МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Мөнхжаргал, Д.Болоржаргал
"Ажил горилогчийн зан төлвийг оновчтой тодорхойлох боломж " МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ, vol. №14 (566), pp. 98-108, 2022-5-1

https://www.num.edu.mn

Хураангуй

Хураангуй: Аливаа байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд нь хүний нөөцийн бодлогодоо анхааран, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголтыг оновчтой хийх нь байгууллагын бүтээмжтэй, үр ашигтай үйл ажиллагаа явуулах үндэс байдаг. Энэхүү судалгааны ажлаар байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийн шинэ ажилтныг сонгон шалгаруулахад ярилцлагын аргыг хэрхэн үр дүнтэй явуулж өөрийн байгууллагын шаардлагад нийцэх чадварлаг ажилтанг сонгон авч байгаад дүн шинжилгээ хийж дүгнэлт, санал зөвлөмж өгөхийг зорьлоо. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ярилцлагыг үр дүнтэйгээр явуулахын тулд тогтсон уламжлалт асуултууд бус зан төлөвт суурилсан ярилцлагын аргыг өргөн хэрэглэдэг, энэ нь үр дүнтэй байдаг нь тогтоогдсон байдаг. Зан төлөвт суурилсан ярилцлагууд нь тухайн хүнийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ? ямар үр дүн, амжилтад хүрсэн бэ? гэдэг дээр анхаарч, хэрэв хувь хүн өнгөрсөн хугацаанд амжилттай байж ирсэн бол тухайн хүн дараагийн ажил олгогчтой ч бас амжилттайгаар ажиллаж, боломжуудыг ашиглаж чадна” гэж үздэг. Зан төлөвт суурилсан ярилцлагаар ажил горилогчдын боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дадлага, өмнөх үеийн ажлын туршлага, хувийн төлөвшил зэргийг үндэс болгон хувь хүнийг үнэлж, урьчилан таамаглаж шийдвэр гаргах бүрэн боломжтой. Энэхүү судалгаагаар ажил горилогчдыг сонгон шалгаруулах үе шатанд ярилцлага явуулж буй хэлбэр болоод зан төлөвт суурилсан ярилцлагын асуултуудыг хэрхэн оновчтой боловсруулж, үр дүнтэй ярилцлага явуулж чадаж байгаа эсэхийг судлахыг зорьсон болно.

Зохиогч(ид): Д.Сансар, Д.Мөнхжаргал
"АЛБАН БУС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ, ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ / Орхон аймгийн жишээгээр/" МУИС Эрдэнэт сургууль эрдэм шинжилгээний бичиг, vol. ISSN:2709-8524, no. №014 (566), pp. 130, 2022-5-1

https://www.facebook.com/photo?fbid=3073515956296728&set=pcb.2734882696656218

Хураангуй

Хураангуй: Монгол Улсад тулгамдаж буй нийгмийн олон асуудлуудын нэг нь албан бус хөдөлмөр эрхлэлт юм. Энэ асуудал зөвхөн Монгол Улсад төдийгүй хөгжиж буй олон орнуудын хувьд шийдэл хайж байгаа, тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Албан бус эдийн засаг нь илүүдэл ажилчдыг шингээж, өрхийн орлогыг бий болгодог эерэг талтай. Албан бус хөдөлмөр эрхлэлтэд ихэнхдээ бүртгэл, татвар, хуулийн зохицуулалтаас гадуур, далд эдийн засгийн чанартай, тогтворгүй шинжтэй байнгын бус үйл ажиллагаа явуулдаг, ажлын нөхцөл, нийгмийн хангамж муутай сектор юм. Улс орнуудад цар тахал, хорио цээрийн хөл хорионоос улбаалан эдийн засгийн ихэнх салбарууд өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд тэдгээрт олон мянган албан бус хөдөлмөр эрхлэгчид ажиллаж байна Энэхүү секторт ажиллагсдад шил түүгчдээс эхлээд лангуу түрээслэгчид, хувиараа ашигт малтмал олборлогчид гээд цаашилбал хэд хэдэн хүн хөлслөн ажиллуулдаг бизнес эрхлэгчид, жижиг үйлдвэрлэгчид гэхчлэн эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээгээрээ ялгаатай олон янзын бүлэг хүмүүс багтана. Орхон аймгийн албан бус хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цар тахлын нөлөө хэрхэн нөлөөлсөн байдалд судалгаа хийж тулгамдаж буй асуудлыг илрүүлэх санал зөвлөмж дэвшүүлсэн Судалгааны хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 15 чиглэлийн өрхийн аж ахуй эрхлэгч, түр болон байнгын ажиллагсад, хүнс барааны лангуу, засварын газар түрээслэгч нараас 13 асуулга бүхий анкет боловсруулан судалгаа авч үр дүнг нэгтгэнэ харууллаа.

Зохиогч(ид): Д.Мөнхжаргал, Д.Болоржаргал
"Хүний нөөцийн тогтворжилтыг сайжруулах арга зам " МУИС-ийн Эрдэнэт сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, vol. ISSN:2709-8524 N13/545/, no. N13/545/, pp. 53-63, 2021-3-29

https://www.facebook.com/groups/1176151259196044

Хураангуй

Хураангуй: Хүний нөөцийн тогтвор суурьшлийг сайжруулах арга зам сэдэвт энэхүү судалгааны ажил нь 3 бүлэгтэй. Эхний бүлэгт онолын үндэслэл болох хүний нөөцийн тогтворжилтийн коэффицентийг тооцох аргын талаар тусгах болно. Хоёрдугаар бүлэгт “Витафит Милк” ХХК-ийн ажиллагсдын өнөөгийн төлөв байдлыг судалж, сүүлийн 5 жилийн мэдээлэлд үндэслэн хүний нөөцийн тогворжилтийн коэффициентийг тооцох, тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ хийх юм. Гуравдугаар бүлэгт хүний нөөцийн тогтвор суурьшлийг сайжруулах арга замыг санал болгоход оршино. Ажиллагчдыг сэтгэл ханамжтай, бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах нь байгууллагын удирдлагаас ихээхэн хамааралтай. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн нь байгууллагад зайлшгүй байх ёстой боловч хүний нөөцийн төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай. Учир нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байгууллагад шууд ба шууд бус олон төрлийн үргүй зардал гардаг. Хүний нөөцийн менежментэд тогтвор суурьшлын талаар авч үзэхдээ ажилчдыг удаан хугацаанд ажиллуулахдаа гол биш хэрэгцээтэй мэдлэг чадварыг байгууллагадаа авч үлдэх тал дээр хүний нөөцийн оновчтой бодлого баримтлах нь зүйтэй гэж үздэг. Ажилчдыг тогтвортой ажиллуулахын тулд тэдний ажлын сэтгэл ханамжийг одоо байгаагаас илүү дээшлүүлэхээс гадна стрессийг хэрхэн бууруулах талаар байгууллагын удирдлага анхаарч ажиллах нь чухал. Менежерүүд өөрийн үйл ажиллагаандаа аливаа шийдвэрийг шударга гаргаж, түүнийхээ талаар ил тод мэдээлэн, удирдлагын зүгээс дэмжиж буйгаа ажилчдад ухамсарлуулан ойлгуулж, шагнал урамшуулал ба ажлын нөхцлөөр ханган, ажилчдын хийж бүтээсэн, зорьж буй зүйлийг хүлээн зөвшөөрч, сурч хөгжих боломж олгосноор ажилчид сэтгэл ханамж өндөр, ажилдаа сэтгэл хангалуун, стресс багатай тогтортой ажиллах нөхцөл бүрдэнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар