Бидний тухай
Багш ажилтан
Их нууруудын хотгорын төв хэсэг Хар-Ус нуурын дэд хотгорын нуур голуудын усны гидрологийн зарим үзүүлэлтүүдийн улирлын горимын судалгааг урт хугацаанд тасралтгүй судалж, Ховд гол Хар-Ус нуурын районы нуур, голуудын урсацын мэдээнд үндэслэн Ховд гол, түүний районы нууруудын усны балансыг тооцох зорилготой.
The aim is to continuously study the seasonal regime of some hydrological parameters of the lakes and rivers of the Khar-Us Lake sub-basin of the central part of the Great Lakes Basin over a long period of time, and to calculate the water balance of the Khovd River and its lakes in the Khar-Us Lake area based on the flow data of the lakes and rivers in the Khovd River area.
Түлхүүр үгс:Хар-Ус нуурын хотгорын байгалийн унаган төрхийг хамгаалах зорилгоор 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авч, Хар-Ус нуурын Байгалийн Цогцолборт газрыг /ХУНБЦГ/ байгуулсан. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын кластер нь 8399,64 км2 талбайг эзлэн далайн түвшнээс дээш 1153 м өндөрт оршдог. 2020 оноос хойш дотоодын аялагчдын тоо нэмэгдснийг иргэдээс авсан социологийн судалгаа болон зарим эх сурвалжийн мэдээллүүд харуулж байна. Малчин гэр бүлүүдэд нэмэлт орлогын эх үүсвэр бий болгохын тулд тэднийг гэр засан жуулчин хүлээж авах боломжийг бүрдүүлэх, гэр баазын ойролцоо үнэгүй хоноглон буудаллах боломжтойгоос үүдэн энэхүү гэр бааз нь аялал жуулчлалын оргил үеэр ачаалал ихтэй, хүчин чадлаасаа даван ажилладаг. Энэ нь байгаль орчны үүднээс тааламжгүй дэвшил боловч аялал жуулчлалын салбарт нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж буйг харуулж байна. Бид Хар-Ус нуурын БЦГ-т амьдарч буй иргэдийн амжиргааг дээшлүүлэх нэг хүчин зүйлийг аялал жуулчлалын үлй ажиллагаа болохыг харж, энэ төслийн хүрээнд экологит ээлтэй, иргэдэд эдийн засгийн үр өгөөж болох гэр отог, сувилал, жуулчны бааз байгуулах боломжит газруудыг нутгийн иргэдийн санал болон ундны усны чанар, байгаль, түүх соёлын өвөрмөж онцлог байдал болон биологийн олон янз байдлын онцлогт тулгуурлан сонгож газрын зургуудад тэмдэглэсэн.
To protect the pristine nature of the Khar-Us Lake depression, we took it under special state protection in 1997 and established the Khar-Us Nuur National Park. The Khar-Us Nuur National Park cluster covers an area of 8,399.64 km2 and locates at an altitude of 1,153 m. As of 2021, there are two tourist camps(Tsagaan Bulbuu and Elsen Shanaa) operating within the boundaries of Khar-Us Lake National Park. In addition, there are two permanent ger camps in Buyant soum and two seasonal ger camps in Chandmani soum operating in the buffer zone of the National Park. Sociological surveys and data from some sources show that domestic tourists have increased since 2020. During the high peak in the summer, the number of visitors at this ger camp has exceeded their original capacity; partly because herder families are invited to set up a ger to generate some additional income, and partly because free camping is allowed in the proximity of the ger camp. From an environmental point of view, this is an undesirable development, but it shows that there are opportunities for increasing community involvement in the tourism sector. We are aware that tourism is one factor that improves the livelihoods of the people living in Khar-Us Nuur National Park. Within the framework of this project, we selected suitable locations for establishing eco-friendly and economically viable ger camps, sanatoriums, and tourist camps. We marked them on the maps based on local community feedback, drinking water quality, uniqueness of nature, history, culture, and biodiversity features.
Түлхүүр үгс:ГИДЦГ-ын “Б” хэсэг нь Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутгийн өмнөд хэсгийн өргөн уудам талбайг хамран оршдог. ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын бүсийн талбай нь 2019 онд 2 дахин нэмэгдэж, 18000 км2 талбай бүхий хэмжээтэй болсон. Энэ УТХГН-ын хамгаалалтын менежмент нь уугуул нутагтаа бүрэн устсан тахийг сэргээн нутагшуулах, тахийг өсгөн үржүүлэх, бие даан амьдрах чадвартай популяци бий болгох, энэхүү шүхэр зүйлээр дамжуулан говь цөлийн экосистемийг хамгаалах зорилгын хүрээнд төлөвлөгдөн хийгдэж байгаа бөгөөд Монголын төдийгүй олон улсын байгууллагуудын хамтран ажиллах олон ажлуудыг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Энэ зорилгын хүрээнд Швецарийн хөгжлийн агентлагаас дэмжин санхүүжүүлсэн 2020-2021 онд хэрэгжих “ГИДЦГ-ын Б хэсгийн усны менежментийг сайжруулах” төслийг ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Ховд Их сургууль, МУИС хамтран, Олон улсын тахь групп нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар удирдан хэрэгжүүллээ.
In 2019, the Mongolian parliament approved the extension of Great Gobi B Strictly Protected Area (GGBSPA) from previously 9,000 to 18,000 km2. This increase was due to the combined efforts of protected area staff and local people who want to conserve the integrity, beauty, and cultural heritage of the Dzungarian Gobi for future generations. In the arid landscapes of the Gobi, water is the life line for plants, animals, and humans alike. Therefore, a water inventory via mapping of all water sources and determining water quality and quantity of key water sources is a priority for the protected area and is part of the new management plan for Great Gobi B SPA 2019-2023. Acknowledging the importance of water in the Gobi, the Swiss Agency for Development and Cooperation (SDC) approved of the project “IMPROVEMENT OF WATER MANAGEMENT IN THE GREAT GOBI B STRICTLY PROTECTED AREA” which is currently being implemented (2020/III – 2021/IX).
Түлхүүр үгс:Монгол улсын засгийн газрын 2015/368 тоот тогтоолоор “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт (2015-2021 он)”-ыг баталсан байна. Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд “Хүний хөгжил, хүрээлэн буй орчин”-ны хүрээнд усны нөөцийн хамгаалалт, ашиглалт, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах технологийн асуудлууд нэн тэргүүнд тавигдсан байдаг. Энэ чиглэлийн хүрээнд Монгол орны том нууруудтай, олон арван гол цутгадаг, ус намгархаг газруудаас цогцлон бүрдсэн Их нууруудын хотгорын байгаль, экологийн хувьсал, өөрчлөлтийн судалгаа, хамгаалах арга зүйн асуудлыг сонгон авсан билээ.
We studied the climate changes, soil and landscape in the Great Lake Depression. We also did research on biodiversities and hydrobiological and hydrochemical research on lakes. We studied some specific lakes (the depth of the lakes, water quality, water plant distribution, thematic images of the key elements of lakes) made thematic pictures, got copyright certificate, and published them. We published a monograph on basic research on great Lake Depression.
Түлхүүр үгс:Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3.15-д заасны дагуу Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний дагуу Байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг Хар-Ус нуурын УТХГН-ын районд судалж, зах зээлийн нөхцөлд оновчтой шийдвэрлэх загварыг боловсруулах хэрэгцээт шаардлагын хүрээнд урт хугацааны байнгын үйл ажиллагаа бүхий “Экосистемийн мониторингийн суурин” байгуулах шаардлагатай байна.
According to the Article 3.15 of the Law on Specially Protected Areas of Mongolia, we have to complete the study in an ecofriendly way to the nature. We have to build HAR-US LAKE ECOSYSTEM MONITORING FIELD to study the natural, economic and social positive or negative influences in the Har-Us lake National Park and develop the most optimal sample of conservation with long term activities.
Түлхүүр үгс:Монгол орны ус намгархаг газруудын томоохон төлөөлөл Монгол орны Баруун бүс нутагт байдаг. Энэ бүс нутагт Монгол орны хамгийн том нуурууд Увс, Хар-Ус, Хар, Хяргас, Ачит нууруудаас гадна Хар нуур-Ховд голын сав газар, Хяргас нуур-Завхан голын сав газар, Увс нуурын сав газар бүхэлдээ багтдаг. Баруун бүс нутагт 11 УТХГ байх ба эдгээр нь томоохон голуудын эх болон цутгал нууруудын бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Усны сав газар болон ус намгархаг газрын бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдад нэн тэргүүнд хэрэгцээтэй асуудал бол усан орчинд аюулгүй ажиллах заавар зөвлөгөө болон анхан шатны тусламжийг үзүүлэх чадварыг эзэмших явдал чухал байдаг. Бид ИНХ-ын бүсэд нуур голуудад усны түвшин хэмжигч багажуудыг суурьлуулах явцдаа ажлын аюулгүйн дүрэм, анхан шатны тусламжийг байгаль орчны энэ салбарт ажиллаж буй хүмүүст өгөх нь зүйтэй юм байна гэдгийг анхаарч, бүс нутгийн ус намгархаг газар ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын дунд явуулах “Усан орчны онцлог ба ажиллах аюулгүй байдал, анхан шатны тусламж” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
The largest representative wetlands in Mongolia are located in the Western Region of Mongolia. This region includes the largest lakes in Mongolia, Uvs, Khar-Us, Khar, Khyargas, and Achit lakes, as well as the Khar Nuur-Khovd River basin, the Khyargas Nuur-Zavkhan River basin, and the entire Uvs Nuur basin. A long-term study of the seasonal regime of some water hydrological parameters of the lakes and rivers of the Khar-Us Lake sub-basin in the central part of the Great Lakes Basin is being conducted continuously in 2022-2024 with the aim of calculating the water balance of the Khovd River and its lakes based on the flow data of the lakes and rivers in the Khar-Us Lake area.
Түлхүүр үгс:Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, түүнд дасан зохицох байгаль орчин, биологийн олон янз байдал, хүн байгалийн харилцан холбоо, хамаарлыг судлах асуудал Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд онцгойлон тусгагдсан. Монгол орны Баруун бүс нь байгаль, экосистемийн бүтэц, тогтоц, биологийн олон янз байдал болон нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшилд эзлэх байр сууриараа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бүс нутаг юм. Манай үндэсний эрдэмтэд хамгийн их халалт явагдаж буй газар нутгууд нэг нь Алтайн нуруу гэж тодорхойлсон байдаг. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол, горхи, нууруудын ус бүрэлдэх явцад Алтайн нурууны уур амьсгалын нөхцөл, мөстлөг, цэвдэг голлох үүрэг гүйцэтгэнэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд мөстлөг, цэвдгийн хайлалт ихээр явагдаж, Алтайн уулсын мөстлөгийн тэн хагас нь сүүлийн 50 гаруй жилийн дотор хайлж алга болсон баримт бий. Энэхүү уур амьсгалын дулааралт болон мөстлөгийн хайлалт нь энэ бүс нутгийн гадаргын усны нөөцийн тэнцвэрт байдал нөлөөлж, сөрөг үр дагавар үзүүлж байгаа нь олон төрлийн баримтаар нотлогдож байгаа юм. Төслийн газар нутгийн гадаргын ус тухайн орон нутагт оршин суух хүн амын өдөр тутмын амьжиргаанд чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Ховд, Буянт гол болон Хар-Ус, Хар нууруудын хөндийд олон мянган малчин, тариачин айл өрх амьдарч, мал аж ахуй, хадлан тэжээл, жимс ногоо тариалан өөрсдийн амьжиргаагаа залгуулдаг байна. Үүнээс гадна төслийн газарт усан цахилгаан станцууд голууд дээр үйл ажиллагаа явуулахаас гадна ойрын хугацаанд томоохон усан цахилгаан станц дахин нэгийг барихаар шийдвэрлэгдэн ажлаа эхлүүлээд байна. Ийм учраас Хар-Ус түүний ойр орчмын нуур голуудыг судлах нь нийгэм-эдийн засаг, бүс нутгийн хөгжлийн байгаль орчны нөөц бололцоог тодорхойлох боломжтойгоос гадна илэрч буй сөрөг нөлөөг урьдчилан мэдэх, түүнээс сэргийлэх арга хэмжээ, төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан зөвлөмж гаргах нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болсон байна. Нөгөө талаас усны барилга байгууламж барихаас өмнөх үеийн байгаль орчны төлөв байдлыг барьсны дараа үеийн нөхцөл байдалтай харьцуулах замаар эдийн засаг, байгаль орчны нөхцөл байдлыг тодорхойлж харуулах нь нутгийн иргэдийг үнэн бодит мэдээллээр хангаж, зөв ойлголт өгөхөд ач холбогдолтой. Хар-Ус нуур, түүний орчмын ус намгархаг газар нь Монгол орны Баруун бүс нутгийн гадаргын усны үндсэн нөөцийг бүрдүүлдэг онцлогтой. Хар-Ус нуур, түүний орчмын ус намгархаг газар нь газарзүйн байрлал, нийгэм эдийн засгийн үр өгөөжөөрөө онцгой байр суурь эзэлдэг, байгаль орчин, эдийн засгийн стратегийн чухал ач холбогдол бүхий район юм. Энэхүү ус намгархаг газар нь нутгийн иргэдийн амьдрал ахуй, бүс нутгийн нийгэм эдийн засгийн гол үндсэн суурь, тулгуур болохоос гадна хил дамнасан бүс нутгийн нүүдлийн зүйл, унаган амьтад, ургамлын амьдрах орчин болдог олон улсын ач холбогдол бүхий газар юм. Хар-Ус нуур орчмын ус намгархаг газрын экосистемийн тэнцвэрт байдал, өөрчлөлтийг тодорхойлох, түүнд нөлөөлөх нөлөөллийг үнэлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга зам, менежментийн зөвлөмжийг боловсруулахад төслийн үндсэн зорилго оршино. Энэхүү судалгааны хүрээнд үйл ажиллагааны 2 зорилт, стратегийн 1 зорилтыг дэвшүүлсэн. Төслийн эцсийн үр дүнгээр судалгааны обьектын усан орчны экосистемийн голлох хүчин зүйлийн өөрчлөлтийг үнэлж, судалгаанд суурилсан үйл ажиллагааны төлөвлөлт, хөтөлбөрийг боловсруулна. Баруун бүсийн хөгжлийн төлөвлөгөөнд тус ус намгархаг газрын хэмжээнд цаг алдалгүй, зайлшгүй хэрэгжүүлэх ажлын саналуудыг бодлогын түвшинд тусгуулж ажиллах болно. Судалгааны цуглуулсан өгөгдөл, үр дүн нь МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Баруун бүсийн экологийн судалгааны суурингийн Ус намгархаг газрын судалгааны мэдээллийн баазыг баяжуулж, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэлийн хэлбэрээр нийтэд түгээгдэх болно.
The issues of the current state of climate change, its perspectives, adaptation of the environment to it, biological diversity, and interrelationship between mankind and nature are specifically reflected in Mongolia Sustainable Development Vision 2030, Mongolia Green Development Policy and the priorities of the Mongolian Government activities. The Western region of Mongolia is a region with its own unique features due to its nature and ecosystem structure and formation, biological diversity, as well as its role in social and economic development and progress. Our country's scientists have identified the Altai Mountains as one of the areas experiencing the greatest warming. During the formation of the rivers, streams, and lakes of Central Asia's non-flowing basins, the climatic conditions, glaciation, and permafrost of the Altai Mountains play a major role. Unfortunately, there has been a lot of melting of glaciers and ice sheets in recent years, and there is an evidence that half of the glaciers of the Altai Mountains have melted and disappeared in the last 50 years. It has been proved by many kinds of facts that the climate warming and the melting of the glaciers affect the balance of the surface water resources in this region bringing negative consequences. Khar-Us Lake and its surrounding wetlands are unique as they are the main surface water resources of the Western Region of Mongolia. Khar-Us Lake and its surrounding wetlands are a region of strategic importance for the environment and economy, occupying a special position due to their geographical location and socio-economic benefits. Surface water in the project area will have a significant impact on the daily livelihood of the local population. For example, thousands of herdsmen and farmers make a living in the valleys of the Khovd and Buyant Rivers, and the Khar-Us and Khar Lakes by planting hay feed, vegetables and fruits as well as raising the livestock. Besides, it has been decided to build another large hydroelectric power plant in the near future in addition to the hydroelectric power plants operating on the rivers in the project area. For this reason, the study of lakes and rivers in the vicinity of Khar-Us can help to determine the environmental resources for socio-economic and regional development, as well as predicting the negative effects, and making recommendations based on scientific basis for measures and plans to prevent them. On the other hand, it is important to provide the local people with accurate information and to give them the right understanding by comparing the environmental conditions before the construction of water facilities with the conditions after the construction. This wetland is the main foundation and support of local people's livelihood and regional socio-economy, as well as it is a place of international importance by being a habitat for transboundary migratory species, local animals and plants. The main purpose of the project is to determine the balance and changes of the wetland ecosystem in the Khar-Us Lake area, assess the impact on it, and develop management recommendations to reduce negative impacts. Within this study, 2 operational objectives and 1 strategic objective were proposed. Based on the final results of the project, the changes in the main factors of the aquatic ecosystem of the research object will be evaluated, and research-based action planning and programs will be developed. At the policy level, the proposals for necessary actions to be implemented immediately within the wetlands will be included in the development plan of the western region. The collected data and results of the research will enrich the wetland research database at the Western Regional Ecological Research Station of the Khovd Branch of NUM, and will be disseminated to the public via reports and scientific articles of both domestic and international scientific conferences.
Түлхүүр үгс: