МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Уянга, Л.Цэрэн-Очир, Б.Буянхишиг
"Business process optimization solutions using BPMN and DMN", FITAT, Монгол, 2023-9-15, vol. 1, pp. 130

Хураангуй

Nowadays, it is essential to improve the efficiency of the organization's daily operations and the use of information systems, thereby improving the organization's competitiveness. Therefore, while re-engineering business processes, organizations focus on implementing various solutions to optimize them. Business Process Management (BPM) controls business processes by managing and improving organizational performance. Organizations use various technologies to improve the business process management lifecycle, including content management, enterprise integration, collaboration, activity monitoring, modeling, business rule technology, and process modeling. Business process management is a systematic way to make organizational workflow more efficient and productive and to change and improve the organizational environment. The primary purpose of business process management is to reduce human error and communication interruptions by making participants understand the requirements of their rules. Therefore, we aimed to develop an easy and practical model to reduce the complexity and complexity of the business process based on the study of the need to improve the organization's business operations and business processes, business process models and technologies, and the need to optimally define the process in the information system. We suggest an easy solution for optimizing business processes by combining BPMN and DMN modeling technologies, which are now widely used in research. The solution consists of the following three parts: 1. Process description. 2. Process mapping. 3. Process breakdown. Activities to implement the solution: 1. Define the business processes in detailed sequences. 2. Design the business processes according to the defined specification (using BPMN). 3. Perform decision analysis and process decomposition in the defined business process model (using DMN). 4. Analyze the breakdown of the defined processes and optimize the process for implementation in the information systems. In the proposed model, the organization can select and use the business process modeling technology in the information system according to its needs, capabilities, and circumstances. In the framework of the research work, we used BPMN technology and combined BPMN and UML technologies in testing.

Зохиогч(ид): Б.Аззаяа, С.Уянга, Б.Энхтуул
"Solution for extending the cloud-based call services with voice recognition", FITAT, Монгол, 2023-9-15, vol. 15, pp. 11-15

Хураангуй

The Information and Communication Technology (ICT) for improving the organizational culture and services, enhancing the transparency of the organizations’ activities, improving the quality of services, and satisfying the needs and requirements of modern societies and markets. This article proposes the technological solution for extending the Cloud-based Call Services with voice recognition. This solution can be fully implemented in the organization’s information system in a short time and at a low cost.

Зохиогч(ид): Б.Энхтуул, Ц.Лхамролом, С.Уянга, В.Лут-Очир, Б.Буянхишиг
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд МХХТ-ийн сургалт зохион байгуулж буй олон улсын туршлага" Боловсрол судлал, vol. 194, pp. 29-38, 2023-6-1

http://www.bolovsrolsudlal.mn/

Хураангуй

Дэлхий дахинаа цахим шилжилт хийж буй өнөө үед хүн бүрд өдөр тутмын ахуй амьдрал, ажилдаа хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээлэл, боломжит мэдээллийн технологийг хүртээмжтэй, үр бүтээмжтэй ашиглах шаардлага тулгарч байна. Иймд бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн технологийн хүртээмж, хэрэглээг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Бид энэхүү өгүүлэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн МХХТ-ийн сурах арга барил, сургалтын онцлог, тэдэнд МХХТ-ийн сургалт зохион байгуулж буй олон улсын туршлагыг танилцуулж, манай улсад энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулах талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Зохиогч(ид): T.Suvdmaa, С.Уянга, Б.Отгонтөгс, М.Нарантуяа, B.Munkh-Ireedui, П.Оюунбилэг
"Factor Analysis on E-Learning Implementation in Mongolian Higher Education" iBusiness, vol. 15, no. 1, pp. 38-59, 2023-3-15

https://www.scirp.org/journal/paperinformation.aspx?paperid=123728

Хураангуй

This paper examines the survey results on e-learning implementation, which covered 726 lecturers from Mongolian universities and colleges. The authors determined factors that influence e-learning course classification. We applied methods such as regression analysis and factor analysis. It revealed that institutional factors such as ownership, LMS, size, and personal factors such as age, gender, prior training, team, field of science, qualification, and locations influence the tendency to develop e-learning courses. The study is beneficial for policymakers and practitioners by broadening the understanding of institutional and personal factors influencing e-learning course development. Implications for practice and policy: 1) Mongolian higher education institutions primarily practice web-facilitated courses with few blended and online courses. 2) Institutional factors such as ownership, LMS, size, and personal factors such as age, gender, prior training, team, field of science, qualification, and locations influence the tendency to develop e-learning courses. 3) There is a strong need for faculty development as every third lecturer does not know about the learning theories and does not apply them to the e-learning course development. 4) The higher education management should address challenges faced by the faculty members. 72.65% of respondents raised environment and faculty development challenges.

Зохиогч(ид): С.Уянга, Ц.Лхамролом, Н.Оюун-Эрдэнэ, Б.Энхтуул, В.Лут-Очир
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан МХХТ-ийн сургалтын ерөнхий загвар" Боловсрол судлал, vol. 191, pp. 29-39, 2023-3-1

https://www.facebook.com/bolovsrolsudlalsetguul

Хураангуй

Өнөөдөр дэлхийн олон улс орон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хамгааллыг дэмжих, тэгш хамруулан сургах боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, үр бүтээлтэй суралцах орчныг бүрдүүлэх, ялангуяа МХХТ-ийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. Манай улс энэ чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан МХХТ-ийн сургалтыг зохион байгуулахад суралцагчдын ялгаатай шинж байдлыг тусгасан тодорхой хөтөлбөр, агуулга байхгүй байна. Бид энэхүү өгүүлэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн МХХТ-ийн хэрэглээ, тулгарч буй асуудлууд, тэдгээрийн сурах арга барилын талаар авч үзэн МХХТ-ийн сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурлан үр ашигтай зохион байгуулах, сургалтын үр өгөөж ба үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын ерөнхий загвар болон сургалтын үйл ажиллагааны хувилбар загварыг танилцуулж байна.

Зохиогч(ид): С.Уянга, Ц.Лхамролом, Н.Оюун-Эрдэнэ, Б.Энхтуул, В.Лут-Очир
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн МХХТ-ийн хэрэглээ, ур чадвар" Боловсрол судлал, vol. 190, pp. 22-32, 2023-2-1

https://www.facebook.com/bolovsrolsudlalsetguul

Хураангуй

МХХТ, интернэт хувь хүний өдөр тутмын амьдралын наад захын хэрэглээ болсон өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн болон цахим харилцаанд тэгш оролцох, цахим орчинд аюулгүй ажиллахад МХХТ-ийн мэдлэг, ур чадвартай байх зайлшгүй шаардлага тулгарч байна. Бид энэхүү өгүүлэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн МХХТ-ийн хэрэгцээ, зохицуулалт, тэдний мэдээллийн хүртээмж ба МХХТ-ийн ур чадвар, хэрэглээнд тулгарч буй асуудлыг авч үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн МХХТ-ийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгосон болно.

Зохиогч(ид): С.Уянга, Н.Батнасан, Н.Оюун-Эрдэнэ, R.Keun Ho
"A Decision Support System for Mongolian Portfolio Selection" The Journal of Information Processing Systems, vol. 18, pp. 1-12, 2022-6-1

http://jips-k.org/

Хураангуй

Investors aim to increase their profits by investing in the stock market. One possible strategy for minimization of risk is by enlarging or varying its field of operation for the portfolio. In this paper, we propose a six-step stocks portfolio selection model. This model is based on data mining clustering techniques that reflect the impact of Mongolian political, economic, legal, and corporate governance. As a dataset, we have selected stock exchange trading price, financial statements, and operational report information of TOP-20 highly capitalized stocks traded at the Mongolian Stock Exchange from 2013-to 2017. To cluster stock returns and risks, we have used K-means clustering techniques. We have combined both K-means clustering with Markowitz's portfolio theory to create an optimal, efficient portfolio. We constructed an efficient frontier, 15 portfolios created, and calculated the weight of stocks in each portfolio. From these portfolio options, the investor can choose according to his behavior.

Зохиогч(ид): С.Уянга, Н.Мөнхцэцэг, Б.Оюун-Эрдэнэ, И.Бямбасүрэн
"Зайнаас суралцагч хүүхдүүдийн цахим хэрэглээ, зан төлөвт хийсэн судалгаа" Боловсрол судлал, vol. 180, no. 2, pp. 25-35, 2022-2-28

http://bolovsrolsudlal.mn/

Хураангуй

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран боловсролын бүх шатны байгууллагууд сургалтын үйл ажиллагаандаа цахим сургалтын технологиудыг нэвтрүүлж байна. Цахим сургалт нь боловсролын байгууллага, багш, суралцагчдад шинэ боломж, давуу талыг бий болгохын зэрэгцээ хүүхэд залуучуудын цахим хэрэглээг эрс нэмэгдүүлж байгаа билээ. Цахим сургалттай холбоотойгоор хүүхэд залуучуудын цахим хэрэглээ эрс өсөж, цахим орчинд хараа хяналтгүйгээр олон цагийг өнгөрүүлэх болсон тул цахим хэрэглээнд анхаарах шаардлагатай байна. Бид энэхүү өгүүлэлд дүйцсэн хөтөлбөрөөр зайнаас суралцагч хүүхдүүдийн цахим хэрэглээ, түүнд тулгуурлан тэдний зан төлөвийг судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна.

Зохиогч(ид): Н.Мөнхцэцэг, С.Уянга, Б.Золзаяа
"Цахим сургалтын объектын хувилбар бүтэц" Боловсрол судлал 23(555), vol. 176, no. 08, pp. 19-30, 2021-10-1

http://bolovsrolsudlal.mn/

Хураангуй

Боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж, сургалтыг шинэ шатанд гаргаж байна. Ялангуяа дэлхий дахинаа Ковид-19 цар тахалтай тэмцэж буй өнөө үед МХХТ нь боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, тасралтгүй байдлыг хангах тулгуур хэрэгсэл болж байна. Манай улсын тухайд 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Ковид-19 цар тахлын тархалтыг хязгаарлах урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг хаасан. Улмаар 2020 оны 9 дүгээр сард сургуулиудыг нээсэн боловч вирусын тархалтаас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас бүх шатны сургууль, цэцэрлэгийг дахин хаасан. Дээрх хугацаанд боловсролын сургалтын байгууллагууд өөрсдийн нөхцөл байдал, нөөц бололцоо, боломж, технологид тулгуурлан сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Сургалтын байгууллага, багшийн хувьд хамгийн бага зардлаар хялбар байдлаар цахим сургалтын орчинг бүрдүүлж, сургалтыг тасралтгүй зохион байгуулах нь маш чухал. Энэхүү өгүүлэлд бид цахим сургалтын үйл ажиллагаанд ашиглахад хялбар технологиуд, цахим сургалтын объектын хувилбар бүтцийг авч үзсэн болно.

Зохиогч(ид): С.Уянга, П.Оюунбилэг, Н.Мөнхцэцэг, C.Naranmandal
"Prediction for Software Cost Estimation." System Analysis & Mathematical Modeling, vol. 3, no. 2, pp. 83–98, 2021-6-30

http://samm-bgu.ru/reader/article.aspx?id=24486

Хураангуй

This paper aims to identify the critical cost drivers in the past project data and prediction for a software cost estimate with the help of data mining tools Weka. Cost drivers are multiplicative factors that determine the effort required to complete our software project. We used data mining tools Weka to identify the essential and standard cost drivers used to generate the estimate of a project.

Зохиогч(ид): С.Уянга, T.Suvdmaa, Б.Отгонтөгс, М.Нарантуяа
"Process Analysis of the Online Course Development" Advances in Intelligent Information Hiding and Multimedia Signal Processing, vol. 212, pp. 149-159, 2021-4-21

https://link.springer.com/chapter/10.1007%2F978-981-33-6757-9_20

Хураангуй

The current article presents the results of the analysis of the online course development process on the example of the 2-credit hour English course taught for the master students of the Mongolian National University of Medical Sciences (MNUMS). The rationale was to determine, understand the processes of the online course development, define its inputs and outputs of each process and compare it with the traditional course. The purpose is to conduct a process analysis of online course development. The process analysis methodology, ADDIE framework was used. The business process can be divided into 2 scenarios such as “as-is” which depicts the current state, “to-be” which presents the future state. The current state process analysis revealed that 30 activities lasted for 138 business days to develop and deliver the course. “To-be” or future state has 2 scenarios. We’ve estimated that the “to-be” state to last for 147.5 days for higher education institutions (HEIs) without the studio, 188 days for HEIs with the studio for the online course development, delivery, and evaluation.

Зохиогч(ид): Н.Мөнхцэцэг, С.Уянга, Б.Эрдэнэсүрэн
"Google Classroom-г бусад сургалтын программ хангамжаар өргөтгөн идэвхтэй сургалтанд ашиглах нь", Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам, 2021-2-26, vol. Боловсролын шийдэл арга зам 2021, pp. 205

Хураангуй

Хураангуй: Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн байна. /en.unesco.org/ Харин Монгол Улсад 2020 оны 1-р сарын 27-оос эхлэн энэ цаг хугацааг хүртэл хичээлийн жил дуустал боловсролын байгууллагууд өөрсдийн нөөц боломжид суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цахим сургалтыг байгууллага бүр өөр, өөрийн нөхцөл бололцоон дээр тулгуурлан цахим сургалтыг явуулж байна. Боловсролд технологийн үүрэг роль 21-р зууны томоохон өөрчлөлтийг бий болгож байна. Хүн бүрт хаана ч, хэзээ ч технологийн эрс ялгаатай шийдлээр боловсролыг хялбар байдлаар олж авах боломжийг боловсролыг дамжуулах технологиудыг чадварлагаар ашиглаж чадвал багш бүрт боломж байна. Энэ үйл ажиллагаанд бидхамгийн хялбар, хамгийн бага зардлаар цахим сургалтын орчин бүрдүүлж суралцагчид чанартай боловсролыг хүргэхийн тулд Googleclassroom-г ашиглан бусад программ хангамжуудаар өргөтгөн сургалт явуулсан туршлагын талаар энэхүү өгүүлэлд бичлээ.. Түлхүүр үг: цахим сургалтын программ хангамжийн дэд бүтэц, googleclassroom, bookwidget, идэвхтэй сургалт, тестийн олон хэлбэр

Зохиогч(ид): S.Batsuren, R.Olga Alejandra, M.Omar, J.Lázaro-Gil, R.Eldon, С.Уянга
"Applications of machine learning algorithms for biological wastewater treatment: Updates and perspectives" Clean Technologies and Environmental Policy, vol. 23, no. 1, pp. 127-143, 2021-1-1

https://link.springer.com/journal/10098/volumes-and-issues/23-1

Хураангуй

Biological wastewater treatment using algae–bacteria consortia for nutrient uptake and resource recovery is a ‘paradigm shift’ from the mainstream wastewater treatment process to mitigate pollution and promote circular economy. The symbiotic relationship between algae and bacteria is complex in open or closed biological wastewater treatment systems. In this regard, machine learning algorithms (MLAs) have found to be advantageous to predict the uncertain performances of the treatment processes. MLAs have shown satisfactory results for effective real-time monitoring, optimization, prediction of uncertainties and fault detection of complex environmental systems. By incorporating these algorithms with online sensors, the transient operating conditions during the treatment process including disruptions or failures due to leaking pipelines, malfunctioning of bioreactors, unexpected fluctuations of organic loadings, flow rate, and temperature can be forecasted efficiently. This paper reviews the state-of-the-art MLA approaches for the integrated operation of biological wastewater treatment systems combining algal biomass production and nutrient recovery from municipal wastewater.

Зохиогч(ид): Б.Аззаяа, С.Уянга, Н.Мөнхцэцэг, Ш.Бат-Өлзий
"Боловсролын салбарын мэдээллийн системийг үүлэн технологид суурилсан дуудлагын үйлчилгээгээр өргөтгөх шийдэл" Математик, Тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, vol. ISSN 2708-4043, pp. 80-92х, 2020-12-1

http://imdt.pub.ac.mn/indexpapershow.php?pid=1193&fbclid=IwAR01h38l_rD1EIpTEhTFxvSqsZDZC26BdA-hKtHaGHDPcqHtw1IulhDVNEw

Хураангуй

Боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, орчин үеийн нийгэм болон зах зээл эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахад мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ), тэр дундаа боловсролын салбарын мэдээллийн систем (БСМС) чухал үүрэгтэй. Энэхүү өгүүлэлд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт өдгөө ашиглаж буй ESIS боловсролын салбарын мэдээллийн системийг үүлэн тооцоололд суурилсан дуудлагын үйлчилгээгээр өргөтгөх замаар боловсролын байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх, сургууль-эцэг эхийн харилцааг дэмжих дуудлагын үйлчилгээний технологийн шийдлийг дэвшүүлсэн болно. Энэхүү шийдлийг ESIS мэдээллийн системд хямд зардлаар богино хугацаанд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Зохиогч(ид): С.Уянга, Н.Мөнхцэцэг, С.Батбаяр, Ш.Бат-Өлзий
"A Comparative Study of NoSQL and Relational Database", FITAT 2020 13TH INTERNATIONAL CONFERENCE ON FRONTIERS OF INFORMATION TECHNOLOGY, APPLICATIONS AND TOOLS, Vietnam, 2020-11-6, vol. 212, pp. 116-122

Хураангуй

Recently years many researchers have been chosen research area of processing and analysis of huge amounts of data collected by web-based systems. Everyone is using mobile phones and smart devices to generate large amounts of data on the Internet. NoSQL database technology is based on Dr. Eric Brever's research on distributed systems. Today, countless smartphones and other devices are flooded with news, information, videos, and photos, and everyone is not just a consumer, but a creator. The amount of digital data generated and disseminated has increased dramatically, ushering in an era of unprecedented new approaches and solutions. This article discusses research on the NoSQL database Keywords: NoSQL, SQL, CAP Theorem, Consistency, Availability, Partition tolerance, ACID properties, BASE properties.

Зохиогч(ид): С.Уянга, T.Suvdmaa, Б.Отгонтөгс, М.Нарантуяа
"Process Analysis of the Online Course Development", FITAT 2020 13TH INTERNATIONAL CONFERENCE ON FRONTIERS OF INFORMATION TECHNOLOGY, APPLICATIONS AND TOOLS, Vietnam, 2020-11-6, vol. 212, pp. 149-159

Хураангуй

The current article presents the results of the analysis of the online course development process on the example of the 2-credit hour English course taught for the master students of the Mongolian National University of Medical Sciences (MNUMS). The rationale was to determine, understand the processes of the online course development, define its inputs and outputs of each process and compare it with the traditional course. The purpose is to conduct a process analysis of online course development. The process analysis methodology, ADDIE framework was used. The business process can be divided into 2 scenarios such as “as-is” which depicts the current state, “to-be” which presents the future state. The current state process analysis revealed that 30 activities lasted for 138 business days to develop and deliver the course. “To-be” or future state has 2 scenarios. We’ve estimated that the “to-be” state to last for 147.5 days for higher education institutions (HEIs) without the studio, 188 days for HEIs with the studio for the online course development, delivery, and evaluation.

