МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOE603
Багц цаг: 3

Товч агуулга

Атом молекулын харилцан үйлчлэл: Хүчтэй ба сул харилцан үйлчлэл. Агаар, хөрс, усны физик химийн шинж чанар. Нүүрс-ус, липид, уураг, нуклейн хүчил, кофактор, витамин, гормоны физик, химийн шинж чанар. Биомолекулыг судлах аргууд: Диффуз, седиментаци, Х-туяаны дифракц, шингээлт, цацаргалт, оптик идэвхи, хэлбэлзэлийн спектр, электроны ба цөмийн соронзон резонанс. Уураг ба ферментийн урвал. Нуклейн хүчил ба уургийн синтез. Мембраны бүтэц, шинж чанарыг судлах аргууд. Мембраны бодис нэвтрүүлэх чанар. Амьсгалын электрон ба протон зөөлт, амьсгалын фососфоржилт. Фотосинтезийн электрон ба протон зөөлт, фотофосфоржилт. Мембраны потенциал, нервийн импульс. Булчингийн агшилт. Мэдрэхүйн систем. Биологийн процессийн энергетик ба кинетик. Экологи, эволюцийн физик, хими.

Зорилго

Амьд бие, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болон орчны хүчин зүйлүүдийн физик, химийн шинж чанар, хувирал өөрчлөлтийг амьд биеийн бүтэц, үүрэг, үүргээ гүйцэтгэдэг физик, химийн механизмтай нь холбоотойгоор судлах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL301
Багц цаг: 2

Товч агуулга

Шавьж судлалын суурь ба салбар ухаанууд, шавьжийн гадаад ба дотоод бүтэц, биеийн үндсэн хэсгүүд, түүний дагавар эрхтнүүдийн онцлог;шавьжийн ангилал зүй, анхдагч далавчгүй шавьжууд ба далавчит шавьжийн эволюци хөгжлийн харилцан холбоо, үндсэн баг, овог, төрлүүд, тэдгээрийн ангилал зүйнонцлог шинжүүд; шавьжийн ач холбогдол ба хор хөнөөл, Монгол орны шавьжийн аймгийн бүрэлдэхүүний тойм, гол төлөөлөгчид; шавьж судлалын судалгааны арга зүйд суралцуулна.

Зорилго

Шавьжийн ангийн төлөөлөгчдийн ангилал зүй, бүрэлдэхүүн, олон янз байдал, амьдралын хэлбэр, тархалт байршилт,экологи, эволюци хөгжил, тэдгээрийн биеийн бүтэц зохион байгуулалт, үржил хөгжил, шавьжийг лабораторийн нөхцөлд судлах, эталон материал бэлтгэхонолын мэдлэг, дадлага, чадвар олгох

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL711
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL220
Багц цаг: 3

Товч агуулга

Биологийн олон янз байдал, ангилалзүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, нэршил, эукариотын дээд аймгийн үндсэн бүлгүүдэд хамаарах организмуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн түвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин.

Зорилго

Амьд биесийн ангилалзүй, филогенезийн үндсэн ойлголтууд, судалгааны аргазүйн үндсэн мэдлэг, дэлхийн биологийн олон янз байдал, ялангуяа эукариот организмуудын үндсэн бүлгүүдэд хамаарах гол төлөөлөгчдийн бүтэцтэй танилцаж, тэдгээрийг ангилах, удам төрлийн холбоог таньж мэдэх, ялгаж тодорхойлох, шинжлэх ухааны нэр оноох талаар онолын мэдлэг, дадал, чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL612
Багц цаг: 3

Товч агуулга

Амьтан таних тодорхойлох, тэжээх, үржүүлэх, өсгөж бойжуулах, арчлах, нутагшуулах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх аргууд, ургамлын зүйл ба ургамлан бүлгэмдэл индикатор болох, ургамлаар эмчлэх, нөхөн сэргээлтэд ургамлыг ашиглах, байгалийн болон таримал ургамал ургуулах, арчлах агротехник, ашигт ургамлууд

