Бидний тухай
Багш ажилтан
Үндэстний шашнууд хичээлээр улс үндэстнүүдийн шашин шүтлэгийн (Хиндүизм, Жайнизм, Сикхизм, Даоизм, Шинтоизм, Зороастранизм-Маздейзм, Иудайзм, Бон) ялгаатай байдлыг тэдгээрийн ертөнцийг үзэх үзэл, ном судар, зан үйл, хорио цээрийн дэг ёс, баяр ёслолын үйл ажиллагаанд нь тулгуурлан авч үзнэ. Ингэхдээ шашнуудын ном судрыг нь үндэс болгохын сацуу эртнээс уламжлагдан хадгалагдсан зан үйлд нь тулгуурлана. Үндэстний шашнуудын зан үйл, дэг ёс, хорио цээр нь тухайн улс үндэстний соёлд хэрхэн нөлөөлж ирсэн талаар тэдний өнөөгийн нийгмийн амьдралын үйл явцыг нотлох баримт болгон авч үзнэ. Ж.Фрейзэрийн “Алтан гишүү” тэргүүтэй сонгодог зохиолуудтай бүрэн танилцана.
Үндэстний шашнууд хичээлийг үзсэнээр дэлхийн улс түмнүүдийн шашин шүтлэгийн талаар системтэй мэдлэг эзэмшиж, Монголын шашин шүтлэгийг бусад үндэстний шашин шүтлэгтэй харьцуулан судлах арга зүйн чиг баримжаатай болно. Ард түмнүүдийн соёлд хүлээцтэй хандах хандлагыг төлөвшүүлнэ. Хичээлийн зорилтууд: • Үндэстний шашнуудын түүх болон ертөнцийг үзэх үзэлтэй танилцах. • Үндэстний шашнуудын эх сурвалж, бичвэрүүд дэх ойлголтуудтай танилцах. • Үндэстний шашнуудын бэлгэ тэмдгийг ялгаж сурах • Үндэстний шашин нь үндэстнүүдийн соёлын онцлогийг бүрдүүлдэг талаар мэдэх • Үндэстний шашнуудын ертөнцийг үзэх үзэл, зан үйл, баяр ёслол, хорио цээрийн ёсны тухай цэгцтэй, оновчтой илэрхийлэх даалгавруудыг гүйцэтгэх.
Тус хичээлээр орчин үеийн Буддын шашны судалгааны гол сэдвүүдийг дэлгэрэнгүй авч үзнэ. Үүнд, өмнөд, зүүн өмнөд, төв болон зүүн хойд азийн буддын шашны онол, түүхийн асуудлуудыг эхэнд үзнэ. Удаад нь европ, америк, африк дахь орчин үеийн буддын шашны нөхцөл байдал болон онцлогийг танилцуулна. Тэрчлэн буддын шашны тарнийн ёсны уламжлал, бясалгал, үхэл ба хойд нас, ёс зүй, боловсрол, засаглал, энх тайванч үзэл зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэх болно.
Тус хичээлээр орчин үеийн буддын шашны онол, түүхийн асуудлуудын талаарх сүүл үеийн судалгаатай танилцах, энэ тухай мэдлэгийг системтэй эзэмшүүлэх зорилготой. Хичээлээр суралцагчдад орчин үеийн буддын шашны сэдвүүдэд шинжлэх ухаанчаар хандах, сурсан мэдлэгээ хэрэглэх буюу өөрсдөө биеэ даан судалгаа шинжилгээ хийх, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх, академик болон мэргэжлийн түвшинд аман болон бичгийн хэлбэрээр цэгцтэй, оновчтой илэрхийлэх чадварт суралцах ач холбогдолтой.