Зохиогч(ид): С.Уянга, Л.Мөнхтуяа, Н.Мөнхцэцэг, Ю.Алтантуяа, С.Батбаяр
"Боловсролын салбарын мэдээллийн системийг нөөцийн тэгш хуваарилалтад ашиглах нь" Боловсрол судлал, vol. 2020/07 (165), pp. 3-10, 2020-9-1

http://bolovsrolsudlal.mn/FullAbstract.aspx?content_id=559

Хураангуй

Өнөөдөр боловсролын салбарын эдийн засгийн үр ашигтай байдал, санхүүгийн сахилга бат, нөөцийн тэгш бөгөөд оновчтой хуваарилалт, түүний ашиглалт ба хяналтын асуудал чухлаар тавигдаж байна. Энэхүү өгүүлэлд боловсролын салбарын нөөцийн хуваарилалт, түүнд боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглах талаар өгүүлсэн. Түүнчлэн боловсролын удирдлагын мэдээллийн системийг нөөцийн хуваарилалтад ашиглаж буй талаарх Азийн зарим орны туршлагаас хуваалцаж, энэ чиглэлээр боловсролын салбарын мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.

Зохиогч(ид): С.Уянга, Ю.Алтантуяа, Д.Цэдэвсүрэн, Н.Мөнхцэцэг
"ТХЗ-ын үзүүлэлт, тэгш байдлын шинжилгээнд боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглах нь" Боловсрол судлал, vol. 162, pp. 37-49, 2020-6-1

http://bolovsrolsudlal.mn/FullAbstract.aspx?content_id=538

Хураангуй

Өдгөө дэлхийн улс орнууд боловсролын статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах, түгээхэд болон бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд боловсролын удирдлагын мэдээллийн систем (БУМС)-ийг өргөн ашиглаж байна. Манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мэдээллийн системийг боловсруулан нэвтрүүлж, сургуулийн барилга байшин, багш, суралцагчийн гэх мэт мэдээлэл бүхий бүртгэл, мэдээллийн систем бүрдээд байгаа нь багагүй ололт амжилт билээ. Энэхүү өгүүлэлд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон боловсрол, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго (TХЗ) 4 боловсролын шалгуур үзүүлэлтүүдийн бэлэн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид ТХЗ-ын үзүүлэлт, тэгш байдлын шинжилгээнд боловсролын салбарын мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.

Зохиогч(ид): С.Уянга, Ю.Алтантуяа, Н.Мөнхцэцэг
"Боловсролын салбарын мэдээлэл боловсруулалт, ашиглалтыг боловсронгуй болгох нь" Боловсрол судлал, vol. 159, pp. 35-44, 2020-1-1

Хураангуй

Боловсролын статистик нь хүний амьдралын чанарын болон улс орны хөгжлийн чухал үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг (ҮСХ, 2018). Энэхүү өгүүлэлд боловсролд Монгол Улсын боловсролын салбарын статитик мэдээлэл, түүний боловсруулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан боловсролын салбарын статистик мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.

Зохиогч(ид): С.Батбаяр, С.Уянга, Н.Мөнхцэцэг, Ш.Бат-Өлзий
"КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ ХИЧЭЭЛД ВИРТУАЛ МАШИНЫГ АШИГЛАХ НЬ", Математик, тоон технологи, 2019-11-22, vol. МТТХ-ийн Эрдэм шинжилгээний бүтээл № 1, pp. 45-53

Хураангуй

Энэ өгүүлэлд компьютерийн сүлжээний хичээл дээр виртуал машиныг ашигласан туршилтын тухай өгүүлнэ. Туршилт нь виртуал сүлжээний орчинд дотоод сүлжээний топологи зохион байгуулах, үйлдлийн системийн сүлжээний тохируулгыг хийх, виртуал сүлжээний төхөөрөмжүүдтэй ажиллах зэрэг болно. Ийм туршилтыг сургуулийн компьютерийн лабораторид гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг. Бодит байдал дээр компьютерийн лабораторийг олон салбарын оюутнууд ашигладаг. Энэ асуудлыг виртуал машин ашиглан, оюутан тус бүр өөрийн виртуал компьютерийн сүлжээ үүсгэн лабораторийн ажлаа гүйцэтгэх байдлаар шийдэж болно. Виртуал машин ашиглан биеэ даасан компьютерийн сүлжээ үүсгэснээр сургуулийн лабораторийн бусад үйл ажиллагаанд саад болохгүй байх боломжийг олгодог. Өгүүлэлд компьютерийн сүлжээний хичээлийн лабораторийн ажлуудыг гүйцэтгэхэд виртуал машин ашиглах зарим туршилтуудыг танилцуулна.

Зохиогч(ид): С.Уянга
"Боловсролын удирдлагын мэдээллийн системийн үүрэг" Боловсрол судлал, vol. 2019/07 (155), pp. 8-12, 2019-8-1

Хураангуй

Боловсролын удирдлагын мэдээллийн систем (БУМС) гэдэг нь боловсролын өгөгдөл мэдээллийг удирдан ажилладаг систем юм. Боловсролын салбарын бодлого боловсруулагчид харилцан хамааралтай, найдвартай, зөв, цаг үеийн цогц өгөгдөл мэдээлэлгүйгээр орчин үеийн нийгэм болон зах зээл, суралцагч, боловсролын байгууллагуудын эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан өндөр ач холбогдолтой, үр ашигтай шийдвэрийг гаргах боломжгүй юм. Энэхүү өгүүлэлд боловсролд БУМС-ийн гүйцэтгэх гол үүрэг хийгээд Монгол Улсын БУМС-ийн өнөөгийн байдлын талаар өгүүлсэн болно. Түүнчлэн БУМС-ийг хэрэгжүүлэх явцад тулгарч болох зарим асуудал, бэрхшээлийг тусгахыг зорьлоо.

Зохиогч(ид): С.Уянга, Н.Мөнхцэцэг, Ч.Наранмандал
"Програм хангамж бүтээх өртөг тооцоход өгөгдөл олборлолтыг ашиглах нь" MONGOLIAN JOURNAL OF ENGINEERING AND APPLIED SCIENCES, vol. 1(509), pp. 19-28, 2019-5-31

Хураангуй

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, өндөр чанартай програм хангамжийн бүтээгдэхүүнийг хямд зардлаар, богино хугацаанд амжилттай хөгжүүлэхэд эдийн засгийн тооцоо, төслийн удирдлага ихээхэн үүрэгтэй. Програм хангамжийн инженерчлэлд програм хангамжийн өртөг, үр ашгийн шинжилгээ, тооцоо хийх, үнэлэх, тэр дундаа түүнийг бүтээх өртгийг бодитой тооцоолж, таамаглах нь чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд програм хангамжийн өртөг тооцоолох аргачлал, програм хангамжийг бүтээх өртгийг таамаглахад өгөгдөл олборлолтыг ашигласан нэгэн шийдлийг авч үзсэн.

Зохиогч(ид): С.Уянга, Б.Биндэръяа
"НӨАТУС-д эцсийн хэрэглэгчийн цахим төлбөрийн баримтыг автоматаар бүртгэх хялбар шийдэл" MONGOLIAN JOURNAL OF ENGINEERING AND APPLIED SCIENCES, vol. 1(509), pp. 29-36, 2019-5-31

Хураангуй

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгч нь тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор гэсэн 2 төрлийн урамшууллыг олгож эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлсэн эхний жилийн үр дүнд 2017 онд нийт 497,465 иргэнд 31,5 тэрбум төгрөг, 2018 онд 654,168 иргэнд 78,1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоод байна. Иргэдийн хувьд төлбөрийн баримтаа бүртгүүлэх идэвхтэй бүртгүүлж байгаа хэдий ч нийт хэвлэгдсэн баримтын 40 орчим хувь нь бүртгэгдэхгүй орхигдож байна. Энэ нь томоохон зах, худалдааны төв, сум суурин газарт үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчид хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй, төлбөрийн баримт олгохгүй, технологийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаатай холбоотой. Иймээс татвар төлөгч болоод хэрэглэгч талдаа ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр цахим баримтыг олгох, бүртгэх шийдэл шаардлагатай байна. Энэхүү өгүүлэлд бид Нэмүү өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д эцсийн хэрэглэгчийн цахим баримтыг автоматаар бүртгэх хялбар шийдлийг авч үзлээ.

Зохиогч(ид): С.Уянга, D.Tsedevsuren
"The Evaluation of ICT Education Curricula", International Conference on ICT in Education – Challenges, Португаль, 2019-5-13, vol. ISBN 978-989-97374-8-8, pp. 429-437

Хураангуй

This article explores information and communication technology (ICT) education in complete secondary schools and tertiary institutions in Mongolia, reporting on a study that compared the curricula and contents of Information technology taught at the complete secondary school level with the Compulsory ICT Training taught at the tertiary level. This article presents the results of a comparative study on content of the Information Technology Core Curriculum of complete secondary education and ICT compulsory training of some universities and content linkages.

Зохиогч(ид): С.Уянга, Д.Цэдэвсүрэн
"Бүрэн дунд болон дээд боловсролын “Мэдээллийн технологи” хөтөлбөрийн агуулгын харьцуулалт" Боловсрол судлал, vol. 2019/02 (150), pp. 31-40, 2019-2-1

Хураангуй

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сургалтын ерөнхий зорилго нь мэдлэгт суурилсан нийгэмд ажиллаж, амьдрах иргэнд мэдлэг ба мэдээллийг ашиглах, түүнтэй ажиллах мэдлэг, ур чадвар хийгээд соёлыг олгох явдал юм (Уянга, 2002). Манай улс нийгмийн залуу иргэддээ мэдээлэл, харилцаа холбооны технологийн боловсрол олгох зорилгоор “Мэдээлэл зүй” (1989 оноос 2015 он хүртэл, Л.Чойжоованчиг нар, 2010), “Мэдээллийн технологи” (2015 оноос эхлэн, Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2015) хичээлийг ерөнхий боловсролын суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын шинэчлэлийн хүрээнд ахлах ангийн Мэдээллийн технологийн цөм хөтөлбөрийг БСШУС-ын сайдын 2018 оны 8 дугаар сарын 31-ний А/557 тоот тушаалаар баталсан. Уг хөтөлбөрийн агуулга нь 1) олон улсын мэдээлэл зүй, мэдээллийн технологийн (тоон) бичиг үсгийн боловсролын шинэчлэлийн судалгаанд тулгуурласан, 2) суралцагчдад тоон эринд ажиллаж амьдрахад шаардлагатай суурь мэдлэг, чадварт суралцахад чиглүүлэн шинэчлэгдсэн. Тиймээс хөтөлбөрийн агуулгын өөрчлөлтийг судлах шаардлагатай. Уг өгүүлэлд бүрэн дунд боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийг зарим их сургуулийн ерөнхий суурь хичээлийн агуулгын харьцуулалт болон гүнзгийрлийг судалсан бичил судалгааны үр дүнг авч үзэж байна.

Зохиогч(ид): С.Уянга, Л.Мөнхтуяа
"Багшийн хөгжлийн тулгуур МХХТ-ийн чадамж" Боловсрол судлал, vol. 2018/05, no. 143, pp. 31-40, 2018-7-3

Хураангуй

Багшлах боловсон хүчин, түүний нөөц, чадамж, багшийн хөгжил нь орчин үеийн боловсролын тулгуур асуудлуудын нэг болжээ. Энэхүү өгүүлэлд бид багшийн хөгжлийн хүрээнд боловсролын шинэчлэл, нийгмийн эрэлт хэрэгцээнд суурилан багшийн МХХТ-ийн чадамж, чадамжийг хөгжүүлэн дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлохыг зорьлоо.

Зохиогч(ид): С.Уянга, Б.Биндэръяа
"Татварын мэдээллийн системийн цахим төлбөрийн шийдэл" Шинжлэх Ухааны академи Физик, Технологийн Хүрээлэнгийн бүтээл, vol. 44, pp. 72-77, 2018-5-20

Хураангуй

Татварын орлогын бүртгэл нь татвар төлөгчийн төлсөн татварын орлогыг тухайн татвар төлөгчийн тооцооллын данс, төсвийн бүх шатны ангиллаар хуваарилан бүртгэх, Төрийн санд байрших татварын орлогын нэгдсэн дансны орлогын гүйцэтгэлийг хянах, тайлагнах үйл ажиллагаа юм. Татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, татварын орлогыг нэмэгдүүлэхэд татварын мэдээллийн систем чухал үүрэгтэй. Энэхүү өгүүлэлд татварын орлого төвлөрүүлэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, татварын системийн цахим төлбөрийн шийдлийг санал болгож байна. Энэхүү шийдэл нь татвар төлөгчид боломжит төлбөрийн сувгийг сонгон татвараа төлөх боломжийг олгож, улмаар татварын албанаас татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах юм.

Зохиогч(ид): С.Уянга, Ө.Оюунханд
"Баейсийн мэдлэгийн мөрдлөгийг цахим сургалтын системд хэрэгжүүлэх нь" Шинжлэх Ухааны академи Физик, Технологийн Хүрээлэнгийн бүтээл, vol. 44, pp. 49-56, 2018-5-20

Хураангуй

Байесийн мэдлэгийн мөрдлөг нь ухаалаг сургалтын системүүдэд ашигладдаг хүний мэдлэгийг загварчилж, тэдний ирээдүйд хийх үйлдлийг таамаглах явцыг хурдасгах зорилготой хэрэгсэл. Энэ ажилд MathShop цахим математикийн системд суралцагсдын гүйцэтгэлийг үнэлэхэд Байесийн мэдлэгийн мөрдлөгийг хэрэгжүүлэх тухай авч үзсэн болно.

Зохиогч(ид): С.Уянга, Л.Цэрэн-Очир
"Эмнэлгийн бизнесийн процессийн инженерчлэл: Кэйс судалгаа" Шинжлэх Ухааны академи Физик, Технологийн Хүрээлэнгийн бүтээл, vol. 44, pp. 78-84, 2018-5-20

Хураангуй

Өдгөө төр, хувийн хэвшил, олон нийтийн бүх байгууллага үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ хүртээмж, чанарыг сайжруулах анхаарч, бизнесийн процессийг инженерчлэхийг чухалчлах болжээ. Бид эрүүл мэндийн байгууллагын бизнесийн процессийн инженерчлэлийг судалж, BPMN (бизнесийн процессийн загварчлал ба тэмдэглэгээ) стандартыг ашиглан процессуудыг загварчилж, хийсвэр хэмжүүрийг ашиглан харьцуулан шинжилсэн болно.

Зохиогч(ид): С.Уянга, Д.Цэдэвсүрэн
"Бусад орнуудын ерөнхий боловсролын мэдээллийн технологийн сургалтын зорилго, чиг хандлага" Боловсрол судлал, vol. 2018/03 (141), pp. 38-47, 2018-4-17

Хураангуй

Сургалтад мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийг дараах байдлаар тусгадаг. Үүнд, компьютер буюу МХХТ-ийн боловсрол олгохоор компьютерийн ухаан ба мэдээллийн боловсрол зэрэг хөтөлбөрт тусган бие даасан хичээл хэлбэрээр зохион байгуулах буюу “МХХТ-ийн тухай судлах”; сургах, суралцах үйл ажиллагаанд мультимедиа технологи, интернэт, вэб зэрэг МХХТ-ийг сургалтыг дэмжих хэрэгсэл болгон ашиглах буюу “МХХТ ашиглан суралцах”; сургалтад МХХТ-ийг нэгтгэх буюу суралцах, сургах үйл ажиллагаанд МХХТ-ийг зайлшгүй хэрэгсэл болгон ашиглах буюу “МХХТ-иор суралцах” гэсэн байдлаар хэрэгжүүлж байна (UNESCO:IIEP, 2003).Энэ чиглэлийн сургалтыг бүхэлд нь мэдээлэл зүй гэж нэрлэх нь бий (UNESCO/IFIP, 2000). МХХТ-ийн хичээл нь компьютер, компьютерийн сүлжээ (интернэт), микроэлектроник, мультимедиа, програм хангамж, програмчлал зэрэг тоон мэдээллийг боловсруулах, дамжуулахад ашиглах шинэ технологиудтай холбоотой өргөн хүрээний агуулгыг хамарна. Түүнчлэн дэлхийн өндөр хөгжилтэй оронд МХХТ-ийг тусдаа хичээл байдлаар заахаас гадна бусад хичээлийг заахад хэрэглүүр, нөөц (интеграцчлах, нэгтгэсэн хичээл байдлаар) болгон ашиглаж байна (Eurydice, 2013). Энэхүү өгүүлэлд дэлхийн улс орнуудын ерөнхий боловсролын мэдээлэл зүй (мэдээллийн технологи)-ийн сургалтын зорилго, чиг хандлагад хийсэн судалгааны дүнг танилцуулж байна.

Зохиогч(ид): С.Уянга
"Гагнегийн онолыг цахим сургалтад ашиглах нь" Боловсрол судлал, vol. 2018/01 (139), pp. 37-44, 2018-2-8

Хураангуй

Сургалтын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа, холбооны технологи (МХХТ)-ийг хэрэглэх нь багшлахуй болоод суралцахуйн хөгжилд бодит дэмжлэг үзүүлдэг. Энэхүү өгүүлэлд сургалтад мультимедиа технологийг суралцахуйн дизайны онол, загвартай нийцүүлэн үр бүтээлтэй ашиглах, түүний дотор Америкийн боловсрол судлаач Роберт Гагнегийн сургалтын 9 алхамт үйлийн онолыг ашиглаж, хэрэгжүүлсэн туршлагын үр дүнг танилцуулж байна. Мультимедиа технологийг Гагнегийн онолын үндсэн дээр хэрэгжүүлснээр мэдээлэл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын багшлах дадлагын үйлд дэмжлэг болж байна.

Зохиогч(ид): С.Уянга, Д.Цэдэвсүрэн
"Их, дээд сургуулийн мэдээллийн технологийн хичээлийн агуулгын харьцуулсан судалгаа" Боловсрол судлал, vol. No 2017/07 (135), pp. 63-72, 2017-9-28

Хураангуй

Ерөнхий боловсролын мэдээллийн технологи хичээл нь сурагчдад МХХТ, компьютерийн шинжлэх ухаан, нийгмийн болоод хувь хүний амьдралд мэдээллийн технологийн үзүүлэх үр нөлөө, ёс зүй ба аюулгүй байдлын суурь ойлголт, программ хангамжийн технологи, МХХТ ашиглан мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх суурь мэдлэг, чадварыг олгоход чиглэн хэрэгжиж байна. Харин дээд боловсролд “МХХТ-ийн үндэс”, “Мэдээлэл харилцааны технологи” зэрэг нэртэйгээр 2-3 кредитийн багтаамжтайгаар сургалтын төлөвлөгөөнд тусгагдаж оюутнуудын МХХТ-ийн мэдлэг, чадварыг нэгэн ижил түвшинд хүргэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Харин агуулга нь ерөнхий боловсролын мэдээллийн технологи хичээлийн агуулгыг давтсан, уялдаа холбоо хангалтгүй байна. Бид энэхүү өгүүлэлд ерөнхий боловсролын мэдээллийн технологи болон дээд боловсролын “МХХТ-ийн үндэс” хичээлийн агуулгын уялдаа холбоог МУИС, МУБИС-ийн жишээн дээр судлан тогтоож, судалгааны үр дүнд үндэслэн дээд боловсролын “МХХТ-ийн үндэс” хичээлийн чанар үр өгөөжийг дээшлүүлэх талаар судлаачийн байр сууринаас санал дэвшүүлж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар