МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): А.Амарзаяа, Ж.Анхбаяр, М.Нарантуяа
"A Study of Factors Predicting Students' University Academic Achievement" American Journal of Science Education Research, vol. 3, no. 5, pp. 1-10, 2024-5-8

https://www.cmjpublishers.com/american-journal-of-science-education-research/

Хураангуй

The purpose of this research is to determine a relation between the academic achievements of Mongolian university students and a score on admission tests and high school achievement. To achieve our goal, we considered the correlation between student’s undergraduate grade point average (UPGA) and score of the university admission tests (AT). We also take into account the average grade point of the student in the first year. In other words, the extent to which the AT score, the average certificate score, and the GPA of the first year affect the student's success at the university was studied. By this we are studying the validity of our country's AT scores. The research was carried out based on data from students from National University of Mongolia(NUM), Mongolian University of Life Sciences (MULS), University of Finance and Economics (UFE) and Mongolian State University of Education(MSUE) who graduated between 2018-2022. The sample included 4,207 NUM graduates, 3,015 MULS graduates, 853 UFE graduates, and 5,288 MSUE graduates, a total of 13363 graduates. The analysis was performed using regression analysis. For a total of eight semesters of university study, the GPA of the first four semesters of graduates is statistically weakly dependent on the AT score, while the average AT score of the last four semesters is approximately twice as weak. Furthermore, the correlation between the UGPA of the graduates and the AT score is seen to decrease from the first year to the fourth year. The UGPA of the graduates was statistically weakly related to the AT score. It also looked at how graduates' UGPAs were affected by their average certificate score. A model was studied that correlated graduate UGPA with average certificate score, AT score, first year GPA, and moderator variables.

Зохиогч(ид): T.Suvdmaa, С.Уянга, Б.Отгонтөгс, М.Нарантуяа, B.Munkh-Ireedui, П.Оюунбилэг
"Factor Analysis on E-Learning Implementation in Mongolian Higher Education" iBusiness, vol. 15, no. 1, pp. 38-59, 2023-3-15

https://www.scirp.org/journal/paperinformation.aspx?paperid=123728

Хураангуй

This paper examines the survey results on e-learning implementation, which covered 726 lecturers from Mongolian universities and colleges. The authors determined factors that influence e-learning course classification. We applied methods such as regression analysis and factor analysis. It revealed that institutional factors such as ownership, LMS, size, and personal factors such as age, gender, prior training, team, field of science, qualification, and locations influence the tendency to develop e-learning courses. The study is beneficial for policymakers and practitioners by broadening the understanding of institutional and personal factors influencing e-learning course development. Implications for practice and policy: 1) Mongolian higher education institutions primarily practice web-facilitated courses with few blended and online courses. 2) Institutional factors such as ownership, LMS, size, and personal factors such as age, gender, prior training, team, field of science, qualification, and locations influence the tendency to develop e-learning courses. 3) There is a strong need for faculty development as every third lecturer does not know about the learning theories and does not apply them to the e-learning course development. 4) The higher education management should address challenges faced by the faculty members. 72.65% of respondents raised environment and faculty development challenges.

Зохиогч(ид): А.Амарзаяа, М.Нарантуяа, Ж.Анхбаяр
"СУРАЛЦАГЧИЙН ИХ СУРГУУЛИЙН СУРЛАГЫН АМЖИЛТЫГ ТААМАГЛАХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА" Боловсрол судлал 24 (575), vol. 24, no. 575, pp. 4-25, 2022-12-6

