Бидний тухай
Багш ажилтан
The purpose of this research is to determine a relation between the academic achievements of Mongolian university students and a score on admission tests and high school achievement. To achieve our goal, we considered the correlation between student’s undergraduate grade point average (UPGA) and score of the university admission tests (AT). We also take into account the average grade point of the student in the first year. In other words, the extent to which the AT score, the average certificate score, and the GPA of the first year affect the student's success at the university was studied. By this we are studying the validity of our country's AT scores. The research was carried out based on data from students from National University of Mongolia(NUM), Mongolian University of Life Sciences (MULS), University of Finance and Economics (UFE) and Mongolian State University of Education(MSUE) who graduated between 2018-2022. The sample included 4,207 NUM graduates, 3,015 MULS graduates, 853 UFE graduates, and 5,288 MSUE graduates, a total of 13363 graduates. The analysis was performed using regression analysis. For a total of eight semesters of university study, the GPA of the first four semesters of graduates is statistically weakly dependent on the AT score, while the average AT score of the last four semesters is approximately twice as weak. Furthermore, the correlation between the UGPA of the graduates and the AT score is seen to decrease from the first year to the fourth year. The UGPA of the graduates was statistically weakly related to the AT score. It also looked at how graduates' UGPAs were affected by their average certificate score. A model was studied that correlated graduate UGPA with average certificate score, AT score, first year GPA, and moderator variables.
School climate is one of the key factors in explaining student learning and achievement. However, this importance is not yet recognised by education policy makers and educators in Mongolia. Even there are not yet defined scales to measure useful aspects of school climate. The purpose of this study is to explore the perceptions of secondary Mongolian school teachers about school climate and develop a school climate measurement tool, the Mongolian School Climate Inventory (MoSCI). The study based on the data gathered during a Mongolian National Educational Quality Assessment organized in October 2022. It involved a sample of 686 teachers. During this assessment procedure a total of 77 items were administered to obtain information on teachers' perception of school climate. Data analysis was performed using the SPSS 2021 programme. Within the framework of the study, a measurement model was studied and the fit of the model was analysed by factor analysis with promax rotation. As a result of the statistical analysis, the KMO measures of sampling adequacy were very good and the Bartlett sphericity test was significant. Hence, the correlation matrix was not an identity matrix. The EFA results showed that 14 factors with eigenvalues greater than 1.0 were extracted, representing 63.89% of the variance of the original items. Based on the statistical results, we conclude that the MoSCI is a validated measurement model for Mongolian secondary school teachers’ perceptions of school climate.
In light of the internet, technological advancement, and artificial intelligence, plagiarism has become one of the major issues for students and the academic community to be concerned. Plagiarism is an ethical misconduct in which one uses others’ ideas, words, and intellectual productions without acknowledging the authors or one’s contribution. Previous studies have documented contributing factors to plagiarism, such as age, gender, level of education, the field of study, major, level of English language proficiency, and the tendency among students in different cultural contexts. Scholars asserted that studies on plagiarism lack in a non-Western context, in which we seek to fill this gap in the context of Mongolia. In this empirical study, we examine undergraduate students’ attitudes towards plagiarism in Mongolia by employing the plagiarism attitude scale. We used Rasch mathematical modeling for our analysis. The data was collected via an online platform with a total sample size N=327 consisting from N=120 male, N=205 female, and N=2 unidentified gender responses. Rasch analysis showed high item reliability .99 and person reliability 0.84 with moderate unidimensionality for scale measurement. Moreover, an analysis of differential item functioning (DIF) yielded some differences between gender and some items (moderate and large), and gender with other items (slight to moderate). The differences across the field of study, and the general education background by location, and year of study were found to have no difference in their attitudes toward plagiarism.
The quality of education provided to its citizens, especially children and young people, has always been one of the main factors determining the social and economic development of the country. On the other hand, the issue of equity and quality of education provided to its citizen is crucial specially for developing and under developed countries. Determining the quality of general education has always been the focus of the Mongolian government's attention, and since 2013, the Ministry of Education has been organizing national-level assessments for grades 5, 9, and 12 every year. In the assessment of 2022, it involved a sample of 23,000 students in grades 6th, 10th, and 12. In this study, we present the results of the analysis of the Education Quality Assessment organized in October 2022. A Rasch analysis results indicated a good reliability and validity, where item reliabilities were between 0.99-1.00 and mean squares of INFIT and OUTFIT score are between 0.99 and 1.15. Our research results stated that there are significant variations in problem solving skills of children in urban and rural areas. Variations in student performance were also observed depending on other characteristics, including the type of school ownership (private or state) and the regions and provinces where the student lives. We hypothesize that the reason for such variations is the poor socioeconomic development level of the country and the quarantine of the Covid pandemics.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын ЕБС-ийн багшийн ажлын байран дахь сэтгэл ханамж, сургалт, хичээлтэй холбоотой зарим хүчин зүйлийн хэмжилтийн загвар, тохирцыг судлах зорилготой. Тус судалгааг 2022-2023 хичээлийн жилд зохион байгуулсан чанарын үнэлгээний хүрээнд хэрэгжүүлсэн ба судалгаанд орон нутгийн 63, нийслэлийн 58, нийт 121 ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагаас орон нутгийн 27, нийслэлийн 17, нийт 44 сургалтын байгууллагын 686 багш хамрагдсан. Судалгаанд удирдлагын үйл ажиллагаа, дэмжлэгтэй холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 16 айтем, сургуулийн дотоод уур амьсгал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 16 айтем, багшийн ажлын байран дахь сэтгэл ханамжийг илэрхийлэх 20 айтем, сургалтын арга, стратегитай холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 32 айтем, гэрийн даалгавар, үнэлгээтэй холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 11 айтем ашигласан ба айтем бүр 1-5 алхамт шкалаар хэмжигдэнэ. Судалгааны өгөгдлийг БҮТ-ийн asuulga.eec.mn системээр дамжуулан онлайнаар цуглуулсан ба боловсруулалтыг SPSS 2021 программ ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны хүрээнд 5 хэмжилтийн загварыг судалсан ба загвар бүрийн тохирцыг промакс эргүүлэлт бүхий хүчин зүйлийн анализаар шинжиллээ.