Зорилго

Бакалаврын шатны сургалтаар олж авсан онолын мэдлэг, дадлага, туршлагыг практикт хэрэглэх чадварыг биологийн багшийн мэргэжлээр магистрантурт суралцагч оюутнуудад эзэмшүүлэх, тэдэнд бие дааж амьтны төрөл зүйлийг таньж тодорхойлох, амьтан тэжээх үржүүлэх, өсгөх, арчлах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх, байгалийн бүс бүслүүр, өвөрмөц амьдрах орчны илтгүүр болдог ургамлын зүйл, ургамлан бүлгэмдлийг таньж мэдэх, орчны доройтлыг ургамлаар тодорхойлох, бохирдсон доройтсон орчныг ургамлаар эмчлэх, нөхөн сэргээх, ашигт ургамлуудыг амьдрал ахуйдаа хэрэглэх, чимэглэлийн болон байгалийн ургамлыг тарьж ургуулах зэрэг практик хэрэглээний мэдлэг, чадвар, дадал олгох

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ZOOL305
Багц цаг: 3

Товч агуулга

Сээр нуруугүй амьтад, тухайлбал, эгэл биетэн, шавьж, аалз хэлбэртэн, хавчхэлбэртэн, зөөлөн биетэн, гархит хорхой г.м. бүлгүүдийг(хөрсний, усны, хуурай газрын г.м.)цуглуулах, хадгалах, өсгөвөрлөх, хэмжилт хийх лабораторийн ба хээрийн нөхцөлд судлах судалгааны орчин үеийн аргууд, тэдгээрийн ач холбогдол, Сээр нуруут амьтад тухайлбал, загас судлалын орчин үеийн аргууд, гидробиологийн судалгааны орчин үеийн аргууд, хоёр нутагтан, мөлхөгчдийн судалгааны аргууд, тэдгээрийн давуу тал, ач холбогдол, Шувуу болон хөхтөн амьтдын хээрийн судалгааны орчин үеийн дэвшилтэт аргууд, тэдгээрийг хэрэглэх арга зүй, судлагааны үр дүнг тооцоолох статистик аргууд, программууд, судалгааны дизайн зэрэг агуулгыг багтаана.

Зорилго

Сээр нуруугүй болон сээр нуруутай амьтдын ангилал зүйн бүлэг бүрт тохирсон лабораторийн болон хээрийн судалгааны арга, аргачлал, судалгааны үр дүнг боловсруулах статистик боловсруулалт хийх, хэрэглэгдэх программ зэргийг амьтан судлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудад эзэмшүүлэх, тэдэнд бие дааж амьтны бүтэц, ангилал зүй, экологи, амьдралын эргэлт, зоогеографийн судалгаа хийх, судалгааны үр дүнд боловсруулалт хийх дадлага, чадвар олгох

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL202
Багц цаг: 3

Товч агуулга

Амьтны аймгийн бүрэлдэхүүн, ангилал зүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, үндсэн бүлгүүдэд хамаарах амьтдын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн төвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин болон өөр хоорондоо харьцах харьцааны зүй тогтол; Амьтны аймгийн төлөөлөгчдийн олон янз байдал; агаар мандал, усан сан, хөрс, бусад амьд биесийн бие организм г.м. амьдралын боломжит орчнуудад тархсан тухай; тэдгээрийн судалгаанд олон янзын арга зүй хэрэглэгдэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаанууд: амьтны ангилал зүй, экологи, зоогеографи, анатоми, морфологи, протозоологи, энтомологи, арахнологи, малакологи, ихтиологи, герпетологи, орнитологи, маммалоги г.м.; Амьтны аймгийн гарал үүсэл, эволюци хөгжлийн товч тойм.

Зорилго

Амьтны аймгийн бүрэлдэхүүн, олон янз байдал, ангилал зүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, үндсэн бүлгүүдэд хамаарах амьтдын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн төвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин болон өөр хоорондоо харьцах харьцааны зүй тогтол зэргийг судалдаг тухай; амьтад агаар мандал, усан сан, хөрс, бусад амьд биесийн бие организм г.м. амьдралын боломжит орчнуудад тархсан тухай; тэдгээрийн судалгаанд олон янзын арга зүй хэрэглэгдэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаануудын талаар онолын мэдлэг, дадлага, чадвар олгоно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар