирээдүйг харах өнцөг ихээхэн өөрчлөгдөж, улмаар "The New Normal of Work" , "Hybrid workplace" зэрэг шинэ ойлголтууд хүчээ авч байна. Үүнтэй холбоотойгоор байгууллагын хүний нөөцийн менежментийн бодлого, чиг үүрэг, үйл ажиллагаа үлэмж өөрчлөгдөх төлөвтэй болоод байна. Иймээс энэхүү өгүүллийн зорилго өөрийн ба бусад орны туршлага, судалгааны үр дүнд тулгуурлан цар тахлын үеийн болоод дараах байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтүүд, ХН-ийн нэгж эсхүл менежерийн үүрэг роль ямар байх талаар тодорхойлж, дүгнэлт гаргахад оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар