Бидний тухай
Багш ажилтан
Бид газарзүйн байрлал ба экологийн нөхцлөөрөө ялгаатай Зүүн Азийн янз бүрийн бүс нутгуудад хайрсан далавчтан болон хөрсний микроартропод бүлгийн амьтдын олон янз байдал, ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх бөгөөд энэ нь тэдгээрийн фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч энэ бүс нутгийн шавьж болон бусад үет хөлтнүүдийн судалгаа бүрэн хийгдээгүй ба зарим овог, төрлүүд огт судлагдаагүй байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэржилт зэрэг хүний үйл ажиллагааны экосистемд үзүүлэх нөлөө эрс нэмэгдсэн сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Сонгосон бүс нутгийн зарим бүлгийн шавьж, үет хөлтнүүдийн ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчинд тохиолдох шавьж, үет хөлтнүүдийн бүлгэмдэл, олон янз байдал, амьдрах орчны экологийн онцлогийг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын зарим бүлгийн шавьжийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх. Энэхүү судалгаагаар сонгосон бүлгийн амьтдын ангилал зүй, олон янз байдал, биогеографи, амьдрах орчны судалгааны үр дүнг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд 4-оос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаач, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.
We will conduct a study on diversity, taxonomy, ecology, and biogeography of selected lepidoteran and soil microarthropod groups in various regions of East Asia differing from each other in geographical location and ecological conditions. This research has a great importance for revealing the faunogenesis of selected groups of arthropods in this region. However, the survey of insects and other arthropods in this region has not been fully conducted, and some genera and even families have not been studied at all. Therefore, in recent years, when the impact of human activities on ecosystems, such as industrialization, climate change as well as global warming, has dramatically increased, it is necessary to conduct taxonomic, ecological, and biogeographical studies that serve as the theoretical basis for the development of the conservation and management of biodiversity in these regions. The following objectives are planned to be implemented in this study: To conduct a taxonomic study of some groups of insects and arthropods in the selected regions and to discover new species; to determine the communities, diversity, and ecological characteristics of insects and arthropods occurring in different regions, ecosystems, and habitats; to analyze the biogeographical composition of some groups of insects in regions that differ in location and ecological characteristics and to identify their relationships. This study will summarize the results of the taxonomy, diversity, biogeography, and habitat ecology of selected groups of athropods and we will publish at least 4 research articles in international peer-reviewed journals with IF. In addition, several young scholars, undergraduate as well as graduate students will participate in this study to collect primary materials for their research, and then learn and practice field and laboratory research methodologies.
Түлхүүр үгс:Энэхүү судалгаа нь Монгол орны дорнод хэсэгт байрлах Хар Ямаатын Байгалийн Нөөц газарт явагдах бөгөөд хуурай газрын шавьжууд болох хатуу далавчтан, шулуун далавчтан, хатуувтар далавчтан, соно, торон далавчтан, сарьсан далавчтан, хайрсан далавчтан, хос далавчтан, аалз хэлбэртэн зэрэг төгөлөн ойд тохиолдох шавьжийн бүрэлдэхүүн, олон янз байдал ба бүлгэмдлийг судална.
This study will be conducted in the Khar Yamaat Nature Reserve in the eastern part of Mongolia, and we will explore diversity and communities of the such insect groups as beetles, orthopterans, true bugs or hemipterans, dragonflies and damselflies, neuropterans, hymenopterans, flies or dipterans as well as arachnids and centipeds.
Түлхүүр үгс:Экологийн нөхцөл болон газарзүйн байрлалын хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад өөр хоорондоо ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн мужуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрөл нь огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалт, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын олон янз байдал, ангилал зүйн талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгааны үр дүнд: 1) Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэх; 2) Ялгаатай бүс нутаг, экосистемийн хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; 3) Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын биогеографийн бүрдэлд анализ хийж, тэдгээрийн харилцан холбоог илрүүлэх; 4) Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийж, тэдгээрийн бүрэлдэн тогтсон зүй тогтлыг илрүүлнэ. Судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулж Web of Science, Scopus-д бүртгэлтэй Q1, Q2 ангиллын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2-оос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажина.