Энэ судалгаанд “Монгол улс”-ын дунд болон ахлах ангийн математикийн хѳтѳлбѳрийн хүрээнд зохиогдсон сурах бичиг болон “Сингапур улс”-ын ахлах ангийн сурах бичгийн “Интеграл” бүлгийн даалгаврын харьцуулсан шинжилгээ хийхээр зорьсон. Даалгаврын харьцуулсан шинжилгээ хийхдээ сурах бичиг тус бүрийн “Интеграл” бүлэгт харгалзан 1036 даалгавар (бодлого, дасгалууд)-ыг бодож танин мэдэхүйн хэрэгцээний дөрвөн түвшнээр ангилсан. Тухайн сурах бичгийн уг бүлэгт харгалзах сэдвүүдийг жагсаан сурах бичгүүдийн сэдвүүдийн харгалзааг хийсэн. Түүний дараагаар портерын матриц зохиохын тулд судлагдахуунуудын (Монгол ба Сингапур улсын математикийн сурах бичгүүд) “Интеграл” бүлэгт давхацсан сэдвийг мөрд, судлагдахуун тус бүрд харгалзах танин мэдэхүйн хэрэгцээний дөрвөн түвшнийг баганад бичиж сэдэв бүрд харгалзах түвшний даалгаврын тоогоор матриц зохион давхцал болон зөрүүг тооцож үзсэн. Үүнд үндэслэн ямар сэдвийн аль түвшний бодлого дасгалд илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар дүгнэн бичсэн. Зөвхөн ШСБ-т тусгагдсан сэдэв нь “Өргөтгөсөн интеграл”, “Муруй шугаман трапецийн эргэлтээр үүсэх биетийн эзлэхүүн” сэдвүүд байсан. ССБ-т “Хэсэгчлэн интегралчлах арга”, “Орлуулах арга” сэдэв байгаагүй. Өөрөөр хэлбэл тодорхой болон тодорхойгүй интегралыг бодох “Хэсэгчлэн интегралчлах арга”, “Орлуулах арга” сэдвийн даалгавар байхгүй. ССБ-ийг жишиг болгон авбал ШСБ-ийн I, II түвшний бодлогоо ихэсгэх, III, IV түвшний даалгаврыг багасахыг харуулж байна.
Энэ судалгаанд “Монгол улс”-ын дунд болон ахлах ангийн математикийн хѳтѳлбѳрийн хүрээнд зохиогдсон сурах бичиг болон “Сингапур улс”-ын ахлах ангийн сурах бичгийн “Уламжлал” бүлгийн даалгаврын харьцуулсан шинжилгээ хийхээр зорьсон. Даалгаврын харьцуулсан шинжилгээ хийхдээ сурах бичиг тус бүрийн “Уламжлал” бүлэгт харгалзан 2281 даалгавар (бодлого, дасгалууд)-ыг бодож танин мэдэхүйн хэрэгцээний дөрвөн түвшнээр ангилсан. Тухайн сурах бичгийн уг бүлэгт харгалзах сэдвүүдийг жагсаан сурах бичгүүдийн сэдвүүдийн харгалзааг хийсэн. Түүний дараагаар портерын матриц зохиохын тулд судлагдахуунуудын (Монгол ба Сингапур улсын математикийн сурах бичгүүд) “Уламжлал” бүлэгт давхацсан сэдвийг мөрд, судлагдахуун тус бүрд харгалзах танин мэдэхүйн хэрэгцээний дөрвөн түвшнийг баганад бичиж сэдэв бүрд харгалзах түвшний даалгаврын тоогоор матриц зохион давхцал болон зөрүүг тооцож үзсэн. Үүнд үндэслэн ямар сэдвийн аль түвшний бодлого дасгалд илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар дүгнэн бичсэн. Зөвхөн ШСБ-т “Далд функцийн уламжлал”, “Параметрт функцийн уламжлал” сэдвүүд тусгагдсан. Зөвхөн ХСБ-т “Уламжлалыг ойролцоо тооцоонд хэрэглэх”, “Лагражийн теорем” сэдвүүд тусгагдсан. ШСБ, ХСБ-т хоёуланд нь тусгагдсан сэдэв “Функцийн асимптот” байсан. Сурах бичиг тус бүрд “Уламжлал” бүлгийн түвшин бүрийн даалгаврын эзлэх хувиас харвал I, III түвшний даалгаврууд ССБ-т, II түвшний даалгаврууд ШСБ-т, IV түвшний даалгаврууд ХСБ-т зонхилж байна. Үүнээс жишиг болгон ССБ-ийн II түвшний даалгаврын 14% -ийг авбал ШСБ-ийн II түвшний даалгаврын 19% -ийг багасах нь зүйтэй харагдаж байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын ЕБС-ийн сурагчдын асуудал шийдвэрлэх чадвар ба зарим хүчин зүйл хоорондын хамаарлыг судлах зорилготой. Тус судалгааг 2022-2023 хичээлийн жилд зохион байгуулсан чанарын үнэлгээний хүрээнд хэрэгжүүлсэн ба судалгаанд орон нутгийн 63, нийслэлийн 58, нийт 121 ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагаас орон нутгийн 27, нийслэлийн 17, нийт 44 сургалтын байгууллагын удирдлага, багш,сурагч, сурагчийн эцэг эх асран хамгаалагч хамрагдсан. Уг судалгааны хүрээнд сурагчдын асуудал шийдвэрлэх чадварын дундаж оноо, сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчтай холбоотой зарим хүчин зүйлүүд тухайн сургуулийн харьяалагдах бүс, байршил, өмчийн хэлбэрээс хамааран ялгаатай эсэх, мөн сурагчдын чадвар нь зарим хүчин зүйлтэй шугаман хамааралтай эсэхийг судалсан үр дүнг танилцуулна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын ЕБС-ийн удирдлага, бодлого төлөвлөлт, манлайлалтай холбоотой зарим хүчин зүйлийн хэмжилтийн загвар, тохирцыг судлах зорилготой. Тус судалгааг 2022-2023 хичээлийн жилд зохион байгуулсан чанарын үнэлгээний хүрээнд хэрэгжүүлсэн ба судалгаанд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 162 захирал, сургалтын менежер хамрагдсан. Судалгаанд хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж, мэргэжлийн багшийн хомсдолтой холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 30 айтем, сургуулийн орчинтой холбоотой бодлого төлөвлөлтийг илэрхийлэх 16 айтем, удирдлага, манлайлалтай холбоотой 48 айтем, сургуулийн чанар, сургалтын үйл ажиллагаатай холбоотой 30 айтем, багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийн талаар баримтлах бодлогыг илэрхийлэх 9 айтем ашигласан ба айтем бүр 1-5 алхамт шкалаар хэмжигдэнэ. Судалгааны өгөгдлийг БҮТ-ийн asuulga.eec.mn системээр дамжуулан онлайнаар цуглуулсан ба боловсруулалтыг SPSS 2021 программ ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны хүрээнд 5 хэмжилтийн загварыг судалсан ба загвар бүрийн тохирцыг промакс эргүүлэлт бүхий хүчин зүйлийн анализаар шинжиллээ.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын ЕБС-ийн сурагчдад мэдрэгдэж буй боловсол дахь эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, үе тэнгийнхний гадуурхал, хичээл, сургалтын үйл ажиллагаанд хандах сурагчдын хандлагатай холбоотой зарим хүчин зүйлийн хэмжилтийн загвар, тохирцыг судлах зорилготой. Тус судалгааг 2022-2023 хичээлийн жилд зохион байгуулсан чанарын үнэлгээний хүрээнд хэрэгжүүлсэн ба судалгаанд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 12 дугаар ангийн 5381 сурагч хамрагдсан. Судалгаанд үе тэнгийнхний гадуурхалтай холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 14 айтем, сурагчдад мэдрэгдэж буй боловсол дахь эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог илэрхийлэх 27 айтем, сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаанд хандах хандлагыг илэрхийлэх 34 айтем ашигласан ба айтем бүр 1-5 алхамт шкалаар хэмжигдэнэ. Судалгааны өгөгдлийг БҮТ-ийн asuulga.eec.mn системээр дамжуулан онлайнаар цуглуулсан ба боловсруулалтыг SPSS 2021 программ ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны хүрээнд 3 хэмжилтийн загварыг судалсан ба загвар бүрийн тохирцыг промакс эргүүлэлт бүхий хүчин зүйлийн анализаар шинжиллээ.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын ЕБС-ийн сурагчдын боловсрол дахь эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотой холбоотой зарим хүчин зүйлийн хэмжилтийн загвар, тохирцыг судлах зорилготой. Тус судалгааг 2022-2023 хичээлийн жилд зохион байгуулсан чанарын үнэлгээний хүрээнд хэрэгжүүлсэн ба судалгаанд орон нутгийн 63, нийслэлийн 58, нийт 121 ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагаас орон нутгийн 27, нийслэлийн 17, нийт 44 сургалтын байгууллагад суралцаж буй сурагчдын 1278 эцэг эх, асран хамгаалагч хамрагдсан. Судалгаанд хүүхдийн суралцаж буй сургуулийн талаарх үнэлэмжтэй холбоотой хүчин зүйлсийг илэрхийлэх 20 айтем, хүүхдийн сургуулийн өмнөх болон бага боловсрол дахь оролцоог илэрхийлэх 17 айтем, хүүхдийн боловсрол дахь оролцоог илэрхийлэх 37 айтем ашигласан ба айтем бүр 1-5 алхамт шкалаар хэмжигдэнэ. Судалгааны өгөгдлийг БҮТ-ийн asuulga.eec.mn системээр дамжуулан онлайнаар цуглуулсан ба боловсруулалтыг SPSS 2021 программ ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны хүрээнд 3 хэмжилтийн загварыг судалсан ба загвар бүрийн тохирцыг промакс эргүүлэлт бүхий хүчин зүйлийн анализаар шинжиллээ.
Аливаа улсын Засгийн Газраас иргэд тэр дундаа хүүхэд, залуучууддаа олгож буй боловсролын чанар нь тухайн улс, үндэстний нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох гол бѳгѳѳд үндсэн хүчин зүйлүүдийн нэг байсаар ирсэн. Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи хѳгжил нь улс орнуудын иргэдийн боловсрол ѳндѳр байхыг шаардаж тэр хэмжээгээр засгийн газрууд ѳѳрсдийн иргэдэд олгож буй боловсролын чанарт байнга анхаарч, чанарыг сайжруулах, түвшнийг ахиулах ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Боловсролын чанар, үр нѳлѳѳг судлан тогтоох нь тийм ч хялбар, энгийн ажил биш бѳгѳѳд засгийн газар, олон улсын түвшинд үндэстэн, бүс нутаг, дэлхийн хэмжээнд боловсролын чанарыг тодорхойлох оролдлого байнга хийж, энэ асуудал нь боловсрол судлаачдын анхаарлын тѳвд байсаар байна. Манай улсын хувьд ч бага, дунд, ахлах түвшний боловсролын чанарыг тодорхойлох нь анхаарлын тѳвд байсаар ирсэн бѳгѳѳд улсын шалгалт зэрэг үндэсний хэмжээний үнэлгээ, шалгалтыг зохион байгуулсаар ирсэн. Мѳн 2013 оноос боловсролын чанарын үнэлгээ нэртэйгээр жил бүр 6, 9, 12-р ангийн сурагчдаас түүвэрлэн үнэлгээ хийж ирсэн нь бага, дунд, ахлах ангийн сурагчдад олгож буй боловсролын чанарыг тодорхойлох үндсэн үнэлгээний нэг юм. Энэ судалгаанд 2022 онд Боловсролын үнэлгээний тѳвѳѳс зохион байгуулсан Боловсролын чанарын үнэлгээний даалгаварт анализ хийсэн үр дүнг танилцуулна. Уг үнэлгээ нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 6, 10, 12-р анги, МБСБ-ын нийт 23 мянга гаран суралцагчийг хамруулсан үндэсний хэмжээний томоохон үнэлгээ бѳгѳѳд даалгаврын анализаас харахад үнэлгээний найдвар, тохирцтой байдал хангалттай сайн байгаа учир статистикийн хувьд ач холбогдолтой буюу шинжлэх ухаанч дүгнэлт хийх боломжтой болсон гэж үзэж байна.
Энэхүү судалгааны ажилд их сургууль тѳгсѳгчийн голч дүн болон ЭЕШ-ын оноо, гэрчилгээний дундаж оноо, их сургуулийн эхний жилийн голч дүнгийн хооронд ямар хамаарал байгааг тогтоох зорилго тавилаа. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчийн их сургуульд сурах хугацаанд амжилт гаргах эсэхэд ЭЕШ-ын оноо, гэрчилгээний дундаж оноо, эхний жилийн голч дүн хэр зэрэг нөлөөлдөг болохыг судалсан. Энэ нь нѳгѳѳ талаар манай улсын ЭЕШ-ын болон бусад хүчин зүйлийн тохирц хэр болохыг судалж байна гэсэн үг юм. Судалгааг МУИС, ХААИС, СЭЗИС, МУБИС-ийн төгсөгчдийн дүнгийн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэв. Түүвэрт МУИС-ийн ШУС-ийн 2518 төгсөгч, ХААИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 3015 төгсөгч, СЭЗИС-ийн 853 төгсөгч, МУБИС-ийн 5288 төгсөгч буюу нийт 11675 төгсөгч хамрагдав. Шинжилгээг регрессийн анализын тусламжтайгаар хийж гүйцэтгэв. Их сургуульд суралцах нийт найман улирлын хувьд тѳгсѳгчдийн эхний дѳрвѳн улирлын голч дүн нь ЭЕШын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байхад сүүлийн дѳрвѳн улирлын голч дүнтэй ЭЕШ оноо ойролцоогоор үүнээс 2 дахин сул хамаарч байна. Тѳгсѳгчдийн голч дүн нь ЭЕШ-ын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байлаа. Мөн төгсөгчдийн голч дүнд тэдний гэрчилгээний дундаж оноо хэрхэн нөлөөлдгийг авч үзсэн. Төгсөгчдийн голч дүнг гэрчилгээний дундаж оноо, ЭЕШ-ын оноо, эхний жилийн голч дүн, модератор хувьсагчаас хамааруулсан загварыг судаллаа.
The purpose of this study is to explain the direct effects between factors (student’s e-learning readiness; acceptance of e-learning system (GeoGebra Learning Management System + Microsoft Teams) by organizing teacher training and student learning activities; the student's self-regulated learning strategies) of e-learning's 3P model for online learning. We analyzed self-assessment surveys collected at the beginning, middle, and end of the semester from students who studied Mathematics general education courses in an online form at the NUM. There were 72, 48, and 36 students at the beginning, middle, and end of the semester, respectively. According to our analysis the e-learning’s 3P model indexes are χ^2/df = 1.41, CFI = 0.96, TLI = 0.94, RMSEA = .076 at the beginning, χ^2/df = 1.26, CFI = 0.97, TLI = 0.96, RMSEA = .074 at the middle and χ^2/df = 1.16, CFI = 0.98, TLI = 0.97, RMSEA = .068 at the end of online learning, respectively. This suggests that the structural correlation between online learning factors is good. As a result of the direct effect analysis, we conclude that the more students are ready for e-learning, the more they will accept the e-learning system (ELS) at any stage of training. Especially, it is stronger at the end of online training, than the beginning and middle stages. Students' e-learning readiness may not be an important predict determinant of their self-directed learning and more effective use but may have a strong indirect effect. We also conclude that students’ readiness for situations where the way they receive online learning and interact with others is directly dependent on the students' computer devices, and Internet access has been shown to have a direct positive effect on their learning strategies. Moreover, for mathematics online courses organized through the ELS, it tends to be more effective in self-regulated learning for students who perceived ease to use, more usefulness, and intend to use the ELS in the future at the beginning and especially at the end of the courses.
Энэ судалгаанд Монгол улсын дунд болон ахлах ангийн математикийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон сурах бичгүүдийг хуучин болон шинэ гэж ангилан тригонометр сэдвийн бодлого, дасгалуудыг Сингапур улсын ахлах ангийн математикийн сурах бичгийн харгалзах бодлого, дасгалуудтай харьцуулах судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааг хийхдээ сурах бичгүүдийн дурьдсан сэдвийн бодлого, дасгалуудыг ялган, ижил агуулгаар бүлэглэн холбогдох бодолтуудыг хийн танин мэдэхүйн хэрэгцээний түвшнүүдээр ангилсан. Үүний дараа Портерийн матрицыг зохион агуулгын давхцлын индексийг олж давхацсан байдал хэр зэрэг байгааг тооцсон. Сингапур болон хуучин сурах бичгийн хамаарлын индекс 0.64. Харин сингапур болон шинэ сурах бичгийн хамаарлын индекс 0.5. Үүнээс сурах бичгүүдийн агуулгын давхцал бага байгааг харуулж байна.
Боловсролын чанар, иргэдийн эзэмшиж буй мэдлэг, ур чадвар өндөр түвшинд байх нь аливаа улсын хөгжлийн тулгуур билээ. Иймд улс орон бүр боловсролын талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ цаг үргэлж хянаж, үнэлж, дүгнэж, сайжруулж байхад анхаардаг. Манай улсын хувьд ийм зорилгоор хийдэг нэгэн үнэлгээ нь Боловсролын үнэлгээний тѳвѳѳс жил бүр зохион байгуулдаг Боловсролын чанарын үнэлгээний шалгалт юм. Энэхүү шалгалтыг улсын хэмжээнд ерөнхий боловсрол эзэмшүүлж буй бүхий л сургуулийн 5, 9, 12-р ангийн сурагчдаас тодорхой зарим хичээлээр авдаг. Бидний судалгаанд 2019 оны Боловсролын чанарын үнэлгээний 9-р ангийн математикийн хичээлийн шалгалтын ѳгѳгдѳлд Рашийн загвар ашиглан анализ хийлээ. Улсын хэмжээнд 39240 сурагчийг хамруулсан уг шалгалтын даалгавруудын найдвартай байдал, Рашийн загварт нийцэж буй эсэхэд анализ хийж, сурагчдын математикийн чадвар нь амьдарч буй бүс нутаг, нийслэл, аймаг, дүүрэг, сургуулийн ѳмчлѳлийн хэлбэр, үйл ажиллагааны хэв шинж зэргээс хамаарч байгаа эсэхийг судаллаа. Судалгаагаар Нийслэлийн 9-р ангийн сурагчдын математикийн чадвар аймгийн тѳв болон сумын тѳвийн сурагчдын чадвараас ѳндѳр, сум, багийн сургуулийн сурагчдын чадвар бусдаас сул байгааг олж мэдлээ. Мѳн Хангайн болон Баруун бүсийн сурагчдын чадвар Зүүн болон Говийн бүсийн сурагчдын чадвараас ѳндѳр байлаа.
Энэ судалгаанд дунд болон ахлах ангийн математикийн хѳтѳлбѳрийн хүрээнд зохиогдсон сурах бичгүүдийн тригонометр сэдвийн бодлого, дасгалуудыг хуучин хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэх сурах бичгийн харгалзах бодлого, дасгалуудтай харьцуулах судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааг хийхдээ сурах бичгүүдийн дурьдсан сэдвийн бодлого, дасгалуудыг ялган, ижил агуулгаар бүлэглэн холбогдох бодолтуудыг хийн танин мэдэхүйн хэрэгцээний түвшнүүдээр ангилсан. Үүний дараа Портерийн матрицыг зохион агуулгын давхцлын индексийг олж давхацсан байдал хэр зэрэг байгааг тооцсон. Давхцлын индекс 0.64 байгаа сурах бичгүүдийн агуулгын давхцал ѳндѳр биш байгааг харуулж байна.
Энэхүү судалгааны ажилд их сургууль тѳгсѳгчийн голч дүн болон ЭЕШ-ын онооны хооронд ямар хамаарал байгааг тогтоох зорилго тавьлаа. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчийн их сургуульд сурах хугацаанд амжилт гаргах эсэхэд ЭЕШын оноо хэр зэрэг нөлөөлдөг болохыг судалсан. Энэ нь нѳгѳѳ талаар манай улсын ЭЕШ-ын тохирц хэр болохыг судалж байна гэсэн үг юм. Судалгааг МУИС, ХААИС, СЭЗИС, МУБИС-ийн төгсөгчдийн дүнгийн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэв. Түүвэрт МУИС-ийн ШУС-ийн 2518 төгсөгч, ХААИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 3015 төгсөгч, СЭЗИС-ийн 853 төгсөгч, МУБИС-ийн 5288 төгсөгч тус тус хамрагдав. Шинжилгээг регрессийн анализын тусламжтайгаар хийж гүйцэтгэв. Их сургуульд суралцах нийт найман улирлын хувьд тѳгсѳгчдийн эхний дѳрвѳн улирлын голч дүн нь ЭЕШ-ын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байхад сүүлийн дѳрвѳн улирлын голч дүнтэй ЭЕШ оноо ойролцоогоор үүнээс 2 дахин сул хамаарч байна. Тѳгсѳгчдийн голч дүн нь ЭЕШ-ын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байлаа. Мөн төгсөгчдийн голч дүнд тэдний гэрчилгээний дундаж оноо хэрхэн нөлөөлдгийг авч үзсэн. Төгсөгчдийн голч дүнг гэрчилгээний дундаж оноо, ЭЕШ-ын оноо, эхний жилийн голч дүнгээс хамааруулсан загварыг судаллаа.
