МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT703
Багц цаг: 2

Товч агуулга

Эд эрхтэний гэмтлийн үед эрхтэний үйл ажилгааг дэмжих, дээшлүүлэх, нөхөн төлжүүлэх, солиход эдийн инженерчлэл чухал байдаг. Тухайн хичээлээр инженерийн арга зүй, эд эрхтэний дизайны үндэс, эс эдийн биологи, эдийн өсгөвөр ба хөгжил, өсөлтийн фактор ба эм зөөх.

Зорилго

Молекул ба эсийн биологийн хамгийн сүүлийн ололт амжилт бол эс болон эдийн инженерчлэл юм. Энэ нээлт нь биоанагаахын технологид өргөн боломжийг авчирч байна. Үүнд гэмтсэн эд эрхтэнийг нөхөн төлжүүлэх, хүний янз бүрийн бодисын солилцооны өвчиныг эмчлэх боломжийг бий болгож байна. Бие махбодоос гадна амьд, үйл ажилгаатай эд, эрхтэнийг өсгөвөрлөж ургуулах онолын мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT404
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээл нь биотехнологийн үндсэнзарчмыг хүнс, хөдөө аж ахуйбиотехнологийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрглэх талаас нь сурган. Мөн генетик, эс, эдийн өсгөвөрийн онол, судалгааны арга зүйг хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хэрэглэх мэдлэг олгоно.

Зорилго

ХАА Биотехнологийнсуурь онол, биотехнологийнсудалгааны онол-практикийн мэдлэгдээр үндэслэн мэргэжлийн тувшинд биотехнологийнхэлээр харилцах, энэ хичээлийн хөтөлбөрөөр нь оюутанд улс ардын аж ахуйд биотехнологийн суурь онол хэрхэн нэвтэрч өдөр тутмын техник, технологт хэрэглэгдэж байгаа мэдлэгийг олгоход оршино

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC701
Багц цаг: 3

Товч агуулга

Энхүү хичээлээр хүний хорт хавдрын биохимийн болон эмнэлзүйн асуудлуудыг ойлгох бөгөөд мөн түүнчлэн хорт хавдрын үүсэх шалтгаанууд, түүний метастаз, апоптоз, хорт хавдрын эпигенетик, эсийн хуваагдал, хромосомын гажиг, дохио дамжуулах механизм, хорт хавдрын эмчилгээ, эмэнд тэсвэртэй болох зэрэг хорт хавдрын үеийн үндсэн ухагдахуунууд, түүний мөн чанар, механизмтай танилцаж, эдгээрийг цаашдын судалгааны ажилд ашиглах, биологи анагаах ухааны мэдлэг олгох болно.

Зорилго

Энэхүү хичээлээр хорт хавдар үүсэх механизм, түүний үсэрхийлэл, эмчилгээ зэргийн талаар зохих мэдлэгтэй болж цаашид хавдрын биологи, биохимийн чиглэлийн судалгааны ажил хийх сонирхолтой оюутнуудын хувьд онолын суурь мэдлэг эзэмшүүлнэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC307
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь физиологийн үйл ажиллагаанд тулгуурлан бодисын солилцооны биохимийн асуудлыг ойлгох, тайлбарлах мэдлэг олгох ба хоол боловсруулах үйл явц, зүрх судас, амьсгал, нөхөн үржихүй болон дотоод шүүрэлийн үйл ажиллагаа, зохицуулгын биохимийн үндсийг судлах явцдаа физиологийн процессын үндэс суурь болох биохимийн урвалын харилцан үйлчлэл, уялдаа холбоо, зохицуулгыг талаарх үндсэн мэдлэг олгоно.

Зорилго

Физиологийн шинжлэх ухаан нь амьд организмын үйл ажиллагааг судалдаг биологи, анагаах ухаан, хүний эрүүл мэндийн асуудалтай нягт холбоотой байдаг шинжлэх ухааны салбар. Орчин үед энэ салбар хурдацтай хөгжихийн хэрээр организмын үйл ажиллагааг молекулын түвшинд судлах шаардлага гарч ирсэн нь физиологийн биохимийн хөгжилд ихээхэн түлхэц болсон. Энэхүү хичээлийг судалснаар оюутан эрүүл мэнд, бие физиологийн асуудлуудыг биохимийн үүднээс, шинжлэх ухаанчаар ойлгож, өөрсдийн амьдралын чанарыг сайжруулахад ашиглахаас гадна олж авсан мэдлэгээ ашиглан биологи, физиологи, биохимийн судалгааны салбаруудад ажиллах бүрэн боломжтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL100
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд амьдралын молекул үндэс, ус ба нүүрс-устөрөгчид, биологийн макромолекулуудын бүтэц, үүрэг, эсийн тухай ойлголт, эукариот ба прокариот эс, тэдгээрийн бүтэц,үйл ажиллагаа, эсийн хөдөлгөөн, мембраны бүтэц, үүрэг, мембраны зөөвөрлөлт, эсийн химийн найрлага, эсэд явагдах ферментэт урвал, түүний зохицуулга, Эсийн амьсгал, эсийн дотор АТФ ба энерги үүсэх, гликолиз, ГКХ цагираг урвал, электрон зөөвөрлөх гинжин хэлхээ, фотосинтез, Эсийн харилцан үйлчлэл, эсийн мейоз, митоз хуваагдал, Менделийн генетик, Удамшлын хромосомын үндэс, удамшлын молекул үндэс, ДНХ репликаци, мутаци, уургийн нийлэгжил, генийн зохицуулга, эукариотын генетик бүтэц, эукариот ба вирус дэх генийн зохицуулга, Биологийн олон янз байдлын хувьслын түүх. Филогенез хувьсал, Бактер, Археи, эгэл биетэн, Ургамлын олон янз байдал, эволюци, ургамлын бүтэц хөгжил, гормоны зохицуулга, гравитрофизм ба фототрофизм, ургамлын эс дэх усны хэрэгцээ, тэжээлийн бодисын зөөвөрлөлт, эрдэс хооллолт, микориз, ургамлын өвчин үүсгэгчид тэсвэрлэх чадвар ургамлын олон янз байдлыг судлах болно.

Зорилго

Энэ хичээлийг судалснаар оюутнууд амьд материйн үндсэн шинж чанарыг молекулын түвшинд судлан ойлгож молекулын түвшнээс организмын түвшин хүртэлх биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшинэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC704
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр мэдээлэл боловсруулах үйл явц дахь тархины үйл ажиллагааг судлах судалгааны аргуудын талаар болон хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын ажиллах зарчим, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн ур чадварт суралцах зэргийг танин мэдэх онолоор тайлбарлана.

Зорилго

Энэхүү хичээлээр хүний юмс үзэгдлийг танин мэдэх, мэдээллийг боловсруулах үйл явцад сэтгэцийн процесс болох хүртэхүй, анхаарал, ой тогтоолтын ажиллах зарчим, түүнчлэн хэл яриа сэтгэхүй, асуудал шийдвэрлэх чадвар зэргийг танин мэдэх онолын үүднээс ахисан түвшинд тайлбарлах мэдлэг чадвартай болгох нь хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT402
Багц цаг: 3

Товч агуулга

Организмын өөрийгөө хамгаалах хүч гэж юу болох тухай, эд эрхтэн шилжүүлэн суулгах, хөгшрөх, хорт хавдар, дархлааны хомсдол, удаан ба түргэн хэлбэрийн хэт мэдрэмтгий байдал, толерант байдал, халдварт өвчнөөр өвдөх зэрэг биологийн процессуудыг иммунологийн үүднээс тайлбарлаж, тэдгээрийг давах, урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох арга механизмуудын онолын зарчмыг судална.

Зорилго

Иммуны системийн хэвийн үйл ажиллагаа болон доголдол, өөрийгөө эрүүл байлгах талаар онолын мэдлэгтэй болно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC401
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлээр шижлэх ухааны аргын үндэслэл, лабораторийн ажлын дадал эзэмшиж, лабораторийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж сурах ба ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, харьцуулалт, үнэлэлт, дүгнэлт өгөх, биологийн үндсэн нэгдлүүдийг таних, тодорхойлох, ялгах биохимийн үндсэн аргуудыг эзэмшин, ажлын дадал эзэмших тул биохимийн болон биотехнологийн сургалтын хөтөлбөрийн чухал хичээлүүдийн нэг болно.

Зорилго

Áèîõèìèéí ¿íäñýí àðãà òåõíèêòýé òàíèëöàí áèîëîãèéí молекулуудыг òîäîðõîéëîõ ñîíãîìîë àðãóóäûã ýçýìøèí судалгаа шинжилгээ, хяналтын байгууллагуудын ëàáîðàòîðèä àæèëëàæ дадал, чадвар эзэмшинэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT302
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT201
Багц цаг: 3

Товч агуулга

Биотехнологийн хөгжлийн түүх, үндсэн асуудал, хөгжлийн хэтийн төлөв, биотехнологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, биологийн шинжлэх ухааны орчин үеийн хөгжилд ашиглах асуудлыг судална. Биотехнологийн үндсэн материалыг шилж сонгох, ургамал, амьтны эд, эс ба микроорганизмын эсийн цэвэр өсгөвөр гарган авах зарчим, эсийн амьдралын үйл ажиллагаа болон түүний зохицуулгын механизмыг судална. Генийн ба эсийн инженер зүйн талаарх үндсэн ойлголт, эрлийз эс гарган авах зарчим, түүнийг улс ардын аж ахуйд хэрэглэх, инженерчлэлийн арга, гаргах үе шатууд. Завсарлагатай болон үргэлжилсэн ажиллагаатай биореакторын ажиллах зарчим, ферментацийн процессийн талаар үзэж судлана. Биобэлдмэлийг гарган авах технологийг судалж мэднэ. Завсарлагатай болон үргэлжилсэн ажиллагаатай биореакторын ажиллах зарчмыг мэдэж, ферментацийн процесс явуулах онолын мэдлэгтэй болно. Мөн биотехнологийн бүтээгдэх, үйлчилгээний маркетинг, Биоаюулгүй байдал, Био ёс зүйн талаар үзэж танилцана

Зорилго

Биотехнологийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны тухай үндсэн ойлголтыг өгч, Биотехнологийн үндсэн арга зүйтэй танилцуулан, анагаах ухаан, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, уул уурхайд биотехнологийн шинжлэх ухааны ололтыг хэрхэн ашиглаж буй талаарх мэдлэгийг олгоход чиглэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус
Индекс: METH701
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар