Бидний тухай
Багш ажилтан
ГИДЦГ-ын Б хэсгийн уст цэгүүдийн усны мониторинг судалгааны ажлын хүрээнд, уст цэгүүдийн байршлыг зураглаж, усны чанарын найрлага тодорхойлсон. Ажлын үр дүнгээр зэрлэг амьтад болон нутгийн иргэдийн ахуйд нэн хэрэгцээ шаардлагатай уст цэгүүдийг тодорхойлж, түүний эхийг хашиж хамгаалах, усны менежементийн зөв бодлогыг судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх төлөвлөлтийг гаргаж байна. Бид уст цэгүүдийн байрзүйн зурагт 115 цэг тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс 104 уст цэгт химийн дэлгэрэнгүй шинжилгээг, 58 уст цэгүүдэд нян судлалын шинжилгээг хийлгэж, 84 уст цэгийн ууссан хүчилтөрөгч, усны температур, усны даралт, цахилгаан дамжуулах чанар (Cond), TDS зэрэг үзүүлэлтүүдийг газар дээр хэмжилт хийж тодорхойлов. Химийн дэлгэрэнгүй шинжилгээний дүнгээс нийт 104 уст цэгийн усны химийн найрлагыг тогтоон, анги, бүлэг, төрлийг гаргасан. Эдгээрээс 64 нь гидрокарбонатын ангийн (НСОЗ > SO42 > СГ), 34 нь сульфатын ангийн (SO42- > НСОЗ > С эсвэл SO42 > CI> НСОЗ), 4 нь карбонат, сульфатын холимог ангийн найрлага бүхий ус байна. Химийн шинжилгээ болон хээрийн хэмжилт тодорхойлолтын үр дүнгээс бид цаашдын мониторинг судалгаанд 66 уст цэгийг сонгож тодорхойлолтыг тогтмол хийхээр төлөвлөж байна. Төв Азийн их целийн хойд хэсэг, Зүүн гарын говийн экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, олон улсын болон Монголын улаан номонд бүртгэгдсэн биологийн олон янз байдлын амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1975 онд Говийн Их Дархан Цаазат Газрыг (ГИДЦГ) "А", "Б" хэсэгтэйгээр байгуулсан. Гэсэн хоёр ГидЦГ-ын "Б" хэсэг нь Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутгийн өмнөд хэсгийн өргөн уудам талбайг хамран орших ба хамгаалалтын бүсийн талбай нь 2019 онд 2 дахин нэмэгдэж, 18000 км² талбай бүхий хэмжээтэй болсон. Энэ УТХГН-ын хамгаалалтын менежмент нь уугуул нутагтаа бүрэн устсан тахийг сэргээн нутагшуулах, тахийг өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох, энэхүү шүхэр зүйлээр дамжуулан говь целийн экосистемийг хамгаалах зорилгын хүрээнд телевлегден хийгдэж байна. Судалгааны үр дүн нь уст цэгүүдийг түшин амьдрах зэрлэг амьтан ургамлын биологи, экологийн судалгаанд суурь материал болж, говь целийн бүсийн экосистемийг цогцоор нь хамгаалахад байгалийн нөөц баялагт түшин амьдарч буй малчин иргэдийг оролцуулах, тэдний амьжиргааг дээшлүүлэхэд байгаль хамгаалалын уламжлалт болон орчин үеийн шийдлүүдийг төлөвлөж, зевлен туслахад гол ач холбогдолоо өгөх юм. Түлхүүр үг: Уст цэг, химийн найрлага, усны чанар, менежмент
Азийн цөлийн мужийн умард Алашаа, Алтайн өвөр болон Зүүн гарын говийн тойрог хоногийн болон улирлын агаарын температур эрс ялгаатай, хур тунадас маш бага хэмжээтэй унадаг, ууршилтын хэмжээ маш их зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалтай хэдий ч ховор ан амьтан идээшлэн ундаалдаг булаг шанд, баянбүрд бүхий өвөрмөц экосистемийг бүрдүүлдэг (Хауленбек, 2013, Чимэдрэгзэн, 1998). Монгол орны говийн булаг шанд, баянбүрдийн усны сээрнуруугүйтний судалгаа харьцангуй бага байна. Иймээс Говийн Их Дархан Цаазат Газрын (ГИДЦГ) “А, Б” хэсгийн булаг шанд, баянбүрдэд амьдрах усны сээрнуруугүйтний мониторингийн судалгаа явуулж, бүлгэмдлийн олон янз байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох нь чухал юм. Дээжийг усны тор (D net) юмуу гар тор (hand net) багажийг ашиглан булаг шандын ёроолын хурдсыг бужигнуулах замаар нэг цэгт 3-5 удаагийн давталттай авсан. Шүүгдсэн дээжийг 96 хувийн спиртэд бэхжүүлэн зөөвөрлөж, лабораторид дээжийг ялган, тодорхойлох бичгүүд (Cummins & Merritt, 2008; McCafferty , 1983; Morse 1994; Tsalolikhin, 1997, 2001) болон бинокуляр (Leica, MEIJI) ашиглан боломжит ангилал зүйн түвшин хүртэл тодорхойлсон. Судалгаанд хамрагдсан булаг, шандны усны сээрнуруугүйтний бүлгэмдлийн бүтцийн үзүүлэлтүүдийг (зүйлийн баялаг, харьцангуй элбэгшил, олон янз байдал (Шэннон-Уинер), жигд байдал (Пилоу)-ын индексүүд) Primer 6 программыг ашиглан тооцож гаргасан. Усны сээрнуруугүйтний бүлгэмдлийн төсөөтэй байдлыг зүйлийн харьцангуй элбэгшил дээр үндэслэн Брэй Куртисийн аргаар төсөө зүйн индексийг тооцоолж, үр дүнг кластер анализ хийсэн.
Identifying resources and opportunities for developing cultural tourism in Khovd city
Ховд хотод 656 соёлын өвийг өвлөн уламжлагчид байгаа бөгөөд, 247 нь соёлын биет өв, 532 нь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид /давхардсан тоогоор/ байна. Соёлын өвийн төрлийн хувьд 26 төрлийн биет өв, 14 төрлийн биет бус өв байгаа нь тогтоогдсон. Биет өвийн хувьд угсаатны хувцас, тоглоом наадгай, шашин шүтлэгийн холбоотой эд зүйлс, аж ахуйн тоног хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, дүрслэх урлагийн бүтээл гэсэн төрлүүд, биет бус өвийн хувьд урлагийн тоглох үзүүлбэр, гар урлал, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг гэсэн төрлүүд ихэнх хувийг эзэлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, түүнд дасан зохицох байгаль орчин, биологийн олон янз байдал, хүн байгалийн харилцан холбоо, хамаарлыг судлах, тухайн бүс нутгийн байгалийн онцлогт тохирсон нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх асуудал Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байна. Монгол улсын нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн үндсэн суурь нь “Байгаль орчны тогтвортой менежмент” гэж тодорхойлж, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагийн бүх үйл ажиллагааг шинжлэх ухааны судалгаанд суурилсан Байгаль орчны тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Энэ хүрээнд бүс нутагт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй Ховд Их сургуулийн “Хөгжлийн төлөвлөгөө (2017-2024)”-д судалгааны тэргүүлэх чиглэлээ уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг бүс нутагт орших, Монголын орны гадаргын усны зонхилох нөөцийг бүрдүүлэгч Монгол Алтай, Их нууруулын хотгор, түүний хил залгаа нутгийн ус намгархаг газрын экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг хийх “Экологийн судалгааны суурин байгуулах” асуудал тусгагдаж, бүс нутагт судалгаа хийдэг эрдэмтдийн санал, санаачлагаар Хар-Ус нуурын УТХГ-ын бүсэд “Баруун бүсийн экологийн судалгааны суурин”-г Ховд их сургуулийг түшиглэн 2019 онд байгуулсан байна.
Summury Most of the areas of the Great lake basin belongs to Altai Sayan Ecosystem which is one of the 200 ecology zones determined by the WWF. The Great Lake Depression has limited source of water and the rivers that flow from the highest mountains are the main roots for the lakes (Khar-Us, Khar, Durgun, Khyargas, Uvs) in its end. Khar-Us lake (1852 km2), which is one of the four lakes in Mongolia with the same hydrological system and an area of more than 1,000 km2, Khar lake (575 km2) and Durgun lake (305 km2), which are fed by Khar-Us lake, are located in the sub-depression of Khar-Us lake in the central part of the Great Lakes Depression. In 2008, the Durgun Hydropower Plant (HPP) with a medium-capacity (12 mW) was built in this sub-depression, and a new reservoir was created on the Chonoharaikh river. Climate change and human and natural influences are greatly observed in the water quality of Khar-Us lake that is located in the central part of the Great Lake Depression. Organic substances and bioactive elements in the lake water have increased due to the biological pollutions from the human and livestock. This is the basic reason of the pollution in this area.
Most of the areas of the Great lake basin belongs to Altai Sayan Ecosystem which is one of the 200 ecology zones determined by the WWF. The Great Lake Depression has limited source of water and the rivers that flow from the highest mountains are the main roots for the lakes (Khar-Us, Khar, Durgun, Khyargas, Uvs) in its end. Khar-Us lake (1852 km2), which is one of the four lakes in Mongolia with the same hydrological system and an area of more than 1,000 km2, Khar lake (575 km2) and Durgun lake (305 km2), which are fed by Khar-Us lake, are located in the sub-depression of Khar-Us lake in the central part of the Great Lakes Depression. In 2008, the Durgun Hydropower Plant (HPP) with a medium-capacity (12 mW) was built in this sub-depression, and a new reservoir was created on the Chonoharaikh river. Climate change and human and natural influences are greatly observed in the water quality of Khar-Us lake that is located in the central part of the Great Lake Depression. There are about 174758 heads of livestock from 8 different bags of herders in the Khar-Us lake surroundings. Because of this, the usage of water for the livestock has increased. Organic substances and bioactive elements in the lake water have increased due to the biological pollutions from the human and livestock. This is the basic reason of the pollution in this area.
Most of the areas of the Great lake basin belongs to Altai Sayan Ecosystem which is one of the 200 ecology zones determined by the WWF. The Great Lake Depression has limited source of water and the rivers that flow from the highest mountains are the main roots for the lakes (Khar-Us, Khar, Durgun, Khyargas, Uvs) in its end. Khar-Us lake (1852 km2), which is one of the four lakes in Mongolia with the same hydrological system and an area of more than 1,000 km2, Khar lake (575 km2) and Durgun lake (305 km2), which are fed by Khar-Us lake, are located in the sub-depression of Khar-Us lake in the central part of the Great Lakes Depression. In 2008, the Durgun Hydropower Plant (HPP) with a medium-capacity (12 mW) was built in this sub-depression, and a new reservoir was created on the Chonoharaikh river.
2021 оны байдлаар Хөгнө Тарнын БЦГ-ын хязгаарлалтын бүсэд 8 аялал жуулчлалын бааз үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд тус цогцолборт газарт 32783 жуулчин аялсан байна. Газар нутгийг тусгай хамгаалалтад хамруулсан зорилгыг алдагдуулахгүйгээр аялал жуулчлалыг зөв хөгжүүлэхийн тулд юуны өмнө тухайн нутгийн газрын гадарга, хөрс, ургамал, ландшафт зэрэг байгалийн тогтцын үндсэн суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан байгалийн даацыг үнэлж тогтоох, улмаар ус, уур амьсгал, ховор тогтоц зэрэг байгалийн гоо сайхан, түүх, эмчлэх эрүүлжүүлэх чанар зэрэг шинжүүдийг багтаасан газарзүйн орчин, аж ахуйн обьектын нэгдлийн үзүүлэлтүүдээр аялал жуулчлалын нөөцийг үнэлэх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гол үндэслэл юм.
Их нууруудын хотгор (ИНХ)-ын төв хэсгийн Хар-Ус нуурын дэд хотгорт хоорондоо усзүйн нэг системтэй, Монгол орны 1,000 км2-аас дээш талбайтай дөрвөн нуурын нэг болох Хар-Ус нуур (1852 км2), түүнээс усжих Хар (575 км2) , Дөргөн (305 км2) нуурууд оршдог. Энэ дэд хотгорт 2008 онд дунд хүчин чадлын (12 мВ) Дөргөний УЦС баригдан, Чонохарайхын гол дээр шинээр усан сан үүссэн. Энэхүү судалгаагаар Хар-Ус, Дөргөний УЦС-ийн усан сангийн гүн болон Хар-Ус нуурын усан мандлын талбайг харгалзах гүний түвшинтэй харьцуулан тодорхойлсон. Энэ нуурын нийт талбайн 5.65 % нь 1 метр хүртэл, 10.3 % нь 1.0-1.3 м, 14.2 % нь 1.3-1.6 м, 15.3 % нь 1.6-1.9 м, 28.9 % нь 1.9-2.5 м, 23.1 % 2.5-3.5 м, 2.47 % нь 3.5 м-ээс их гүнтэй буюу нийт талбайн 50 гаруй хувь нь 1.9-3.5 м гүнтэй байна. Дөргөний УЦС-ийн усан сангийн дундаж гүн 7-9 м болохыг усан сангийн гүний зургаар гаргав.
Хөх сэрхийн УТХГ-ын усны менежментийн асуудалд
Алтан хөхийн районы ус зүй, зарим рашааны судалгаа