https://setguul.num.edu.mn/?page_id=20

Хураангуй

Энэхүү судалгааны ажилд их сургууль тѳгсѳгчийн голч дүн болон ЭЕШ-ын оноо, гэрчилгээний дундаж оноо, их сургуулийн эхний жилийн голч дүнгийн хооронд ямар хамаарал байгааг тогтоох зорилго тавилаа. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчийн их сургуульд сурах хугацаанд амжилт гаргах эсэхэд ЭЕШ-ын оноо, гэрчилгээний дундаж оноо, эхний жилийн голч дүн хэр зэрэг нөлөөлдөг болохыг судалсан. Энэ нь нѳгѳѳ талаар манай улсын ЭЕШ-ын болон бусад хүчин зүйлийн тохирц хэр болохыг судалж байна гэсэн үг юм. Судалгааг МУИС, ХААИС, СЭЗИС, МУБИС-ийн төгсөгчдийн дүнгийн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэв. Түүвэрт МУИС-ийн ШУС-ийн 2518 төгсөгч, ХААИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 3015 төгсөгч, СЭЗИС-ийн 853 төгсөгч, МУБИС-ийн 5288 төгсөгч буюу нийт 11675 төгсөгч хамрагдав. Шинжилгээг регрессийн анализын тусламжтайгаар хийж гүйцэтгэв. Их сургуульд суралцах нийт найман улирлын хувьд тѳгсѳгчдийн эхний дѳрвѳн улирлын голч дүн нь ЭЕШын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байхад сүүлийн дѳрвѳн улирлын голч дүнтэй ЭЕШ оноо ойролцоогоор үүнээс 2 дахин сул хамаарч байна. Тѳгсѳгчдийн голч дүн нь ЭЕШ-ын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байлаа. Мөн төгсөгчдийн голч дүнд тэдний гэрчилгээний дундаж оноо хэрхэн нөлөөлдгийг авч үзсэн. Төгсөгчдийн голч дүнг гэрчилгээний дундаж оноо, ЭЕШ-ын оноо, эхний жилийн голч дүн, модератор хувьсагчаас хамааруулсан загварыг судаллаа.

Зохиогч(ид): М.Нарантуяа, З.Батжаргал
"5 НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫН СУДАЛГАА" Боловсрол судлал 2021, vol. 2021.06\17, no. 174, pp. ххх, 2021-6-1

http://bolovsrolsudlal.mn/Home.aspx

Хураангуй

Хураангуй Энэхүү судалгаанд 5 настай хүүхдийн бие даасан байдлыг судалж үр дүнг тооцохыг зорьсон. СудалгаагБСШУЯ-ны хөтөлбөрт багтсан аргазүйн зөвлөмжийн “Бага насны хүүхдийн хөгжлийн үе шат”-ыг тодорхойлох асуумжийг ашиглан хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны өгөгдөлд нийгмийн судалгааны боловсруулалтын SPSS арга ашиглан үр дүнг боловсруулж дүгнэлээ. Судалгаанд нийт 49 оролцогч оролцсон бөгөөд судалгааны боловсруулалтын шаардлага хангасан 30 оролцогчийн судалгааны асуулга, сорилыг боловсруулж нэгтгэн дүгнэлт гаргалаа. 5 настай хүүхдийн бие даасан байдлын өөрийн чадах зүйлээ өөрөө хийх, сонголт хийх чадвараа харуулах, хийж буй зүйлдээ хариуцлагатай хандах чадвар хөгжил өндөр байлаа. Харин би өөрөө чадна, өөрийн санал бодол эрх ашгийг хамгаалах өөрийгөө удирдах ойлгох үзүүлэлтүүд III түвшинд байлаа. Түлхүүр үг: Хүүхдийн хөгжил, 5 нас, нийгэмшихүй, бие даасан байдал

Зохиогч(ид): М.Нарантуяа, А.Хоёрмөнхцасталтай
"СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ БИЧИГ ХИЧЭЭЛД ХАНДАХ ХАНДЛАГЫГ СУДАЛСАН ҮР ДҮН УБ хотын ЕБ-ын сургуулиудын жишээн дээр" Боловсрол судлал 2021, vol. 173, no. 2021.05\173, pp. ххх, 2021-5-10

http://bolovsrolsudlal.mn/Home.aspx

Хураангуй

Хураангуй Судалгаа нь ЕБС-ийн үндэсний бичиг хичээлийн чанар үр дүнг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой хүчин зүйлийн нэг болох сурагчдын хандлагыг судалж дүгнэхэд чиглэж байгаа. Энэхүү судалгаанд УБ хотын зарим ЕБС-ийн 6, 9, 11 дүгээр ангийн нийт 155 сурагч хамрагдсан. Сурагчдын үндэсний бичиг хичээлд хандах хандлага нь нас, хүйс, ангиас хамааран ялгаатай ба сурагчийн үндэсний бичиг хичээлийн үнэлэмж нь үндэсний бичиг хичээлд сонирхолтой байдалтай хамааралтай байна гэж таамагласан. Судалгааны үр дүнгээс сурагчийн үндэсний бичиг хичээлийг үнэлэхийн хэрээр үндэсний бичиг хичээлд сонирхолтой байгаа байдалтай эерэг хамааралтай (Pearson Correlation -.394** Sig. (2-tailed) 0.000) үр дүн гарсан. Сурагчдын хандлагад хичээлд өгч буй үнэлгээ нөлөөтэй үр дүн (Pearson Correlation .583** Sig. (2-tailed) 0.000) гарсан. Түлхүүр үг:сургалтын арга зүй, үндэсний бичгийн хичээл, сурагчдын хандлага

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Хиймэл Оюун Ухаан Ба Боловсрол: Хандлагын Судалгааны Үр Дүн" Боловсрол судлал 2021, vol. 2021.04\172, no. 172, pp. ххх, 2021-5-3

http://bolovsrolsudlal.mn/Home.aspx

Хураангуй

Хураангуй: Хиймэл оюун ухаан нь бидний ажил, амьдралд аль хэдийнээ “оролцож”, бидний зан байдал, үйл ажиллагааг чиглүүлсээр байна. Баримтын шинжилгээний үр дүнгээс үзэхэд, хиймэл оюун ухааны улс орны эдийн засгийн болон хүний хөгжилд үзүүлэх нөлөө нь институцийн хүчин чадал, хөдөлмөрийн зах зээлийн зөв бодлогоос ихээхэн хамааралтай юм. Судалгаанд УБ хотод оршин суудаг судалгаа шинжилгээ, багшийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагдсан. Манай эрдэмтэн багш, судлаачдын хандлагыг судалж үзэхэд ерөнхийдөө дэмжсэн хандлагатай, судалгаанд хамрагдагчдын 30-40% нь хиймэл оюун ухааны талаар маш сайн болон сайн мэдлэгтэй, маш сайн болон сайн мэдлэгтэй бүлгийн 50-60% нь хүүхэд, эмэгтэйчүүдээс бусад бүлэгт өргөн хэрэглэхийг зөвлөсөн, боловсролд эерэгээр нөлөөлнө, шинэ ажлын байрыг нэмэгдүүлнэ, хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлнө, хүүхдийн хөгжлийг дэмжинэ, багшийн хэрэгцээ буурах зэрэг үр дагаваруудтай санал нийлж байгаа үр дүн гарсан. Статистик шинжилгээний дүнд хиймэл оюун ухаанд хандах хандлагын хүйсээс хамаараад ялгаатай байгаа эсэхэд шинжилгээ (Friedman test) хийхэд Р тоо нь .000 гарсан нь статистик утга нь ялгаатайг харуулсан. Боловролын зэргээс хамаарч хиймэл оюун ухааны талаарх ойлголт ялгаатай байгаа эсэхэд шинжилгээ (Two-way Anova) хийж үзэхэд бүрэн дунд болон доктор, шинжлэх ухааны доктор зэрэгтэй хүмүүсийн ойлголт ялгаатай байна. Хиймэл оюун ухааны эдийн засаг, боловсролд үзүүлэх эерэг нөлөө [0.029], хөдөлмөрийн зах зээл хумигдах [.007], хүүхэд илүү бие даах [.008] талаарх ойлголт нь боловсролын зэргээс хамаараад ялгаатай, ажлын байр нэмэгдэх [.037] болон багшийн хэрэгцээ буурах [.030] талаарх ойлголт зарим түвшинд ялгаатай үр дүн гарсан. Түлхүүр үг: хиймэл оюун ухаан, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, багш, судлаач

Зохиогч(ид): С.Уянга, T.Suvdmaa, Б.Отгонтөгс, М.Нарантуяа
"Process Analysis of the Online Course Development" Advances in Intelligent Information Hiding and Multimedia Signal Processing, vol. 212, pp. 149-159, 2021-4-21

https://link.springer.com/chapter/10.1007%2F978-981-33-6757-9_20

Хураангуй

The current article presents the results of the analysis of the online course development process on the example of the 2-credit hour English course taught for the master students of the Mongolian National University of Medical Sciences (MNUMS). The rationale was to determine, understand the processes of the online course development, define its inputs and outputs of each process and compare it with the traditional course. The purpose is to conduct a process analysis of online course development. The process analysis methodology, ADDIE framework was used. The business process can be divided into 2 scenarios such as “as-is” which depicts the current state, “to-be” which presents the future state. The current state process analysis revealed that 30 activities lasted for 138 business days to develop and deliver the course. “To-be” or future state has 2 scenarios. We’ve estimated that the “to-be” state to last for 147.5 days for higher education institutions (HEIs) without the studio, 188 days for HEIs with the studio for the online course development, delivery, and evaluation.

