Бидний тухай
Багш ажилтан
Компьютерийн сүлжээний төхөөрөмж хичээлийг үзсэнээр оюутан: Салаалагч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, чиглүүлэгч төхөөрөмжийн ажиллагааны зарчим, үндсэн тохиргоо, статик, динамик чиглүүлэлтийн протоколууд тэдгээрийн ажиллагааны зарчим, тохиргоо, чиглүүлэлтийн хүснэгтийн нууцлаг функцууд, хуурмаг дотоод сүлжээ үүсгэх, хуурмаг дотоод сүлжээний дамжуулалтын протоколын тохиргоо, хоёрдугаар түвшний асуудлаас сэргийлэхийн тулд spanning tree protocol ашиглаж сурах, хуурмаг сүлжээ хооронд чиглүүлэлт хийх аргачлалуудыг сурах мөн дунд буюу томоохон сүлжээний хувьд дизайн гаргах чадвартай болно. Мөн шинээр гарч ирж буй технологийн талаар болон тэдгээрийн тохиргоог хийх ур чадвар, мэдлэгтэй болно.
Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад Кибер аюулгүй байдал, тухайлбал Үйл ажиллагааны технологи гэж нэрлэгддэг аж үйлдвэрийн системд хэрэглэгдэх кибер аюулгүй байдлын талаар ерөнхий ойлголт өгөх юм. Үндсэн арга зүй, стандарт, хууль тогтоомж, аюул занал, эмзэг байдлыг судална. Цаашид кибер аюулгүй байдлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад туслах технологид болно.
Өргөн хэрэглээний Линүкс үйлдлийн системийн хэрэгслүүдтэй танилцах бөгөөд тэдгээрийг Bash ашиглан скрипт бичихдээ ашиглах болно. Мөн Bash болон Python хэлтэй танилцах болно. Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд үйлдлийн системд хэрхэн програм хангамж ажиллах, тэдгээр програм хангамж нь үйлдлийн системийн загвар, сүлжээгээр мэдээлэл дамжуулах процессыг хэрхэн програмчлах зэрэг онол болон практик мэдлэгүүдийг эзэмших зэрэг мэргэжлийн ур чадваруудыг олж авна.
Компьютерын сүлжээний суурь ухагдахууныг эзэмшиж, холболтын технологийн талаар мэдлэгтэй Скрипт ашиглан олон зүйлийг автомат болгож болно. Скрипт хэлнүүд сурахад амар боловч чадварыг эзэмшсэн хүнд хүчирхэг хэрэгсэл болж өгдөг. Уг чадварыг сурч буй оюутнуудад олгохын тулд Python, Bash хэлний болон Линукс системийн мэдлэг хүргэх.
Утасгүй сүлжээний үндсэн ухагдахуун болох радио долгион ашиглан өгөгдөл заах, радио дохионы шинж чанраас хамаарсан -ийн түүх, өнөөгийн чиг хандлага, WLAN-ийн стандартын байгууллагууд байгууллагууд ба түүний үүрэг, Радио долгионы урт, амплитуд, давтамж, фаз гэх мэт характеристикууд ба шингээлт, ойлт, сариналт, хугаралт, Радио болгоны чадлыг хэмжих нэгжүүд ба тэдгээрийн ялгаа, хамаарал, шуугиан ба дохио шуугианы харьцаа, Актив болон пассив өсгөлт, антены төрлүүд ба тэдгээрийн хэрэглээ зорилалт, 802.11 стандартын одоо хэрэглэгдэж байгаа хөгжүүлэлтүүд, цаашид гарах стандартууд, WLAN сүлжээнд ашиглагддаг давтамжууд болон Spread spectrum технологи, сувгууд, WLAN сүлжээний холболтын төрлүүд, Дамжууллын орчныг эзлэх, WLAN сүлжээний фремийн төрлүүд болон бүтэц, WLAN сүлжээний карт, bridge, АР, роутерүүдийн зориулалт болон хэрэглээ, WLAN сүлжээний хэрэглээний төрөл бүрийн хэлбэрүүд, WLAN сүлжээнд үүсэх гол гэмтлүүд болох дахин дамжуулалт, хамрах хүрээний доголдлыг засварлах, WLAN сүлжээнд заналхийлдэг аюулууд ба түүнээс зайласхийх, аюулгүй байдлыг сайжруулах арга алхамууд, MIMO технологи болон 802.11n стандартын шинэ болон давуу талууд, Утасгүй сүлжээний UMTS, LTE, WiMax гэх мэт бусад технологиуд зэрэг сэдвүүдийг үзнэ.
Компьютерийн утасгүй сүлжээний талаар үндсэн ойлголтуудтай болон архитектур зохион байгуулалт, багаж төхөөрөмжүүдийн ажиллагаа, гүйцэтгэх үүргийн талаар тодорхой мэдлэгтэй болгоход энэ хичээлийн зорилго оршино.
Сүлжээний төлөвлөлт зохион байгуулалтын суурь аргатай танилцах ба тус аргачлалын хүрээнд томоохон хэмжээний сүлжээ байгуулах төсөл боловсруулж, байгуулсан сүлжээнийхээ менежментийн бодлого боловсруулан ажиллах ур чадварыг эзэмших болно. Сүлжээний менежмент нь тохиргооны менежмент, гамшгийн менежмент, аюулгүй байдлын менежмент, бүртгэлийн менежмент гэх зэрэг салбарласан төлөвлөлт зохион байгуулалтын бүтэцтэй байна.
Компьютерийн сүлжээний сервер систем, дамжуулалтын төхөөjөмжүүдийн үйл ажиллагаа тогтвортой найдвартай байхын тулд зөв зохистой зохион байгуулж, тэдгээрийн хянаж, гэмтэл тасалдал илэрвэл хэрхэн сайжруулах зэрэг үйлдлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл сүлжээний төлөлвлөлт, зохион байгуулалт, суурилуулалт, тэдгээрийг сайжруулах арга хэмжээг цогцод нь сүлжээний менежментээр шийддэг. Энэхүү хичээлээр сүлжээний хяналт, хяналтын үр дүнг сайжруулах төлөвлөлт зохион байгуулалтыг хийх арга техниктэй танилцах болно.
Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.
Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.