The soil microarthropods of the Palaearctic and Oriental regions are closely related and have some connections in terms of their origin though these realms are different not only in their ecological conditions, but also in geographical locations. Therefore, the studies on systematics, ecology, biogeography of soil microarthopods are important for understanding the faunal' origins (fauna-genesis) of these regions. However, the microathropods in these regions are insufficiently investigated, and even some families and genera are completely unknown. As the human impacts on nature and environment, e.g. global warming, climate change, industrial development, agriculture etc., are significantly increased in recent years, the studies on biodiversity, systematics and composition of soil microarthropods are essential, which become a theoretical basis for creating conservation management for soil biodiversity. Hence, the study of biodiversity, ecology and biogeography is of great value. Further, there are numerous groups (families, genera, species) of microathropods the life history, development and ontogeny of which are unknown, and therefore, the developmental biology studies are required for those groups. We propose the following objectives in frame of main goal of the present research: 1) Studies on systematics and taxonomy of soil microarthropods, and discovery of new species and genera; 2) Definition of the diversity and communities of soil microarthropods in different realms, ecosystems and habitats; 3) Performing biogeographical analysis and revealing relationships between some groups of microarthropods in different realms, ecosystems and habitats; 4) Studies on ontogeny and phylogeny of selected species, the life history and reproductive development of which are unknown. Based on the project studies, we will compile at least 2 scientific articles in the peer-reviewed journals indexed in Web of Science and Scopus databases as Q1, Q2 journals. Besides of these results, some graduate as well as undergraduate students will take in part this project having an opportunity to collect essential materials and data for their theses research, and to learn and practice the field and laboratory studies.
Түлхүүр үгс:Монгол оронд 630 зүйлийн мөөг, 2234 зүйлийн замаг, 1067 зүйлийн хаг, 580 зүйлийн хөвд, 3131 зүйлийн гуурст дээд ургамал бүртгэгдээд байна (ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн тайлан, 2019). Нугаламт амьтдын зүйлийн бүрэлдэхүүнийг танилцуулбал, 79 зүйлийн загас, 6 зүйлийн хоёр нутагтан, 23 зүйлийн мөлхөгч, 513 зүйлийн шувуу, 140 зүйлийн хөхтөн амьтан байна (Гомбобаатар нар, 2019). Нэг зүйл ургамал дангаараа оршин тогнодоггүй бөгөөд тухайн олон зүйл ургамал тухайн орчин нөхцөлд тохирсон ургамал бүлгэмдлийг түүхэн хугацааны турш бий болгодог. Хэдий чинээ олон янзын ургамал бүлгэмдэл байна, түүнийг дагаад төдий чинээ олон тооны бичил биетэн (мөөг, бактери), шавьж, бусад амьтад оршин тогтнодог. Монгол орны 1/1.5 саятын хэмжээст ургамалжлын зурагт (1976 он) 6 бүс, бүслүүрт тархах 98 ургамал бүлгэмдлийг ялгажээ. Иймд биологийн олон янз байдлыг зөвхөн зүйлийн тоогоор биш ургамал бүлгэмдэл (түүн дотроо бүлгэмдлийн зүйлийн олон янз байдал), экосистемийн олон янз байдлаар илэрхийлэх нь зүйтэй. (1) Ургамлын төрөл зүйл, ургамлын бүлгэмдлийг судлах. (2) Зорилтот шавьжны ангилал зүй, ялангуяа Солонгос болон/эсвэл Монголд ховордсон шавьжны судалгаа (3) Шавжийг тодорхойлох, хатаадас бэлдэх, хадгалах (4) Тал хээр, ойт хээрийн экосистем дэх шавьжны зүйлийн бүрдэлийн судалгаа
Mongolia’s relatively intact ecosystems support a number species that are now endangered or extinct in neighboring countries such as China, Russia, Republic of Korea, and Japan. These include several species of cranes, some beetles, grasshoppers etc. The number of species in Mongolia and knowledge on their distribution and status has both grown in the last decades, with the known number of vascular plants increasing by about 130 species between 1998 and 2008, and over 170 species of insects discovered between 1995 and 2008 (MNET 2009, Chimed-Ochir et al 2010). According to Mongolia’s Fourth National Report on implementation of the Convention on Biological Diversity (CBD), Mongolia is home of more than 13,000 species of insect, more than 3,200 species of vascular plants, 76 species of fish, six species of amphibians, 21species of reptiles, 472 species of birds, and 138 species of mammals (MNET 2009). However, biodiversity is declining in both numbers and species; habitats and ecosystems are degrading from year to year. Particularly, human-induced factors such as urbanization, settlements, livestock husbandry and agricultural farming have become the main causes of biodiversity loss and ecosystem destruction of habitats. A number of projects were implemented in the field of biodiversity conservation under the international or national funding agencies. Within this framework, a wide variety of efforts have been organized, including seminars, training workshops in order to improve knowledge dissemination, awareness raising and capacity building activities for environmental management and protection. (1) Investigation of plant species and vegetation communities. (2) Investigation of target insect taxa, especially those endangered in Korea and/or Mongolia (3) Identification and preservation of insect specimens (4) Study of insect communities in the steppe and forest-steppe ecosystems
Түлхүүр үгс:Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Ориенталь бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Ориенталь бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор 2-3 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.
The soil microarthropods of the Palaearctic and Oriental regions are closely related though these realms are geographically different, and have some connections in terms of their origin. Therefore, the studies on systematics, ecology, biogeography of soil microarthopods are important for understanding the faunas' origins (faunagenesis) of these regions. However, the microathropods in these regions are insufficiently investigated before, and even some families and genera are completely not known. As the human impact on nature and environment is significantly increased in recent years, the studies on biodiversity, systematics and composition of soil microarthropods are essential, and based on such research, it become theoretical basis for creating conservation management for soil biodiversity. Hence, the study of systematics, ecology and biogeography is of great value. Further, there are numerous groups (families, genera, species) of microathropods the life history, development and ontogeny of which are unknown, and therefore, the developmental biology studies are required for those groups. We propose the following objectives in frame of main goal of the present research, e.g.: Studies on systematics and taxonomy of soil microarthropods, and discovery of new species; Definition of the diversity and communities of soil microarthropods in different realms, ecosystems and habitats; Performing biogeographical analysis and revealing relationships between some groups of microarthropods in different realms, ecosystems and habitats; Studies on ontogeny and phylogeny of selected species, the life history and reproductive development of which are unknown. Based on this project studies, we will gain the certain results on systematics, communities, diversity, biogeography, ontogeny and phylogenetics of soil microarthropods of the Palaearctic and Oriental realms, and compiling these results, we will publish 2-3 scientific articles in the international peer-reviewed journals with impact factor's index. Besides of these results, some young researchers, graduate as well as undergraduate students are taking in part, and they will have an opportunity to collect essential materials and data on their theses research, and learning and practicing of the field and laboratory studies.
Түлхүүр үгс:Газарзүйн байрлал, экологийн нөхцлийн хувьд ялгаатай боловч гарал үүслийн хувьд Палеарктик ба Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартропод бүлгийн амьтад нэг нэгэнтэйгээ ихээхэн холбоотой учир тэдгээрийн ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх нь фауногенезийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. Гэвч дээрх биогеографийн бүс нутгуудын микроартроподын судалгаа бүрэн бус хийгдсэн ба ялангуяа зарим овог, төрлийн төлөөлөгчид огт судлагдаагүй үлдсэн байна. Иймд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээр ашиглалт, үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлэх нөлөө эрс нэмэгдэх болсон сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутгийн хөрсний амьтдын биологийн олон янз байдлын бүрэлдэхүүн, ангилал зүй, олон янз байдлын талаар суурь мэдээлэл бүрдүүлэх, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн биологийн төрөл зүйлийг хамгаалах менежментийн үндэслэлийг боловсруулах ажлын онолын үндэс болсон ангилал зүй, экологи, биогеографийн судалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн амьдралын эргэлт ба үржил хөгжлийн үе шатууд нь тодорхой судлагдаагүй маш олон төрөл зүйл бий бөгөөд тэдгээрийг хөгжлийн биологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Энэхүү судалгаагаар дараахь зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Yүнд: Палеарктик, Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүйн судалгааг хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх; Ялгаатай бүс нутаг, экосистем, амьдрах орчны хөрсний микроартроподын бүлгэмдэл, олон янз байдлыг тодорхойлох; Байршил болон экологийн шинжээрээ ялгаатай бүс нутгуудын хөрсний микроартроподын зарим бүлгийн биогеографийн бүрдэлд анализ хийж, харилцан холбоог илрүүлэх; Амьдралын эргэлт, үржил хөгжлийн үе шатууд нь тодорхойгүй төрөл зүйлүүдийн онтогенез, филогенезийн судалгааг хийх. Энэхүү судалгааны эцэст Палеарктик, Неарктикийн бүс нутгийн хөрсний микроартроподын ангилал зүй, бүлгэмдэл болон олон янз байдал, биогеографи, онтогенез, филогенез зэрэг судалгааны чиглэлээр үр дүн гаргаж, тэдгээрийг нэгтгэн олон улсын импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд 3-aaс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлнэ. Түүнчлэн энэхүү судалгаанд хэд хэдэн залуу судлаачид, ахисан түвшний болон бакалаврын түвшний оюутнууд оролцон ажиллаж өөрсдийн судалгааны ажлын анхдагч материалыг цуглуулах, улмаар хээрийн болон лабораторийн судалганы арга зүйд суралцаж дадлагажих боломж бүрдэнэ.