Дэлхий даяар тархсан цар тахлын үед МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсний дагуу 2020-2021 хичээлийн жилийн намрын улирлын сургалт онлайн (I-III долоо хоног) – танхим (IV-X долоо хоног) – онлайн (XI-XVI долоо хоног) хэлбэрээр хослуулан зохион байгуулагдсан. Энэхүү судалгааны зорилго нь онлайн-танхим-онлайн хэлбэрийн хосолсон сургалтыг цахим сургалтын 3P загварын хүчин зүйлс (оюутны цахим сургалтад бэлэн байдал; багшийн багшлах, оюутны суралцах үйл ажиллагааг дамжуулан хүргэж сургалтыг зохион байгуулсан цахим сургалтын систем (ГеоГебра сургалтын удирдлагын систем)-ийг хүлээн авах байдал, оюутны өөрийн удирдлагатай суралцах арга барил) хоорондын шууд нөлөөллийг тайлбарлах юм. МУИС-ийн ерөнхий суурийн Математикийн хичээлийг судалсан оюутнуудаас хосолсон сургалтын хүчин зүйлсийг илрүүлэх өөрийн үнэлгээг онлайнаар улирлын эхэнд, дунд, эцэст цуглуулснаас аль ч үед тасралтгүй хэмжилт хийгдсэн 79 мэдүүлэг дээр боловсруулалт хийсэн. Шууд нөлөөллийн шинжилгээний үр дүнгүүдээр оюутнууд цахим сургалтад хэр бэлэн байна төдий чинээгээр тэд ГСУС-ийг сургалтын аль ч үед илүү хүлээн авч, үр дүнтэйгээр ашигладаг болох нь харагдлаа. Тухайлбал сургалтын эцэст онлайн горимд шилжсэн үеийн нөлөөлөл нь эхэн болон дунд үеийнхээс илүү байна. Оюутны цахим сургалтад бэлэн байдал нь тэдний сурах арга барилд сургалтын аль ч үед ач холбогдолгүй эхэн, төгсгөл үед эерэг, харин дунд үед сөрөг нөлөөтэй байв. Оюутнуудын ГСУС-ийг хүлээн авах байдал тэдний сурах арга барилд сургалтын эхэн болон дунд үед ач холбогдолтой эерэг шууд нөлөөлж, харин сургалтын төгсгөл үед эерэг ач холбогдолгүй нөлөөтэй болох нь харагдлаа. Эндээс сургалтын онлайн горимын үед шууд харилцаа холбооны хэрэгслээр нэмж ханган СУС-ийн гүйцэтгэх үүргийг онлайн горимд тохируулан өргөжүүлэх шаардлагатай байж болох юм гэж дүгнэж байна.
Энэхүү судалгааны ажлаар Монголын СӨБ болон ЕБС-ийн багш нарын ажлын байран дахь сэтгэл ханамжийг судлах зорилготой. Судалгааны зорилгыг хангахын тулд хэмжилтийн загварын найдвар ба тохирц, багш нарын ажлын байран дахь сэтгэл ханамжийн ерөнхий төлөв, энэ нь тэдний наснаас хамааран хэрхэн ялгаатай байгааг судлахад чиглэсэн гурван асуулт дэвшүүлсэн ба судалгаанд 2019-2020 онд БМДИ-ийн үндсэн сургалтанд хамрагдсан 1745 багш оролцсон. Судалгааны хэмжилтийг 1-5 алхамт шкал бүхий 37 айтемтай асуулга ашиглан хэмжилтийн cross sectional дизайнаар хийсэн. Судалгааны өгөгдлийг БМДИ-ийн онлайн сургалтын системээр дамжуулан цуглуулсан ба боловсруулалтыг SPSS программ ашиглан гүйцэтгэсэн. Хэмжилтийн тохирцыг промакс эргүүлэлт бүхий хүчин зүйлийн анализаар, найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициент ашиглан, сэтгэл ханамжийн ерөнхий төлөвийг дескриптив статистикаар, ялгаатай байдлыг ANOVA ашиглан тус тус шинжиллээ. Фактор анализын үр дүнгээс харахад багш нарын сэтгэл ханамжийн хэмжилтэд ашигласан айтемууд нь вариансын 60.55 хувийг илэрхийлэх 7 хүчин зүйлд хуваагдсан ба найдвартай байдлын анализын үр дүнгээр коэффициент нь 0.6-0.9 гарсан. Өөрөөр хэлбэл, хэмжилт нь найдвартай ба тохирцтой. Сэтгэл ханамжийн ерөнхий төлвийн судалгаанаас харахад нийт багш нарын хувьд цалин, урамшуулал (55%) болон хуулиар хамгаалагдсан байдлын талаарх сэтгэл ханамж (61%) нь бусад хүчин зүйлтэй харьцуулахад бага байна. Харин багшийн ажлаа тасралтгүй хийх талаарх сэтгэл ханамж (75%) нь хамгийн өндөр хувьтай гарсан байна. Харьцуулсан судалгааны үр дүнгээс харахад 30 ба түүнээс доош настай буюу залуу багш нарын хувьд удирдлагын дэмжлэг-үйл ажиллагаа, цалин урамшуулал болон ажлын байрны хувьд хуулиар хамгаалагдсан байдлын талаарх сэтгэл ханамж нь дунд болон ахмад багш нарынхаас бага бөгөөд ач холбогдолтой ялгаатай байна. Хэдийгээр ач холбогдолтой зөрүү байхгүй ч 50-аас дээш настай багш нарын сэтгэл ханамж нь эдгээр 7 хүчин зүйлийн хувьд дундаж настай багш нарынхаас бага байна.
The purpose of this study is to assess object and schema conceptions of transformations of functions for undergraduate level students of Mongolian National University. The research participants were 37 undergraduate students who attended the Calculus course of the third author. To achieve our purpose two of the authors analyzed students’ project work independently based on the pre-developed rubrics and further analyses were made. Students’ project work included recognition of simple and complicated transformation of functions visually, expressing algebraic forms of such transformations and drawing a doll using transformations of a half circle of radius one. The research results show that students’ object and schema conception of transformations of functions were poor. Finding the reason for these poor results is a subject for future research. Moreover, students who were able to recognize more complicated transformations visually could draw a doll using the half circle while the ones who could express transformations of both simple and complicated transformations in algebraic form were able to construct a doll using transformations of the half circle.
Analyzing and interpreting item reliability, validity and student ability are not simple task for teachers, education researchers and decision makers. Knowledge on these areas is crucial for Mongolian education researchers, teachers, pre-service students and decision makers. The purpose of this research is to compare the results of analysis of classical test theory and Rasch model and determine possible ways to use both this methods for Mongolian case. The main features of Rash model are to place both student ability and item difficulty in the same continuum and it can be used not only in dichotomous but in all types of tests. In this research, we determined items difficulties of semester final exam of math course of National university of Mongolia for academic year 2018-2019 and student’s abilities who studied the course. Based on these, furthermore, we conducted item fit analysis and came to the following conclusion. It is better to use both methods when determining item difficulties and student abilities.
Энэхүү судалгааны ажилд их сургууль тѳгсѳгчийн голч дүн болон ЭЕШ-ын онооны хооронд ямар хамаарал байгааг тогтоох зорилго тавьлаа. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчийн их сургуульд сурах хугацаанд амжилт гаргах эсэхэд ЭЕШ-ын оноо хэр зэрэг нөлөөлдөг болохыг судалсан. Энэ нь нѳгѳѳ талаар манай улсын ЭЕШ-ын тохирц хэр болохыг судалж байна гэсэн үг юм. Судалгааг МУИС-ийн Байгалийн Ухааны Салбарын 2017-2019 оны төгсөгчдийн дүнгийн мэдээлэл болон ХААИС-ийн 2016-2018 оны төгсөгчдийн дүнгийн мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэв. Түүвэрт МУИС-ийн нийт 6 тэнхимийн 892 төгсөгч, ХААИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 3015 төгсөгч тус тус хамрагдав. Шинжилгээг регрессийн анализын тусламжтайгаар хийж гүйцэтгэв. Их сургуульд суралцах нийт найман улирлын хувьд тѳгсѳгчдийн эхний дѳрвѳн улирлын голч дүн нь ЭЕШ-ын онооноос статистик ач холбогдолтойгоор сул хамаарч байхад сүүлийн дѳрвѳн улирлын голч дүнтэй ЭЕШ оноо ойролцоогоор үүнээс 2 дахин сул хамаарч байна. Эхний дѳрван улирлын хувьд корреляцийн кэоффициент өсөж байсан бол үлдсэн дѳрвѳн улиралд буурах хандлагатай байна. Үүний шалтгааныг тогтоох шаардлагатай. Мөн төгсөгчдийн голч дүнд тэдний гэрчилгээний дундаж оноо хэрхэн нөлөөлдгийг авч судаллаа.
Дэлхий даяар тархсан цар тахлын үед МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсний дагуу 2020-2021 хичээлийн жилийн намрын улирлын сургалт онлайн (I-III долоо хоног) – танхим (IV-X долоо хоног) – онлайн (XI-XVI долоо хоног) хэлбэрээр хослуулан зохион байгуулагдсан. Энэхүү судалгааны зорилго нь онлайн-танхим-онлайн хэлбэрийн хосолсон сургалтыг цахим сургалтын 3P загварын хүчин зүйлс (оюутны цахим сургалтад бэлэн байдал; багшийн багшлах, оюутны суралцах үйл ажиллагааг дамжуулан хүргэж сургалтыг зохион байгуулсан цахим сургалтын систем (ГеоГебра сургалтын удирдлагын систем)-ийг хүлээн авах байдал, оюутны өөрийн удирдлагатай суралцах арга барил) хоорондын шууд нөлөөллийг тайлбарлах юм. МУИС-ийн ерөнхий суурийн Математикийн хичээлийг судалсан оюутнуудаас хосолсон сургалтын хүчин зүйлсийг илрүүлэх өөрийн үнэлгээг онлайнаар улирлын эхэнд, дунд, эцэст цуглуулснаас аль ч үед тасралтгүй хэмжилт хийгдсэн 79 мэдүүлэг дээр боловсруулалт хийсэн. Шууд нөлөөллийн шинжилгээний үр дүнгүүдээр оюутнууд цахим сургалтад хэр бэлэн байна төдий чинээгээр тэд ГСУС-ийг сургалтын аль ч үед илүү хүлээн авч, үр дүнтэйгээр ашигладаг болох нь харагдлаа. Тухайлбал сургалтын эцэст онлайн горимд шилжсэн үеийн нөлөөлөл нь эхэн болон дунд үеийнхээс илүү байна. Оюутны цахим сургалтад бэлэн байдал нь тэдний сурах арга барилд сургалтын аль ч үед ач холбогдолгүй эхэн, төгсгөл үед эерэг, харин дунд үед сөрөг нөлөөтэй байв. Оюутнуудын ГСУС-ийг хүлээн авах байдал тэдний сурах арга барилд сургалтын эхэн болон дунд үед ач холбогдолтой эерэг шууд нөлөөлж, харин сургалтын төгсгөл үед эерэг ач холбогдолгүй нөлөөтэй болох нь харагдлаа. Эндээс сургалтын онлайн горимын үед шууд харилцаа холбооны хэрэгслээр нэмж ханган СУС-ийн гүйцэтгэх үүргийг онлайн горимд тохируулан өргөжүүлэх шаардлагатай байж болох юм гэж дүгнэж байна.
Энэхүү судалгааны ажлаар Монголын СӨБ болон ЕБС-ийн багш нарын ажлын байран дахь сэтгэл ханамжийг судлах зорилготой. Судалгааны зорилгыг хангахын тулд хэмжилтийн загварын найдвар ба тохирц, багш нарын ажлын байран дахь сэтгэл ханамжийн ерөнхий төлөв, энэ нь тэдний наснаас хамааран хэрхэн ялгаатай байгааг судлахад чиглэсэн гурван асуулт дэвшүүлсэн ба судалгаанд 2019-2020 онд БМДИ-ийн үндсэн сургалтанд хамрагдсан 1745 багш оролцсон. Судалгааны хэмжилтийг 1-5 алхамт шкал бүхий 37 айтемтай асуулга ашиглан хэмжилтийн cross sectional дизайнаар хийсэн. Судалгааны өгөгдлийг БМДИ-ийн онлайн сургалтын системээр дамжуулан цуглуулсан ба боловсруулалтыг SPSS программ ашиглан гүйцэтгэсэн. Хэмжилтийн тохирцыг промакс эргүүлэлт бүхий хүчин зүйлийн анализаар, найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициент ашиглан, сэтгэл ханамжийн ерөнхий төлөвийг дискриптив статистикаар, ялгаатай байдлыг ANOVA ашиглан тус тус шинжиллээ. Фактор анализын үр дүнгээс харахад багш нарын сэтгэл ханамжийн хэмжилтэд ашигласан айтемууд нь вариансын 60.55 хувийг илэрхийлэх 7 хүчин зүйлд хуваагдсан ба найдвартай байдлын анализын үр дүнгээр коэффициент нь 0.6-0.9 гарсан. Өөрөөр хэлбэл, хэмжилт нь найдвартай ба тохирцтой. Сэтгэл ханамжийн ерөнхий төлвийн судалгаанаас харахад нийт багш нарын хувьд цалин, урамшуулал (55%) болон хуулиар хамгаалагдсан байдлын талаарх сэтгэл ханамж (61%) нь бусад хүчин зүйлтэй харьцуулахад бага байна. Харин багшийн ажлаа тасралтгүй хийх талаарх сэтгэл ханамж (75%) нь хамгийн өндөр хувьтай гарсан байна. Харьцуулсан судалгааны үр дүнгээс харахад 30 ба түүнээс доош настай буюу залуу багш нарын хувьд удирдлагын дэмжлэг-үйл ажиллагаа, цалин урамшуулал болон ажлын байрны хувьд хуулиар хамгаалагдсан байдлын талаарх сэтгэл ханамж нь дунд болон ахмад багш нарынхаас бага бөгөөд ач холбогдолтой ялгаатай байна. Хэдийгээр ач холбогдолтой зөрүү байхгүй ч 50-аас дээш настай багш нарын сэтгэл ханамж нь эдгээр 7 хүчин зүйлийн хувьд дундаж настай багш нарынхаас бага байна.
Монгол улс хүн амын нягтшилаараа дэлхийд хамгийн сийрэг улсын тоонд ордог бөгөөд өргөн уудам нутагт тархан ажиллаж буй багш нарын мэргэжлийг байнга, тогтвортой бөгөөд шинэлэг байдлаар дээшлүүлж байх нь боловсролын системийн нэгэн чухал асуудал юм. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ) нь энэхүү үүргийг хэрэгжүүлэгч үндсэн байгууллага бөгөөд 2014 оноос багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтын систем ажиллуулж эхэлсэн. Энэ судалгаанд бид Технологи хүлээн авах загвар ашиглан энэ системийн чанар (system quality - SQ) болон системийг цаашид хэрэглэх бодол (behavioral intention to use - BI), хэрэглэхэд ашигтай байдал (perceived usefulness - PU), хэрэглэхэд хялбар байдал (perceived ease of use - PEoU)-ын талаар багш нарын хандлагыг судалсан. Энэ судалгааны дүнд дараах хоёр чухал дүгнэлтийг хийлээ. Үүнд системийн чанар сайн байх тусам багш нар хэрэглэхэд илүү хялбар байдаг. Хэрэглэхэд ашигтай байдал болон системийн чанар нь уг системийг цаашид хэрэглэх бодолд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог.
Боловсролын салбарт тулгамдаж байгаа нэг асуудал нь сурагчдын чадварыг бодитой үнэлэх явдал юм. Дэлхийд судлагдаж, танигдаж байгаа Рашын загвар нь дикотом хэлбэрийн даалгаварт ашиглагддаг бөгөөд сурагчын чадвар болон даалгаврын хүндрэлийг нэг континуум дээр харуулдгаараа онцлог давуу талтай. Судалгаанаас үзэхэд Рашын загвар ашиглан сурагчдын чадварыг бодитой үнэлэх боломжтой юм
Mongolia is the country with least density in the world (1.92 persons per kilometer) and hence the role of Open Educational Resources (OER) is very important. In this research we summarize the results of our survey taken from about six hundred teachers of Mongolia on their usage of OER. In the result of this research we found several important observations: teachers use OER in their teaching activities independent from their location of living, teachers use many popular sources to find useful information in Mongolian language.
Mongolia is a country with low population density in the world. Provision of sustainable and up to date professional development for in-service teachers is one of the biggest issues in the education system of the country. Institute of Teachers Professional Development (ITPD) is a central organization of the Ministry of Education responsible for teacher’s developments. ITPD started its online training system for teachers from 2014. In this paper we will study structural relationships among inservice teacher’s behavioral intention, perceived usefulness and perceived ease of use, and the quality of this online system using a Technology acceptance model. Important conclusions of this study are as follows. The high quality of the online training system makes it more easy to use for teachers. In-service teachers’ perceived usefulness and system quality are most important determinants of intention to use the system in the future.
At the international level, much research has been done on the relationship between OER-integrated teaching methodology and student characteristics (student's attitude towards learning, motivation, and learning strategy). However, in Mongolia, this type of research is not enough. This research aims to investigate teachers’ usage levels of OER in their teaching practice. The online survey was conducted for 598 primary and secondary school teachers in Mongolia at the beginning of the school year 2018-2019.