Зохиогч(ид): М.Нарантуяа, Д.Ганболд
"ИССЛЕДОВАНИЕ КОГНИТИВНЫХ И МЕТАКОГНИТИВНЫХ УМЕНИЙ СТАРШЕКЛАССНИКОВ СРЕДНИХ ШКОЛ И СТУДЕНТОВ ВЫСШИХ УЧЕБНЫХ ЗАВЕДЕНИЙ", Психология одаренности и творчества, Орос, 2020-11-27, vol. 2021, pp. 153-157

Хураангуй

Мэнд Нарантуяа Доктор педагогических наук, Монгольский Государственный Университет, Улаанбаатар m.narantuya@num.edu.mn Дүгэрсүрэн Ганболд Старший научный сотрудник, Монгольский Государственный Университет Науки и Техники, Улаанбаатар hdganbold@gmail.com ИССЛЕДОВАНИЕ КОГНИТИВНЫХ И МЕТАКОГНИТИВНЫХ УМЕНИЙ СТАРШЕКЛАССНИКОВ СРЕДНИХ ШКОЛ И СТУДЕНТОВ ВЫСШИХ УЧЕБНЫХ ЗАВЕДЕНИЙ Аннотация Целью исследования было провести самооценку когнитивных трудностей у студентов в соответствии с основными видами деятельности, направленными на развитие когнитивных и метакогнитивных навыков. В опросе приняли участие около 100 учителей средних школ и колледжей, учеников 12-х классов, студентов обучающихся в департаментах гуманитарных и социальных наук и бизнеса. Результаты исследования показывают, что развитие когнитивных и метакогнитивных навыков студентов зависит от многих факторов, таких как класс, курс, пол, специализация, интерес к предмету и количество студентов в классе. Корреляционный анализ показывает, как например,в случае учителей средней школы предмет оказывает влияние на выбор подходящей техники для деятельности [.006], объяснения того, что символизирует феномен [.005], выдвижение подтверждающих или отрицающих умозаключений [.005], на умение определять факторы деятельности / явлений [.009], классифицировать явления по признакам [.023], работать с картированием [.087], провести структурирование и анализы [.014]. Ключевые слова: познание; метапознание; методы; студент; учащиеся;

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Хиймэл оюун ухаан: хөгжлийн бэрхшээл судлалын инновацийн асуудал болох нь", Хөгжлийн бэрхшээл судлал ба Инноваци-2020, 2020-11-27, vol. Хурлын эмхтгэл жил бүр гардаг, pp. 446-453

Хураангуй

Хураангуй Энэхүү баримтын шинжилгээгээр хөгжлийн бэрхшээл судлал дахь инновацийн үйл явцын талаарх мэдээллийг нэгтгэх, 21-р зууны иргэдэд шаардлагатай үндсэн чадварын нэг болох МХТ, хиймэл оюун ухааныг үр дүнтэй амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэн үйл ажиллагааныхаа үр дүнг нэмэгдүүлэх боломжийг өргөн ашиглаж буй өнөөгийн практикт дүн шинжилгээ хийх зорилготой. Судлаачдын үзэж байгаагаар хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологиуд нь сурах үйлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, үнэлгээ, нийгмийн харилцаа, идэвхи санаачлагыг дэмжих хөндлөнгийн хүчний үүрэг, оролцоог автоматжуулан, хувь хүний хүчин зүйлийг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ч чанарын ахиц өөрчлөлтийг хэмжээсжүүлэхэд бэрхшээлтэй тулгарч, экспертийн үнэлгээний үнэ цэнийг улам илүү ойлгоход тус нэмэр болсон талаар эрдэмтэд дүгнэсэн байна. Мөн хиймэл оюун ухааны боловсролд оруулж буй хувь нэмэр, үр дүнгийн талаарх 200 орчим өгүүллээс 5% хүрэхгүй нь тэгш хамран сургах боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын салбарт хийсэн туршилтын үр дүнг танилцуулсан байна. Түлхүүр үгс: хиймэл оюун ухаан, МХТ, сурах үйлийн бэрхшээл, тэгш хамран сургах, үнэлгээ, оношлогоо

