Бидний тухай
Багш ажилтан
Хураангуй: Аливаа байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд нь хүний нөөцийн бодлогодоо анхааран, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголтыг оновчтой хийх нь байгууллагын бүтээмжтэй, үр ашигтай үйл ажиллагаа явуулах үндэс байдаг. Энэхүү судалгааны ажлаар байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийн шинэ ажилтныг сонгон шалгаруулахад ярилцлагын аргыг хэрхэн үр дүнтэй явуулж өөрийн байгууллагын шаардлагад нийцэх чадварлаг ажилтанг сонгон авч байгаад дүн шинжилгээ хийж дүгнэлт, санал зөвлөмж өгөхийг зорьлоо. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ярилцлагыг үр дүнтэйгээр явуулахын тулд тогтсон уламжлалт асуултууд бус зан төлөвт суурилсан ярилцлагын аргыг өргөн хэрэглэдэг, энэ нь үр дүнтэй байдаг нь тогтоогдсон байдаг. Зан төлөвт суурилсан ярилцлагууд нь тухайн хүнийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ? ямар үр дүн, амжилтад хүрсэн бэ? гэдэг дээр анхаарч, хэрэв хувь хүн өнгөрсөн хугацаанд амжилттай байж ирсэн бол тухайн хүн дараагийн ажил олгогчтой ч бас амжилттайгаар ажиллаж, боломжуудыг ашиглаж чадна” гэж үздэг. Зан төлөвт суурилсан ярилцлагаар ажил горилогчдын боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дадлага, өмнөх үеийн ажлын туршлага, хувийн төлөвшил зэргийг үндэс болгон хувь хүнийг үнэлж, урьчилан таамаглаж шийдвэр гаргах бүрэн боломжтой. Энэхүү судалгаагаар ажил горилогчдыг сонгон шалгаруулах үе шатанд ярилцлага явуулж буй хэлбэр болоод зан төлөвт суурилсан ярилцлагын асуултуудыг хэрхэн оновчтой боловсруулж, үр дүнтэй ярилцлага явуулж чадаж байгаа эсэхийг судлахыг зорьсон болно.
Өнөөгийн мэдээллийн технологи, интернэтийн өндөр хөгжил нь өрсөлдөөний идэвхтэй, ширүүн хэлбэрийг бий болгож байгаа бөгөөд компаниуд нэг хэрэглэгчийг ч өөрийн болгохын тулд өөрийн нөөц боломжийг дээд зэргээр ашиглаж байгаа байгаа билээ. Хэрэглэгчийг татахад чанартай, тохиромжтой үнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоос гадна бусад ижил төстэй өрсөлдөгчдөөс өрсөж хэрэглэгчийг өөртөө татахын тулд худалдах үеийн болон худалсаны дараах үеийн үйлчилгээг сонирхол татахуцйц байдлаар бий болгож санал болгох нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг чухал үзүүлэлт болоод байгаа билээ. Иймд компаниуд хэрэглэгчийн харилцааны маркетингид ач холбогдлол өгч хэрэглэгчийг үйлчлэх үйлчилгээний удирдлагын бодлого төлөвлөлтөндөө анхаарал хандуулах шаардлагатай юм. Хэрэглэгчдэд төвлөрсөн маркетинг гэдэг нь үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, үйлчлүүлэгчийн үнэнч байдал, брендийн үнэ цэнийг бий болгох маркетингийн үйл ажиллагаа, стратеги юм. Хэрэглэгчийн харилцааны маркетингийн зорилго – нэг хэрэглэгчийн борлуултыг нэмэгдүүлэх, тэднийг бусад хэрэглэгчдийг татахад оролцуулах, хэрэглэгчтэй харилцах харилцааг илүү гүн тогтвортой болгох байдлаар тодорхойлогддог. Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент нь үнэнч байдлыг хамгийн их болгохын тулд хэрэглэгчидтэй “харилцах агшин” болон хэрэглэгч нэг бүрийн нарийвчилсан мэдээллийг хянамгай удирдах үйл явц. Хэрэглэгчтэй харилцах агшин – хэрэглэгч өдөр тутам харж ажигладаг хувийн болон олон нийтийн харилцаа холбооны бодит амьдралын туршлагаас эхлээд бренд болон бүтээгдэхүүнтэй харилцах аливаа тохиолдолуудыг хэлнэ. (Kotler, 2012)
Хураангуй: Хүний нөөцийн тогтвор суурьшлийг сайжруулах арга зам сэдэвт энэхүү судалгааны ажил нь 3 бүлэгтэй. Эхний бүлэгт онолын үндэслэл болох хүний нөөцийн тогтворжилтийн коэффицентийг тооцох аргын талаар тусгах болно. Хоёрдугаар бүлэгт “Витафит Милк” ХХК-ийн ажиллагсдын өнөөгийн төлөв байдлыг судалж, сүүлийн 5 жилийн мэдээлэлд үндэслэн хүний нөөцийн тогворжилтийн коэффициентийг тооцох, тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ хийх юм. Гуравдугаар бүлэгт хүний нөөцийн тогтвор суурьшлийг сайжруулах арга замыг санал болгоход оршино. Ажиллагчдыг сэтгэл ханамжтай, бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах нь байгууллагын удирдлагаас ихээхэн хамааралтай. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн нь байгууллагад зайлшгүй байх ёстой боловч хүний нөөцийн төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай. Учир нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байгууллагад шууд ба шууд бус олон төрлийн үргүй зардал гардаг. Хүний нөөцийн менежментэд тогтвор суурьшлын талаар авч үзэхдээ ажилчдыг удаан хугацаанд ажиллуулахдаа гол биш хэрэгцээтэй мэдлэг чадварыг байгууллагадаа авч үлдэх тал дээр хүний нөөцийн оновчтой бодлого баримтлах нь зүйтэй гэж үздэг. Ажилчдыг тогтвортой ажиллуулахын тулд тэдний ажлын сэтгэл ханамжийг одоо байгаагаас илүү дээшлүүлэхээс гадна стрессийг хэрхэн бууруулах талаар байгууллагын удирдлага анхаарч ажиллах нь чухал. Менежерүүд өөрийн үйл ажиллагаандаа аливаа шийдвэрийг шударга гаргаж, түүнийхээ талаар ил тод мэдээлэн, удирдлагын зүгээс дэмжиж буйгаа ажилчдад ухамсарлуулан ойлгуулж, шагнал урамшуулал ба ажлын нөхцлөөр ханган, ажилчдын хийж бүтээсэн, зорьж буй зүйлийг хүлээн зөвшөөрч, сурч хөгжих боломж олгосноор ажилчид сэтгэл ханамж өндөр, ажилдаа сэтгэл хангалуун, стресс багатай тогтортой ажиллах нөхцөл бүрдэнэ.