Бидний тухай
Багш ажилтан
ЗӨСҮТ-өөс нийт 11 аймагт ашиглагдаж байгаа Quick Mobile (4WELL model) хээрийн нөхцөлд автомашины асаагуурт залган ашиглах боломжтой зөөврийн түргэн Полимеразын Гинжин Урвалын машинаар тарваган тахал гэх мэт байгалийн голомтот гоц халдварт өвчнийг молекул биологийн төвшний нарийвчлалтайгаар түргэн шуурхай оношлож байгаа боловч түүнд хэрэглэгддэг урваж бодис болон ДНХ-хромотографын туузыг үйлдвэрлэгчээс дахин нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймээс бид уг зөөврийн түргэн ПГУ-ын машиныг ашиглан явуулах урвалд шаардлагатай оношлуурын цомгийг үйлдвэрлэхээр туршилт судалгаа явуулан анхдагч загварыг гарган авч түүний ажиллагааг шалгаж тохируулсан бөгөөд цаашдаа илүү хөгжүүлэн зүгшрүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна уг бүтээгдэхүүн нь зөвхөн дээрх машины заавал шаардахгүйгээр бусад ПГУ-ын машин, төхөөрөмжүүдэд бүрэн зохицож ажиллах давуу талтай юм. Тарваган тахал өвчин нь Yersinia pestis нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот олон улсын хөл хориот халдварт, нас баралт 30-100% хүрдэгөвчин юм (WHO, 2021). Хүн төрлөхтний түүхэнд гурван том дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд 531-580 онд Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн; ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүн; 1894 онд Хонг-Конгоос эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк, Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархан 25 сая хүн насыг авч оджээ (Dennis, 1999). ДЭМБ-ийн 1997 оны нэгтгэсэн мэдээгээр 1957-1997 онд Дэлхийн 38 улс оронд 80613 хүн өвчилснөөс 6587 нь нас барсан байна (Dennis, 1999). Монгол оронд тархсан хүний өвчлөлийг авч үзвэл 1898-1985 онуудад 216 тохиолдол /Ц.Чулуунбаатар нар, 1985/, 1986-1990 онд 45 хүн өвчилж 33,3% нь /Т.Долгор нар, 1992/, 1991-1992 онд 15 хүний 20% нь 1993-1998 онд 48 хүн өвчилж 47,9% нь /Ж.Мягмар нар 1999/, 1999-2019 онд 60 хүн өвчилж 18 хүн буюу 30% нь /Д.Отгонбаяр нар, 2020/ нас барсан байна (Мягмар, 2003) (Отгонбаяр, 2021). Тарваган тахал өвчний үүсгэгч Yersinia pestis нь Yersinia төрөлд хамаарагдах ба энд 11 төрлийн нян багтдагаас эмнэлзүйн холбогдолтой нь Y.pestis, Y.pseudotuberculosis, Y.enterocolitica юм (Platonova, 2013). Тарваган тахал өвчний лабораторийн оношилгоо нь нян судлал, ийлдэс судлал, молекул биологийн аргуудаар хийгддэг ба тарваган тахлын сэжигтэй тохиолдолд эсрэгтөрөгч илрүүлэх түргэвчилсэн тестийг яаралтай шинжилгээний үед ашигладаг (ЭМЯ, 2002). Энэ нь цаг хугацааг ихээхэн хэмнэдэг боловч мэдрэг чанар багатай тул шинжилгээний бусад аргуудаар баталгаажуулах шаардлагатай байдаг. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд нь молекул биологийн аргыг ашиглаж оношийг баталгаажуулах боломж одоогоор хомс тул төв суурин газрын лабораторид сорьцоо илгээж цаг хугацаа ихээхэн алддаг. Тиймээс бид молекул биологи, биохимийн арга зүйд суурилсан мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй, цаг хугацаа хэмнэх оношилгооны аргуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлатай байна. Энэхүү ПГУ-д суурилсан туузан хроматографын аргыг хөгжүүлснээр хөдөө орон нутгийн лабораториуд болон явуулын лабораторид ч хэрэглэх боломжтой, хэрэглэхэд хялбар, мэдрэг чанар өндөртэй шинжилгээний аргаар цаг алдалгүй оношийг баталгаажуулах боломж бүрдэнэ.
The Quick Mobile (4WELL model) is used in 11 provinces by the National Center for Zoonotic Disease (NCZD), which can be used in the field and can be plugged into a car's cigarette lighter. The DNA Chromatography Strips are no longer available from the manufacturer. Therefore, we carried out experiments to produce the diagnostic kit needed for the reaction using the portable rapid PCR machine, took out the initial model and checked its operation, and it is necessary to further develop it. In addition, the product has the advantage of being fully compatible with other PCR machines and devices without the requirement of the above machine. Plague is an internationally quarantined disease caused by the bacterium Yersinia pestis, with a mortality rate of 30-100% (WHO, 2021). Three major outbreaks have been recorded in the history of mankind, from 531 to 580, covering North Africa, the Middle East, and the Byzantine Empire, killing about 100 million people; About 60 million people, starting from Southeast Asia in the 14th century and spreading to Africa and Europe; Starting from Hong Kong in 1894, rats nesting on ships spread to 87 waterways and ports in Europe, Asia, America, Africa, and Australia, killing 25 million people (Dennis, 1999). According to WHO's 1997 consolidated data, 80,613 people became infected and 6,587 died in 1957-1997 in 38 countries of the world (Dennis, 1999). Considering the spread of human diseases in Mongolia, there were 216 cases in the years 1898-1985 /T. Chuluunbaatar et al., 1985/, 33.3% passed away out of 45 people infected in 1986-1990, /T. Dolgor et al., 1992/, 15% passed away out of 20 cases in 1991-1992. 47.9% passed away out of 48 cases in 1993-1998 /J. Myagmar et al. 1999/, 18 (30%) out of 60 cases in 1999-2019 /D. Otgonbayar et al., 2020/ (Myagmar, 2003 ) (Otgonbayar, 2021). Yersinia pestis, the causative agent of plague, belongs to the genus Yersinia, which includes 11 types of bacteria, including Y.pestis, Y.pseudotuberculosis, and Y.enterocolitica (Platonova, 2013). Laboratory diagnosis of marmots is carried out by bacteriology, serology and molecular biology methods, and in cases of suspected marmots, a rapid antigen test is used during emergency examinations (MOH, 2002). It saves a time, but because of its low sensitivity, it needs to be further confirmation by other laboratory methods. Rural health facilities currently lack the ability to confirm the diagnosis using molecular biology methods, so they lost time to sending specimens to central laboratories. Therefore, there is an urgent need to develop time-saving diagnostic methods based on molecular biology and biochemical methods with high sensitivity and specificity. The development of this PCR-based strip chromatographic method must be save time of diagnosis with easy-to-use, high-sensitivity that can be used even in rural laboratories and mobile laboratories.
Түлхүүр үгс:Элэгний хавдар үүсэхэд нөлөөтэй нь тогтоогдсон гепатитын В вирусийн геномд интеграцилагдсан хэсгийг CRISPR систем ашиглан геномоосын ДНХ-ийн дарааллаас арилгах үр нөлөө болон тэдгээрийн үйлчэх механизмыг тайлбарлана.
HBV infected human has becoming liver cancer. Hepatocellular carcinoma (HCC) is the most common type of primary liver cancer. Hepatocellular carcinoma occurs in people with chronic viral infection, such as hepatitis B or hepatitis C viruses. We are going to try disrupt HBV viral genome and to rate CRISPR construction in liver cell.