Зохиогч(ид): С.Уянга, T.Suvdmaa, Б.Отгонтөгс, М.Нарантуяа
"Process Analysis of the Online Course Development", FITAT 2020 13TH INTERNATIONAL CONFERENCE ON FRONTIERS OF INFORMATION TECHNOLOGY, APPLICATIONS AND TOOLS, Vietnam, 2020-11-6, vol. 212, pp. 149-159

Хураангуй

The current article presents the results of the analysis of the online course development process on the example of the 2-credit hour English course taught for the master students of the Mongolian National University of Medical Sciences (MNUMS). The rationale was to determine, understand the processes of the online course development, define its inputs and outputs of each process and compare it with the traditional course. The purpose is to conduct a process analysis of online course development. The process analysis methodology, ADDIE framework was used. The business process can be divided into 2 scenarios such as “as-is” which depicts the current state, “to-be” which presents the future state. The current state process analysis revealed that 30 activities lasted for 138 business days to develop and deliver the course. “To-be” or future state has 2 scenarios. We’ve estimated that the “to-be” state to last for 147.5 days for higher education institutions (HEIs) without the studio, 188 days for HEIs with the studio for the online course development, delivery, and evaluation.

Зохиогч(ид): М.Нарантуяа, Б.Солонго
"H-T-P проектив аргаар гэмт хэрэгтний сэтгэл зүйг судалсан үр дүн \ эмэгтэйчүүдийн жишээн дээр\" Боловсрол судлал, vol. 5, no. 000, pp. 00-00, 2020-5-11

http://www.bolovsrolsudlal.mn

Хураангуй

Хураангуй Судалгааны зорилго нь эмэгтэй хоригдлын сэтгэл зүйг H-T-P проектив аргаар судлахад орших ба ялын шийдвэрийг хүлээж авах байдал, ялын төрөл, ялын хэмжээгээр гэмт хэрэгтний сэтгэл зүй хэр ялгаатай байгааг тогтооход чиглэсэн. Судалгаанд эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 60 хоригдол хамрагдсан судалгааны түүврийн хүрээнд ялын шийлдвэрт хандах хандлага нь гэр бүлийн харилцаа, нийгмийн идэвхтэй байдал, гэр бүлийн харилцаанд баримтлах зарчим, байр суурь гэсэн онцлог шинжүүд хамааралтай, өөрийн мэдрэмжийг хянах” ба гэмт хэрийн төрөл хамааралтай, нийгмийн идэвхтэй байдал болон аюулын мэдрэмж зэрэг шинжүүд ялын хугацатай хамааралтай үр дүн гарсан байна.

Зохиогч(ид): М.Нарантуяа, Д.Баасанхүү
"ЕБС-дын захирал, эрхлэгчдийн манлайллыг судалгааны үр дүн" Боловсрол судлал 2020/04(162), vol. 4, no. 162, pp. 49-53, 2020-4-20

http://www.bolovsrolsudlal.mn

Хураангуй

Cуpaгчид aмжилттaй cуpaлцaxaд oлoн xүчин зүйлc эеpэг бoлoн cөpгөөp нөлөөлж бaйдaг. Эдгээpээc нэгэн гoл xүчин зүйл бол ЕБC-ийн зaxиpaл, удиpдлaгын мaнлaйлал бөгөөд энэхүү судалгааны хүрээнд ЕБC-дын удиpдax aжилтнуудын мaнлaйлax чaдвapaa xөгжүүлэx зapим apгa зaм, бoлoмжуудыг судалсан. Судалгаанд манлайллын өөрийн үнэлгээний асуулгыг ашиглан хот, аймгийн захирал эрхлэгчдийн манлайллыг гол гол үзүүлэлтээр судалсан. Үр дүнгээс үзэхэд, манлайллын чадамж ижил байх талаар таамаглал батлагдсан ба хотын сургуулиудын захирлын үзүүлэлтүүд эрхлэгчдийнхээс зарим үзүүлэлтээр дээгүүр байсан ба захирал болон эрхлэгчдийн манлайллын чадварууд ялгаатай үр дүн гарсан.

Зохиогч(ид): М.Нарантуяа, Б.Солонго
"Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг MMPI аргаар судалсан үр дүн" Боловсрол судлал 2020/04(162), vol. 4, no. 162, pp. 22-26, 2020-4-20

http://www.bolovsrolsudlal.mn

Хураангуй

Хорих газрын сэтгэл зүйн туслалцаа дэмжлэгийн үр дүнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг бол хоригдлын сэтгэл зүйн онцлогийг тасралтгүй үнэлэх асуудал байдаг. Олон улсын судалгаанаас үзэхэд эмэгтэй хоригдлын тоо нэмэгдэж байгаа ба сэтгэл зүйн үр дүнтэй дэмжлэг туслалцаа аваагүй нөхцөлд улам дорддог гэжээ. Энэхүү судалгааны хүрээнд эмэгтэй хоригдлын бие хүний онцлогийг судалж дүгнэх зорилгоор эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 60 эмэгтэйг MMPI аргаар судлан, үр дүнг ялын шийдвэрийг хүлээж авсан байдал, ялын төрөл, ангилал, ялын хугацааны ялгаатай байдлыг тогтоолоо. Судалгааны үр дүнгээс үзэхэд, бүлгүүдийн хооронд ялгаа гараагүй ба аргачлалын хүрээнд тогтоогддог 8 шинжээс депресс, психопати, психастени, гипомани тогтоогдсон ба депрессийн түвшин өндөр байгаа нь олон улсын судалгаануудын үр дүнтэй нийцэж байна. Судалгааны түүврийн хүрээнд депрессийн өндөр түвшин тогтоогдоогүй нь хоригдлын сэтгэл зүйд орчны сөрөг нөлөө бага, хүнд хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй хэрэгтнүүд байхгүй байна гэж дүгнэж болно (An investigation into the factors structure of the Ryff scale of psychological well being, 2016).

Зохиогч(ид): М.Нарантуяа
"ЕБС-ийн удирдлагын манлайлал, сурлагын амжилтыг судалсан үр дүн" Боловсрол судлал 2023/04(191), vol. 3, no. 161, pp. 13-17, 2020-3-1

http://www.bolovsrolsudlal.mn

Хураангуй

Сурлагын амжилт нь боловсролын эцсийн үр дүн байдаг ба хүчин зүйлийг оновчтой тогтоох нь тулгамдсан асуудлын нэг байна. Үүнтэй холбоотойгоор байгууллагын удирдлагын манлайлал, сурлагын амжилтыг судаллаа. Манлайллыг Leadership blind spot area self-assessment (B.Shaw, 2014) аргачлалаар судалсан ба сурлагын амжилтыг Өмнөговь аймгийн ЭЕШ-2018 оны статистик мэдээнд дүн шинжилгээ хийх замаар судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд, сурлагын амжилтад нөлөөлөх манлайллын хэлбэр нь өөрийн манлайлал байсан ба удаах түвшинд нөлөөлх хэв шинж бол байгууллага хамт олныг манлайллын чадварыг тогтоолоо.

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг амжилттай тэгш хамруулан сургах: ЕБС-ийн багш нарын ойлголт, хандлага", Боловсролын бодлого, бодлогын шинжилгээ, 2020-1-16, vol. 6, pp. 141-149

Хураангуй

Тэгш хамруулан сургах боловсролын зарчмууд амжилттай хэрэгжих арга зүйн механизм нь мэргэжлийн болон сургалтын байгууллагын багш, судлаачдын хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, хандлага гэж үздэг. Иймд, дээрх асуудлыг судлан тогтооход энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны хүрээнд нийт 2471 багш нарыг асуулга судалгаанд хамруулсан ба ЕБС-ийн багш нарын тусгай хэрэгцээт боловсрол, хөгжлийн бэрхшээлд хандах хандлагын талаарх олон улсын судалгааны зарим үр дүнг нэгтгэсэн болно. Судалгааны үр дүнгээс үзэхэд нэр томъёоны талаарх багш нарын ойлголт, хэрэглээ зөрүүтэй, тогтворжоогүй, энэ нь багш нарын нас [Sig=.009] хүйс, албан тушаалтай хамааралгүй үр дүн гарсан. Харин засан сайжруулах ажлын чиглэл байгууллагын төрөлтэй хамааралтай [Sig=.009] үр дүн гарсан. Багш нарын ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх ажил нь энэ чиглэлээр хийгдэж буй сургалт, судалгааны ажил, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоотой үйл ажиллагааг сайжруулах нь чухал гэж үзлээ.

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах боловсролын сурах бичиг: онол, арга зүй", Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь, 2019-11-28, vol. 2, pp. 00

Хураангуй

Энэхүү судалгааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сургалтын олон асуудлын нэг болох “Тэгш хамруулан сургах боловсролын сурах бичиг”-гийн онол арга зүйг судлан, бодлого боловсруулагчид, багш нарын анхаарлын төвд хүргэхэд оршино. Тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлал нь ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний өнөөгийн практикт зонхилж байгаа “амжилттай суралцдаг хэсгийг баримжаалсан сургалтын арга техник, хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх” хандлагаас татгалзаж хөгжлийн болоод нийгэм-соёлын хүчин зүйлийн дор бусад хүүхдээс ялгаатай, онцлогтой хүүхдүүдийн оролцоог ижил түвшинд хангахуйц дизайн, загвартай хэрэглэгдэхүүний асуудлыг дэвшүүлдэг. Судалгааны хүрээнд ЕБС-ийн сургалтын гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичгийн асуудлыг сонгон авсан нь энэхүү хэрэглэгдэхүүний практик ач холбогдол, сургалтын чанарт үзүүлэх нөлөө нь өндөр бөгөөд суурь юм. Сурах бичиг нь боловсролын агуулгыг хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг бөгөөд сурагчдын танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөний, нийгмийн үнэт зүйл, хандлагыг бүх сурагчдад хүртээмжтэй, системтэй, жигд хөгжүүлэх боломжийг хангах өргөн боломжийг агуулдаг байна (Making textbook content inclusive: a focus on religion, gender, culture (UNESCO), 2017). Судалгааны хүрээнд ЕБС-ийн бага, дунд, ахлах ангид хэрэглэгдэж буй зарим сурах бичигт тэгш хамруулан сургах үзэл баримтлалын зарим үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэсэн гадаадын судалгааны үр дүнг судалж, бидэнд анхаарах зүйлсийг зөвлөмж хэлбэрээр нэгтгэсэн болно.

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Methodology issues in comparative educational studies: current state and challenges", comparative and international education research forum 2019, Mongolia , 2019-9-19, vol. 1, pp. 7-9

Хураангуй

the current study aimed at clarifying methodological foundations of the comparative research in different countries, and notify some aspects of its improvement by studying to what extent Mongolian scholars and decision makers view international educational studies for the sake of the national educational innovation and how the research is methodologically developed

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Оюутны сурах хэв шинж", Нийгмийн дасан зохицоо ба төлөвшил, Монгол, 2017-3-3, vol. эмхтгэл, pp. хх-хх

Хураангуй

Abstract: the research article reviews current theories, models on students learning styles to outline pedagogical implications on the students’ differences. Learning styles of university students were assessed to see the relationship of profession. About 700 students assessed by Kolberg’ Students’ Learning Inventory III. The study revealed weak relationship of students learning style and profession. Key words: learning styles, university students, models of learning, teaching strategies

Зохиогч(ид): М.Нарантуяа
"Сэтгэл судлалын шинжлэх ухааны тулгамдсан асуудлууд", Сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд-инноваци, Монгол, 2016-11-25, vol. Эмхтгэл хэвлэгдсэн, pp. хх-ххv

Хураангуй

Issues of psychological science contribution towards solving socio-economic problems in Mongolian society have been raised especially by graduate students of the department. They critically view the spreading intensively and promoted widely pop psychology practices which as they think lowers the scientific nature of psychology and diminished the role of professional knowledge and activities. Therefore, the article aimed at summarizing information on the role, status of psychological science, theoretical and methodological analysis of the subject, variables and results of the psychological studies along with the key issues which require active contribution from psychology professionals. The results of the documentation analyses is that the students need of improving research potential, actively engage in psychology marketing.

Зохиогч(ид): М.Нарантуяа, T.Badamkhatan
"Early childhood education studies development issues", International Educare Forum 2016, Солонгос, 2016-10-22, vol. conference handout, pp. xx-xxv

Хураангуй

This paper aims for earlier childhood research development studies trend based on international and national documents and developing a recommendation. More than 1351 papers published in research journals edited by Institute of Mongolia for Educational Studies and 160 masters’ research papers from School of Early Childhood Education, School of Education, Mongolian University of Education have been analyzed. It has been proven that in our country, there is essential need for study on Early Childhood Education, therefore, this studies needs to be improved upon related policy and practical needs.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар