Бидний тухай
Багш ажилтан
Хэрэглээний химийн үндсэн ойлголтууд, уул уурхайн олборлолт, уул уурхай олборлолтын хөгжлийн чиг хандлаг, аж үйлдвэрүүд, аж үйлдвэрийн ангилал, хүнс, нэхмэл ноос, мод, арьс шир, метал бус эрдэс түүхий эд боловсруулах үйлдвэрүүд, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага, химийн үйлдвэрүүд, химийн үйлдвэрийн ангилал, химийн үндсэн үйлдвэрүүд, резин ба мяндасны үйлдвэр, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх химийн бодисын үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, цавуу болон бүрхэх материалын үйлдвэрлэл, саван болон цэвэрлэгээний бодисын үйлдвэрлэл, бусад химийн бодисын үйлдвэрлэл, химийн үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага
Үйлдвэрийн түүхий эд, технологийн процессууд, уул уурхайн, аж үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд, тэдгээрийн ангилал, технологийн талаар, дээрхи үйлдвэрүүдийн Монгол дахь хөгжлийн чиг хандлага зэрэг хэрэглээний химийн үндсэн ойлголтуудтай танилцах
Хотын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, компост гарган авах, агааргүй орчинд боловсруулах, энерги гарган авах, шатаах, хортой хаягдлын менежмент, ландфилдэх зэрэг технологийн талын асуудлаас гадна хог хаягдлын менежментийн бодлого, хууль эрх зүйн үндэс, үйлчилгээ, үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоо, санхүүжилт, зохион байгуулалт зэрэг асуудлуудыг судална. Мөн хаягдал хийг боловсруулах физик химийн, биологийн, дулааны боловсруулалтын аргуудыг судална. Үйлдвэр болон ахуйн үйл ажиллагаанаас гаралтай хаягдал ус цэвэрлэх механик, биологи болон физик-химийн аргуудын үндсэн зарчим, холбогдох тооцоог хийнэ. Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн ажиллагаа, үндсэн үзүүлэлтүүд: биомасс, биологийн процесс, биологийн цэвэрлэгээ ус цэвэрлэх механик ба физик –химийн ба химийн аргууд
Дэлхий дахинд үйлдвэр аж ахуйн газрууд болон ахуйн зэрэг хүний хүчин зүйлтэй холбоотой гарч байгаа хатуу болон шингэн хаягдлын эх үүсвэр болон тэдгээр хаягдлуудыг цэвэрлэн боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи, зохион байгуулалтын болон хууль эрх зүйн үндэстэй оюутнуудыг танилцуулна. Хог хаягдлыг боловсруулах талаар онолын тооцоонд үндэслэн боловсруулж, хоргүйжүүлэх технологийг зөв сонгож хэрэгжүүлэх талаар онолын болон практик мэдээлэл өгнө.
Удиртгал, цэнгэг усны экосистем гэж юу вэ? Цэнгэг усны экосистемд хүний үйл ажиллагааны нөлөө. Усны эргэлт. Усны ай сав, гол горхийн урсац болон бусад физик төлөв байдал, тэдгээрийг хэмжих нь, геоморфологи. Гол горхийн усны хими ба усны чанар. Гол горхийн биологийн бүлгэмдэл, усны чанарын биологийн индикаторууд. Нуурын үүсэл ба нуурын морфометри. Нуурын гэрлийн болон бусад физик шинж чанар. Нуурын усны хими, түүнийг үнэлэх арга. Нуурын усны биологийн бүлгэмдэл: планктон, нейстон, ёроолын организм. Усны экосистем дэх зүйлийн харилцан үйлчлэл, идэш тэжээлийн харилцан хамаарал, тэжээлийн холбооны динамик. Цэнгэг усны экосистемийн процесс: Анхдагч, хоёрдогч бүтээмж, органик бодисын задрал, хуримтлал. Цэнгэг усны экосистем дэх бодисын ба энергийн эргэлт. Усан орчны зүй зохистой менежмент. Голын экосистем дахь онолын ололтууд, тухайлбал голын континуум байдлын зарчим, шим тэжээлийн спираль байдал.
Цэнгэг усны экологи нь урсгал (гол, горхи) болон тогтоол (нуур, цөөрөм ) усан сан, ус намгархаг газарт явагдах физик, хими, биологийн процессын тухай судалдаг хавсрага экологийн салбар юм. Энэ хичээлээр оюутан цэнгэг усны экосистемийн физик, химийн хүчин зүйлс, тэдгээрт усны организмын зохилдох байдлын тухай ойлголтыг эзэмшинэ. Түүнчлэн усны организмын бүлгэмдэл, тэдгээрийн харилцан үйлчлэл, цэнгэг усны экосистемийн процесс, шим тэжээлийн бодисын эргэлтийн талаар мэдлэг олж авна. Мөн экологийн үндсэн зарчим, ойлголтуудыг усан орчны экосистемийн хувьд хэрэглэх, усны экосистемд хүний үйл ажиллагааны зүгээс үзүүлдэг нөлөөг ойлгох чадвартай болно. Усан орчноос дээж авах, түүндээ анализ хийх, гарсан үр дүнг ашиглан усны экосистемийн чанарын тухай дүгнэлт хийх чадвартай болно.
Байгалийн усны бүрэлдэн тогтох онцлог, түүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлс, цаг уур, хөрс, ургамал, геологи, гидрогеологи. Усны химийн найрлагыг бүрэлдүүлэгч: гол ионууд, ууссан хий, биоидэвхт микро элемент, тэдгээрийн усанд бий болох үндсэн нөхцлүүд, гадаргуугийн болон гүний ус болон үйлдвэрийн хаягдал усны химийн найрлага, ус цэвэрлэгээнд гол хэрэглэгддэг технологитой танилцана.
Усны бохирдлын төрлүүд, байгалийн болон үйлдвэрийн хаягдал усны найрлагын өөр өөр байдгийн учир шалтгааныг ойлгон ангилах, усны бохирдол, усны өөрөө цэвэрших үйл явцын талаар болон тэдгээрийн найрлагын онцлог, тохирох цэвэрлэгээний аргын талаар үндсэн ойлголт өгөх зорилготой.
Энэ хичээлээр суралцагчид экологийн шинжлэх ухааны судлах зүйл, эволюци ба экологи, амьдралын эргэлтийн шинж тэмдэг, организмын орон зайн байршлын дүн шинжилгээний арга, орон зайн байршлыг хязгаарлагч хүчин зүйлс, популяцийн үндсэн параметрүүд, популяцийн демографи бүтэц, популяцийн динамикийн цаг хугацаа, орон зайн загвар, зүйл хоорондын харилцааны загвар, популяцийн зохицуулга, популяцийн экологийн хавсарга асуудлууд, бүлгэмдлийн бүтэц, тэнцвэрт ба тэнцвэрт бус бүлгэмдэл, бүлгэмдэл бүрэлдэн тогтох тухай дүрэм (assembly rule), экосистем дэх бодис ба энергийн шилжилт, глобаль экологийн тухай мэдлэгийг гүнзгийрүүлсэн түвшинд үзэж судална.
Экологи нь организмын тархац, элбэгшлийг нөхцөлдүүлэгч зүй тогтлыг судалдаг. Амьдралын үзэгдийн үндсэн бөгөөд нийтлэг зүй тогтлыг судалдаг биологийн ухааны хувьд экологи нь организмаас дээших бүтэц зохион байгуулалтын нийтлэг зарчмуудыг судалдаг цорын ганц салбар болохоос гадна хүний нийгэм, байгалийн хамаарлын олон асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэс болдог. Энэ хичээлээр экологийн онолын болон хэрэглээний салбаруудын талаар гүнзгийрүүлсэн мэдлэг олгож, экологийн үндсэн салбаруудын гол асуудлуудыг анхдагч бүтээлээс нь үзэж судалснаар суралцагсад экологийн процессын мөн чанарын талаар ул суурьтай мэдлэгтэй болж, судалгааны үр дүнд шүүмжлэлтэй хандах дадал, бүтээлч сэтгэлгээ, чадварыг эзэмшихаас гадна өөрийн мэргэжлийн төдийгүй хувийн үйл ажиллагаандаа экологич чиг баримжаагаар хандах дадлыг хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Энэ хичээл нь химийн хэмжил зүйн үндэс, сонгодог химийн анализад хэрэглэгддэг үндсэн урвалууд, уусмал дахь химийн тэнцвэр (гомоген ба гетероген систем), буфер уусмалууд, комплекс нэгдлийн орчны судалгаа, тунадасжуулах процессын аналитик химийн судалгаа (тунадас-уусмал системийн тэнцвэр, уусахын үржвэр, уусах чанар, уусах чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд), анализ дахь исэлдэн-ангижрах урвал (тэнцвэр, исэлдүүлэгч ангижруулагчийн хүч, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлс, усан уусмалын тогтвортой чанар), анализын химийн аргын кинетик хүчин зүйлүүд, тооны анализын үе шатууд, химийн анализын сонгодог (жингийн, эзлэхүүний) аргуудын үндэстэй танилцана.
Орчин үеийн аналитик химийн онолын үндсүүд, анализын химийн аргууд, химийн хэмжил зүйн үндсэн ойлголтууд дээр суурилан химийн анализын хөгжлийн үе шатуудыг багтаан аналитик хими биеэ даасан салбар шинжлэх ухаан болох талаар үндсэн ойлголтуудын онолын мэдлэгийг эзэмшүүлнэ.