The soil microarthropods of the Palaearctic and Nearctic regions are closely related though these realms are isolated geographically, and have some connections in terms of their origin. Therefore, the studies on systematics, ecology, biogeography of soil microarthopods are important for understanding the faunas' origins (fauna-genesis) of these regions. However, the microathropods in these regions are insufficiently investigated before, and even some families and genera are completely not known. As the human impact on nature and environment is significantly increased in recent years, the studies on biodiversity, systematics and composition of soil microarthropods are essential, and based on such research, it become theoretical basis for creating conservation management of soil biodiversity. Hence, the study of systematics, ecology and biogeography is of great value. Further, there are numerous groups (genera, species) of microathropods the life history, development and ontogeny of which are unknown, and therefore, the developmental biology studies are required for those groups. We propose the following objectives in frame of main goal of the present research, e.g.: Studies on systematics and taxonomy of soil microarthropods, and discovery of new species; Determination of the diversity and communities of soil microarthropods in different realms, ecosystems and habitats; Performing biogeographical analysis and revealing relationships between some groups of microarthropods in different realms, ecosystems and habitats; Studies on ontogenesis and phylogeny of selected species, the life history and reproductive development of which are unknown. Based on this project studies, we will gain the certain results on systematics, communities, diversity, biogeography, ontogeny and phylogenesis of soil microarthropods of the Palaearctic and Nearctic realms, and compiling these results, we will publish at least 3 scientific articles in the international peer-reviewed journals with impact factor's index. Besides of these results, some your researchers, graduate as well as undergraduate students are taking in part, and they will have an opportunity to collect essential materials and data on their thesis research, and learning and practicing of the field and laboratory studies.
Түлхүүр үгс:Монгол оронд нийт 24 багт хамаарах 12.000 орчим зүйлийн шавьж тэмдэглэгдсэн бөгөөд тэдгээрийн зонхилох хэсгийг буюу 60 гаруй хувийг Coleoptera, Diptera, Hymenoptera, Lepidoptera, Homoptera, Hemiptera зэрэг багт хамаарах бүрдүүлдэг (Хүснэгт 1). Гэвч тус орны шавьжийн олонхи бүлэг хангалттай судлагдаагүй бөгөөд далд орчинд амьдардаг, өчүүхэн жижиг биетэй олон төрөл зүйл өнөөг хүртэл илрээгүй хэвээр байна. Монгол орон байгалийн янз бүрийн бүс бүслүүртэй, олон янзын амьдрах орчныг агуулсан, том газар нутагтай, геологийн түүхийн хувьд эртний үүсэлтэй зэрэг нөхцлүүдийг авч үзвэл цаашид олон төрөл зүйл шинээр илэрч бүртгэгдэх боломжтой.
The insect fauna of Mongolia is consists about 12,000 species belonging to 24 orders. The majority of the fauna is consisted by such orders, as Coleoptera, Diptera, Hymenoptera, Lepidoptera, Homoptera and Hemiptera, which comprise more than 60% of total species in the country (Table 1). However, it should note that most groups of insects have not been studied sufficiently, and the great proportion of non-described species is due to their small size, cryptic life form and also to the difficulty of identifying them. Mongolia is a rather large country incorporating various geographical regions and climatic zonations, consequently it would be expected that a large number of additional species and new records to be expected to occur in this country.
Түлхүүр үгс:Энэхүү судалгаагаар Монгол болон түүнтэй хил зэргэлдээ орших Зүүн Азийн улс орнууд, бүс нутгийн хөрсний микроартроподын олон янз байдлыг харьцуулж судлах, тэдгээрийн биогеографийн холбогдол бүхий мэдээлэлд тулгуурлан фауны комплексийн гарал үүсэл ба тархалтын онцлог шинжийг илрүүлэн тогтоох зорилготой. Монгол орон болонтүүнтэй хил зэргэлдээ улс, бүс нутгийн хөрсний микроартроподын харьцуулсан судалгаа хийхдээ Өмнөд Солонгос, Япон, Хятад, Сибир, Оросын Алс Дорнод, Индонез гэх мэт бүс нутгуудад хийгдсэн судалгааны үр дүнг ашиглах болно. Түүнчлэн хөрсний микроартроподын ангилал зүй, амьдрах орчны экологи, тархалтын холбогдолтой бусад ном зохиолын мэдээллийг нэгтгэн харьцуулах үзүүлэлт болгон ашиглана.
The main aim of this project is to compare the diversity patterns of soil microarthropods in Mongolia with those of surrounding countries or regions in East Asia, and to detect their distributional patterns and origins of the faunal complexes with biogeographic data. For comparative study of the soil microarthropods of Mongolia with those of the surrounding regions, the faunistic data of such countries or regions as South Korea, Japan, China, Siberia, Russian Far East, Indonesia etc. will be used. All other data on taxonomy, distribution and habitat ecology of soil microarthropod species in these regions will be compiled from the available literature sources.
Түлхүүр үгс: