Бидний тухай
Багш ажилтан
Молекул-археологи, палеонтологи нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны интеграцжуулалтын явцад үүсч гарч ирж байгаа шинжлэх ухааны шинэ чиглэлүүдийн нэг юм. Молекул-археологи нь геологи, палеонтологи, археологи, түүхийн шинжлэх ухааны асуудлыг хөдлөшгүй шийдвэрлэхэд чиглэдэг. Вашингтоны Смитсоновын хүрээлэн, Английн байгалын түүхийн музей, Нью-Йоркийн байгалын түүхийн музей гэх мэт дэлхийн том музейнуудын дэргэд эртний ДНХ-г судлах лабораторуудийг байгуулсан байгаа. Эртний ДНХ-г судалсанаар ард түмний шилжин суурьшилт, үндэстэнүүдийн угсаа гарвалыг тогтоох боломж бий болдог. Үүнээс гадна булшнаас олддог мал, амьтадын яс, ургамлын үр гэх мэт дээр ДНХ-ийн судалгааг хийх боломжтой юм (Столповский Ю. А., Удина И. Г. Гены древних заговорили. М., 1990.). Манай Улсын Эгийн Голын хөндий, Ноён Уул, Дүүрлиг нарс зэрэг газруудаас олдсон дунджаар 2000 орчим жилийн настай булшнуудад гадны эрдэмтэд сүүлийн хэдэн жилд шинжилгээ хийсэн байдаг. Судалгааны дүгнэлтээр Гаплогрупп С3, Q, N, ба цаашилбал Европ хүний R (мтДНК нь U) Ү-ДНХ илэрсэн байдаг. Тэгэхлээр Хүннүгийн үед бол Ар Монгол, Өвөр Монголын нутаг дэсвгэрт олон өөр язгуур угсаатай хүмүүс холилдон амьдардаг байж гэсэн Y хромосом дээр хийсэн судалгааны дүгнэлт байдаг. 2009 онд Оросын судлаач Сергей Каржавин: “Европ гаралтай Казак үндэстэн Гаплогрупп С3-тай (Y-ДНХ) байдаг нь Зүүнгарын Хаант Улсад эзлэгдэн, хүчирхийлэгдсэнээс бий болсон юм. Харин орчин цагийн Монголчууд бол өнө эртний Монголчууд биш Манж, Хятадууд юм аа” гэсэн 56 нүүр бүхий хуурмаг судалгааны материалыг нийтлүүлсэн байдаг. Ийм будлиантай асуудлуудыг шийдвэрлэхийн тулд монголчууд бид Монгол, Түрэг нүүдэлчдийн угсаа гарвалаа мтДНХ дээр үндэслэн генетик, молекул биологийн түвшинд судлах шаардлагатай байна. Үүнээс гадна монголын эртний нүүдэлчид нүүдлийн мал аж ахуй эрхэлэж байсан ба орчин үеийн малтай удмын ямар холбоо сүлбээтэй болохыг генетик, молекул биологийн түвшинд судлаж баталгаажуулах нь маш чухал юм. Нөгөө талаас Монгол нутаг дээр оршин тогтнож байсан төр улсуудын эртний хүн ам уг удмын залгамж холбоо байгаагүй мэтээр үзэх хандлага одоо болтол түүх, археологийн шинжлэх ухаанд давамгайлсаар байгаа юм. Ийм будлиантай асуудлуудад хөдлөшгүй баримт байх шаардлагатай болоод байна. Митохондри ба түүний геном: Митохондри нь давхар мембран бүрхүүлтэй, өөрийн геномтой автоном эрхтэнцэр. Энэ эрхтэнцэрийг симбионт прокариотоос үүсэлтэй гэж үздэг (1-5). Митохондри зөвхөн өндгөн эсээр дамжин удамшдаг. Эр бэлгийн эсээс митохондр үр тогтсон өндөн эсэд орохгүй. Өөрөөр хэлбэл митохондрийн ДНХ–ийн мэдээлэл удамшлын эхийн шугамыг илэрхийлдэг. Митохондрийн геном нь 37 орчим ген кодолдог бөгөөд ойролцоогоор 17 мянган хос сууриас тогтсон цагираг ДНХ–ийн молекул юм (1). Митохондрийн ДНХ дээр байрлах генүүдийн мутаци нь хүнд маш ноцтой өвчнүүдийг бий болгодог (2). Митохондрийн ДНХ–ийн (цаашид мтДНХ гэж тэмдэглэнэ) тодорхой нэг хэсгийг D–loop гэж нэрлдэг. Энэхүү D–loop хэсэгт генүүдийн код байдаггүй, мөн түүний ДНХ–ийн нуклеотидийн дэс дараалал буюу секвенс бие биенээсээ хамгийн их ялгаатай байдаг. Энэ шинж чанар нь түүний секвенс дээр үндэслэсэн эхийн шугамын удмын холбоог тогтооход боломжтой болгож байгаа юм (1-5).

Түлхүүр үгс: