МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Estimation of antioxidant enzyme activity in vegetables and fruits, grown in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2020-3963
Санхүүжүүлэгч: Asia Research Center
Мөнгөн дүн: 3.5 сая ₮
Хугацаа: 2021.01.01 - 2021.12.31
Захиалагч: National University of Mongolia
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Хүрээлэн буй орчны өөрчлөлт, амьдрах болон ажиллах орчны тааламжгүй нөхцөл, стрессийн улмаас хүн олон төрлийн өвчинд нэрвэгдэх болсон. Үүний үндсэн шалтгаан нь супероксидын радикал бөгөөд гадны орнуудад үүнийг саармагжуулах эмчилгээг ихээр сонирхож энэ зорилгоор супероксиддисмутаза (SOD)-ын идэвхит эх үүсвэрийг эрэлхийлэх судалгааны ажлуудыг хийж байна. Иймд энэ зорилгоор өөрийн улс оронд ургах байгалийн болон таримал ургамлын антиоксидант ферментийн идэвхийг тодорхойлох, тэдгээрээс идэвхтэй эх үүсвэрийг эрэлхийлэх ажлууд хийж байна. Тухайн ургамлын ургах орчин нөхцлөөс хамаарч ургамлын ферментийн идэвх хувьсан өөрчлөгдөх тул бусад улс оронд тогтоон гаргасан идэвх манай оронд ургасан ургамлын ферментийн идэвхтэй 100% тохирохгүй тул бид өөрийн оронд тариалдаг, хүн амын хүнсэнд өргөн хэрэглэгддэг хүнсний ногоо, жимсгэний антиоксидант ферментийн идэвхийг судлан, идэвхтэй ургамлын сонгон шалгаруулалтыг явуулах нь нэн тэргүүнд хийх ажлын нэг юм.

Abstract

Due to enviromnental changes, adverse living conditions and stress, a person is at risk of being damaged by reactive oxygen species (ROS) such as superoxide radical, hydrogen peroxide, hydroxyl radical, and singlet oxygen, since their high reactivity often leads to injuries, including carcinogenesis, inflammation and aging. In biological systems, superoxide dismutase constitutes the first line of defense against ROS which convert superoxide radical (•O2-) into hydrogen peroxide (H2O2) and molecular oxygen (O2). Futher, catalase plays a protective role against oxygen toxicity by converting hydrogen peroxide into water and molecular oxygen. Plants are important source of enzymatic and non enzymatic antioxidants. Therefore, research for screeneing plants are conducted worldwide. Particular attention is paid to the vegetables and fruits. Because they provide body with dietary nutrients and added source of antioxidants to fight against ROS. Depending on the growing conditions, the activity of enzymes in plants changes, therefore the activity of enzymes is not equal to the activity of enzymes in plants from other countries. Thus, the objective of this project is to estimate catalase, peroxidase and SOD activity in vegetables and fruits growing in Mongolia and widely used in food for futher exploitation and production of biologically active compouns

Түлхүүр үгс:
супероксиддисмутаза
каталаза
пероксидаза




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар