Бидний тухай
Багш ажилтан
Уг төсөл нь Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм. Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр Энэтхэг, Монгол улсуудад мэдээлэл харилцаа холбооны технологийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх замаар уян хатан, цаг уурт ээлтэй, амьдрахад таатай орчин бүрдсэн хотыг цогцлоох үүднээс байгальд суурилсан хот төлөвлөлтийн шийдэл болон ногоон цэнхэр дэд бүтцийг дэмжихэд чиглэнэ. Энэхүү төслийн ерөнхий зорилго нь бүс нутгийн тэргүүлэх чиглэл болох "ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН" -д тулгуурлана. Төслийн хүрээнд боловсруулах сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтын нөөц, багшийн давтан сургалт, оролцогч талууд, шинжээчдийн сүлжээ нь ногоон ба цэнхэр дэд бүтэц /GBI/, байгальд суурилсан /NBS/ уян хатан, амьдрах чадвартай, уур амьсгалд ухаалагаар ханддаг хотуудын хөгжлийг дэмжих, чадавхийг бий болгоход чиглэгдэх болно.
The overall project aim is primarily driven by the regional priority “ENVIRONMENT”. Its curriculum contents, educational resources, faculty re-training and stakeholder & expert networks to be developed under the project will focus on promotion and creating capacity for the development of resilient, liveable and climate-aware cities through green/blue infrastructure and nature-based solutions (GBI&NBS) and promotion of urban nature. All the key terms of this priority (“Environmental Sciences” and “Natural Environments and Wildlife”) will be directly addresses by project activities at all the HEIs participating in URGENT in India & Mongolia.