Бидний тухай
Багш ажилтан
Оюутнууд удамшлын өвчин үүсэх генетик механизм, шалтгаан болон хандлагын талаарх үндсэн ойлголттой болно. Үүнээс гадна хүний биологийн судалгаанд ашиглагддаг загвар организм, орчин үеийн хүний генетикийн сэдэв болох эпигенетик, шүүх эмнэлэг, хорт хавдар, иммуногенетик, эмчилгээний клон, ген эмчилгээ, эм болон эмчилгээний төлөв байдалд генетикийн гүйцэтгэх үүргийн талаар суурь мэдлэгийг өгнө.
Урьд нь шинжлэх ухаан байгалын зүй тогтолцолыг судлаж байсан. Орчин үед бүх шинжлэх ухаан хоёр чиглэлд хөгжиж байна. Нэгд: хүнийг зөв зохистой амьд байлгах чиглэл рүү хөгжиж байгаа, хоёрт: хүн өөрөө амьд байхын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх. XIX-XX зуунд аж үйлдвэр хөгжиж хүн төрөлхтөний аж амьдрал эрс сайжирсан сайн талтай ч экологийн цэвэр ариун байдал алдагдаж биднийг хүрээлэн буй байгаль орчин химийн бодисоор бохирдож, цацраг идэвхит бодисын нөлөө ихээхэн өссөн байна. Бидний амьдарч байгаа XXI зууны эхэн үе гэхэд дэлхий ертөнцөө хамгаалах асуудал хүн төрөлхтөний хамгийн чухал асуудал болсон байна. Байгаль орчны бохирдолт, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа хүн төрөлхтний хоол хүнсний чанарт өөрчлөлт оруулсан бөгөөд оруулсаар байна. Энэ бүхнээс шалтгаалан хүн төрөлхтөний доторхи удамших өвчний үүсэх давтамж эрс өсчээ. Хүний генетикийн үндсэн зорилт нь удамших өвчнийн генетик шалтгааныг тогтоох, оношлогооны болон анагаах арга замыг боловсруулахад оршино. Удамших гажигуудыг хүний генетикийн мэдлэггүйгээр засварлан анагаах боломжгүй юм. Ийм учраас хүний генетикийн хичээлийг дэлхийн тэргүүлэх их сургуулуудийн биологийн сургалтын хөтөлбөрт оруулдаг. Үүнээс гадна хөгжилтэй орнуудын хүний генетикийн хүрээлэнд генетикч, биохимич мэргэжилтэй эрдэмтэд голлон ажилладаг байна.
Амьтны хөгжлийг хянагч ген ба генетик партвей. Хүний удамшлын өвчины генетик ба эпигенетик, хөгжлийн ген зохицуулга. Хөхтөн, шавьж, ургамлын хөгжлийн генетик, морфогенез, нөхөн төлжилт, үүдэл эс.
Трансгенез, чиглүүлсэн мутагенез, ген хувилах, амьтны клон хийх гэх мэт судалгааны ажилууд нь ургийн хөгжлийн генетик хяналтын суурь мэдлэгийг шаардана. Биотехнологийн салбарт гарсан нээлт, ололт амжилтуудын нэг бол экологид ээлтэй хортон шавьжтай тэмцэх технологи юм. Уг технологийн үндэс нь шавьжны ургийн хөгжилийн явцад хүйсийн генийг хаахад оршино. Энэ мэт маш олон жишээг дурьдаж болно. Орчин үед анагаах, амьтан, ургамлын биотехологи, молекул биологийн ихэнх судалгааг ургийн хөгжлийн генетик зохицуулгын мэдлэггүйгээр гүйцэтгэхэд бэрх болжээ. Иймд бид уг хичээлээр ургийн хөгжлийн генетик зохицуулгын талаар цогц мэдлэгийг өгөх зорилоготой.
Уг хичээлээр хүний хорт хавдрын эсийн болон молекул механизмын талаар мэдлэг олгоно. Үүнд ердийн ба хавдрын эсэд онкоген болон хавдар дарангуйлагч генүүдийн гүйцэтгэх үүрэг, олон зуун ген дээр үүсдэг мутаци нь яаж эс хоорондын мэдээлэл дамжуулалт, полиферацийг өөрчилдөг тухай. Хөхний хавдарт генийн мутаци, элэгний хавдарт вирүсийн гүйцэтгэх үүрэг, эдгээр хавдрыг оношлох шинэ технологи ба эмчилгээний тухай ярина
Нийгмийн хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл болж буй орчин үеийн технологиуд дотроос мэдээллийн технологи ба биотехнологи нь тэргүүлэх ач холбогдолтой болж байна. Шинэ үеийн биотехнологи нь генийн ба эсийн инженерчлэл гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж буй бөгөөд оношлогоо, эмчилгээний бэлдмэл гарган авах, хүн амын хүнс, тэжээлийн хангамжийг сайжруулахад аль аль нь чухал ач холбогдолтой юм. Генийн инженерчлэл ба биотехнологи нь молекул ба эсийн биологи, цитологи, генетик, микробиологи, вирүсологийн шинжлэх ухааны арга зүйг хэргэлдэг. Уг арга зүйд хэрэглэгддэг хөхтөний эсүүд нь хүн, амьтны хавдрын эс байдаг. Биотехнологи, генийн ба эсийн инженерчлэл, молекул биологи, генетик, фармакогнозийн судалгаанд хэрэглэгддэг арга зүйн онолын мэдлэгийг олгоно. Нөгөө талаар манай оронд хавдрын оношлогоо, эмчилгээ, хавдар үүсгэгч хүчин зүйлийн талаар маш олон судалгааны ажил хийгдэж байгаа билээ. Цаашид биологийн янз бүрийн салбарт технологийн судалгааны ажил хийхдээ судалгааны ажлыг оновчтой төлөвлөх ба үр дүнгийн боловсруулалтийг зөв хийх онолын үндсэн мэдлэгтэй болгоход бидний зорилго оршино.
Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд амьдралын молекул үндэс, ус ба нүүрс-устөрөгчид, биологийн макромолекулуудын бүтэц, үүрэг, эсийн тухай ойлголт, эукариот ба прокариот эс, тэдгээрийн бүтэц,үйл ажиллагаа, эсийн хөдөлгөөн, мембраны бүтэц, үүрэг, мембраны зөөвөрлөлт, эсийн химийн найрлага, эсэд явагдах ферментэт урвал, түүний зохицуулга, Эсийн амьсгал, эсийн дотор АТФ ба энерги үүсэх, гликолиз, ГКХ цагираг урвал, электрон зөөвөрлөх гинжин хэлхээ, фотосинтез, Эсийн харилцан үйлчлэл, эсийн мейоз, митоз хуваагдал, Менделийн генетик, Удамшлын хромосомын үндэс, удамшлын молекул үндэс, ДНХ репликаци, мутаци, уургийн нийлэгжил, генийн зохицуулга, эукариотын генетик бүтэц, эукариот ба вирус дэх генийн зохицуулга, Биологийн олон янз байдлын хувьслын түүх. Филогенез хувьсал, Бактер, Археи, эгэл биетэн, Ургамлын олон янз байдал, эволюци, ургамлын бүтэц хөгжил, гормоны зохицуулга, гравитрофизм ба фототрофизм, ургамлын эс дэх усны хэрэгцээ, тэжээлийн бодисын зөөвөрлөлт, эрдэс хооллолт, микориз, ургамлын өвчин үүсгэгчид тэсвэрлэх чадвар ургамлын олон янз байдлыг судлах болно.
Энэ хичээлийг судалснаар оюутнууд амьд материйн үндсэн шинж чанарыг молекулын түвшинд судлан ойлгож молекулын түвшнээс организмын түвшин хүртэлх биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшинэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.
Тухайн хичээлд амьтан, ургамал, микрооганизмын нуклеин хүчлийн бүтэц, нийлэгжил, мутаци ба репараци, молекул филлогенетикийн систематикба генетик карт талаар багтана.
Сүүлийн үед геномикс нь молекул генетикээс салбарлан бие даан эрчимтэй хөгжиж байгаа. Геномикс нь геномын бүрэн дарааллыг тогтоож дүн шинжилгээ хийх, шинэ ген илрүүлэх, геномын генүүдийн бүтэц ба үйл ажиллагааны харьцуулсан судалгааг хийдэг ба гарсан үр дүнг генийн инженерчлэл, биотехнологи, ген эмчилгээ гэх мэт салбарт өргөн ашиглаж байгаа билээ. Иймд орчин үеийн молекул генетикийн хөгжлийн цэг бол геномикс юм. Биологийн салбарт ажиллах мэргэжилтэнд энэ хичээлийн мэдлэг онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Прокариот, эуркариотбиемахбодынгенетикийн үндсэн зарчим. Менделийн хуулиуд,моно- ба полиген удамшил, хүйс дагах удамшил, хам удамшил ба хромосомын зураг,хромосомын бүтэц ба мутаци, популяцын генетик, эволюци, ДНХ-ийн бүтэц ба репликаци, РНХ-ийн бүтэц, генийн нийлэгжил, мутаген ба мутаци, генийн зохицуулга, цитоплазмын удамшил, бактери ба вирүсын генетик, рекомбинант ДНХ технологи
Генетикийн хичээлээр вирус, бактериас хүн хүртэлх бие махбодын генийн зохион байгуулалт, удамшил, уураг ферментийн нийлэгжил, түүний генетик зохицуулалт ба эволюци хөгжлийн генетик үндсийн тухай ойлголт өгнө. Генетикийн ухаан нь физик, химийн нэгэн адил өөрийн хуультай шинжлэх ухааны хувиар биологийн бусад салбаруудын хөгжилд өөрийн хувь нэмрээ эрчимтэй оруулж байгаа тэргүүлэх ухаан мөн билээ. Учир нь генетик нь амьдралын үндсэн гурван шинж чанарын удамшил ба хувьслыг судалдаг бөгөөд уг хоёр үзэгдлийг судалдаг учир амьдралын гуравдахь шинж чанар болох үржлийг ч судлахад хүрдэг. Үүнээс гадна өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хүн төрөлхтөн биотехнологийг шинэ зууны хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж ирэв. Тэгвэл генетик нь молекул биологи болон биотехнологийн нэг суурь шинжлэх ухаан юм. Эдүүгээ ургамал, амьтан, микроорганизмын таксоном, филогенезийн асуудал ч генетикийн оролцоогүйгээр шийдвэрлэгдэхээ больсон байна. Ийм учраас генетикийн хичээлийг биологийн бусад салбараар мэргэжих баклавр, магиструуд ч зайлшгүй судлах шаардлагатай болж байна.
Тухайн хичээлээр хүн, амьтан, ургамлын вирүсийн молекул үндэстэй танилцана. Лекцийн агуулагад: вирүсологи ба вирүсологид хэрэглэгддэг арга зүй, вирүсийн Бальтиморийн ангилал зүй. Вирүсийн эзэн эсэд нийлэгжих механизм. Хөнөөлт вирүсүүдийн нийгэм ба эдийн засагт үзүүлэх нөлөө.
Уг хичээлээр вирүсийн молекул механизмын талаар онолын үндсэн мэдлэгийг олгоход бидний зорилго оршиж байна. Уг мэдлэгийг авсанаар судалгааны ажил хийх онол, аюулгүй ажиллагааны мэдлэгтэй болно. Өнөөгийн байдлаар хүн төрөлхтөн вирүсийн халдварын өмнө хүчин мөнөс байгаа билээ. Вирүс нь бүх амьд бие махбодыг халдварлаж эдийн засгийн асар их хохирлыг учруудаг. Үүнд: Анагаах (ургийн гажиг, хорт хавдар гэх мэт), хөдөө аж ахуй (малын хүнд өвчнүүд, ургийн гажиг; ургац алдах, хүнсний аюулгүй байдал гэх мэт), экологи гэх мэт. Хэдий тийм боловч вирүсийгбиотехнологид өргөн ашиглаж байгаа билээ. Үүнээс гадна 1918- 1919 ондбуюужилхагасындоторманайгаригийн 29.5% буюу 50 саяхүнхалдварлаж, ойролцоогоор 2.7-5.3 % буюу 50-100 саяхүннасбарсантомоохонцартахалболжбайжээ.Вирүсийн энэ хоруу чанар нь вирүсийг орчин үеийн дайны гол зэвсэг болгосон(үндэсний аюулгүй байдал).Дээр дурьдсан бүх салбарт вирүсийн асуудал орж ирж байгаад энэ хичээлийн ач холбогдол оршино.