Бидний тухай
Багш ажилтан
Өрсөлдөөний байр суурийн матриц буюу Сompetitive profile matrix (CPM)гэдэг нь пүүсийн гол өрсөлдөгчид болон тухайн пүүсийн өөрийн онцлог давууталууд, сул талуудыг тодорхойлдог үнэлгээний арга бөгөөд гадаад дотоод төлөв байдлыг хамтад нь судалдаг, хувийн жин болон жинлэгдсэн оноо нь өөр өөрийн утгыг илэрхийлэг үнэлгээний арга юм Сompetitive profile matrix (CPM) нь салбар дах янз бүрийн тоглогчидоос ялгарах стратегийн менежментийн хэрэгсэл юм.
Өнөөгийн мэдээллийн технологи, интернэтийн өндөр хөгжил нь өрсөлдөөний идэвхтэй, ширүүн хэлбэрийг бий болгож байгаа бөгөөд компаниуд нэг хэрэглэгчийг ч өөрийн болгохын тулд өөрийн нөөц боломжийг дээд зэргээр ашиглаж байгаа байгаа билээ. Хэрэглэгчийг татахад чанартай, тохиромжтой үнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоос гадна бусад ижил төстэй өрсөлдөгчдөөс өрсөж хэрэглэгчийг өөртөө татахын тулд худалдах үеийн болон худалсаны дараах үеийн үйлчилгээг сонирхол татахуцйц байдлаар бий болгож санал болгох нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг чухал үзүүлэлт болоод байгаа билээ. Иймд компаниуд хэрэглэгчийн харилцааны маркетингид ач холбогдлол өгч хэрэглэгчийг үйлчлэх үйлчилгээний удирдлагын бодлого төлөвлөлтөндөө анхаарал хандуулах шаардлагатай юм. Хэрэглэгчдэд төвлөрсөн маркетинг гэдэг нь үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, үйлчлүүлэгчийн үнэнч байдал, брендийн үнэ цэнийг бий болгох маркетингийн үйл ажиллагаа, стратеги юм. Хэрэглэгчийн харилцааны маркетингийн зорилго – нэг хэрэглэгчийн борлуултыг нэмэгдүүлэх, тэднийг бусад хэрэглэгчдийг татахад оролцуулах, хэрэглэгчтэй харилцах харилцааг илүү гүн тогтвортой болгох байдлаар тодорхойлогддог. Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент нь үнэнч байдлыг хамгийн их болгохын тулд хэрэглэгчидтэй “харилцах агшин” болон хэрэглэгч нэг бүрийн нарийвчилсан мэдээллийг хянамгай удирдах үйл явц. Хэрэглэгчтэй харилцах агшин – хэрэглэгч өдөр тутам харж ажигладаг хувийн болон олон нийтийн харилцаа холбооны бодит амьдралын туршлагаас эхлээд бренд болон бүтээгдэхүүнтэй харилцах аливаа тохиолдолуудыг хэлнэ. (Kotler, 2012)
Аливаа байгууллагын өрсөлдөх чадвар нь тодорхой бараа үйлчилгээний өрсөлдөх чадвар болон байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаагаа удирдах аргаас шууд шалтгаалдаг. "Байгууллагын өрсөлдөх чадвар" гэсэн ойлголт нь "Байгууллагын өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвар" гэсэн ойлголттой нягт уялдаатай ба түүнээс урган гардаг. Тиймээс байгууллагын өрсөлдөх чадвар гэдэг нь өөрийн давуу талыг ашиглах, бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн салбарт хүчин чармайлтаа төвлөрүүлэх чадвар бөгөөд дотоод, гадаадын зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж чадна гэсэн үг юм. Байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхой хугацааны туршид хүрсэн үйл ажиллагааны эцсийн үр дүнг илэрхийлсэн тоон үзүүлэлтүүдээр илэрхийлж болох ба эдгээр нь байгууллагын тодорхой нэг боломжийн үнэлгээг харуулдаг. Байгууллагын үйл ажиллагааг гол өрсөлдөгчидтэй нь харцуулах замаар эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, боловсон хүчин, дүр төрх гэх мэт тодорхой үзүүлэлтүүдийн тоон үнэлгээг хийх замаар байгууллагын өрсөлдөх чадварыг тооцоолох боломжтой. Бид энэхүү судалгааны ажлаараа байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох үзүүлэлтүүдийг тодорхойлж, өрсөлдөгчтэй нь гол үзүүлэлтүүдийг харьцуулах замаар өрсөлдөөний байр суурийг нь тогтоохыг зорилоо.
Бизнесийн байгууллагын гол зорилгыг ашиг олох гэж тодорхойлдог байсан үе одоо аль хэдийнэ ард хоцорсон байна. Өнөө үед ямар ч зорилгоор үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн ямар ч хэлбэрийн байгууллагуудын гол зорилго нь өөрсдийн байгууллагын дүр төрх, бараа үйлчилгээ, үзэл санааг нийт хэрэглэгчдэд эерэг байдлаар хүргэх, байнгын, насан туршийн холбоо бүхий харилцагч, хэрэглэгчидтэй үр ашигтай харилцаа холбоо тогтоож, түүнийгээ байнга хөгжүүлэн, дэмжиж, сайжруулж байхыг эрмэлздэг болсон байна. Иймд байгууллагууд, хэрэглэгчдийн зан төлвийг нарийвчлан судалж, тэдний шийдвэр гаргах үйл явцын үе шатууд, тэдний шийдвэрт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тогтоон, өөрсдийн маркетингийн хөтөлбөр, стратегиудыг боловсруулахад харгалзан үзэж тусгах шаардлагатай гэдгийг аль хэдийнэ ойлгон энэ чиглэлийн судалгааг өргөнөөр хийх болсон байна. Монгол хэрэглэгчид ч өөрсдийн уламжлал, үндэсний онцлогоос шалтгаалаад дэлхийн бусад улс орны хэрэглэгчдээс ялгаатай зан төлөвтэй ч өнөөгийн глобалчлалын нөхцөлд дэлхийн хэрэглээ ч мөн глобал шинжтэй болж байгаа ба энэ тохиолдолд Монгол хэрэглэгчдийн сонголт хийж буй онцлогийг харгалзан компаниуд стратеги бодлогоо тодорхойлох хэрэгтэй юм.
Хураангуй Монгол улсад иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм төлөвших үйл явцыг эрчимжүүлэх, иргэний идэвхтэй байр суурьтай, бие даан нийгмийн харилцаанд оролцдог иргэнийг төлөвшүүлэх нийгмийн зорилгыг хангах гол хэрэгсэл бол анги танхим, их дээд сургуулийн хэмжээнд зохион байгуулагдах сургалтын технологийг сайжруулах идэвхтэй бие даан суралцах арга хэрэгслүүдийг ашиглах, нэвтрүүлэх явдал юм. 2020 оны 1 сард БНХАУ-д “COVID-19” халдварт өвчин гарсантай холбогдуулан Монгол улс болон өвчин тархсан дэлхийн ихэнх улс орны их дээд сургуулиудад цахим сургалтын хэрэглээ эрчимжиж эхэлсэн. Төрийн өмчийн томоохон их дээд сургууль болох МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС –иуд бүгд цахим сургалтаар хичээлээ зааж байна. Хувийн өмчит их дээд сургуулиуд ч гэсэн цахимаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн мэдээлэл байна. МУ-ын засгийн газар шийдвэрээр COVID-19 өвчинтэй холбогдуулан онцгой дэглэм тогтоож хөл хорио тогтоосон гэнэтийн шийдвэрээр их дээд сургуулиудад “цахим сургалт явуулах шаардлага тулгарсан. Монголд үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиуд 100% цахим сургалтанд шилжсэн нь багш болон оюутаны хувьд сургалтын шинэ орчин нөхцөл үүсэн юм. Судалгааны хүрээнд Монголд их дээд сургуулийн 450 оюутнаас цахим сургалтын үр нөлөө ач холбогдолын талаар 15-н асуулга бүхий анкет боловсруулан судалгаа авч, үр дүнг нэгтгэн харууллаа.