МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Бадамгарав, М.Амарбаясгалан
"СУРГАЛТАД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИ АШИГЛАХ НЬ: САНХҮҮГИЙН ЭКОНОМЕТРИК ХИЧЭЭЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР ", Нээлттэй боловсрол 2020, 2020-1-24, vol. 5, pp. 21-33

Хураангуй

Мэдээлэл харилцаа холбооны технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед их дээд сургуулиудад инновацийг нэвтрүүлэх нь зайлшгүй хэрэгтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас явуулсан судалгаанаас харвал дээд боловсролын салбарт инноваци нэвтрүүлэх явц бусад салбарт нэвтрүүлэх үйл явцаас арай түлхүү явагдаж байна. Үүнтэй уялдан манай их дээд сургууль төгсөгчдөөс ажлын байран дээр дээд боловсролтой хүнд байх ерөнхий чадварт програм хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байхыг шаардаж байна. Бизнесийн болоод эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын салбарт аль алинд нь мэдээллийн технологийн хэрэглээ улам бүр нэвтэрч, боловсронгуй болж байна. Үүнтэй уялдан сургалтыг сонирхолтой, оновчтой байдлаар зохион байгуулах олон боломж бий болсон бөгөөд тэдгээрийг ашиглан оюутны суралцах процесст дэмжлэг үзүүлэх, онолын ойлголтыг баталгаажуулах, сургалтын агуулгыг нэмэгдүүлэх боломж ихээр гарч байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар Санхүүгийн эконометрик хичээлд ашиглагддаг болон ашиглах боломжтой програм хангамж, МХТ-ийг тодорхойлж харьцуулах, эдгээрийн үр нөлөөг судлах зорилгоор хийсэн бөгөөд тус хичээлийг судалсан оюутнуудаас асуулгын аргаар судалгаа авч, үр дүнг нэгтгэсэн. Сургалтад ашиглагдаж байгаа програм хангамжуудыг үндсэн болон сургалтын үйл ажиллагааг дэмжих гэж хоёр хуваан тус бүрт нь харьцуулан судалж, үнэлгээ өгсөн. Судалгааны үр дүнд МХТ-ийг хэрэглээг хичээлд нэмэгдүүлэх нь сурах үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, оюутны тэгш оролцоог нэмэгдүүлэх, хичээлийг илүү сонирхолтой, ойлгомжтой болгоход их хувь нэмэр үзүүлдэг гэсэн үр дүн гарсан.

Зохиогч(ид): Д.Энхтүвшин, Б.Бадамгарав
"Хувьцаат компанийн санхүүгийн гүйцэтгэлд үзүүлэх маркетинг, борлуулалтын зардлын нөлөө" Мөнгө санхүү, vol. 02(6), pp. 98-116, 2019-12-6

No Link

Хураангуй

Маркетингийн стратеги нь бизнесийн үйл ажиллагааны орлого, ашгийг тодорхойлоход нөлөө үзүүлдэг, олон асуудлыг хамардаг чухал хүчин зүйл гэдгийг мэддэг ч тоон үзүүлэлтээр бизнесийн орлого, ашигт хэрхэн нөлөөлж байгааг тэр бүр тооцдоггүй, тайлагнадаггүй. Тэгэхээр энэ судалгааны ажлаар компанийн авч хэрэгжүүлж буй маркетингийн зардал нь санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд болох борлуулалт, үйл ажиллагааны зардал болон цэвэр ашигт хэрхэн нөлөөлдгийг судлах, улмаар урт хугацаанд компанийн хувьцааны үнэлгээ, нийт хөрөнгийн өгөөж болон өөрийн хөрөнгийн өгөөжид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилго тавьсан. MХБ-ийн А болон Б индексэд багтсан компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс маркетингийн зардал борлуулалтын орлого, хөрөнгийн өгөөж, хувьцааны үнэлгээг өсгөхөд ямар нөлөө үзүүлснийг МХБ-ийн мэдээлэлд үндэслэн судалсан болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар