Бидний тухай
Багш ажилтан
Монголд үүрэн сүлжээний оператор компаниуд 5 дахь үеийн технологийг нэвтрүүлж эхлээд байна. 5G сүлжээ нь одоогийн 4G-тэй харьцуулахад хурд өндөр, хоцрогдол бага, найдваржилт өндөртэй гэх мэт Интернэт орчинтой холбоотой давуу талуудтай. Харин үйлчилгээ талаасаа эрүүл мэнд ба тусгай зориулалтын холбоо зэргээр, архитектур талаасаа виртуалчлал, үүлэн тооцоолол, программаар тодорхойлогддог сүлжээ, нягт үүр, машин хоорондын холбоо, зэрэгцээ олон холболт, автомашинуудын сүлжээ зэргээр давуу талуудтай. Эдгээр давуу талуудыг нэвтрүүлэх, зүгшрүүлэх, сайжруулах талаар одоо ч судлагдаж байгаагийн хамгийн том хэсэг нь хиймэл оюун ашиглах, автоматжуулах юм. Мобайл сүлжээний функцүүдийн нэг болох хөдөлгөөнт байдлын удирдлага нь хэрэглэгчийн үйлчилгээг тасалдуулахгүйгээр баз станцууд буюу үүр хооронд шилжих үйлдлийг гүйцэтгэх чухал ач холбогдолтой юм. 5G болон түүний дараах мобайл сүлжээнүүдэд хөдөлгөөнт байдлын удирдлага өмнө дурьдсан давуу талууд болон дараах фактуудаас хамаарч шийдвэрлэх ач холбогдол нь илүү нэмэгдэж байгаа билээ. Үүнд миллиметр долгион (mmWave), терагерц-ийн дохио, нягт жижиг үүрний хөгжүүлэлт, интернэтэд холбогдох төхөөрөмжийн тооны өсөлт, өгөгдөл дамжуулах өндөр хурдны шаардлага, найдваржилт өндөртэй хоцрогдол багатай холболт зэрэг радио хандалтын сүлжээний өргөтгөлүүд зэрэг байна. Ач холбогдол болон өсөн нэмэгдэж байгаа шаардлагаас хамаарч хэрэглэгчийн хөдөлгөөнийг гагнаасгүй (seamless) холболт буюу нэг цэгээс хамааралгүй байлгах хүчирхэг (robust) механизмаар удирдах хэрэгтэй юм. Энэ зорилгоор хөгжүүлсэн хэндовр техникүүдийн нэг MRO нь хяналтын параметрүүд болох ТТТ, НОМ-уудыг уян хатан, автоматаар тохируулах замаар хэрэглэгч үүр хооронд шилжих үед гардаг алдаануудыг багасгадаг. Хөдөлгөөнт байдлын удирдлагатай холбоотой бид өмнөх судалгааны ажлуудаараа хяналтын параметрүүдийг хэрэглэгчийн хөдөлгөөний шинж чанараас хамаарч өөрчлөх, оновчлох, хамааралтай алдаануудыг багасгах, төвлөрсөн бүтцээс тархсан бүтэцрүү шилжих зэргийг шийдэх зорилготой механизмуудыг санал болгож байсан. Харин энэхүү төслийн хүрээнд өмнөх ажлуудаа өргөжүүлж 5G сүлжээний хяналтын хэсэгт хиймэл оюун ашиглан алдааг багасгах, гүйцэтгэлийг сайжруулах зорилготой механизмыг хөгжүүлж автоматжуулах ба туршилтыг хуурмаг сүлжээ үүсгэн гүйцэтгэнэ. Төслийн хүрээнд Урамшуулалд суурилсан (Reinforcement) загварыг туршилтын сүлжээний архитектурт зориулан програмчлах, хиймэл оюунтай холбоотой ашиглагдах өгөгдлийн сан бүрдүүлэх ажлуудыг эхний ээлжинд гүйцэтгэнэ. Системийн зүгшүүрлэлтийг хийсний дараа нарийвчлалыг сайжруулах зорилгоор хиймэл оюунтай хавсаран ажиллах дүрэмд суурилсан механизмыг турших болно. Сүлжээний виртуалчлал байдал өсөн нэмэгдэж 5G болон түүний дараа сүлжээнүүдэд улам сайжирснаар үйлдвэрлэгчийн тусгайлан зохион байгуулсан үнэтэй техник хангамж болон програм хангамжаас илүү мобайл операторууд өөрсдийн системийн онцлог, архитектур, гүйцэтгэл, санхүү болон хүний нөөцдөө зориулан менежментийн функцүүдийг програмчлах болно. Цаашлаад оператор компаниудад тулгарч байгаа асуудлуудыг шийдэхэд энэхүү судалгааны үр дүнд бий болсон өөрчлөгдөх, сайжруулахад хялбар бүтэцтэй хөдөлгөөнт байдлын удирдлагын шийдлийг санал болгох боломжтой нь энэхүү төслийн нэг давуу тал юм.
In Mongolia, mobile operator companies are beginning to implement 5G networks. Currently, 5G networks are more than 4G, such as high-speed data transfer, low latency, and reliable communications. From the viewpoint of service and architecture, many enhancements and advantages are included in the 5G, such as e-health service, private networks, network virtualization, cloud computing, software-defined networking, ultra-dense small cells, machine-type communications, multiple connections, and vehicular networks. The researchers are actively studying AI-enabled mobile network automation which is one of the top research subjects related to the implementation, maintenance, and improvement of these advantages. Mobility management is an important one of the mobile network functions that can provide an uninterrupted connection between the user equipment and base station, and handover procedure from the current cell to the neighbor cell. In 5G and beyond networks, mobility management’s importance is growing related to the advantages mentioned above and the facts below. In the radio access network of 5G, Millimeter Wave (mmWave), Terahertz signal, ultra-dense smallcell development, the growth of Internet-connected devices, the requirements of high-speed data transfer, high-reliability and low-latency communication are included. Related to the Importance and growth of requirements, to provide users seamless connectivity, a robust mechanism is necessary to manage the mobility of users. Mobility robustness optimization can automatically change the value of control parameters such as time-to-trigger and handover margin to reduce the failures of handovers. Our previous work proposed mechanisms for algorithm-based automation, optimization between control parameters, reduced failures of procedures, and transition from centralized to distributed management. In this project, we investigate AI-enabled control parameters optimization for 5G network environments which is an improvement of our previous work. The contribution of this project can improve the performance of optimization, reduce the failures of mobility management, and implement network simulation environments. In the first section of this project, we will prepare the dataset from real mobile network environments for designing and programming a Reinforcement learning-based optimization scheme for the current network simulation architecture. Second, the implementation procedures of reinforcement learning begin. After implementation, we will investigate the policy-based improvement in order to increase the accuracy and computing performance. Network virtualization is included in 5G and beyond networks. Also, network virtualization of enhancement and modification will insulate us from vendor-based designing, implementation, and administration. This evolution opens some advantages such as mobile operators can develop VNF that can adjust human resources, current network model and technology, and characteristic differences. In this sense, our project can help issues of mobile operators with an AI-enabled scheme that can be flexible, easily structured, and easy to improve.
Түлхүүр үгс:Дараа үеийн утасгүй сүлжээний хөгжлийн чиг хандлага нь мобайл өргөн зурвасын технологиудруу чиглэж байна. Тав дахь үе (5G)-ийн мобайл сүлжээний шаардлагууд нь дөрөвдэх үеийн сүлжээтэй харицуулахад илүү уян хатан, өргөтгөх боломжтой, бага зардалтай болон енэрги бага зарцуулдаг байх юм. Эдгээр шаардлагуудыг хангах зорилгоор судлаачид болон оператор компаниуд Программар Тодорхойлогддог Сүлжээ (Software Defined Networking), Сүлжээний Функцүүдийн Виртуалчлал (Network Functions Virtualization) гэсэн шийдлүүдийг ирээдүйн сүлжээний архитектурт нэвтрүүлхээр дэвшүүлсэн байна. Мобайл сүлжээний чухал функцүүдийн нэг болох Хөдөлгөөнт Байдлын Удирдлага (Mobility Management) нь хэрэглэгчийн төхөөрөмжийн байршилыг хадгалах болон үүр хооронд тасалдалтгүйгээр шилжих процессийг гүйцэтгэдэг. Энэхүү судалгаагаараа бид SDN –д суурилсан Хөдөлгөөнт Байдлын Удирдлагын шийдлийг санал болгох болно. Санал болгох шийдлийн давуу тал нь сүлжээнд Хөдөлгөөнт Байдлын Удирдлагын тархсан механизмийг гүйцэтгэж хурдтай ажилгаа, найдвартай байдал, өргөтгөх боломжийг хангана. Мөн санал болгох шийдэл нь одоогийн протокол болон тэдгээрийн технологиудтай зохицон ажиллах боломжтой, үүр хооронд шилжих үйдлийг SDN-д суурилсан сүлжээний архитектурт нийцүүлсэн шийдлийг санал болгоно.
The development and evolution of the Next Generation Wireless Networks are the mobile broadband technologies. Requirements for 5G (Generation) Mobile Networks include a more flexibility, scalability, cost effectiveness and energy efficiency. In order to provide these goals, researchers and operators proposed Software Defined Networking (SDN) and Network Functions Virtualization (NFV) solutions for the next generation network architecture. One of the important functions of the mobile network is a mobility management, which executes the location of user subscriber and a seamless handover procedure between the cells. In this work, we propose the novel mobility management solution based SDN. An advantage of our proposal is that can execute the distributed mechanism in the network in order to provide fast, flexible, reliable, and scalable mobility management. Also, our solution is compatible with existing protocols and their technologies. Furthermore proposal to optimize the handover procedure between the cells for SDN based network architecture.
Түлхүүр үгс: