Бидний тухай
Багш ажилтан
Эвент аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үндсэн ойлголт, түүний төрөл хэлбэрүүд хөгжиж ирсэн түүхэн онцлог, эвентээс гарах үр нөлөө, үйл явдлын аялал жуулчлалд оролцогч талууд, түүнийг төлөвлөх үйл явц, үйл явдалд шаардлагатай хүний нөөц болон санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, идэвхижүүлэх, үйл явдлыг хууль эрх зүйн хүрээнд эрсдэл багатайгаар зохион байгуулах, үйл ажиллгааны үнэлгээ хийх, тайлагнах арга зүйд суралцана.
Аялал жуулчлалын зорих газар ирсэн зочид, гийчдийн байх хугацааг уртасгах зорилго бүхий түүх, угсаатан, ёс заншил, урлаг, спорт, шашин, бизнес, эрдэм шинжилгээний үйл явдлуудаар аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, түүнчлэн орон нутаг, бүс нутаг, улс орон, олон улсад үзүүлэх эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн ач холбогдол бүхий үйл явдал буюу эвентүүдийг зохион байгуулах арга зүйд суралцана.
Аяллын хөтөч тайлбарлагчийн үндсэн ойлголт, тэдгээрийн төрөл хэлбэрүүд, эрх үүрэг, хөтөч тайлбарлагчийн ажлын технологи, төрөлжсөн, тусгай сонирхлын аяллын онцлогууд, бүлэг ба ганцаарчилсан жуулчид, хөтчийн зан төлөв, сэтгэл зүйн онцлог, харилцааны соёл, тайлбарлан таниулах аргууд, хөтчийн ёс зүй хэм хэмжээ, анхны тусламж, аюулгүй ажиллагааны зарчмуудыг судална.
Олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний стандартын хүрээнд үйлчлэх аяллын хөтөч тайлбарлагчийн мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшиж, ганцаарчилсан ба бүлэг жуулчдын аяллыг удирдах, зохион байгуулах, аяллын нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, шийдвэр гаргах, ерөнхий болон тусгай сонирхолын аяллыг удирдах зохион байгуулах болон харилцааны бусад аргазүйг эзэмшинэ.
Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм хичээлээр уул уурхайн үйлдвэрлэлийн эрүүл ахуй аюулгүй ажиллагаа нийгмийн хамгаалалын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн системийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн системийн үнэлгээ, үйл ажиллагаа, уулын ажлын механикжуулалт, экскаватор, уурхайн тээвэр, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, хуваарилах байгууламж, трансформаторын дэд станц аюулгүй ажиллагаа, ил уурхай болон овоолгын гэрэлтүүлэг, харилцаа холбоо, хяналт дохиолол, ус татах шүүрүүлэх, бутлах, ялгах, ангилах ажил, тоос, хортой хийтэй тэмцэх, ариун цэвэр, ахуйн байр, хөдөлмөрийн нөхцөл, далд уурхайн малталт, нэвтрэлт, бэхэлгээний ажил, уурхайн малталтуудыг агааржуулах, олборлолт, ашиглалтын системүүдийн шаардлага, далд уурхайн тээвэр, өргөх машин, эргүүлэг, цахилгаан байгууламж, далд уурхайн галын аюулаас урьдчилан сэргийлэх ба гал унтраах, ус, хийн цөмрөлөөс урьдчилан сэргийлэх талаар судална
Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм хичээл нь мэргэших хичээл бөгөөд оюутнуудад уурхайд ажиллахад заавал дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаарх суурь мэдлэгийг олгоно. Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмийг судалж, энэ талаарх онолын мэдлэг эзэмших, орон зайн баримжаа олгох, аливаа осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх, үнэлэлт өгөх чадвар, дадал төлөвшүүлэхэд оршино.
Энэхүү хичээл нь уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн ойлголт, технологи, арга ажиллагааг судлахад чиглэнэ. Оюутнууд ашигт малтмалын орд газрын судалгаа, уурхайн нээлт ба бэлтгэл ажил, олборлолтын технологи, тээвэрлэлт, баяжуулалт, уурхайн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн үндсэн мэдлэгийг эзэмшинэ. Мөн ил болон далд уурхайн үйлдвэрлэлийн онцлог, тоног төхөөрөмжийн хэрэглээ, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн зарчмуудыг судална
Оюутнуудад уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндсэн мэдлэг олгож, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны менежментийн талаар онолын болон практик суурь ойлголт төлөвшүүлэх.
Тусгай хамгаалалттай газар нутгийн үүсэл хөгжил, төрөл хэлбэрүүд, хууль эрх зүйн зохицуулалт, байгаль нийгэм эдийн засгийн нөлөөлөл болон биологийн төрөл зүйл, түүх соёлын өвийг хадгалах хамгаалах үйл ажиллагаа, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг судална.
Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хөтөлбөрийг тухайн орон нутгийн байгалийн нөхцөл, шинжлэх ухааны зорилгод үндэслэн аялал жуулчлалыг хөгжүүлэх мэдлэгийг олгох, тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын даацын үнэлгээ хийх онол аргазүйг судална. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгалийн бүрдэл, биологийн төрөл зүйлүүд, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлан үлдээх аргазүйг эзэмшинэ.
Энэхүү хичээл нь орон зайн зохион байгуулалт, хүмүүний газарзүйн судлагдахуун, түүний бүтцийн зүй тогтол, үйл явцыг ойлгох, тайлбарлах зорилготой бөгөөд хүмүүний газарзүйн холбогдох тусгайлсан салбаруудын хоорондын уялдаа холбоо, тэдгээрийн үндсэн шинж чанаруудыг судлах болно. Агуулгын хувьд соёлын, эдийн засгийн, нийгмийн болон улс төрийн үзэгдлүүд гадаргын орон зайд хэрхэн бүрэлддэг, үйл явц нь ямар зүй тогтлын дагуу явагддаг зэрэг ойлголтыг багтаасан болно.
Тус хичээлийн гол зорилго нь оюутнуудад орон зай, газар нутаг, нутаг дэвсгэр, байршил, хүн байгалийн хоорондын харилцаа зэрэг хүмүүний газарзүйн үндсэн суурь ойлголтуудыг өгөхөд чиглэнэ. Энэхүү хичээлийг судалснаар нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын янз бүрийн үзэгдэл, түүний үйл явцууд хэрхэн дээр дурдсан үндсэн ойлголтуудын хүрээнд явагдаж буйг ойлгож мэдэх болно.
Зурагзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, онолын үндэс, үзэл баримтлал, чиг хандлага, орчин үеийн шинэ урсгалууд, бүтэц, газрын зургийн тодорхойлолт, үндсэн ойлголтууд, өвөрмөц шинж чанарууд, масштаб, сэдэв, агуулгын ангилалууд, математик үндэс болох зурагзүйн тусгаг, гажилт, түүний төрлүүд, зохиомж, газрын зургийн хэл, галиглал, таних тэмдгийн систем, зурагзүйн дүрслэлийн аргууд, зурагзүйн ерөнхийлөл, тэдгээрийн хэрэглээ, газрын зургийн бичиглэл, тайлбар бичээс, атласын тухай, газрын зураг, атласыг үйлдэх анхан шатны үндсэн зарчим, шаардлагуудыг ерөнхийд нь үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно.
Энэхүү хичээлээр Газарзүй болон бусад мэргэжлийн оюутнууд Зурагзүй болон орчин үеийн Зурагзүйн шинжлэх ухааны үндсэн урсгал, хэлбэрүүдтэй танилцах, онолын үзэл баримтлал, бүтэц, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаа холбоотой болох, газрын зураг болон геодүрслэлүүдийн талаар ойлголт, онцлог, шинж чанар, ач холбогдолыг таних, газрын зургийг масштаб, хамрах нутаг болон агуулгаар нь ангилан, үндсэн элементүүдийг шинж чанараар нь ялган унших, мөн газрын зургаар дамжуулан хүрээлэн буй газар орчиноо таних, төсөөллийг олж авах, судлах, цаашлаад газрын зургийг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэх, үр дүнг зурагт буулгах, зургаар илэрхийлэх, мөн өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлтэйгээ холбон онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална.
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн үе шат, зочлох үйлчилгээний салбарын тухай үндсэн ухагдахуун, салбарын сегментүүд, тэдгээрийн онцлог шинж чанар, өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага, жуулчны үйлчилгээний байр сууц, байршуулах хэрэгсэл, зочид буудал болон хоол ундааны үйлчилгээний тухай, зочны үйлчилгээний албадын уялдаа холбоо, зочлох үйлчилгээний салбарын ажиллах хүчний мэдлэг, ур чадвар, хандлага, зочлох үйлчилгээний аюулгүй байдал, эрүүл ахуй зэргийг судална.
Зочлох үйлчилгээний салбарын онцлог, түүний төрөлжилт, хөгжлийн чиг хандлага, техник технологийн нөлөө, хэрэглэгчийн амьдралын хэв маяг, аялах хэрэгцээнд гарч буй өөрчлөлтийн хүрээнд зочлох үйлчилгээг эрхлэх аргазүйг судална. Оюутнууд зочлох үйлчилгээний тодорхой салбарт ажиллах, хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай, чанартай үйлчилгээг хүргэхэд шаардагдах ажил мэргэжлийн ур чадвар, хандлага, ажил эрхлэх боломжуудыг судална.
Зорих газар болон үзмэрийн газруудын талаарх үндсэн ойлголт, ангилал, тэдгээрийг судлах, жуулчны сэтгэл татах газар, үзмэрийн газрыг буй болгох үйл явц, арга техникүүд, гийчнийг эрсдэлд орох нөхцлүүдээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гамшигт нөхцөл, эрсдлийг зөв удирдан чиглүүлэх, болзошгүй эрсдлийг бууруулах талаар үндсэн ойлголттой болно.
Жуулчин, гийчдийн зорих улс орон, бүс нутаг болон үзмэрийн газруудад жуулчин, гийчдийг татан авчрах арга замууд, тэдгээрийн онолын үндэслэлийг судлан жуулчин гийчдийн урсгалыг зөв удирдан чиглүүлэх, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган сэтгэл хангалуун аялуулах аргад суралцана.
Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.
Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.
Байгаль ба нийгмийн асуудлыг янз бүрийн түвшинд авч үздэг, Байгалийн болон нийгмийн ухааны гүүр болохын хувьд Газарзүйн сургалтын стандарт, хөтөлбөрийн зорилго зорилтыг тодорхойлсон байдалтай танилцаж, илүү бүтээлч эрэлхийлэлт хийх, бусдын сайн жишээнээс суралцан хамтарч анализ хийх, судалгаа явуулах, үр дүнгээ тооцох зэргээр хөтөлбөрийн зорилгыг үргэлжлүүлэх, өөрчлөх, баяжуулах, хөгжүүлэхэд агуулгыг чиглүүлнэ.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлыг гүнзгийрүүлэн судалж, сэтгэл судлаач эрдэмтдийн онол, үзэл баримтлалтай танилцан, эх зохиол бүтээлүүдийг судалснаар сэтгэл судлалын мэдлэгээ улам гүнзгийрүүлнэ.
Газарзүйн боловсролын хөгжлийн чиг хандлагыг өнөө үеийн боловсролын онол арга зүйтэй уялдуулан дэвшилтэт технологи, сургалтын хэрэглэгдэхүүнд тулгуурлана. Байгалийн ухааны судалгааны арга барилд үндэслэсэн онолын болон практикийн ач холбогдол бүхий жишээ баримтыг сонгон авч боловсролын судлаач болоход дэмжлэг үзүүлсэн буюу онолын цаг уур хичээлээр агаар мандалд үйлчлдэг үндсэн хүчнүүд; статик агаар мандлын бүтэц; масс, термодинамикийн энерги, хөдөлгөөний хадгалагдах хуулиудын цаг уур дахь хэлбэрүүд, тэдгээрийг хувиргахад ашиглагдах хуваарийн анализ ба дифференциал анализын тухай; координатын системүүд; циркуляци ба хуйлрал; агаар мандлын хэлбэлзлүүд; орчил урсгал ба тоон загварчлалын үндсийг судална.
Энэ хичээлийн зорилго нь хүний танин мэдэх үйл ажиллагаа болох “суралцахуй”-г судалдаг ухааны онол аргазүйг газарзүйн сургалтад биежүүлж судална. Хичээлийн зорилго нь оюутнууд газарзүйн шинжлэх ухаан болон газарзүйн багш боловсролд суралцахын тулд суралцахуйн үндсэн процессуудыг тайлбарладаг сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалыг судалсны үндсэн дээр газарзүйн боловсролыг бүх шатны сургуульд олгож ирсэн түүхэн онцлог онол арга зүйтэй танилцана
Энэхүү хичээлээр газрын зургийн тухай ерөнхий ойлголтууд, дэлхийн хэлбэр хэмжээ, эллипсоид ба геоидын талаар ойлголт, газрын зургийн математик үндэс, масштаб, масштабын ангилал, нарийвчлал, дүрслэлийн аргууд, ерөнхийлөл, атлас, атласын төрлүүд, мөн байрзүйн зургийн үндсэн ойлголт, өндрийн болон байршлын солбицолын систем, тэгш өнцөгт болон газарзүйн солбицол, газрын гадаргад цэгийн өндөр болон шулууны чиглэлийн өнцгүүд (азимут, дирекцион өнцөг, румб)-ийг байрзүйн зургаар тодорхойлох, байрзүйн зургийн хуваалт, нэрлэл, агуулгын үндсэн элементүүдийг тодорхойлон унших, газрын гадаргын хэлбэр дүрс, хотгор гүдгэрийг зурагт хэрхэн дүрслэх зэрэг ухагдхануудыг үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно.
Газарзүйн тэнхмийн Газарзүйн Багшийн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд Зурагзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, шинэ урсгал ба хэлбэрүүд, цаашдын чиг хандлагатай танилцах, зурагзүйн онолын үзэл баримтлал, бүтэц, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаа холбоотой, дэлхийн хэлбэр хэмжээ, эллипсоид ба геоидын талаар ойлголт, математик үндэс, зурагзүйн ерөнхийлөл зэрэг газрын зураг, байрзүйн зургийн талаар онолын суурь мэдлэгийг цогцоор олгоно. Улмаар төрөл бүрийн масштабын газрын зургийг агуулгын элемент тус бүрээр нь унших, тодорхойлох, түүн дээр ажиллах, газрын зургаар дамжуулан бодит байдал, орон зайн мэдээллийг хэрхэн авах, хүрээлэн буй орчинтой танилцах, судлах, цаашлаад байрзүйн болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зурагт судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ оруулан зураглах, анализ хийх, орон зайн үнэлгээ өгөх зэрэг мэргэжлийн чиглэлтэй нь хослуулан онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална.
Аялал жуулчлалын маркетингийн мөн чанар, бүтээгдэхүүний өвөрмөц шинжийг судалснаар аялал жуулчлалын маркетингийн хольцийг боловсруулах, хэрэглэх арга ухааныг авч үзнэ. Улс орны эдийн засаг, нийгэмд гүйцэтгэх үүрэг уялдаатайгаар аялал жуулчлалын маркетингийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэх тухай мэдлэг олгоно.
Зах зээлийн өрсөлдөөн болон гадаад орчны өөрчлөлтийн нөхцөлд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөх, үнэ бүрдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах хуваарилах, сурталчлах, хэрэглэгчдийг идэвхжүүлэх онол арга зүйг эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлийг судалснаар аялал жуулчлалын зорилтот зах зээлд маркетингийн хольцыг бүрдүүлэх, маркетингийн стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга зүйд суралцана.